Шинэ мэдээ

Эсэргүүцэл дагуулсан Беларусийн сонгууль8 сар 11. 9:37БНСУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг хөгжүүлж байна8 сар 11. 9:10Ливанд дэмжлэг үзүүлэх хандивлагчдын олон улсын бага хурал болно8 сар 10. 11:55Бейрут хотод болсон жагсаал цуглааны үеэр 490 хүн бэртжээ8 сар 10. 10:56“COVID-19” Африкт хумхаа өвчний аюулыг нэмэгдүүлж байна8 сар 10. 9:51Хятадад тарваган тахлын улмаас нас барсан дахин нэг тохиолдол бүртгэгджээ8 сар 10. 9:37А.Лукашенко: Оросыг “түрэмгийлэгч улс” гэж үздэггүй8 сар 8. 9:34АТГ-аас "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-д хэрэг үүсгэн шалгаж байна8 сар 7. 15:02Б.Гейтс: Уур амьсгалын өөрчлөлт “COVID-19”-с хэд дахин олон хүний аминд халтай8 сар 7. 9:57“Facebook” компани “TikTok”-той төстэй үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа мэдэгджээ8 сар 7. 9:56Б.Мөнхбат: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн8 сар 6. 16:29“Зарлигаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл”-тэй холбогдох мэдэгдэл8 сар 6. 13:45Google-ийн жолоочгүй автомашины нууцыг хулгайлсан инженерт 18 сарын хорих ял оноожээ8 сар 6. 11:47Бейрут хотыг сэргээн босгоход нь тусламж үзүүлэхийг санал болгожээ8 сар 6. 11:42Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ8 сар 5. 9:32Ш.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна8 сар 5. 9:29Венесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22

Ерөнхийлөгчийг сонгох хамгийн зөв зам нь боловсрол

/5-р сарын 25/  -  13 цаг 59 минут

Цаг төр өөр байх үед хүнийг хүч чадал, бие махбодийнх нь том жижигээр аливаа дайн тулаанд сонгон илгээдэг байжээ. Тэгвэл орчин цагт боловсрол мэдлэг, хүнлэг энэрэнгүй зан чанар, олон нийтэч байдал, өөрийгөө илэрхийлэх чадвар, бусдын болон улс эх орныхоо төлөө хийж буй сайн сайхан үйлс бүтээлээр нь дүгнэдэг болжээ.  Монголчууд ч энэ жишгийг дагаж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох цаг дор өөр өөрийн үзэл хандлага, өнцгөөс Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй гурван эрхмийн боловсролыг шүүн тунгаагаад хэдийнэ эхэлжээ. Цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэдийн аман ярианы сэдвийн нэлээд өндөр хувийг хувь хүний боловсролтой холбоотой сэдэв эзэлж байгааг уншигч та ч мөн анзаарсан биз ээ. Арга ч үгүй биз. Шинэ цагийн хүн төрөлхтөнд булчин шөрмөс болсон бие хаанаас илүү бодлого ярьж бусад орнуудын төрийн тэргүүнээс эхлээд хүн ардтай нь төвөггүй ойлголцож чадах хэмжээний дипломат боловсрол мэдлэгтэй хүн чухал байгааг дээр дооргүй анзаарч байгаад асуудлын гол нь зангилагдаж байх шиг. Тиймээс л сонгууль дөхсөнтэй холбоотойгоор нэр дэвшигчдийн боловсрол, мэдлэгийг асуусан, чухалчилж үзсэн санал, сэтгэгдэл олон хэлбэрээр өрнөөд байна.

Мэдээж бичиг, үсэг тайлагдсан байдлаараа дэлхийд тэргүүлдэг манай улсын хувьд боловсрол нэн тэргүүнд тавигдах асуудал мөнөөсөө мөн. Хүн бүр дээд боловсролтой, докторын зэрэг хамгаалах албагүй ч, энэ удаад бид Монгол төрийн тэргүүний тухайд авч үзэж байгааг санууштай. Аливаа улсын Ерөнхийлөгч эх орноо төлөөлдөг, улс орныхоо нэрийн хуудас болдог хийгээд бэлгэ тэмдэг төдий гэж олны чамладаг шиг бус эх орондоо онцгой нөлөөтэй алба билээ. Ялангуяа, орчин цагийн даяашрсан энэ нийгэмд хүн бүр мэдлэг, мэдээлэлд суурилсан харилцаа үүсгэх, хэлэлцэх боломж, нөхцөл нээлттэй бий болсон. Энэ үед бид хэнээс ч зовж, эмээлгүй байр сууриа итгэлтэй илэрхийлэх, бат зогсох чадвартай Төрийн тэргүүнтэй байх нь юу юунаас чухал болно.



Диплом үнэгүйдсэн гэх үзэл бодол давамгайлж дэлгүүрийн худалдагчаар ажиллахад хүртэл диплом хардаг болсон гэх нь бий. Гэвч энэ бол сайны дохио бөгөөд боловсрол эзэмшсэний төлөө, түүний үнэ цэнийг ойлгож, мэдэрсэн хэн нэгнийг муу хэлэх нь зохимжгүй. Жишээ нь, АНУ-д гэхэд л иргэдийн 60% нь бакалаврын боловсролгүй гэсэн байна. Гэхдээ коллежийн боловсрол хүний амьдралд хэр чухал вэ гэсэн асуулга явуулахад маш чухал гэж хариулах хүний тоо тасралтгүй өссөөр байна. Нэг талаас аж үйлдвэржилтийн эрин улирч, хөдөлмөрийн салбарын дийлэнхийг оюуны хөдөлмөр эзэлж байна. Тийм ч учраас боловсролын түвшин ач холбогдолтой болж үүнийг дагаад цалин мөнгө, бүтээмж нэмэгддэг нийгэм бий болж байна. Тухайлбал, үүний хамгийн том илрэл нь аутсорсинг хэлбэрийн ажил байна. Орон зай, цаг хугацаа хамааралгүйгээр хүмүүс оюуны хөдөлмөр эрхэлж, орчин цоо шинэ ажлын орчин, нөхцлийг бий болголоо. Тэгэхээр дэлгүүрийн худалдагч болно гээд боловсрол эзэмшихээс хойш сууж боломгүй. Аяндаа нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хэрэгцээ, шаардлага нь бий болж ажиллах хүчний шинэ орон зай бий болно гэдэг тооцож үзэх хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд гадаадын орнуудад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сургуулиудад олон Монгол залуу амжилттай суралцаж дэлхийн тэргүүлэх техник технологийн олон салбарт хүчээ өгөн ажиллаж байна. Ийм оюун санааны хязгаар руу тэмүүлэгчдийн бүхэл бүтэн арми манайд бий болж байна. Өсөн өндийж байна. Эдгээр залууст ажиллаж амьдрах орон зай, ажлын байр, хүчээ дайчлах шинэ шинэ салбар хэрэгтэй байна. Тэгэхээр ганц л өгүүлбэр тавъя. Мэдлэг мэдлэгээ л таньдаг юм. Мэдлэггүй хүнээс ямар ч сайн сайхныг нэхээд тусыг олохгүй нь ойлгомжтой. Тэгэхээр мэрийж байж суралцаж байж олж авсан боловсролтон Ерөнхийлөгчийн сэнтийд суух хэрэгтэй юу, аз эз нь дийлээд амьдралаа өөд татчихсан байдаг л нэг бизнес сэтгэлгээ хэрэгтэй юу гэдгийг сонгогч таны сонголтод үлдээе.



Шинэ цаг гэгддэг ардчилал хаалгаа дэлгэсэн он жилүүдээс тооцоод үзвэл бас ч гэж залуус гадна дотны боловсролыг шүтдэг болсон. Гэвч тэдэнд нэг л зам өнөөдрийг болтол хаалттай хэвээр байсан нь төрийн дэмжлэг. Төрийн бодлого залуусаа дэмжихэд таатай хандаж байсангүй гэчихвэл буруутахгүй болов уу. Тэгвэл ганцхан жишээ хэлье. Бидний ярьдагчлан загасчны тосгон байсан Сингапурыг Ли Куан Ю зэрэг боловсролтой хүмүүс хэрхэн босгож, өнөөдөр Засгийн Газрыг нь мөн л өндөр боловсролтой хүмүүс удирдаж байгааг харж болно. Тэгэхээр мэдлэгийг дэмжих мэдлэгтэн төрийн толгойд гарч гэмээнэ мэдлэг боловсролоо дэмжинэ хэмээн сэтгэв. Цаг үе ч үүнийг шахаж шаардаж байна. Тэгэхээр боловсролын үнэ цэнийг нийтээрээ ойлгож, хүлээн зөвшөөрч ийм хүмүүсээ дэмжих шаардлагатайг цаг үе нь сонгогч бидэнд тулгаж байгааг анзаарцгаая.

Хэдий болтол монголчууд байдаг л нэг “хар ухаанд” итгэж хайран цаг хугацааг хоосон амлагчдын гарт алдах ёстой гэж. Бид бүү хэл хүн төрөлхтөн нийтээрээ оюун санааны гэгээрэл, мэдлэг боловсролын охь руу тэмүүлж байна. 

О.Анир

 

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.