Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны нэгдүгээр улиралд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх хүсэлт материалаа ирүүлсэн 13 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгож, хоёр банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор нийт банк бус санхүүгийн байгууллагын тоо 529 болсон байна.
Хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлж буй банк бус санхүүгийн байгууллагууд улирал бүрийн санхүүгийн тайлангаа Хороонд ирүүлэхээс 501 ББСБ буюу 94.7 хувь нь тайлан мэдээгээ бүрэн ирүүлжээ. Харин нэр бүхий 28 банк бус санхүүгийн байгууллага нь эхлэлтийн тайлан тэнцлээр болон өмнөх үеийн санхүүгийн тайлан тэнцлээр нэгтгэлд хамрагджээ. Тодруулбал, 13 банк бус санхүүгийн байгууллага нь эхлэлтийн тайлан тэнцлээр, 15 нь өмнөх үеийн санхүүгийн тайлан тэнцлээр нэгтгэлд хамрагджээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл бичих