Шинэ мэдээ

“IT park”-ын захирлыг мерит зарчмаар томилох ёстой7 сар 18. 12:06Монголын ард түмэнд баяр наадмын мэнд дэвшүүлжээ7 сар 11. 10:23Монголд анх удаа: Шатан дээрх загварын шоу7 сар 10. 17:38Шагай няслаад сая төгрөг хож7 сар 10. 17:06Оросыг тогтоон барих зорилгоор цогц арга хэмжээнүүдийг баталжээ6 сар 28. 10:32Си Жиньпин Японд ирэх хавар айлчилна6 сар 28. 10:17Си Жиньпин Осака хотод хүрэлцэн иржээ6 сар 27. 14:34АНУ, БНХАУ-ын удирдагчид бямба гарагийн өглөө уулзана6 сар 27. 11:46МҮБХ допингийн асуудалд хариуцлагатай хандахгүй бол үндэсний бөхөд шударга ёсны хэмжүүр үнэгүйднэ6 сар 27. 10:49“Лалын улс”-ын Йемен дэх бүлэглэлийн толгойлогчийг баривчилжээ6 сар 27. 9:27Казахстан хувьчлалын стратегиa үргэлжлүүлсээр байна6 сар 27. 9:27Турк "С-400" системийг долдугаар сараас хүлээж авна6 сар 26. 12:15Францын Ерөнхийлөгч өнөөдөр Японд очно6 сар 26. 11:19А.Хаменейн эсрэг авсан хоригийн талаар мэдэгдэл хийжээ6 сар 26. 9:38Р.Онончимэг: ОУ-ын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид Монгол улсад хуран чуулна6 сар 25. 13:08АНУ-ын хориг арга хэмжээний нөлөөг бууруулах механизм бий болгоно6 сар 25. 9:24Нисэх онгоцны буудалд халдсаны улмаас нэг хүн амиа алджээ6 сар 25. 9:22Улс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56

Жингээ хасахад тань туслах эрүүл зөв хооллолтын зөвлөгөө

/6-р сарын 16/  -  12 цаг 53 минут
Та нарийн боов, амттан, гурилан бүтээгдэхүүнүүдийн оронд дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл жин хасахад тань илүү туслах болно.

1. Өндөг 

өндөг өглөөний цай зурган илэрцүүд

Өглөөд талх, нарийн боов идэхийн оронд өндөг идэхийг зөвлөж байна. Учир нь өндөг уургийн агууламж өндөр учраас та богино хугацааны дараа өлсөхгүй, илүү удаан цадсан мэдрэмжтэй байх болно. Илүүдэл жинтэй, тарган эмэгтэйчүүд өглөөний цайндаа талх, боовны оронд хутгасан 2 өндөг 2 зүсэм талх болон жимсний чанамал идэхэд дараагийн 36 цагт идэх хоол хүнсний хэмжээ нь хамаагүй бага байжээ. Уураг нь цусны чихэр огцом ихсэж, буурахаас сэргийлдэг.

2. Буурцаг

Холбоотой Зураг

Холецистокинин нь жин хасахад туслах, хоолны дуршилыг бууруулдаг хоол боловсруулах даавар юм. Холецистокининыг илүү ихээр ялгаруулах нэг арга нь буурцаг юм. Уураг ихтэй учраас мөн цусны чихрийг тогтвортой байлгаж, хурдан өлсөхөөс сэргийлнэ.

3. Салат

шинэ ногооны салат зурган илэрцүүд

Хоолныхоо өмнө шинэ ногооны салат идэх нь дараа нь идэх хоолны хэмжээг 12%-аар бууруулдгийг Пенн Улсын Их сургуулийн судлаачид тогтоожээ. Өдөрт 1 удаа ямар нэгэн ногооны салат иддэг хүмүүст С, Е аминдэм, фолийн хүчил, ликопин, каротиноид гэх мэт өвчнөөс сэргийлэх тэжээлийн бодисуудын түвшин их байдаг байна.

4. Ногоон цай

ногоон цай зурган илэрцүүд

Гоолиг болгож, тураадаг найрлага нь каффейн биш. Харин бодисын солилцоо, өөхийг шатаадаг катехин хэмээх антиоксидант найрлага нь гол үйлчилгээтэй. Сүүлийн үед Японд хийгдсэн судалгаан дээр ногоон цайны катехиныг оолонг цайтай цуг ууж байсан 35 эрэгтэйн бодисын солилцоо нэмэгдэж, жин хасагдаж, биеийн жингийн индекс нь буурсан байна. Мөн муу холестерол буюу бага нягттай липопротеид холестеролын хэмжээ буурчээ.

5. Лийр

Холбоотой Зураг

Нэг ширхэг дундаж хэмжээний лийрэнд 6г эслэг агуулагддаг. Харин дундаж 1 алим 3г эслэгтэй. Хоёулаа пектин хэмээх эслэгийг агуулдаг ба энэ нь цусны чихрийн хэмжээг бууруулж, хоолны хооронд юм идэхээс сэргийлдэг. Бразилд хийгдсэн судалгаагаар жин ихтэй эмэгтэйчүүд өдөрт 3 ш лийр идэхэд 3 овьёосны жигнэмэг идсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү их жин хассан байжээ.

6. Шөл

soup зурган илэрцүүд

Бага хэмжээний мах идснээс шөл уух нь цадсан мэдрэмжийг төрүүлж, илүү их идэхээс сэргийлдэг.

7. Өөхгүй үхрийн мах

өөхгүй үхрийн мах зурган илэрцүүд

Оройн хоолондоо өөхгүй үхрийн мах, загасны мах идэх нь жин хасах гэж байгаа хүмүүст тохиромжтой. 1700 калори өдөрт идэх хоолны дэглэмд 220-280г үхрийн мах идсэн хүмүүс уураг багатай, адил илчлэгтэй хоол идэж байсан хүмүүсийнхээс жин нь илүү хасагдаж, өөхний хэмжээ нь буурч, булчингийн массын бууралт бага байжээ.

8. Оливийн тос

оливын тос зурган илэрцүүд

Екстра виржин оливийн тос нь дан ханаагүй өөхний хүчлийн агууламж өндөр ба энэ нь илчлэгийг шатаахад туслах болно. Оливын тосыг цөцгий, кремний оронд хэрэглэхэд бодисын солилцоог илүү ихээр идэвхижүүлж байжээ. Салатны амтлагч, талх дүрэх, ногоо хуурах гэх мэт оливийн тосыг өргөнөөр хэрэглэх хэрэгтэй.

9. Грейпфрут 

Холбоотой Зураг

2006 онд 91 тарган эмэгтэйчүүдэд хийгдсэн судалгаагаар хоол бүрийнхээ өмнө өдөрт 3 удаа грейпфрут шүүс хэрэглэхэд 12 долоо хоногийн турш 1.3кг хасчээ. Жимсэнд агуулагддаг фитохимийн бодисууд нь инсулины түвшинг бууруулж, өөх ихээр хуримтлагдахаас сэргийлдэг.

10. Синнамон

синнамон зурган илэрцүүд

Каш, овьёосон дээрээ бага зэргийн синнамон цацчихад хоолны дараа инсулин хэт ихсэхээс сэргийлдэг байна. Нэгэн судалгаагаар өдөрт 1/4 цайны халбага синнамон хэрэглэхэд цусны чихэр, холестерол, триглицеридийн түвшинг 2-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүст бууруулж байжээ.

11. Цуу 

цуу зурган илэрцүүд

Шведэд хийгдсэн судалгаагаар цуунд талх дүрж идэхэд дангаар нь идсэнээс илүү гэдэс дүүрэх мэдрэмж төрдөг байна. Магадгүй цууны хүчил нь ходоодны гэдэс рүү хоол орох хугацааг уртасгаж, арай удаан хугацаанд гэдсийг дүүрэн байлгадаг.

12. Тофу

тофу зурган илэрцүүд

Лоуизана Улсын Сургуульд хийгдсэн судалгаанд хоолны өмнө идэх аппетайзерт тофу идэхэд тахианы махнаас илүү ихээр гэдэс дүүргэж, дараа нь идэх хоолны хэмжээг бууруулж байжээ.

13. Самарнууд 

Холбоотой Зураг

Самар нь илчлэг ихтэй ч самар өдөр тутамдаа ихээр хэрэглэдэг хүмүүс бусдаасаа илүү туранхай байдаг байна. Тайван үеийн бодисын солилцоо 11%-аар ихэссэн нь илүү их илчлэгийг шатааж байна гэдгийг баталдаг. Мөн хушга гэх мэт самрууд нь омега-3 өөхний хүчлийг агуулдаг тул үрэвслийн эсрэг, зүрх судас, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

14. Халуун чинжүү 

халуун чинжүү зурган илэрцүүд

Халуун ногоотой хоол тогтмол идэх нь жингээ хасахад тань туслах болно. Японд хийгдсэн судалгаагаар өглөөний цайндаа халуун чинжүүтэй хоол идсэн хүмүүсийн идэх өдрийн хоолны хэмжээ хэвийнхээс бага байдгийг тогтоожээ. Найрлаган дах капсаицин нь хоолны дуршилыг бууруулдаг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.