Шинэ мэдээ

Мэдэгдэл7 сар 10. 13:29Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:15Сирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй7 сар 10. 9:37АНУ-ын эрх баригчид сүүлийн 15 жилд анх удаа цаазын ялыг гүйцэтгэнэ7 сар 10. 9:37Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33

Өглөөний гүйлт хийх нь танд ийм ач тустай

/5-р сарын 30/  -  9 цаг 56 минут

Урин дулаан цаг иржээ. Өглөө эрт гэрээсээ гарахад нар мандаж, болжмор шувуу жиргэж, хот нам гүм тайван байдаг. Энэ үед та өөрийн эрүүл мэнддээ анхааран эрүүл хүнс хэрэглэж, спортоор хичээллэх нь чухал. Хамгийн хямд бөгөөд үр дүнтэй аргаар эрүүл мэнддээ анхаарах арга зам бол гүйлтээр хичээллэх юм. 

Өглөө эрт гүйснээр хүний биеийн булчин, зүрхний ажиллагааг маш сайн дасгалжуулахын зэрэгцээ хамгийн төгс боловсорсон байгалийн чичиргээт гимнастик юм. Гүйхэд хүний бүх эрхтэн, зүрх, ходоод, элэг, бөөрийг массажилж байхаар байгалиас зохицолдсон байдаг. Нэг үгээр хэлбэл байгалиас бидэнд үнэгүйгээр олдсон төгс эмч гэж ойлгож болно. Гүйлт танд ямар ач тустайг дурьдъя.

1.​Гүйлт нь эдийн засгийн ач холбогдолтой. Гадаа, эрүүл агаарт гүйх нь ямар ч үнэ төлбөргүй. Гүйлт нь эрүүл мэнддээ анхаарал тавих хялбар шийдэл.  

2. Гүйлт нь суугаа хөдөлгөөнгүй байдлаас хуримтлагдсан уур уцаар, стресс, хорт бодисыг шатааж үгүй болгоно.

3. Гүйхэд биеийн бүх булчин зэрэг ажиллаж жигд хөгжинө.

4. Гүйлт нь тархины үйл ажиллагааг сэргээж, ялангуяа ухаан бодлоо төвлөрүүлж сурахад тусалдаг. 

5. Гүйлт ажлын үр бүтээл өндөрсгөж ачаалал даах чадвар нэмэгдүүлнэ. 

6. Гүйлт нь тэвчээр, урам зориг бэлэглэж өөрийгөө ялан дийлэх хөтөч болно.

7. Гүйлтээр өөдрөг, урам зоригоор дүүрэн олон сайхан найз нөхөдтэй болно гэхчилэн маш олон ач холбогдолтой. 

Гүйлт нь хувь хүний хөгжилд ч нөлөөлдөг. Тухайлбал өөрийгөө ялан дийлэх, төвлөрөх, баригдмал сэтгэлгээг давах, дадал бий болгох, эрүүл мэнд гэхчилэн таны бодосноос ч гайхалтай үр дүнг танд өгнө. 

Харин гүйлтийн техникийн хувьд зөвхөн хамраараа амьсгал авч гаргах хэрэгтэй. Хөлийнхөө өлмийг эхлээд газарт буулгаж, маш хөнгөн гүйх хэрэгтэй. Өсгий дээрээ буулгавал бие доргиж, сөрөг нөлөө үзүүлнэ. Гараа чөлөөтэй хөдөлгөж, хэт чангалж болохгүй. Биедээ хэт ачаалал өгч, өөрийгөө зовтол гүйлгүйгээр, жаахан ядраах төдий ачаалал өгөхөд л болно. Анх гүйхэд бие буларч хөндүүр болох нь хэвийн үзүүлэлт юм.

Гүйлтээр хичээллэж байгаа тохиолдолд таны даралт багасч, ясны бүтэц сайжирч хожим ясны сийрэгжилт болохоос урьдчилан сэргийлж чадна. 

Физиологийн хувьд сайн нөлөөтэйгөөс гадна сэтгэцийн эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдгийг эрдэмтэд аль хэдийн тогтоожээ. Хэрэв та гүйхээр шийдсэн бол доорх зөвлөгөөг дагаарай. Анхлан гүйж эхэлж байгаа хүмүүст мэргэжлийн багш нар гол төлөв найман долоо хоног төлөвлөгөөний дагуу хичээллэхийг санал болгодог байна. 

Жишээлбэл, эхний долоо хоногт зургаан минут алхан нэг минут гүй. Үүнийгээ гурван удаа давтан хийгээрэй. Харин дараагийн долоо хоногоос алхалтаа таван минут болгоод гүйлтээ хоёр минут болгон мөн л гурван удаа давтах зэргээр найман долоо хоног үргэлжлэх юм. Энэ мэтээр долоо, долоо хоногоор алхалт, гүйлт хоёроо ахиулах маягаар найман долоо хоногийн турш хичээллэвэл илүү үр дүнтэй байдаг байна. 

Гэхдээ та гүйж байхдаа хүнтэй ярьж чадахуйц байдлаар хэтэрхий амьсгаадахгүй байхаар зөөлөн гүйх ёстой. Гүйж дууссаныхаа дараа заавал ус ууж, алдсан шингэнээ нөхөх хэрэгтэй. Гүйж байхдаа ч бага багаар балгах ёстойг анхаараарай. 

Өглөө эрт хүний толгой сэргэг, аливаа зүйлийг хурдан хүлээж авдаг. Иймээс та гүйж байхдаа англи, хятад хэл гэхчилэн өөрийн сонирхож буй гадаад хэлнийхээ мэдлэгийг сайжруулж, шинэ үгээ цээжилж болох юм. Мөн өөрийн дуртай дуугаа сонсон, сэтгэлийн бясалгал хийж өөрийгөө стрессгүй тайван байлгахад тус болно.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.