Шинэ мэдээ

БНСУ хөдөлмөрийн салбарт 2,8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ11 минут 59 секундын өмнөО.Тэнүүн: “Оюутан тамирчин” хөтөлбөр хэрэгжсэнээр оюунлаг тамирчид бэлтгэгдэнэ1 сар 17. 15:11“Дуулахаараа жаргадаг түмэндээ”1 сар 9. 14:54Сайд Х.Баделхан Өмнөговь аймгийн төвд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын нээлтэд оролцлоо1 сар 5. 14:26Ч.Отгонбаяр: Шинэ залуу тамирчдыг маш чанартай болгомоор байна1 сар 5. 12:23Гар утаснаас ялгардаг хорт долгионыг саармагжуулагч эрүүл мэндийн чип Монголд албан ёсоор орж ирлээ1 сар 2. 10:22Аз хурсан айлд зочилсон нь2017, 12 сар 27. 16:08NEXT STOP наадамд төрийн өндөрлөгүүд оролцно2017, 12 сар 27. 12:37Ганцмодны боомтоор өдөрт 700 машин гардаг боллоо2017, 12 сар 26. 16:34C.Чинзориг сайд Японд ажиллаад ирлээ2017, 12 сар 26. 12:39“1000 машины зогсоол”-ын худалдаа эрхлэгчид жагсаж байна2017, 12 сар 26. 10:05Утааны талаар иргэд юу хэлэв2017, 12 сар 26. 10:00Үсээ засуулбал нас уртасна2017, 12 сар 26. 10:00Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн2017, 12 сар 26. 9:00Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх нь “гайхамшиг” ч, “гамшиг” ч биш2017, 12 сар 25. 17:41З.Баасанням: АТГ-ын албан хаагчдын цалинг нэмсэн гэдэг нь ташаа мэдээлэл2017, 12 сар 25. 14:56Багш хүн өглөгийн эзэн - Цэнхэржавын Хосбаяр2017, 12 сар 25. 10:27А.Гантамир: О.Баасанхүү хандив авч Их чуулганаа хуралдуулсан нь авилгын эсрэг хуулийг зөрчсөн2017, 12 сар 20. 12:58Төрийн шийдвэрт түгжигдсэн “Авто худалдааны цогцолбор”2017, 12 сар 20. 11:01"Утаанбаатар"-т уушигны үйл ажиллагаа нь хэвийн хүүхэд ганц ч байхгүй2017, 12 сар 20. 9:59П.Нямлхагва: Хүүхэлдэйн театр жинхэнэ монгол дүр тодруулж, амилуулна2017, 12 сар 19. 13:26М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй2017, 12 сар 19. 10:15Израиль улс Газын зурвастай залгаа хилээ хаажээ2017, 12 сар 16. 11:00Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо2017, 12 сар 15. 16:15Б.Алтантулга: Ээжүүд сар бүрийн 20-ны өдөр тэтгэмж авна2017, 12 сар 15. 13:34Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ2017, 12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”2017, 12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ2017, 12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа2017, 12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна2017, 12 сар 11. 13:31

Ч.Баттөгс: Шигшээ багийн гарааны тамирчдын нэр тодорсон

/5-р сарын 18/  -  14 цаг 35 минут

Зүүн азийн волейболын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хоёрхон хоног үлдлээ.

Тус тэмцээнд Макао, Монгол улс, БНАСАУ, БНСУ, Тайвань, Хонг Конг, БНХАУ, Япон улсын Үндэсний холбоод оролцох бөгөөд ирэх бямба гарагт Хонконг, БНАСАУ –ын баг тамирчдын өрсөлдөөнөөр тэмцээн эхлэнэ.

Харин манай улсын шигшээ багийн тамирчид бямба гарагийн 19.00 цагт хэсгийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг БНСУ-ын баг тамирчидтай эхний тоглолтоо хийх юм.

Манай шигшээ багийнхан өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн тэмцээний бэлтгэлээ эхэлж, хорь хоногийн өмнөөс Хасу Мегаватт компаний эко цогцолборт байрлан, нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байна.

Баг тамирчдын бэлтгэл хэр хангагдсан талаар шигшээ багийн дасгалжуулагч Б.Мөнхнарангаас тодруулахад, “Шигшээ багийн бэлтгэл сайн хангагдаж байгаа. Бүрэлдэхүүнд багтсан 12 тоглогчийг шилдэг 21 тоглогчоос сонгон шалгаруулж авсан. Уг бүрэлдэхүүн нь өмнөх 2015 оны зүүн азийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд 4-р байранд шалгарч байсан тамирчид түлхүү багтсан учраас туршлага дутах асуудал байхгүй” гэсэн юм. 

Харин шигшээ багийн ахлагч М.Цэрэнбаатар, “Манай шигшээ багийн тамирчид энэ оны гуравдугаар сараас эхлэн эрчимжүүлсэн бэлтгэлд гарсан. БНХАУ-д очиж долоо хоног хамтарсан бэлтгэл хийсэн. Бэлтгэл хангагдсан гэж бодож байна. Мөн 2015 оны Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан баг тамирчдын 70-80 хувь энэ жилийн шигшээгийн бүрэлдэхүүнд багтсан байгаа. Тэгэхээр ойлголцох тал дээр болон сэтгэлзүйн хувьд илүү байх болов уу гэж бодож байна” гэв

ШИГШЭЭ БАГИЙН ТУСЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ Ч.БАТТӨГС: Тамирчдын үндсэн бэлтгэл бүрэн хангагдсан 

-Тамирчдын сэтгэлзүйн бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Манай тамирчдын үндсэн бэлтгэл бүрэн хангагдсан. Одоо тактик, сэтгэлзүйн бэлтгэл дээр анхаарч байна. Сүүлийн үед аливаа спорт тамирчдынхаа сэтгэлзүйн тал дээр онцгой анхаарч ажилладаг болсон. Тиймээс энэ удаагийн тэмцээнд зориулсан сэтгэлзүйн тусгай баг ажиллаж байгаа. Хүн тус бүртээ өдөрт 1-2 цагийн ярилцлага хийдэг. Тэгэхээр сэтгэл зүйн бэлтгэл сайн хангагдаж байгаа гэж ойлгож болно.

-Шигшээ багт шалгарсан 12 тамирчныг танилцуулахгүй юу?

-Шигшээ багт М.Цэрэнбаатар, Э.Сайханбаатар, А.Даваажаргал, Ч.Отгонбаяр, Г.Эрдэмбилэг, Д.Билгүүн, З.Цэнд-Аюуш, Б.Анхбаяр, З.Буянжаргал, Э.Алтангэрэл, Э.Сайнбилэг, С.Бат-Эрдэнэ нар багтсан байгаа.

-15 байснаас гурван тамирчин хасагдсан гэсэн. Хэн хэн хасагдсан бэ?

-Э.Ган-Эрдэнэ, Г.Ган-Очир нар хасагдсан. Харин М.Мягмарсүрэн багийнхаа туслах дасгалжуулагчаар сонгогдсон.

-Гарааны тамирчдын нэр тодорхой болсон уу?

-Холбогчоор М.Цэрэнбаатар, Э.Сайханбаатар, Б.Анхбаяр, Э.Алтангэрэл, Э.Сайнбилэг, С.Бат-Эрдэнэ нар гарна гэж яригдаж байгаа. Гэхдээ яг гарааны зургаан тамирчин гээд баттай зррчихсон юм бол байхгүй. Тамирчдын сэтгэл зүй, биеийн байдал зэргээс шалгаалж өөрчлөгдөх магадлалтай. 

-Шигшээ багийн дундаж насны тухайд?

-Шигшээ багийн дундаж нас 25. Багийн хамгийн ахмад тоглогч 30 настай, хамгийн залуу нь 20 настай.

-Хамгийн эхний тоглолтын ялалт, ялагдал тамирчдын сэтгэлзүйд их нөлөөлдөг. Манай тамирчид эхний тоглолтоо ямар багтай хийх вэ. Хэр хүчтэй өрсөлдөгчтэй таарсан бэ?

-Манай улсын шигшээ баг эхний тоглолтоо 19.00 цагаас БНСУ-ын шигшээ багийн эсрэг хийнэ. Манай хэсгийн хамгийн хүчтэй баг гэж хэлж болно. Тиймээс манай багийн хувьд эхний тоглолт хамгийн чухал тоглолт болчихоод байна. Бид 2015 онд хүрэл медалийн төлөө тоглож байсан. Тухайн үед дасгалжуулж байсан дасгалжуулагч нь ирэх юм байна лээ. Тиймээс бид тухайн үеийнхээ бичлэгийг үзэж, судалж байгаа.

Хэсэг:

  • А хэсэг:Монгол, БНХАУ, БНСУ, Макао
  • В хэсэг: Япон, Хонконг, Тайвань, БНАСАУ

Тоглолтын хуваарь: (Буянт-Ухаа спортын ордон)

V.20 (Бямба гараг)

  • 00 Хонконг vs БНАСАУ /B хэсэг/
  • 00 Япон vs Тайвань /B хэсэг/
  • 00 Макао vs БНХАУ /A хэсэг/
  • 00 Монгол vs БНСУ /А хэсэг/

V.21 (Ням гараг)

  • 00 Япон vs Хонконг
  • 00 Тайвань vs БНАСАУ
  • 16:00 Нээлтийн үйл ажиллагаа
  • 00 Монгол vs Макао
  • 00 Өмнөд Солонгос vs БНХАУ

 Т.Гэрэл 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.