Шинэ мэдээ

Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ9 цаг 45 минутын өмнөШ.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна9 цаг 48 минутын өмнөВенесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй7 сар 27. 10:33АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ7 сар 27. 9:30Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хэлбэржүүлэх ажил тогтмол хийгдэж байна7 сар 23. 10:27Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө7 сар 23. 9:39АНУ Техас дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ7 сар 23. 9:38ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ7 сар 22. 9:40Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ7 сар 22. 9:39Топ модель Г.Оюунгэрэлийн эргэн ирэлт7 сар 21. 13:04Явган зорчигч автомашинд мөргүүлж, амиа алдсан ноцтой осол гарав7 сар 21. 10:00Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ7 сар 21. 10:00Нэгдүгээр эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулж томилно7 сар 21. 9:59Эдийн засаг элгээрээ "хэвтэж" байна!7 сар 21. 9:59Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ7 сар 21. 9:58“Мотор” унасан жижиг “Ням”7 сар 21. 9:58

3 насны хямрал

/6-р сарын 20/  -  12 цаг 35 минут

Хүүхэд 3 нас хүрлээ. Тэр өмнөхөө бодвол их зөрүүд, уцаартай болж эхэлнэ. Шалан дээр тэрийж хэвтэх, хөлөө дэвслэх, гараа элгэндээ тэвэрч, хөмсгөө зангидаж суух зэрэг нь энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд танил болсон байх. Аав, ээж нар хүүхдийн энэ өөрчлөгдөж буй зан байдалд их санаа зовж, бас нөгөө талаар бухимдаж байдаг.
Энэ удаад бид 3 настай хүүхдэд тохиолддог, магадгүй хүүхэд насны бусад хямралыг бодвол илүү хурц, тод илрэлтэй энэхүү хямралын талаар толилуулж байна.
Балчир наснаас хүүхэд насны дараачийн үед шилжих шилжилтийн энэ зааг дээр хүүхэд тархинд явагдаж буй хөгжилтэй холбоотойгоор бие даасан, танин мэдэхүйн сонирхолтой, ялангуяа өөрийгөө бусдаас ялгаж, өөрийн “БИ”-г мэдэрч эхэлдэг. Үүний зэрэгцээ хүүхэд өөрөө ч сайн ойлголгүйгээр зан байдал нь эрс өөрчлөгдөж ирдэг. Энэхүү өөрчлөлт нь 7 шинж тэмдгээр илрэх ба сэтгэлзүйчид үүнийг “7 гайхамшиг” гэж нэрлэсэн нь бий. Эдгээрийг товч дурдъя.
1. Хүүхдүүд эрс шийдэмгийгээр эцэг эхийн хүсэлтэнд “тийм”, эсвэл “үгүй” гэж хэлдэг. Үүнээс гадна “би хоол идмээргүй байна”, “би одоо унтмааргүй байна” г.м.-ээр эсэргүүцэл илэрхийлэх нь олширдог. Үүнийг эсрэгшлийн шинж гэх ба энэ зан байдал нь яваандаа бусадтай харилцахдаа өөрийн үзэл бодлыг илэрхийлж сурах эх үндэс нь юм.
2. Эцэг эхийн хэлснээс зориуд зөрүүдэлдэг. Жишээ нь, хоёулаа гадаа гаръя гэхэд үгүй, гарахгүй гэнэ. Тэгвэл гэртээ тоглох уу гэхэд гэртээ ч байхгүй г.м. Зөрүүдэлж буй энэ үйлдлийн цаад шалтгаан нь санаачлагыг өөрөө биш, том хүн гаргаж байгаад оршдог. Энэ нь дургүйцэхээр зүйл биш, хүүхэд өөрийн “Би”-г бүтээж байгаагийн илрэл.
3. Хэдэрлэж, зарим үед эцэг эхийнхээ өөдөөс сөргөөцөлддөг. Өмнө нь зүгээр л хийдэг байсан зүйлүүдээсээ гэнэт татгалзаж эхэлдэг. Усанд орох дуртай байснаа дургүй болох, “би яагаад заавал усанд орох ёстой юм” г.м. зан ажиглагддаг. Энэ зан байдал нь хүүхэд бие даасан болж байгаагийн эхлэл.
4. Хүүхэд их зоргоороо, өөрийн дураар аливааг хийх гэдэг. Энэ насыг “би өөрөө” нас гэж судлаачид нэрлэсэн байдаг. Учир нь өөрөө хийж чадах ч бай, чадахгүй ч бай, бүх л зүйлийг өөрөө хийх гэж оролддог. Мөн үүний зэрэгцээ бардам байдал ажиглагддаг. Тэд өөрсдөө хийж чадахгүй, бас томчуулыг гуймааргүй байдаг… Энэ байдал нь хүүхэд аливаад суралцах, санаачлагатай байх үндэс нь юм.
5. Хүүхэд бусадтай зөрчилдөж, үймээн самуун дэгдээдэг. Хэрвээ доороо дүүтэй бол бүр ч сахилгагүйтдэг. Таны хайр халамж шаардлагатай байна гэсэн үг.
6. Бүхнийг захирах гэнэ. Үүний цаад шалтгаан нь “би энд гол хүн нь” гэсэн бодол.
7. Гэр бүлд тогтсон журам, биеэ авч явах хэм хэмжээ зэргийг үгүйсгэдэг. Тоглоомоо эвдэх, хаях гээд л.
Дээр дурдсан зан байдалд та санаа зовох хэрэггүй. Зарим эцэг эхчүүд хүүхдээ буруу хүмүүжилтэй болж байна гэж бухимддаг. Харин ч эсрэгээрээ энэ бол таны хүүхдийн хөгжил хэвийн явагдаж байна гэсэн үг.
Энэ үед нь яаж харьцах хэрэгтэй вэ?
Монголчууд хүүхдээ “даруулгатай” өсгөхийг эрхэмлэдэг. Хайр нь дотроо, хал нь гаднаа гэсэн зүйр үг ч байдаг. Энэ хямралын үед харин ямар ч сүрдүүлэг, загнах, тушаах хэрэггүй. Хүүхдийн бие даасан байдал, зөрүүд занг хүчээр нь дарах нь хүмүүжлээр доголдох том шалтгаан болно.
Хүүхэд өөрийн том болж байгааг энэ насанд анх удаа ухамсарладаг. Бас бусдаас өөрийг нь хүндэтгэхийг хүсдэг. Энэ зан байдал эцэг эхчүүдэд дараатай санагддаг боловч үнэн хэрэгтээ хүүхдүүд илүү ядарч байдаг. Тэд юу болоод байгааг мэдэхгүй, мөн өөрийн сэтгэл хөдлөлөө зохицуулах чадваргүй байдаг.
- Тэвчимгүй зан байдал гаргахад нь аль болох тайван ханд. Мөн өөрийн зөв гэж итгэлтэй байгаа үедээ хатуу байр суурьтай байж болно.
- Харилцах арга барилаа өөрчил. Түүнийг том хүн /бараг л/ болсон гэдгийг хүлээн зөвшөөр. Түүний үзэл бодол, бие даах гэсэн хүслийг хүндэтгэ. Хүүхэд аажмаар өөрийн бодлыг зөв илэрхийлдэг болно.
- Сонголт санал болгож бай. Хоеулаа шатаар буух уу? Эсвэл лифтээр буух уу? г.м.-ээр. өөрөөр хэлбэл бие даан шийдвэр гаргах боломж олгож байх нь зүйтэй.
- Шаардалгүйгээр, тусламж гуйж бай. Жишээ нь, зам хөндлөн гарахдаа миний гараас хөтлөөч, тэгэхгүй бол ээж нь айгаад байна г.м.
- Болохгүй гэсэн шаардлага аль болох цөөн байх нь зөв. Үүнийг эелдгээр хэлэх, мөн эцэг эх 2 хоорондоо санал нэг байх нь хүүхдэд илүү нөлөөлдөг. Ээжийн болохгүй гэсэн зүйлийг аав болно гээд байвал хүүхдэд буруу үлгэр дуурайл болно.
- Хүүхэд өөрийхөөрөө зүтгээд байх үед нь юуны өмнө хүүхдийн аюулгүй байдалд анхаарал тавих хэрэгтэй. Бие даан, өөрийхөөрөө шийдэх боломж олго, мөн хийж чадахгүй зүйлд нь туслах, зааж сургах нь үр дүнтэй байдаг.
Эцэст нь хэлэхэд энэ хямралын үед эцэг эх хэдийчинээ зөв хандана, төдийчинээ богино хугацаанд хүүхэд өөрийгөө илэрхийлж сурдаг. Харин эсрэгээрээ бухимдаж, уурлаж загнах, өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэх нь хүүхдийг бие даасан бус, өөрт итгэлгүй, мөн том болоод баярлах, гомдох гээд бүхий л үедээ бусдаас хамааралтай нэгэн болгоход хүргэдэг.
Эх сурвалж:
http://must-setgelsudlal.blogspot.kr
Б.ЦОЛМОН

 

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.