ИБНВУ-ын Уэльсийн нийслэл Кардифф хотноо хоёр жил тутамд дуурийн дуучдын дунд зохион байгуулдаг BBC Cardiff Singer of the World тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Чингис хааны одонт. МУГЖ, баритон Г.Ариунбаатар энэхүү тэмцээнээс маш гайхалтай амжилт үзүүлэн ард түмнээ баярлуулсан билээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Cardiff_Singer_of_the_World_2017 тэмцээн амжилттай сайхан өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Batjargal Bayarsaihan-ныхаа хамтаар Дэлхийн шилдэг 20-н дуучинд шалгаран 2 төрлөөр хүчийг үзэж миний бие РОМАНС-ын төрөлд тэргүүн байр хүртэж , Ари-ны төрөлд шилдэг 5-н дуучины нэгээр шалгарлаа. Намайг үргэлж дэмждэг МОНГОЛ, БУРИАД-ын ард түмэндээ багш нартаа маш их баярлалаа. Бүр илүү ихээр хичээх болноо. Эх орондоо дөрвөн цомтой харих байсан нэгийг нь нутгийн бүсгүйд алдчихлаа" хэмээжээ.