Шинэ мэдээ

Эсэргүүцэл дагуулсан Беларусийн сонгууль8 сар 11. 9:37БНСУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг хөгжүүлж байна8 сар 11. 9:10Ливанд дэмжлэг үзүүлэх хандивлагчдын олон улсын бага хурал болно8 сар 10. 11:55Бейрут хотод болсон жагсаал цуглааны үеэр 490 хүн бэртжээ8 сар 10. 10:56“COVID-19” Африкт хумхаа өвчний аюулыг нэмэгдүүлж байна8 сар 10. 9:51Хятадад тарваган тахлын улмаас нас барсан дахин нэг тохиолдол бүртгэгджээ8 сар 10. 9:37А.Лукашенко: Оросыг “түрэмгийлэгч улс” гэж үздэггүй8 сар 8. 9:34АТГ-аас "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-д хэрэг үүсгэн шалгаж байна8 сар 7. 15:02Б.Гейтс: Уур амьсгалын өөрчлөлт “COVID-19”-с хэд дахин олон хүний аминд халтай8 сар 7. 9:57“Facebook” компани “TikTok”-той төстэй үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа мэдэгджээ8 сар 7. 9:56Б.Мөнхбат: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн8 сар 6. 16:29“Зарлигаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл”-тэй холбогдох мэдэгдэл8 сар 6. 13:45Google-ийн жолоочгүй автомашины нууцыг хулгайлсан инженерт 18 сарын хорих ял оноожээ8 сар 6. 11:47Бейрут хотыг сэргээн босгоход нь тусламж үзүүлэхийг санал болгожээ8 сар 6. 11:42Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ8 сар 5. 9:32Ш.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна8 сар 5. 9:29Венесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22

Ландкруйзер эзэмшигчдийн клуб - Балга усны үнэ цэнэ

/6-р сарын 15/  -  8 цаг 50 минут

Ландкруйзер эзэмшигчдийн клуб ТББ-ын гишүүд ярилцаад Богд ууланд гарсан хэд хэдэн түймрийн голомтонд олон хоног ажиллаж буй гал сөнөөгч залууст туслахад юу хэрэгтэй байгаа талаар мэдээлэл авч, газар дээр нь танилцах зорилгоор 2017 оны 6-р сарын 14-ний өдөр 14.00 цагийн үед уулзалдаж Tuvshin Tuvshin эхнэр Ulzii Bat-ulzii-тэй, Bat Su Kh Tugsuu Tarhi P-тэй, миний бие Tamira Bat-тай хамт клубын хамт олноо төлөөлөн 3 Ландкруйзер машинтайгаар Богд уулын зүг хөдлөв.

Жаргалантын аманд очиж Онцгой байдлын амралтын худгаас чирч явсан 2 тонны усны саваа дүүргэх зуур Хан-Уул дүүргийн онцгой байдлын албанаас тэтгэвэртээ гарсан нэгэн ахмадтай таван үг солив. "Ах нь урьд ажиллаж байсан хамт олондоо 1 өдрийнх нь хоолыг дааж хүргэж өгөхөөр явж байна, сэтгэл уяатай байдаг.юмаа" гэхийг сонсоод 1 өдрийн зардал хэд орчим төгрөг болдогыг сонирхов. "300000 болдог гэнэ, ах нь тэтгэврийнхээ яг талаар нь юм цуглууллаа" гэх буурлын сэтгэлийг ихэд бишрэн цааш хөдлөв.

Богд уул руу өгсөж эхлэхэд улаан шороо босч зам харагдахгүй шахуу болж бид нэлээн зай барин өгслөө. Дээшлэх тусам хад чулуу ихэсч чиргүүлний маань дугуй бөөрөөрөө хагарав. Цаг алдахгүйг хичээн цааш 300 орчим метр хагархай дугуйтай нь чирсээр уулын оройд Дугуй цагаан хэмээх газар хүрч ирэн Онцгой байдлын албаныхны усаа авчирч чадсан эцсийн цэгт хүрэв.

Эндээс цааш 1 км орчим хоолойгоор усаа шахдаг, түүнээс цааш маш их бартаатай замаар дахин 1 км орчим явган зөөж байлаа.

Бид машины станцаар клубынхаа Baj Jam-тай холбоо барьж чиргүүлийн дугуй хагарсанаа хэлж араас манай зарим хүмүүс ажлаа тараад ирэх гэж байгааг мэдэв.
Онцгойгийн алба хаагч нараас дээшээ голомт руу машинаар хүргэх боломж байгаа эсэхийг асуухад "Эндээс 50м яваад л битүү мод, чулуу, хад байгаа ямарч боломжгүй" гэлээ. Бид ч явганаар явж үзэхээр болж хоосон явахаар 20л устай ус цацагч үүрээд дээш мацлаа.

Голомт дээр очиход 5 хоног ууланд хонож хөө тортог, сахал үсэндээ баригдсан онцгойгийн залуус цурманд оруулсан газраа, гал уугисан газруудыг шалгаж байхад нь тааралдав. Тэдний ярианаас ус зөөх ажил хамгийн хүндрэлтэй байгаа тухай, өдөржин шөрмөсөө таттал ус зөөгөөд цурам руугаа цацаад эргээд усандаа явах хооронд дахин өөр газар уугиад эхлэдэг тухай сонсов.

Өдөржин тамираа тасартал зөөгөөд 2 тонн ус зөөдөг байна. Хэрэв 2 тонн ус нэг дор энд хүрээд ирвэл энэ хавийг дахин уугихаас өмнө эргэн асахгүйгээр бүрэн унтрааж чадна гэхийг сонсоод бид "Авчирсан усаа энд чадахгүй ч боломжоор нь дөхүүлээд өгье" гэж хоорондоо ярилцаж шийдээд буулаа.

Ингээд дээшээ машинаараа яваад үзэж болох уу? хэмээн онцгойгийн ахлаж байгаа ажилтнаас асуухад "Хэрэв чадаад яваад очвол бидэнд бүтэн өдрийн ажил хэмнээд дээрээс нь зам гаргаад дараа манай машин явахад бүр том тус болно" гэсний дагуу бид нар 3 машиндаа байгаа бүх савандаа ус дүүргээд дээш мацлаа.

2-хон км замыг бараг цаг гаран туулж очив. Шигүү мод, том шовх чулуу, намаг, эгц өгсүүр гэсэн саадыг туулсаар цурамны захад очсон биднийг гайхан харах залуусыг хараад яаж ийгээд чиргүүлтэй усаа авчрах боломж байгаа юм шиг совин татаад ирэв.Хамгийн хэцүү нь сүүлийн огцом өгсүүр хэсэг л байв.

Доош буух замд манай Erdene Khuyagaa онцгойгийнхны хоолыг ачаад өөдөөс ирж байхад нь тааралдав. Бас ууланд алхалт хийдэг нэг найз маань ганцаараа 2 таягаа тулчихсан 20л ус үүрээд дээш алхаж байхад нь тааралдав.Буцахдаа таван үг сольж хэдэн өдөр ингэж явааг нь мэдэв. Удалгүй тэр найз маань "За за миний алхах чиний машинаас арай хурдан байх, баяртай" гэсээр жирийж одов. Ингээд доор ирэхэд манай Byambaa Bambuu Ландкруйзер 200 машиндаа чиргүүл чирээд дүүрэн устай каниструуд аччихсан ирээд хүлээж байлаа.

Биднийг цайлж байх зуур харуй бүрий болоход запас дугуй, хоол хүнс, ус ундаа, бензин ачсан Lamjav Zolbaatar түүний нэг найз залуу,Oogoo Enkhtur Baj Jam нар 2 машинтай ирэв. Дугуйгаа угсарч дуусаад 3 машин дээш өгсөх үед 21.00 цаг болж аль хэдийн түнэр харанхуй нөмөрсөн байлаа.

Энэ үед Zorig Zorigoo маань бас бэлдсэн сэтгэлийн хандиваа аваад ирэв.Ингээд бид дээшээ чиргүллтэй усаа хүргэхээр өөрсдийгөө хурцлан хөдлөв. 300м орчим яваад намганд чиргүүлтэй Ланд-80 маань суув. Яаж ч татаад байрнаасаа ч хөдлөөгүй тул чиргүүлээ салгаж татаж гаргалаа. Чиргүүл бас нам зоогдсон тул домкратаар өргөж мод ивэн дараа нь машинаараа угзарч гаргалаа. Энэ үед чиргүүлээ онхолдуулан усаа асгав. Яг тэр мөчид бүгд хэсэг чимээгүй шоконд орсноо бүгд команд өгсөн юм шиг нэгэн зэрэг ухасхийн "Нээг хоёрын гурваа" гээд өргөж тавьчихаад арван хэдүүлээ 2 тонн устай сав өргөж босгосондоо итгэхгүй баахан хөхрөлдсөн энэ мөч бол хэзээ ч мартагдахгүй хамгийн дурсгалтай мөч байсан байх. Багагүй ус асгасандаа харамссан ч замдаа дээр өгүүлсэн хоолойгоор шахаж байсан уснаас нэмж дүүргээд цааш мацав.

Ингээд цааш сантиметр сантиметрээр урагшилсаар уулын тагийн эцсийн огцом дээр ирлээ. Энд нэг машинаараа чиргүүлтэй машинаа чирч дэм өгөөд зүтгэн орой дээр нь гарч онцгойгийнхондоо хүсэн хүлээсэн усыг нь авчирч өглөө. Энд ирэхэд аль хэдийн шөнийн 1 цаг болсон байв.

Ингээд бид санаснаа гүйцээж чиргүүлтэй усаа үлдээн дахин ирж дүүргэж өгөхөөр болж бас Дархан цаазат Богд хан уулын орой дээр төмөр хүлэгтэйгээ клубээрээ хамт гарсан анхны бөгөөд бараг сүүлийн хүмүүс болсондоо баяртайгаар доош бууж гэрийн зүг хөдлөхөд үүр цайж байлаа.

Ийнхүү Ландкруйзер клубын 8 машин 13 хүн нэгэн өдрийг хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай өнгөрүүлж уул руу мацсан 5 машины 2 хажуугийн будагнууд халцарч, хонхойж сэвтсэн ч харамссан юмгүй сэтгэл нэг л сайхан бууж ирцгээлээ.

Энэхүү сайн үйлсийг бүтээх явцад багагүй модыг машинаар гэмтээсэндээ хүлцэл өчихийн ялдамд бүхэл бүтэн ойгоо, уулаа хамгаалж үлдэхийн тулд яалт ч үгүй гаргасан шийдвэр байсан юм шүү гэдгийг ойлгож хойшид тавигдах зураг, бичлэгт хүлээцтэй хандахыг хичээнгүйлэн хүсч байгааг минь хүлээн авна уу.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.