Шинэ мэдээ

Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59“Boeing”-ийн нисэх онгоцны нийлүүлэлт 38 хувиар буурчээ8 сар 15. 9:37Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ8 сар 14. 15:04Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ8 сар 14. 11:27БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ8 сар 14. 9:50Сингапур эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ8 сар 14. 9:47Хадны завсар дөрөв хоног гацсан эрийг аварчээ8 сар 13. 12:34Петр Порошенко татвараас зайлсхийсэн хэргээр байцаалт өгөхөөр очжээ8 сар 13. 12:17М.Сингх Монгол, Мьянмар, Лаост айлчилна8 сар 12. 12:42М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 11:59Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 10:37Bloomberg: ОХУ алт валютын нөөцөөр Саудын Арабыг гүйцэж түрүүлнэ8 сар 12. 10:28Ким Жөн Унаас захидал хүлээн авснаа мэдэгджээ8 сар 12. 9:20Гадаадын эрдэмтдэд Их Британийн виз олгох журмыг хялбаршуулна8 сар 10. 11:06БНАСАУ-ын парламент энэ сард хуралдана8 сар 10. 10:58БНХАУ болон Япон стратегийн яриа хэлэлцээ хийнэ8 сар 9. 12:42Хусит босогчдын дайралтыг няцаажээ8 сар 9. 12:39Украин болон Туркийн Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийжээ8 сар 8. 14:07“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 8. 10:30Папуа Шинэ Гвиней өрийг нь дахин санхүүжүүлэхийг Хятадаас хүсжээ8 сар 8. 9:49Хоригийг зөрчсөний улмаас 1.7 сая ам.доллар төлөх болжээ8 сар 8. 9:40Кабулд болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээв8 сар 8. 9:33Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 7. 14:34

ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ

/5-р сарын 26/  -  12 цаг 02 минут

-Эдийн засагт ногоон гэрэл аслаа-

УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэлэхдээ “Эдийн засаг эмнэлгийн сэхээнээс гарч энгийн тасагт шилжсэн. Одоо эдгэрэх ёстой” гэж зориуд онцолж байлаа. Үнэхээр ч 2011 онд хурдаараа дэлхийд тэргүүлж, өсөлт нь 17 хувь хүрч байсан Монголын эдийн засаг АН засагласан дөрөвхөн жилийн дотор танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн байв. Жилдээ л дөрвөн тэрбум ам.доллар давж орж ирж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 250 саяхан ам.доллароос хэтрэхгүй болж, эсрэгээрээ өндөр хүүтэй бондуудын мөнгөөр туйлсан, эдийн засгийн өсөлт нь хасах утга руу шилжих дөхсөн тийм хүнд үед засгийн эрхийг ард түмэн МАН-д шилжүүлсэн. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиас хойш өдөр алгасалгүй ажилласан гэж тооцвол нэг жилийн ойн босгон дээрээ МАН субботникоо хийж дуусган, эдийн засгаа эмнэлгийн сэхээнээс энгийн тасаг руу, улмаар эдгэрэх нөхцөл бүрдүүлж чадсан бололтой. Энэ тухай эхний сайн мэдээг мөн л УИХ-ын дарга М.Энхболд дуулгасан. Тэрээр УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааныг нээхдээ “УИХ-ын эрхэм гишүүд ээ, ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улсад ОУВС-гаас хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг баталсан тухай мэдээ урьд шөнө Сангийн яаманд албан ёсоор ирсэн байна. Хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор УИХ, Засгийн газар санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах талаар хэрэгжүүлэх олон ажил бий. Энэ бүгдийг хөтөлбөрийн хүрээнд заагдсаны дагуу Засгийн газар бодитой хэрэгжүүлж, уг хөтөлбөрийг үр дүнд хүргэн эдийн засагт ахиц гаргах тал дээр анхаарал тавьж ажиллах хэрэгтэй. Өмнө нь гаргаж байсан алдаа дутагдлуудыг гаргахгүй байх талаар анхаарч ажиллаарай” гэж мэдэгдсэн юм. Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Өчигдөр шөнө ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монголтой хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталлаа. АНУ, Япон, Хятад, Англи, Орос, Франц, Герман зэрэг орны 24 захирал санал нэгтэйгээр баталжээ. Тэд Монголд, одоогийн төр засагт итгэж байна. Монголын эдийн засаг тогтворжиж эхлэх нь тодорхой болж байна. Төгрөгийн ханш яах вэ, дахиад унах уу? Америк долларын ханш яах бол? гэдэг асуултыг олон хүн надад тавьдаг. Одоо төгрөгийн ханш унахгүй, харин ч чангарна аа, манай улсын валютын нөөц нэмэгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдгийг хэлье. Монголын эдийн засгийг хямралаас гаргахад хөрөнгө оруулалт хэрэгтэй, бусад орны дэмжлэг хэрэгтэй, хатуу ч зөв бодлого явуулах нь зүйтэй гэж үзэж, дэмжиж байсан бүх хүмүүст талархал илэрхийлье” гэжээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн ч бас “Монголын эдийн засаг уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт ногоон гэрэл аслаа” гэж тодотголоо. 



Спикерийн сануулсан, Төсвийн байнгын хорооны даргын талархсан, Сангийн сайдын мэдэгдсэн ёсоор Монгол Улс эдийн засгийн хямралаас гарах хамгийн том алхмаа хийлээ. Нэгэнт л ОУВС Монгол Улсад, тодруулбал одоогийн төр засагт итгэж “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болсон учраас Хөрөнгө оруулагчдын итгэл дагаад сэргэх нь тодорхой юм. Яагаад гэвэл ОУВС эгнээндээ дэлхийн 181 улсыг нэгтгэсэн нүсэр том байгууллага. Валютын сан итгэнэ гэдэг энэ бүх улс Монголын эрх баригчдад итгэж байна гэсэн үг. Түүнчлэн олон улсын санхүүгийн агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг Саа1 буюу тогтвортой ангилал болгон дээшлүүлж, “Hotel Mongolia” гэж нэрлэгдэх хүртлээ гадаад ертөнцөд уначихаад байсан Монголын нэр хүнд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар сэв хийтэл босоод ирэх нөхцөл бүрдлээ. Өөрөөр хэлбэл, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсад нийтдээ 5.5 тэрбум (хувийн хэвшилтэйгээ нийлбэл 6 тэрбум) ам.долларын санхүүжилт орж ирэх бөгөөд үүнээс ердөө 434.3 сая ам.долларыг нь ОУВС өгөх юм. Харин ОУВС бидэнд итгэсэн учраас, тэдний итгэлийг засгийн эрх барьж буй МАН хүлээсэн учраас хөрөнгө оруулагч донор орнууд үлдсэн санхүүжилтийг гаргахад бэлэн байгаа ажээ. Тухайлбал, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр тэрбумын своп хэлцлийн хугацаа сунгагдаж, Японы Засгийн газар урт хугацаатай, нэн бага хүүтэй 850 сая ам.долларын хөгжлийн зээлийг Монгол Улсад олгох юм. Үүн дээр нэмээд Энэтхэгийн нэг тэрбум ам.доллар, Азийн хөгжлийн банкны 900 сая гаруй, Дэлхийн банкны 79 сая ам.доллар, Өмнөд Солонгосын 500 сая ам.доллар, Польшийн 50 сая евро гээд нийтдээ 5.5 тэрбум ам.доллар Монголд орж ирэх урьдчилсан яриа хэлэлцээ бий. Хамгийн гол нь энэ бүх мөнгө өмнө нь авч байсан “Чингис” бондын 1.5 тэрбум доллар, “Самурай”, “Дим Сам” зэрэг арилжааны өндөр хүүтэй бондуудаас ялгаатай. УИХ-ын гишүүн Г.Занданшатар энэ талаар “Бидний өмнө нь авч байсан зээлүүд 5-10 хувийн хүүтэй байсан. Харин Японоос олгох зээл нь өмнөх зээлүүдээс арав дахин бага хүүтэй гэдэг нь зээлийн өрийн дарамтаас гарахад улс орны хөгжилд чухал ач холбогдолтой шийдвэр болж байна” гэж тодотгосон байна лээ.



Өрийн дарамтад орж, зээлжих зэрэглэл нь буурчихаад байсан Монгол Улсын хувьд Валютын сантай хөтөлбөр тохирч чадсанаар гурван жилийн дотор эдийн засгаа тогтмол өсөлт рүү аваачих боломжтой гэж эдийн засагчид тооцжээ. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа энэ талаар “Хөтөлбөрийн эцэст тодорхой хэмжээний эдийн засгийн үр дагаврууд гарна. Одоогийн бидний тооцоолж буйгаар эдийн засаг 6-8 хувийн тогтвортой өсөлттэй байна. Валютын нөөц дөрөв орчим тэрбум ам.долларын хэмжээнд хүрнэ. Инфляци дундаж төвшинд буюу зургаан хувь орчимд хэлбэлзэнэ гэж үзэж байна. Түүнчлэн макро эдийн засгийн тэнцвэр маш сайн хангагдана. Үүний дүнд урт хугацааны өсөлт бий болж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа бүх макро эдийн засгийн тогтворгүй байдал арилна гэж тооцоолж байгаа” гэсэн юм. Мөн ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер “Сүүлийн 15 жилд Монгол Улсын эдийн засагт ажиглагдсан өндөр өсөлт, огцом уналтын мөчлөгийг таслан зогсооно. Цаашид Монголын эдийн засгийг тогтвортой найман хувиар өсөх боломжийг бүрдүүлнэ. Монгол Улсад ийм өсөлтийг хангах нөөц, бололцоо бий” гэж мэдэгдсэн билээ. 

Эдийн засгийг хөдөлгөгч хүч нь мөнгө. Тиймээс ч ОУВС-тай хөтөлбөр тохирсноор мөнгөний чимээ сонсогдож эхэллээ. Энэхүү мөнгөн урсгалыг эдийн засгаа өсгөхөд, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах чиглэлд Засгийн газар онцгой анхаарч ажиллахыг ч УИХ-ын дарга М.Энхболд чуулганы индэр дээрээс анхааруулсан. Тэгвэл түүний сануулсанчлан ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг Сангийн яам, Монголбанк, ОУВС гурав хамтран улирал тутам үнэлж байхаар болсон байна. Хэрэв хөтөлбөрийг тохирсон ёсоор хэрэгжүүлж чадвал амжилтанд хүрч болохыг Шриланк улсын жишээнээс харж болох юм. Өнгөрсөн жил ОУВС-тай манайтай яг адил “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр тохирч чадсан тус улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10 хувьтай тэнцэх санхүүжилт авч хямралаас гарч байгаа юм. Иймээс ОУВС-гийн хөтөлбөр ёсоор орж ирэх, түүнийг дагалдан донор орнуудын өгөх санхүүжилтээр төсвийн алдагдлаа нөхөх, эдийн засгийг тогтворжуулж сэргээх, улмаар Төсвийн сахилга батыг сайжруулан тогтвортой байдлыг хангах чиглэлд онцгой анхаарах ёстойг эдийн засагчид эхнээсээ анхааруулж байна. УИХ-ын дарга М.Энхболд ч бас “Өмнө нь гаргаж байсан алдаа дутагдлуудыг гаргахгүй байх талаар анхаарч ажиллаарай” гэж чуулганы индэр дээрээс мэдэгдсэн. Түүний энэ үг ОУВС-гийн хөтөлбөр бол монголчуудад олдож буй алтан боломж, ийм боломжийг авчирч чадсан шигээ ашиглаж чадах ёстойг л сануулсан хэрэг биз ээ.

Х.ТЭРГЭЛ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.