Шинэ мэдээ

Жавад Зариф: Хэрвээ АНУ хоригоо сэргээвэл Иран улс цөмийн хөтөлбөрөө сэргээнэ9 цаг 58 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно4 сар 23. 9:09Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь4 сар 23. 9:07Өнөөдөр болох үйл явдлууд4 сар 23. 9:06Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой4 сар 23. 9:05Улаанбаатарт 17 хэм дулаан байна4 сар 23. 9:04Нийгмийн даатгалын нээлттэй өдөрлөг дөрөвдүгээр сарын 21-нд улсын хэмжээнд зохион байгуулагдана4 сар 20. 14:53Дэлхийн банк дундаас доогуур орлоготой улс орнуудад өгөх зээлийн хэмжээгээ нэмэгдүүлнэ4 сар 20. 11:26Сирид алга болсон сэтгүүлчийн талаархи мэдээллийг олж өгсөн хүнд 1 сая ам.доллар өгөхөө амлажээ4 сар 20. 11:25Мигель Диас-Канель Кубын Ерөнхийлөгч болсноор Кастрогийн эрин үе өндөрлөлөө4 сар 20. 8:51“Баг” хуулалт буюу аварга Б.Бат-Эрдэнийн үнэн худлын дэнс4 сар 20. 8:48Хотын захиргааны байр дахин дайралтад өртсөн үү?4 сар 18. 15:32Хууль тогтоогчоос авахуулаад хурандаа хүртэл хэрсэн шударга бусын "тор"4 сар 18. 10:01МҮБХ-ныхон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт гомдол гаргалаа4 сар 18. 9:49Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт4 сар 17. 17:24"Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө" Үндэсний чуулган эхэллээ4 сар 17. 17:12Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэжээ4 сар 17. 13:17Хятад улс ДНБ өнгөрсөн улиралд 6.8 хувиар өссөн байна4 сар 17. 12:42Тахимаа өгч чаддаггүй Хан-Уулын Ардчилсан намынхан гэж...4 сар 17. 12:29Т.Мэй: Сирид цохилт өгсөн нь зөв бөгөөд хууль ёсны юм4 сар 17. 12:11Жагсагчид Ереван хотын төвийн хэд хэдэн гудамжийг хаажээ4 сар 17. 10:59Хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 10:57Бөхийн холбоонд байгаа допингийн бизнес хэнийх вэ4 сар 17. 9:33ЕБС, МБС-ийн суралцагчдын “Мэдээллийн Технологи-2018” олимпиад хоёр дахь жилдээ болов4 сар 16. 14:47Сирийн асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг БНХАУ уриалав4 сар 16. 13:24Умард Солонгосчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд НҮБ-д 111 сая ам.доллар хэрэгтэй байна4 сар 16. 13:21УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүн А.Сүхбатыг зоджээ4 сар 16. 9:34Хэнийг ч допингийн асуудалд холбож болдог, холдуулж ч болдог "хонгил" үүсгэсэн үү4 сар 15. 12:59"Хөшигний" цаанаас Б.Одхүү тэргүүтэй гэмт хэрэгтнүүдийг турхирч суугаа дархан аваргын үнэн нүүр төрх4 сар 14. 13:27МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг томиллоо4 сар 13. 13:49

Хувь хүний зурхайг ингэж гаргадаг байх нь "Дуучин Т.Ариунаа"

/5-р сарын 19/  -  11 цаг 24 минут

Дуучин Т.Ариунаа

Монгол улсын гавъяат дуучин Т.Ариунаа 1967 оны 3 дугаар сарын 15 –нд Улаанбаатар хотод төрсөн. Төрсөн цаг минут тодорхойгүй тул, Мандаж байгаа орд болоод тэнгэрийн төв цэгийн ордыг олох арга байхгүй. Гэхдээ Нарны болон Сарны орд, бусад гаригын байрлалыг мэдэж болох бөгөөд, доорхи товч мэдээнд эхлээд анхааралаа хандуулна уу.

Нарны орд Загас, Сарны орд Загас, Меркури гариг Загас, Венус гариг Хонь, Марс гариг Хилэнц, Юпитер гариг Мэлхий, Сатан гариг Хонь, Юранус гариг Охин, Нептюнь гариг Хилэнц, Плуто гариг Охин,Сар тавдугаар хауст байрласан байна.

Дуучин Ариунаа нэн түрүүнд жинхэнэ урлагын мастер хүн. Тэрбээр дуу хоолойны өнгө, дуулах арга барил, тайзан дээр биеэ авч явах байдал гээд бүх талаараа бүрэн дүүрэн урлагын эрч хүч, утга санааг бий болгож байдаг. Маш өндөр уран сэтгэмж, дөсөөлөн бүтээх ухаан түүний уран бүтээлд харагддаг. Бүтээлүүд нь утга анаа, хийгдсэн арга маягаараа дандаа л маш гүнзгий хэлбэрийг илэрхийлдэгээс гадна заримдаа бүр хүнд хэлбэр лүү чигэлдэг. Заримдаа түүний урлагт хандаж сэтгэлзүй, бүтээсэн бүтээл нь туйлширах түвшинд хүрэх хандлага байдаг бөгөөд, энэ нь зарим нэг залуу сонсогч, эсвэл арай хөнгөн урлагт дуртай хүмүүсийг ядраах ч байдал илэрдэг. Ариунаагын энэ урлагын гүн гүнзгий бөгөөд хүн хэлбэрийн авъяас чадварыг түүний Нарны орд, Сарны орд хоёроор зэрэг тайлбарлах боломж харагдаж байна.

Учир нь дуучины Нарны орд дээр байгаа Загасны энерги өөрөө урлагын мэдрэмж маш гүнзгий хүчтэй хөгжсөн энерги юм. Энэ энерги аливаа зүйлийг хүндрүүлж, гүнзгийрүүлж, бодит байдалаас давсан туйлын хэмжээнд хийх дуртай байдаг. Дуучин Ариунаагын бүтээлүүд заримдаа хэт мэргэжилийн хүнд чиглэл рүү шилжиж, хэт сүр орж, хэт хөөрөх аяст ордог ч тэрээр үргэлж төгс төгөлдөр, маш сайн уран бүтээл бий болгодог. Учир нь Загасны энерги өөрөө аливааг төгс төгөлдөр хийх бүрэн хүчин чадалтай байдаг.

Сарны ордны талаасаа Ариунаа дуучин урлагын хүнд байж болох хамгийнм үнэ цэнэтэй Сарыг эзэмшиж байгаа нь азтай хэрэг юм. Энэ сар бол “Сэрсэн байдал”-д байгаа сар. Сар бол угаасаа л хүн төрөлхтөний урлагын мэдрэмж, сэтгэл хөдлөлийг тухайлан удирдаж, шууд нөлөөлдөг гариг. Энэ гариг “Сэрсэн байдал”-д байж, хүчтэй ажиллана гэдэг нь урлагын мэдрэмж, зөн совин, урлагын та дээрхи сэтгэл хөдлөл маш хүчтэй бий болно гэсэн үг. Гэхдээ энэ саранд гайхалтай сайн нэг чанар байдаг. Хэт сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг сарыг Үхэрийн төлөв төвшин энерги тогтоон барьж, буурь суурьтай, өөрийгөө зөв хянаж чаддаг, сэтгэл хөдлөлөө эерэг зүгт эргүүлж мэддэг болгон төлөвшүүлдэг. Дээр нь бас Үхэр өөрөө ч урлагын мэдрэмж өндөртэй энергийг тээж байдаг. Тиймээс сарыг төлөвшүүлж байна гээд Сарны уян бөгөөд, урлагын мэдрэмж өндөртэй чанарыг дарах нөлөө үзүүлэхгүй харин ч бүр нэмэгдүүлдэг. Тиймээс энэ сар урлагын амьдрал дээр маш төгс төгөлдөр ажиллаж чаддаг гэсэн үг. Тийм ч учираас дуучин Ариунаа сэтгэл хөдлөл ихтэй хирнээ, бат тууштай хүн харагддаг.

Дуучин Ариунаагын бүтээлүүд байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байдагаараа бусад олон дуучидаас ялгаатай байдаг. Түүний хоолойны өнгө байнга өөрчлөгдөж, дуулах арга хэлбэр болоод уран бүтээлийнх нь чиглэл бас байнга хувирдаг.

Түүний энэ өөрчлөгдөмтгий, хувирамтгай чанарыг Нарны ордных нь Загасны энерги, Хилэнцийн ордонд байгаа Марсын энергитэй холбож тайлбарлаж болно.

Загас өөрөө байнгын хувирал, хувьсал, өмнөхөөсөө илүү дээр байдал руу тэмүүлдэг энерги. Хэрэв загас амьдралдаа ямар нэгэн юм хийж бүтээж эхлэх л юм бол дараа дараагынх нь зүйлс, өмнөх зүйлсээсээ заавал илүү давж, илүү хөгжиж байх ёстой гэж үздэг. Тийм ч учираас дуучин Ариунаагын уран бүтээл, хэд хэдэн жилийн заагтайгаар байнга өнгө төрхөө өөрчлөгдөж байдаг. Загасны энерги бол ямар нэгэн хил хязгаагрт баригдахынн эсрэг санаатай хөдөлгөөн хийж байдаг. Тиймээс Ариунаагын дуунууд хөнгөн попоос эхэлсэн хирнээ эцэстээ бүр дуурийн дуутай дөстэй хэмнэлээр дуулах хүртэл хэмжээнд шилжиж хэлбэлзэж, нэг мэдэхнээ түүнийг чухам ямар төрөл жанараар дуулдаг дуучин бэ гэдэгийг нь хэлж тогтоохын араггүй хэмжээнд хүрчихсэн байх шиг.

Хилэнцийн Марс бол нэг үе шатаас нөгөө рүү шилжин орж, байнга шинэчилсэн шилжилт хийж байдаг марс юм. Өмнөх амжилтаасаа сайныг нь авч, дээр нь дахин шинэ зүйлс нэмээд, шинээр төрөн гарах хөдөлгөөн бол Хилэнцийн Марсны гол хөдөлгөөн. Ариунаагын уран бүтээл байнга өөрчлөгдөн хувьсаж, шинэ шатанд орж байдаг нь түүний Марсны энергитэй холбоотой байх бүрэн боломжтой.

Нарны ордны Загасны энерги, Марс гариг дээр байгаа Хилэнцийн энерги нь Ариунаагын зөвхөн уран бүтээл дээр биш, хувийн зан чанар дээр нь бас байнга өөрчлөлт хувиралт, шинэ үе шатыг авчирч байдаг. Тэрээр манай монголын дуучид дотор хамгийн хувьсамтгай, байнгын өөрчлөлт хөдөлгөөн хийдэг дуучин мөн.

Өөрийгөө өөрчлөх, хөгжүүлэх үйлдэлийг энэ дуучин ил тодоор маш олон удаа хийж байсан. Сүүлийн үед л гэхэд “Хатан ухаан” гэдэгт суралцаж өөрийгөө өөрчлөх үйл явдалд оролцоод байсан. Одоогоор өөрийнхөө зорилогыг урлагыг арай өөр “Шинэ түвшин”-д гаргаж ирж, урлагаар залуучуудыг хүмүүжүүлэх ёстой гэдэг санаа гаргаад байгаа харагддаг. Загасны шинж чанар болох зөвхөн өөрийгөө хөгжүүлэх биш бас бусадыг ятгаж, итгүүлж, сургах гэдэг зан чанар нь бас ийм үед Ариунаагын зүгээс давхар илэрч гараад байдаг. Тэрээр аливаа ярилцлага, яриа өгөхдөө өөрийгөө хэрхэн яаж өөрчилж хөгжүүлж байгаагаа байнга ярихаас гадна, бас сонсогчидоо ятгахаас хэзээ ч буцдаггүй зантай, зарим хүмүүст яршигтай ч санагддаг тал байдаг.

Марс гариг бол амжилтанд тэмүүлдэг хүнд чухал гариг мөн. Тэмцэлийг удирддаг энэ гаригаас бидний ажиллах хүч, ажилаа явуулах арга хэлбэр гарч ирдэг. Хилэнцийн Марс бол маш хүчтэй марс. Энэ марст бүтээхгүй зүйл гэж байхгүй. Хүссэн бүхэнээ гартаа оруулж чаддагын шалтгаан нь энэ марсны хэт хүчтэйгээр хүссэн зүйлдээ тэмүүлж, юунаас ч айхгүй тулалдаж чаддаг чанар юм. Гэхдээ энэ марст бас сөрөг чанарууд байдаг. Хэт хувиа хичээдэг, өөрийнхөө хүссэн зүйлд тэмүүлэхдээ хэт шуналтай байдаг гэх мэт сөрөг талууд Хилэнцийн марстай хүний бие дээр харагдаж байдаг. Дуучин Ариунаад ерөнхийдөө өөрийнхөө тухай маш их ярьдаг, өөрийгөө хэт өмөөрөмтгий, амжилтанд хэт шунаж зүтгэдэг, хувиа хичээсэн байж мэдэх зан чанарууд харагдаад байдагыг бид анзаардаг байх. Үүнээс гадна энэ Марс маш атаархуу, сөргөлдөмтгий энергийг агуулж байдаг. Дуучин Ариунааг хир их атаархуу талаар би хэлж мэдэхгүй боловч түүнийг маш хор шартай хүн гэдэгийг монголчууд мэддэг. Энэ хор шартай зан чанарынх нь ард Хилэнцийн марсны сөргөлдөмтгий чанар байгаад байх шиг. Тэгээд энэ сөргөлдөмтгий чанар нь байнга түүнийг өрсөлдөөнд дуудаж, тэрээр амрахыг мэдэхгүй байнга тулалдаж явдаг хүн мэт харагддаг.

Юпитер гариг нь Мэлхийний ордонд байгаа нь дуучин Ариунаад “Сэрсэн байдал”-д байгаа Юпитерийг авчирч байна. Ийм Юпитер гариг нь мэргэн ухаанд дуралж, мэргэн ухааныг бусдад сургах дуртай багш хүмүүжүүлэгч хүний дүрийг бүтээдэг.

Ариунаагын хувьд тэрээр үнэхээр бусдад зааж сургах зантай нь энгийн үед ч байнга мэдэгдэж байдаг. Хамгийн энгийн телевизийн шоу ярилцлага дээр ч тэрээр байнга л оюуны сургалт маягтай яриа өрнүүлж, бусадыг яриагаараа ятган сургах санаа илэрхийлж байдаг. Хэрэв энэ дуучины хураасан мэдлэг туршлага үнэхээр хангалттай баян байх юм бол, од гаригаас өгсөн энергийн боломжоор бол тэрээр үнэхээр гайхалтай сайн багш хүмүүжүүлэгч, бусадыг оюуны хөгжилийн замаар араасаа дагуулах бүрэн боломжтой нэгэн байх болно. Хэрэв хураасан мэдлэг нь хангалтгүй, ажилын зорилого нь шударга бус байвал түүнд байгаа “Сэрсэн байдал” бүхий Юпитерийн чанар нь хүмүүсийг хувийн ашиг сонирхолынхоо төлөө буруу зүгт залж болох алдаатай байдалыг бий болгож мэднэ. Учир нь “Сэрсэн байдал”-тай юпитер маш хүчтэйгээр бусадыг өөртөө ятгаж, татах увдистай байдаг. Хэдийгээр хэн нэгэний жинхэнэ мэдлэг багш байхад бүрэн дүүрэн хангалттай биш байсан ч, ятгах хүч, мэргэн үгээр дүүрсэн байдалыг Мэлхийний Юпитер гадна өнгөн дээрээ давхар бий болгож байдаг тул, бусдад нөлөөлөх хүчтэй байдаг. Цаг хугацаа л бидэнд манай хайртай дуучиныг үнэхээр биднийг оюуны хөгжилийн замд тэргүүлж чадах лидер мөн эсэхийг харуулах байх.

За энэ удаад дуучин Т.Ариунаагын хувийн зурхайг товчхон танилцуулхад иймэрхүү дүр зураг гарч байлаа.

Зурхай судлаач, сэтгэл судлаач Б. Цэцэгмаа

Утас: 80118012

Фасебоок хаяг:Tsetsegmaa Baasanjav



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.