Шинэ мэдээ

Худалдааны хэлэлцээ бүтэлгүйтвэл ЕХ-ны автомашинуудад татвар ногдуулна1 сар 22. 12:58БНСУ-ын Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжигчдийн тоо буурчээ1 сар 22. 9:32ЮНЕСКО: Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргүүдийн 90 орчим хувь нь шийтгэлгүй үлддэг1 сар 21. 13:40Д.Трампын импичментийн асуудлыг Сенат өнөөдрөөс хэлэлцэнэ1 сар 21. 13:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 11:26“Grammy” наадмыг зохион байгуулдаг академийн тэргүүнийг огцруулжээ1 сар 21. 9:32Жуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна1 сар 21. 9:31УИХ-ын дарга Г.Занданшатар танаа илгээх ил захидал1 сар 20. 12:54Цэргүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцжээ1 сар 20. 11:59Хятадад коронавирусээр халдварласан хүний тоо 198 хүрчээ1 сар 20. 10:26Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа оржээ1 сар 18. 11:07Овечкин онцгой амжилтын эзэн боллоо1 сар 17. 13:35Хятадад нэг хүнд ноогдох бодит орлого өсжээ1 сар 17. 12:43Европын Холбоо ДХБ-д гомдол мэдүүлж магадгүй1 сар 17. 10:22Австралид дэгдсэн түймрийн утаа дэлхийг тойрно1 сар 17. 9:56Индонезын хоёр арал усан дор оржээ1 сар 16. 14:41“Amazon” Энэтхэгт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна1 сар 16. 14:36Махны квотоор хэтэвчээ зузаалсан сайд Ч.Улаан1 сар 16. 13:43Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллахыг “Apple” компанид уриалжээ1 сар 16. 12:112020 оны УИХ-ын сонгуульд МАН битүү “морь”-д уралдуулах уу1 сар 16. 11:21Японы эзэн хаан төрийн анхны айчлалаа Их Британид хийнэ1 сар 16. 10:08НҮБ: Филиппинчүүдэд амны хаалт тараах шаардлагатай байна1 сар 16. 9:00Техасын дунд сургуульд гал нээсэн хэрэг гарчээ1 сар 16. 8:07АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 14.6 хувиар буурчээ1 сар 15. 14:16Хүн ам, орон сууцны тооллогын явц 80 гаруй хувьтай байна1 сар 15. 11:31Япон, АНУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ1 сар 15. 11:02БНХАУ АНУ-ын 200 тэрбум ам.долларын барааг худалдаж авна1 сар 15. 10:16Хүн амын тооллого түүврээр 70 хувьтай байна1 сар 14. 15:07“Windows 7” үйлдлийн системийн шинэчлэлийг өнөөдрөөс зогсооно1 сар 14. 13:36Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх “ЭКСПЕРТҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2020” болж байна1 сар 14. 12:51

Орон орны хүүхдийн өдөрт хэрэглэдэг хоол, амин дэмийн хэмжээ

/6-р сарын 14/  -  13 цаг 29 минут

Улс орон бүр өөрийн онцлогтой байдаг шигээ хэрэглэдэг хүнс, ахуйн хэрэглээний зүйлс мөн ялгаатай байдаг нь хүрээлэн буй орчин, цаг агаарын онцлог, соёлтой холбон тайлбарлаж болох ч хүүхдийн өсөлт хөгжил өдөрт хэрэглэдэг хоол хүнстэй шууд холбоотой. Иймээс ихэнх эцэг эхчүүд ч үүнд маш их ач холбогдол өгдөг бөгөөд хүүхдээ багаас нь зөв хоолны хэвшилтэй болгоход анхаардаг байна. Өглөө бүр заавал өглөөний унд уухаас авхуулаад өдөрт хичээлийн цагаараа аль болох амин дэмтэй хоолыг авч хэрэглэхийг хүүхдэд багаас нь сургах хэрэгтэй. Таны хүүхэд өдрийн хоолноосоо хангалттай хэмжээний амин дэмээ авч чаддаг болов уу.

Гадны улс орнуудын дунд ангийн сурагчдын өдрийн цайндаа юу хэрэглэдэг тухай мэдээллийг хүргэе.

Америкийн нэгдсэн улс

Америкчуудын хамгийн буруу хоолны хэвшилтэй орон гэж нэрлэдэг хэдий ч тэд өдөр бүр вандуйг хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг.  Вандуй маш олон төрлийн витамин, микро элементээр баялаг хүнс юм.

америк

Испани

Далайн бүтээгдэхүүн, хуурсан будаа, мах бол Испани хоолны цэсний гол орц юм. Хэрэглэж буй хоол хүнс нь омего, уургаар баялаг байдаг.

испани

Украйн

Тэдний гол хүнс бол “С” амин дэмээр баялаг хүрэн манжин юм. Украйн үндэстний хамгийн алдартай шөл болох “Борщ”- ыг бид хамгийн сайн мэдэх билээ. Уг шөл нь олон төрлийн витаминаар баялаг хүнсний ногоогоор хийдэг бөгөөд С, В1, В2, Р, РР зэрэг амин дэмийг агуулдаг, пектин ихтэй тул хүүхдийн биед маш сайн нөлөөтэй.

украйн

Бразил

Бразил хүүхдүүд өглөө ихэвчлэн cereal идэж өдрийн хоолондоо олон төрлийн хүнсний ногоо, төрөл бүрийн вандуйг хэрэглэдэг байна. Энэ хэмжээгээрээ өдөрт авах витамины хэрэгцээгээ хоол хүнсээрээ авах бүрэн боломжтой юм.

бразил

Франц

Франц улс бол хоол, хүнс болон хооллох соёлын түүхээр баялаг орон билээ. Тэдний гол орц нь улаан лооль, төрөл бүрийн витаминлаг хүнсний ногоо, загас хэрэглэдэг нь гол онцлог. Гэхдээ тэд ихэвчлэн шүүрхий мах иддэг, гэрийн хоолыг илүүд үздэг ард түмэн юм. Хэрэглэдэг бүтээгдэхүүний хувьд хүнсний ногоо ихээр хэрэглэдэг тул А, В, В1, С витаминаар баялаг байдаг. Мөн төрөл бүрийн бялуу, жимс, жимсгэнийг хоолны дараа идэж хэвшснээрээ бусад улсуудаас онцлогтой.

франц

Өмнөд Солонгос

Бидний хамгийн сайн мэдэх хоолны соёл бол Солонгос улсынх билээ. Тэдний хоолны орцонд мэдээж халуун ногоо, кимчи, будаа, өндөг орно. Мөн хүүхдийн өдрийн хоолыг Японы бэнто маягаар бэлддэг бөгөөд хүүхдийн анхаарлыг татсан хэлбэр дүрс бүхий байдаг билээ. Мөн далайн бүтээгдэхүүний хэрэглээ маш өндөр байдаг ч хонь, үхрийн махны хэрэглээ маш бага байдаг. Өдөр бүрийн хоол хүнснээс авдаг витамин нь Омего болон хүнсний ногооноос авч болох бүхий л витаминууд юм.

өмнөд солонгос

Итали

Италичууд хамгийн санаа зоволгүйгээр иддэг улс. Тэдний хувьд хоолноос авах шим тэжээлийг илүү чухалчилж үздэг тул өдөрт хэрэглэдэг хүнснийхээ амин дэмийг үргэлж бодолцдог байна. Мөн тэд Францын адил асар их хоолны түүхтэй улсын нэг юм. Бидний мэдэх пицца, паста, шпагети, ratatouille гэх мэт хоол хүнс нь бяслагаар баялаг байдаг нь жирийн нэг тохиолдол биш бөгөөд тэдний хоолны гол орц өдөр бүр хэрэглэдэг хүнс бяслаг юм.

Монгол

Бидний хэрэглэдэг хүнсний гол орц бол сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүн байдаг ч даяаршлын мөрөөр орон, орны хоол хүнсний хэрэглээ маш ихээр өсөж байгаа. Үүнийгээ дагаад бидний хооллох соёл, хоол тэжээлээс авах амин дэмийн хэмжээ өөрчлөгдөж байгаа. Гэхдээ бага ангийн хүүхдэд хичээлийн завсарлагаанаар өдөрт 240 ккл-р тооцож үдийн цай өгөхөөр журамлаж хэрэгжээд байгаа билээ. Сургуулийнхаа онцлогийн дагуу өөр, өөр хоол хүнс өгдөг ч ихэнхи сургуулийн хувьд долоо хоногийн 2 өдөр махан хоол, 1 өдөр цагаан хоол, 2 өдөр нарийн боов өгдөг байна. Зөв аарцны ундаа нь хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих амин дэмээр баялаг жинхэнэ органик бүтээгдэхүүн билээ. Та хүүхдэдээ өдөр бүр 100 мл аарЦны ундаа өгч хэвшээрэй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.