Шинэ мэдээ

Эсэргүүцэл дагуулсан Беларусийн сонгууль8 сар 11. 9:37БНСУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг хөгжүүлж байна8 сар 11. 9:10Ливанд дэмжлэг үзүүлэх хандивлагчдын олон улсын бага хурал болно8 сар 10. 11:55Бейрут хотод болсон жагсаал цуглааны үеэр 490 хүн бэртжээ8 сар 10. 10:56“COVID-19” Африкт хумхаа өвчний аюулыг нэмэгдүүлж байна8 сар 10. 9:51Хятадад тарваган тахлын улмаас нас барсан дахин нэг тохиолдол бүртгэгджээ8 сар 10. 9:37А.Лукашенко: Оросыг “түрэмгийлэгч улс” гэж үздэггүй8 сар 8. 9:34АТГ-аас "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-д хэрэг үүсгэн шалгаж байна8 сар 7. 15:02Б.Гейтс: Уур амьсгалын өөрчлөлт “COVID-19”-с хэд дахин олон хүний аминд халтай8 сар 7. 9:57“Facebook” компани “TikTok”-той төстэй үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа мэдэгджээ8 сар 7. 9:56Б.Мөнхбат: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн8 сар 6. 16:29“Зарлигаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл”-тэй холбогдох мэдэгдэл8 сар 6. 13:45Google-ийн жолоочгүй автомашины нууцыг хулгайлсан инженерт 18 сарын хорих ял оноожээ8 сар 6. 11:47Бейрут хотыг сэргээн босгоход нь тусламж үзүүлэхийг санал болгожээ8 сар 6. 11:42Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ8 сар 5. 9:32Ш.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна8 сар 5. 9:29Венесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22

Хойд ээж

/6-р сарын 9/  -  10 цаг 14 минут

Хойд ээж

Миний 17 насны төрсөн өдрийн баяр дээр ээжийгээ өөр хүн гэдгийг анх удаа сонсоод ихэд цочирдож билээ.
Намайг төрүүлсэн эжий минь тэр даруйдаа хүндрэлээс болоод мөнх бусыг үзжээ.
Гэнэт хойд ээж гэдэг үгийг сонсоод 17 жил эрхлүүлэн дураар минь өсгөсөн энэ ээждээ юу ч хэлж чадалгүй өрөөндөө орон чимээгүйхэн уйллаа.
Нээрээ хойд ээж гэж үү? .Намайг төрүүлсэн ээж биш гэж үү ?.... хэмээн сэтгэл дотроо цухалдаж хаа нэгтээгээс хариулт нэхэж суулаа.
Нэгэнт цусаараа холбогдоогүй учир яаж ч хандаж байсан хамаагүй юм байна гэж тэр үед яагаад ч юм бодогдов.
Дараа өдрөөс эхлэн "..Эмээ.. эмээ эсвэл хойд ээж " гэж дуудаж эхлэв.
Эмээ гэж дуудуулах хичнээн хэцүү байсныг өсгөсөн ээжийн уйтгар суусан царайнаас илт харагдаж байлаа.
Иймэрхүү зэврүүн уур амьсгалаар бүтэн нэг сар өнгөрлөө. Хэвийн юм шиг мөртлөө нэг л хөндий. Сэтгэлийн мухарт орсон хойд ээж гэдэг үгнээс үүссэн амьдралын өөрчлөлт. Ээжид ч тэр, надад ч тэр үнэхээр хэцүүхэн өдрүүд ...
Өдөр өнгөрөх тусам "миний ээж биш " гэсэн бодолд улам л автаж гэр рүүгээ харимааргүй санагддаг боллоо.
Уул нь өсгөсөн ээж минь сайн хүн л дээ. Хоол унд хувцас хунар гээд үнэндээ төрүүлсэн ээжээс өөрцгүй тийм л ээж.
Гэхдээ ганцхан үгнээс үүссэн бодол аав ээж гэр бүлд ан цав гаргаж орхино гэдэг юутай аюул билээ.
Өдөр хичээлээ тарж ирээд өрөөндөө ороход ширээн дээр намайг захидал хүлээж байлаа. Өсгөсөн ээжээс надад бичжээ. Задалж үзэлгүй урж тасдан хогийн сав руу шидлээ.
Үүнийг харсан аав минь ухасхийн орж ирэн намайг тэврэн ... Ээж чинь байна ш дээ.... гэж ямар нэгэн юм хэлэх гэхэд би цүнхээ аван зугтан гэрээс гарлаа.
Хүн гэж тэнэг байх юм даа.
Шөнө оройхон гэртээ буцаж ирэхэд гэрэл асаалттай аав минь ихэд бодлогоширсон байдалтай хүлээж суулаа.
Аав минь аажуухан дөхөсхийн
... .. Ээж чинь, өсгөсөн ээж чинь урд шөнө машинтай явж байгаад ачааны машинтай мөргөлдөн аваарт орчихжээ. Эмнэлэгт ухаан ороогүй байсаар 2 цагийн өмнө буцаж ирэхээргүй явчихлаа хэмээн уйллаа. .... Охин минь өдөр уул нь чамд хэлэх гэхэд чи гараад явчихсан уучлаарай гэв.
Өөрийн тэнэг үйлдэл ,дээрээс нь гэнэтийн мэдээ.
Хөл салганан чичэрч арайхийн толгой өндийлгөн өөрийгөө зүхэн буруутгаж өрөө рүүгээ орлоо. Ширээн дээр урж хаясан захиаг эвлүүлэн нааж цэвэрхэн нугалж тавьжээ.
Захиаг дэлгэн аажуухан задлахад өчигдөрийн он сар өдөр хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Нулимс өөрийн эрхгүй хацар даган урсаж байв.
...охиндоо.
17 жил үнэнийг хэлэлгүй нууж явсанд уучлаарай. Аав чинь эртхэн хэлье гэхэд нь би чамд "хойд эх "гэж гадуурхагдах байх гэж бодоод хэлүүлээгүй юм.Чиний сэтгэлийг би мэдэх болохоор тэр л дэ. Үнэндээ төрсөн ээж биш болохоор хэн ч уурлаж бухимдах байх л да. Ээж нь ойлгож байна аа. Гэхдээ төрүүлсэн ээжээс чинь илүү чамдаа ,охиндоо хайртай шүү. Том хүн болсон ч, хүнтэй суугаад явсан ч би чиний л ээж чинь хэвээрээ байхыг хүснэ.... хэмээн дулаахан үгээр нулимс дуслуулан бичжээ.
....Охин минь маргаашнаас эхлээд "Эмээ" бас "Хойд ээж" гэж дуудалгүй дахиад "Ээж " гэж дуудаарай.
Ээж нь чиний л ээж байх хувь заяатай .Би ээжээ гэж дуудуулмаар байна.
Охин минь хайртай шүү.

........................ ээжээс нь.
Ямар гээч хяслантай адармаатай амьдрал вэ ! .Цээж бөглөрч амьсгал давхцаж өөрийн эрхгүй ... ээжээ ..ээжээ .. хэмээн дуудлаа. Тиймээ хичнээн ээжээ гэж орилсон ч нэгэнт би ээжийгээ гомдоож хорвоогоос явуулжээ. Би алдаж ээжээ.
Намайг өршөөгөөрэй.
Тиймээ ээж минь та миний дуудахыг сонсооч дэ .... Ээжээ ...Ээжээ.

Хойд эх болгон муу хүн биш гэдгийг тэр сайн ойлгодог учраас ялангуяа хойд эх болон гэр бүлийн харилцааны чиглэлээр хуулийн ферм өдгөө ажиллуулж байгаа билээ.

 

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.