Шинэ мэдээ

Скаутууд адал явдалт ертөнцөөр аялж байна7 сар 28. 15:47Жүжигчин Бархүү Одончимэгт гэрлэх санал тавилаа7 сар 28. 9:55О.Болд-Эрдэнэ: Одоогоор АНУ, ОХУ, Казакстан зэрэг орны жюүжицүчид бүртгүүлээд байна7 сар 28. 9:41Хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй эцэг, эхчүүд яах вэ?7 сар 28. 9:10Бэлэн мөнгө тээвэрлэж явсан зөрчлийг шүүхэд шилжүүлжээ7 сар 28. 9:07Монголын гурван бөх дифлимпээс бүгд медаль хүртэв7 сар 28. 9:04Сайн мэдээ: 2017 онд ашиглалтад орох томоохон төслүүд7 сар 28. 9:04Дархан аварга Д.Цэрэнтогтох агсаны хөшөө өнөөдөр сүндэрлэнэ7 сар 28. 9:02М.Анхцэцэг Азийн хошой аварга боллоо7 сар 28. 9:00Улаанбаатарт өдөртөө 28-30 градус дулаан байна7 сар 28. 7:45Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.7 сар 28. 7:30Төрийн байгууллагын үүдийг хэн дуртай нь хэмх цохиод байх уу?7 сар 27. 17:17Скаутууд нэгэн дээвэр дор цуглалаа7 сар 27. 17:13Ч.Гал: Элэг судлалын үндэсний төвд 3.8 га газрын зөвшөөрлийг Д.Оюунхорол сайд олгосон7 сар 27. 11:56Бакула Ренбүчиг өнөөдөр зална7 сар 27. 10:44С.Бямбацогт: Улсаа унагааж улс төр хийж хэрхэвч таарахгүй7 сар 27. 10:36Халуун ус хязгаарлах хуваарь7 сар 27. 9:44Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 27. 9:43Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ7 сар 27. 9:43ОУВС-ийн зүгээс манай улсын засгийн газарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ7 сар 27. 8:43Сайн мэдээ: Татварын орлого бүх төрөлдөө давж биелжээ7 сар 27. 8:36А.Өнөржаргал: Урлаг тайзан дээр, спорт дэвжээн дээрээ байж утга, учиртай болдог юм билээ7 сар 27. 8:30Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна7 сар 27. 7:40Улаанбаатарт өдөртөө 28-30 градус дулаан байна7 сар 27. 7:28НАТО-ийн марш тактикийн тэмцээнд Монголын цэргийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ7 сар 26. 14:10Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явагдахгүй7 сар 26. 13:14Засгийн газар өнөөдөр хуралдахгүй7 сар 26. 11:21Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн нэр тодорч эхэллээ7 сар 26. 10:47Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 196 алба хаагч ажиллаж байна7 сар 26. 10:27Өнөөдөр болох үйл явдал7 сар 26. 9:55

Хар тамхитай холбоотой 51 хэрэгт 52 хүнийг шалгаж байна

/5-р сарын 19/  -  10 цаг 37 минут

Мансууруулах төрлийн бодистой хол­боотой гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд өсч байна. Тэр дундаа олны танил хүмүүс эл “хор”-ыг ихээр сонирхох болж, шоронгийн хаалга татах болсон нь нууц биш. Гэтэл сүүлийн үед хар тамхийг насанд хүрээгүй хүүхдүүд ихээр сонирхон, хэрэглэж байна гэх мэдээлэл чих дэлсэж эхэлсэн. Тэд хэн нэгний ятгалга, дэмий явуулгад хүүхдийн гэнэн зангаар автаж, сониуч зандаа хөтлөгдөн эргээд гарахад тун төвөгтэй, хэзээ ч гарч чадахгүй ч байж мэдэх том аюулд өөрийн мэдэлгүй унадаг байна.

Манай улсад 2014 оноос хойш хар тамхи мансууруулах бодистой холбоотой 346 эрүүгийн хэрэгт 520 хүнийг холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байх ба үүний 252 хүнд холбогдох 169 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

 Тодруулбал, 2014 онд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 65 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бол 2015 онд 83 хэрэг, 2016 онд 147 хэрэг болж өсчээ.

Энэ оны эхний хоёр сарын байдлаар 51 хэрэгт 52 хүнийг шалгаж байгаа юм байна. Мөн тус гэмт хэрэгт холбогдогчдын 82 орчим хувь нь эрэгтэй, 18 орчим хувь нь эмэгтэй хүн байна. Насны хувьд 61.5 хувь нь 20-30 насны, 31 хувь нь 30-40 насны хүмүүс байгаа бол боловсролын хувьд 51 хувь нь бүрэн дунд боловсролтой, 48.8 хувь нь дээд боловсролтой хүмүүс байгаа аж.

Өөрийн үйлдэл түүний учир холбогдол, түүнээс үүдэн гарах эрсдлийг мэдэх чадвар бүхий идэр насны, боловсрол, мэргэжилтэй хүмүүс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, бусдад уруу татагдаж байгаа нь анхаарал татсан асуудал болж, олон нийтийн санааг чилээсээр байна.

Т.Гэрэл

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.