Шинэ мэдээ

Хотын захиргааны байр дахин дайралтад өртсөн үү?4 сар 18. 15:32Хууль тогтоогчоос авахуулаад хурандаа хүртэл хэрсэн шударга бусын "тор"4 сар 18. 10:01МҮБХ-ныхон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт гомдол гаргалаа4 сар 18. 9:49Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт4 сар 17. 17:24"Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө" Үндэсний чуулган эхэллээ4 сар 17. 17:12Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэжээ4 сар 17. 13:17Хятад улс ДНБ өнгөрсөн улиралд 6.8 хувиар өссөн байна4 сар 17. 12:42Тахимаа өгч чаддаггүй Хан-Уулын Ардчилсан намынхан гэж...4 сар 17. 12:29Т.Мэй: Сирид цохилт өгсөн нь зөв бөгөөд хууль ёсны юм4 сар 17. 12:11Жагсагчид Ереван хотын төвийн хэд хэдэн гудамжийг хаажээ4 сар 17. 10:59Хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 10:57Бөхийн холбоонд байгаа допингийн бизнес хэнийх вэ4 сар 17. 9:33ЕБС, МБС-ийн суралцагчдын “Мэдээллийн Технологи-2018” олимпиад хоёр дахь жилдээ болов4 сар 16. 14:47Сирийн асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг БНХАУ уриалав4 сар 16. 13:24Умард Солонгосчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд НҮБ-д 111 сая ам.доллар хэрэгтэй байна4 сар 16. 13:21УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүн А.Сүхбатыг зоджээ4 сар 16. 9:34Хэнийг ч допингийн асуудалд холбож болдог, холдуулж ч болдог "хонгил" үүсгэсэн үү4 сар 15. 12:59"Хөшигний" цаанаас Б.Одхүү тэргүүтэй гэмт хэрэгтнүүдийг турхирч суугаа дархан аваргын үнэн нүүр төрх4 сар 14. 13:27МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг томиллоо4 сар 13. 13:49Хоёр үлэг гүрвэлийн чулуужсан араг яс 3.4 сая ам.долларын үнэд хүрчээ4 сар 13. 13:28Осгосон хүүгийн биеийн байдал тогтворжиж, эмчилгээ хийлгэж байна4 сар 13. 13:02Ж.Мөнхбат аваргыг сүүлчийн замд нь үдлээ4 сар 13. 12:59Алга болсон хүүхдүүдийн хоёр нь осгож, нас баржээ4 сар 13. 12:57Ажилгүйдлийн тэтгэмжид 34 тэрбумыг зарцуулжээ4 сар 13. 12:57Импортын нэмэлт татвар ногдуулах барааны жагсаалтыг өргөжүүлэх бодолтой байна4 сар 13. 12:52Хятад улс саран дээр анхны биологийн туршилтыг хийх төлөвтэй байна4 сар 13. 11:49АНУ Умард Солонгост ЭСЯ-аа нээж магадгүй4 сар 13. 11:46Хөдөлмөрийн хуулийг хэлэлцэж байна4 сар 13. 10:59Байгалийн баялагийг нийгэмчлэх нь гадаад ертөнцөөс хараат байдлаас салахад тус дөхөм үзүүлнэ4 сар 13. 10:56Сирид цэргийн цохилт өгөх нь байдлыг улам хурцатгана гэж үзэж байна4 сар 13. 10:54

Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая

/5-р сарын 18/  -  14 цаг 56 минут

Эх орноо мөнгөөр солиогүй эгч нь дүүгээ эмчлүүлэх итгэл дүүрэн явна
-Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая-


2016.07.20-нд Рио Де Жанейрогийн зуны олимпод оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээн дээр "М.Анхцэцэг эгч шигээ хүндийг өргөлтийн мундаг тамирчин болоод, олимпод оролцох юм сан" хэмээн битүүхэн мөрөөдөж, эгчээрээ бахархан зогсож байсан М.Номин-Эрдэнэ ердөө хоёр сарын дараа сургууль дээрээ түлэгджээ. Есдүгээр сарын 1 дөхөх тусам ангийнхантайгаа уулзах гэж, сургуульдаа очихоор яаран цүнх дүүрэн дэвтэр, хичээлийн хэрэгсэл зэхүүлсэн охин хичээл дөнгөж эхлээд байхад ангийнхныхаа хоолыг (20-ын кострюльтай хоол) өргөж яваад өөр дээрээ алдаж айхтар түлэгдсэнээр энэ жил хичээлдээ яваагүйгээс гадна сая төгсөлтийн зургийн цомогтоо ч зургаа авахуулж чадаагүй юм.

Гэхдээ багш нар нь боломжоороо гэрээр нь ирж түүнд хичээл зааж байсан учраас охин удахгүй есдүгээр анги төгсөх улсын шалгалтаа өгөх гэж байгаа. Тухайн үед монгол эмч нар эхний арга хэмжээг авч, арьс нөхөх хагалгаа хийсэн ч өнгөрсөн найман сарын турш М.Номин-Эрдэнэ "Хүйтэнд даарч, халуунд халж болохгүй" гэсэн эмчийн захиасыг ягштал биелүүлж, 21 хоног тутамд ургаж төлжсөн арьсаа зөөллөх 10 өдрийн курс эмчилгээнд орсоор өнөөг хүрчээ. Түлэгдсэнээсээ хойш охин уургаа маш ихээр алдах болсон тул амархан ядарч сульдан, юм л бол ямар нэг өвчинд өртчих гээд байнга эмнэлэгт хэвтэх болжээ.


"Охин минь урьд нь тариа гэхээс үнхэлцгээ хагартал айдаг байв. Шүдний эмнэлэгт очоод, өвчин намдаах тариа хийлгэх гэж бөөн юм болоод, шүдээ ч авахуулж чадалгүй ааваараа үүрүүлэн гэртээ ирж байсан хүн шүү дээ. Гэтэл одоо тариа байтугай, олон зүйлийн ард гарч чадахаар их тэвчээр хатуужилтай болсон. Охиноо яаж тэвчээр гаргаж байгааг нь харахаар хурдхан мэс засал хийлгээд, цоо эрүүл болгох юмсан гэж яардаг" хэмээн ээж Д.Мөнхчимэг нь ярилаа. БНСУ-ын "Ханган сү" эмнэлгийнхэн охины түлэгдлийн шарх сорвийг ор мөргүй эмчлэхэд 65 сая төгрөг шаардлагатай гэсэн хариу өгчээ. Түлэгдсэнийх нь дараахан нэг өнжөөд л 150 мянган төгрөгийн боолт хэрэгсэл сольдог, байсхийгээд 300 мянган төгрөгийн үнэтэй дусал хийлгэдэг амаргүй цаг хугацааг туулсан ар гэрийнхнийх нь хувьд бол бүр ч ярвигтай байсан нь лавтай. Аав Ч.Мөнхжанцан нь Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженерээр ажилладаг бөгөөд охиныхоо эмчилгээний зардлын хагас хугасыг ч болсон бүтээхээр Афганистаныг зорьж, энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй.

Гэвч Солонгосын эмнэлгээс нь саяхан "Зургадугаар сарын 15-ны дотор хагалгаандаа орох хэрэгтэй" гэсэн албан бичиг ирүүлснээр цаг хугацаа улам давчуу болов. Охиныхоо эрүүл мэндийг бодоод, сарын 400 мянган төгрөгөөр байр түрээслэн амьдарч буй тэд хашаа, байшингаа зарах тухай хүртэл бодож амжсан ч "Тэгээд зургуулаа хаачдаг билээ" гэсэн бодолд ээрэгдээд, одоохондоо шийдвэр гаргаагүй байгаа аж.
Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн зүгээс хариуцлагаа хүлээж, дөрөвдүгээр сарын 20 гэхэд М.Номин-Эрдэнийн эмчилгээний зардлын тал хагасыг ч болов олж өгөхөөр амлажээ. Тэд Сүхбаатар дүүргийн Боловсролын газартай хамтран, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хандсан бөгөөд өнгөрсөн хугацаанд зургаа орчим сая төгрөг цуглажээ. Гэвч энэ нь Солонгост түлэгдсэн арьсыг нөхөн засах хагалгааны зардлынх нь 10 орчим хувьтай дүйх мөнгө юм. Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо гэдэг шиг Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн сурагчид хүртэл халуун сэтгэлээр охинд 74 мянган төгрөг цуглуулж өгсөн нь одоо түрхэж буй сорвины нэг тосоо авах мөнгө гээд бодохоор ямархуу зардал гардаг нь ойлгомжтой.
Хүндийг өргөлтийн залуучуудын болон оюутны дэлхийн аварга М.Анхцэцэгийг өнгөрсөн жил гадаадын орнууд тэрбумаар үнэлэн, өөрийн улсын тамирчин болох санал тавьж байсныг манайхан санаж буй биз. Зөвхөн БНСУ л гэхэд сар бүр 12 мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 сая вон амласан. Хэрэв солонгосчуудын тавьсан тэр саналыг М.Анхцэцэг хүлээн авсан бол магадгүй өнөөдөр М.Номин-Эрдэнэ аль хэдийнэ эмчлүүлчих байв. Гэхдээ тэр үүнд харамсаагүй, харин ч дүүгийнхээ хагалгааны зардлыг бүтнэ гэдэгт итгэл дүүрэн яваа.

Эх орноо мөнгөөр солиогүй гайхамшигт охиныг өдий зэрэгт хүргэхийн тулд 2012 оноос хойш аав, ээж нь мөн ч олон удаа цалингийн зээл авч, гадаадын томоохон тэмцээн уралдаанд орох зардлыг нь босгож байсан гэдэг. 2013 онд М.Анхцэцэг хүнд бэртэхэд эмч нар түүнийг суумгай болно гэж байсан ч аав, ээж нь зургаан сая төгрөгийн цалингийн зээл авч, Хайлаар луу эмчилгээнд явснаар охиноо хөл дээр нь босгосон түүх ч бий. Харин одоо монголчууд бид 15 настай дүүд нь халуун сэтгэлээр тусалж, цэцэг цэврүү шиг охинд хиргүй цагаахан, гэрэлтсэн инээмсэглэлийг нь дахин бэлэглэвэл ямар вэ. Нэгэн цагт тэр харин мөрөөдлөө биелүүлж, Анхаа эгч шигээ хүндийг өргөлтийн шилдэг тамирчин болох болтугай.
Туслахыг хүссэн хүмүүс ЭЭЖ Д.Мөнхчимэгийнх нь нэр дээр нээлгэсэн (ХААН банк 5071320523), (Худалдаа хөгжлийн банк 451038475) тоот хандивын дансанд хандив өргөх боломжтой.
Холбоо барих утас: 88063018



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.