Шинэ мэдээ

Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа оржээ1 сар 18. 11:07Овечкин онцгой амжилтын эзэн боллоо1 сар 17. 13:35Хятадад нэг хүнд ноогдох бодит орлого өсжээ1 сар 17. 12:43Европын Холбоо ДХБ-д гомдол мэдүүлж магадгүй1 сар 17. 10:22Австралид дэгдсэн түймрийн утаа дэлхийг тойрно1 сар 17. 9:56Индонезын хоёр арал усан дор оржээ1 сар 16. 14:41“Amazon” Энэтхэгт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна1 сар 16. 14:36Махны квотоор хэтэвчээ зузаалсан сайд Ч.Улаан1 сар 16. 13:43Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллахыг “Apple” компанид уриалжээ1 сар 16. 12:112020 оны УИХ-ын сонгуульд МАН битүү “морь”-д уралдуулах уу1 сар 16. 11:21Японы эзэн хаан төрийн анхны айчлалаа Их Британид хийнэ1 сар 16. 10:08НҮБ: Филиппинчүүдэд амны хаалт тараах шаардлагатай байна1 сар 16. 9:00Техасын дунд сургуульд гал нээсэн хэрэг гарчээ1 сар 16. 8:07АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 14.6 хувиар буурчээ1 сар 15. 14:16Хүн ам, орон сууцны тооллогын явц 80 гаруй хувьтай байна1 сар 15. 11:31Япон, АНУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ1 сар 15. 11:02БНХАУ АНУ-ын 200 тэрбум ам.долларын барааг худалдаж авна1 сар 15. 10:16Хүн амын тооллого түүврээр 70 хувьтай байна1 сар 14. 15:07“Windows 7” үйлдлийн системийн шинэчлэлийг өнөөдрөөс зогсооно1 сар 14. 13:36Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх “ЭКСПЕРТҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2020” болж байна1 сар 14. 12:51Ч.Улаан сайд огцрох ёстой1 сар 14. 12:33Х.Роухани: АНУ бүс нутгийн хурцадмал байдлыг дэвэргэж байна1 сар 14. 11:57БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд АНУ-ыг зорьжээ1 сар 14. 11:23Италийн Ерөнхий сайд Туркт айлчилна1 сар 14. 10:38Канадад 140 мянга орчим хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ1 сар 14. 10:16Зөвшилцөж баталсан ҮХНӨ-ийг зөрүү буруугүй мөрдөгтүн, сахигтун1 сар 13. 14:37Цөмийн гэрээг дагаж мөрдөхийг Иранд уриалжээ1 сар 13. 12:46Онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрт олгох нөхөн төлбөрийг Иран, Украины хэлэлцээгээр тогтооно1 сар 13. 12:33АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид энэ долоо хоногт уулзана1 сар 13. 10:43Ливийн арми гал зогсоож байгаагаа мэдэгджээ1 сар 13. 9:45

Тавхан үгэндээ танигдаад байна аа гэдэг шиг...

/5-р сарын 31/  -  11 цаг 18 минут

Монголчууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ сорьж сонжиж байна. Уул шугамандаа гурван нэр дэвшигч маань бүгд хуучин танилууд. Гэхдээ тэдний мөн чанар, дотод сэтгэл рүү нь өнгийж үзсэн, бүрэн гүйцэд танин мэдсэн гэвэл худал болно.  Тэдний тухай сайн саарын аль алинаар нь ярьж байна. Энэ ч зүй байх, хүн л юм чинь алдаа онооны аль аль нь байгаа. Тэгээд ч арван хуруу тэгш хүн гэж хаана байгаа билээ. Хамгийн гол нь нэр дэвшигчдийн тухай хэн нэг хөндлөнгийн хүний амаар бус харин өөрсдийнх нь хэлсэн үг, үйл хандлагаар тодотгож харах нь үнэнд илүү ойр болно.

Энэ удаагийн нэр дэвшигчдээс хоёр нь сонгуулийн гараагаа гартаа ташуур барьж эхлэв.С.Ганбаатар телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ ханцуйнаасаа жижиг ташуур цухуйлгаж, “энэ бол  мөнх тэнгэрийн ташуур” хэмээн тодотгож байсан.

Харин Х.Баттулга СЕХ-оос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваад дэмжигчдийнхээ хамт гарч ирэхдээ гартаа урт тэнзэн ташуур барьчихсан яваа харагдсан. Ямар утга учиртай юм бүү мэд, бодвол нэг дом, зан үйл итгэл үнэмшил байдаг л байлгүй дээ. Харин цахим ертөнцөөр “Сонгууль болтол өөрийгөө ташуурдах юм гэнэ. Сонгуулиас хойш ард түмнээ ташуурдах гэнэ лээ” гэхчлэн цуурч байна. Монголчууд ташуураа бариад дэлхийн дайдыг эзэлж явсан гэж ярьдаг.  Энэ талаас нь харвал зэвсгийн чанартай байсан ч юм шиг. Хэн юугаа итгэл үнэмшил болгох нь өөрийн хэрэг гэлээ ч Монгол төрийн тэргүүнд нэр дэвшигчдийн хувьд ташуур барьчихаад таахалзаж байх, эсвэл түүнийгээ тэнгэрийн ташуур хэмээн цэнхэр дэлгэцээр яриад сууж байх нь эрүүл саруул сэтгэхүй гэж харахад нэг л учир дутагдалтай мэт. Мөнөөх оюунлаг, сэхээтэнлэг, эрхэмсэг байдал хаана байна вэ."Фортуна"-гийн  тэнгэртэй холбогддогоос дээрдэх юм огтхон ч алга. 

Нэр дэвшигч Х.Баттулга  сүүлийн үед нэг зүйлийг хэдэнтээ давтав. Тэрбээр энэ сарын 6-ны өдөр намынхаа YIII Их хурал дээр нэр дэвшигчийн хувиар хэлсэн үгэндээ “Мөнгө дийлэх үү, монголчууд дийлэх үү гэдгийг одоо цөмөөрөө үзэцгээе. Би шийдвэрлэх тулаанд та бүхэнтэйгээ ороход бэлэн. Бид хамтдаа ялна аа” хэмээсэн бол нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсаны дараа товч үг хэлэхдээ “Хүч тэнцвэргүй тулаан болно. Бидэнд эрх мэдэл, хөрөнгө мөнгө, гадаадын зөвлөхүүд бүгд байхгүй ч эгэл монголчууд, ардчилагчид байна. Тиймээс энэ сонгуульд бид ялна, монголчууд, Монгол ялна” гэв. Энд ялалт ялагдал, тулааны тухай яриад байна. Хэрэв мань эрийн үгийг шууд утгаар нь ойлговол мөнгө, монголчууд хоёр хоорондоо дайтаж байгаа юм байна. Удахгүй шийдвэрлэх тулаанд орох юм байна. Ингэж л бууна. Нөгөө талаасаа ард түмнээ мөнгөөр саналаа худалдана гэсэн далд басамжлал яваад байгаа ч юм шиг. Хэн мөнгө тараах гэж байгаа юм бүү мэд. Хэлэмгий хүн дадамгай гэдэг шиг мань эр арай өөрөө мөнгө төгрөг төлөвлөөд сууж байгаагүй байлтай сан. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх АН-ын дотоод сунгаагаар мөнгө бороо шиг асгарсан тухай ил цагаандаа гартал яригдсан. Тэгэхээр түүнийгээ санагалзаад байгаа юм уу гэмээр ч юм шиг. Мөнгө өгвөл авна шүү, харин саналаа бол өөрийнхөө итгэл үнэмшлээр өгдөг болсон шүү дээ.

Сонгуулийг тулаан гэж харах ч хаашаа юм. Энэ бол ард иргэдийн сонголт үнэлэмжийн л асуудал, эрхээ хэрэгжүүлж буй хэлбэр.

Гараан дээр, том зорилгынхоо төлөөх эхлэлээ ийм ядруухан үг өгүүлбэрээр эхэлнэ гэдэг тийм ч сайн зүйл биш. Холыг харж, ойрыг төлөвлөж, бодлого ярих ёстой бус уу. Тэрбээр “Би ялвал Монгол ялна” гэсэн үгийг энд тэнд давтаж явна. Ингэхээр Х.Баттулгын төлөө саналаа өгсөн тохиолдолд монголчууд ялж байгаа нь тэр юм байна. Харин М.Энхболд эсвэл С.Ганбаатар нарыг дэмжвэл ялагдлынхаа төлөө  саналаа өгч байгаа төдийгүй Монгол тэр чигээрээ ялагдах гэнэ.  Хувь хүний сонголтыг ялалт ялагдал гэж харвал эндүүрэл болно. Бид сонгуульд оролцож байгаа болохоор ялагдал ялалтын тухай ойлголт, хамаарал сонгогч иргэдийн хувьд огтхон ч байхгүй. Нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гурвын дунд л ялалт ялагдал гэж бий. Монгол төрийн тэргүүнд нэр дэвшиж буй хүн ийм ядруухан, логик муутай юм яриад явбал иргэдийнхээ саналыг үргээхээс хэтрэхгүй. Ардын дуунд гардагчлан “Тавхан үгэндээ танигдаад байна” гэдэг шиг л юм болно шүү дээ.  Тэгээд ч бид ялагдахгүй гээд Х.Баттулгын төлөө саналаа өгөх хүн хэр олон байхыг бурхан ч таашгүй. Ард түмэн ганц Баттулгыг дэмжинэ гэвэл түүн шиг худал үгүй. Хэнийгээ сонгох нь тухайн хүний халдашгүй эрх. Ард түмэн байтугай ардчилагчид, намынх нь томоохон лидерүүд ч дэмжихгүй байгаа нь ил харагдаж байгаа шүү дээ.

Тэрбээр үнэмлэхээ гардаж аваад талархал илэрхийлж хэлсэн үгэндээ  “Өнөөдөр үнэмлэхээ хүлээж авлаа. Монгол Улс 30 хүрэхгүй гэр бүлийн төлөө юу, гурван сая монголчуудын төлөө юу” гэдэг шийдвэрийг гаргахад сар хүрэхгүй хугацаа үлдээд байна” гэж хэлсэн нь олон хүнийг мэл гайхаж цэл хөхрөхөд хүргэв. Төрт улсынхаа тэргүүнийг сонгох гэж байгаа гэсэн итгэл ойлголттой яваа хүмүүст энэ үг эргэлзээ төрүүлэхгүй гээд яах билээ.  Ерөнхийлөгчийн сонгууль яахаараа  30 хүрэхгүй гэр бүлийн төлөө сонголт хийх хувилбар болгочихсон тууж явдаг билээ. Хаанаас ийм гаргалгаа хийчихсэн, түүнийгээ нийгэмд зарлаж тунхаглаад яваа юм бүү мэд.

Нэр дэвшигч маань “Хүч тэнцвэргүй тулаан болно” гэдгийг  нэг бус удаа хэлжээ. Сонгуулийг тулаан гэж харах ч хаашаа юм. Энэ бол ард иргэдийн сонголт үнэлэмжийн л асуудал, эрхээ хэрэгжүүлж буй хэлбэр. Түүний ойлгож, хэлж байгаагаар нөгөө “дайсан”-ы тал үлэмж хүчтэй бол өөрийнх нь тал гар хоосон галын шугаманд орж байгаа бололтой юм. Юуны учир ингэж хүч тэнцвэргүй тулаан гээд дахин дахин сануулж хэлээд байгаа юм бэ. Арай ялагдахаа урьдчилан харж зөгнөөд байгаагүй байлтай сан.  Аль эсвэл хожим хойно ялагдлаа гэж муугаар бодоход эртээс хаяагаа манаж, хүч тэнцвэргүй байдлаас болж ялагдлаа гэсэн бэлээхэн буруутантай байх гээд байгаа юм уу.  

М.Нэргүй

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

121.107.178.181Зочин   • 2017, 7 сарын 5. 15 цаг 40 минут

battulgiig demjihgyi!

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.