Шинэ мэдээ

Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй7 сар 27. 10:33АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ7 сар 27. 9:30Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хэлбэржүүлэх ажил тогтмол хийгдэж байна7 сар 23. 10:27Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө7 сар 23. 9:39АНУ Техас дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ7 сар 23. 9:38ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ7 сар 22. 9:40Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ7 сар 22. 9:39Топ модель Г.Оюунгэрэлийн эргэн ирэлт7 сар 21. 13:04Явган зорчигч автомашинд мөргүүлж, амиа алдсан ноцтой осол гарав7 сар 21. 10:00Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ7 сар 21. 10:00Нэгдүгээр эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулж томилно7 сар 21. 9:59Эдийн засаг элгээрээ "хэвтэж" байна!7 сар 21. 9:59Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ7 сар 21. 9:58“Мотор” унасан жижиг “Ням”7 сар 21. 9:58Энэтхэгт өдөрт халдварын 40 мянга гаруй тохиолдол шинээр илэрлээ7 сар 21. 9:57"Шарилжгүй Улаанбаатар-5" аян тав дахь өдрөө үргэлжлэлээ7 сар 21. 9:42"Шарилжгүй Улаанбаатар-5" аян Чингэлтэй дүүрэгт хийгдэж байна7 сар 20. 13:42ЕХ-ны удирдагчид эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний талаар тохиролцож чадаагүй байна7 сар 20. 9:48

Оросын МС-21 маркийн шинэ онгоц анхны туршилтын нислэгээ хийнэ

/5-р сарын 18/  -  12 цаг 30 минут
Оросын зорчигч тээврийн МС-21 нисэх онгоцыг Эрхүүгийн нисэх онгоцны үйлдвэрийн талбайд гарган туршилтын жолоодлого хийжээ. Уг нисэх онгоцыг зуны туршилтанд бэлтгэж байгаа боловч яг хэзээ турших вэ гэдгийг мэдээлсэнгүй.

“Анхны нислэгт бэлтгэх явцад уг онгоцны системүүдийг шалгах ажил хийгдэж, маршийн болон туслах хүчний төхөөрөмжийг шалгаж, заводын нисэх талбай дээр жолоодлого, гүйлтийг гүйцэтгэж байна” гэж Нисэх онгоц үйлдвэрлэлийн нэгдсэн корпорацийн цахим хуудсанд бичжээ.

5 дугаар сарын 15-нд Эрхүү хотод Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирсэн бөгөөд тэрбээр онгоцны туршилтын гүйлтийг хийх үед байлцсан эсэх талаар мэдээлсэнгүй.

МС-21 онгоц бол ЗХУ задарсны дараа зохион бүтээсэн хоёрдахь зорчигч тээврийн нисэх онгоц юм. Анхных нь "Sukhoi SuperJet 100" нисэх онгоц ажээ.

МС-21 төслийг хэрэгжүүлэгч газар нь “Иркут” корпораци бөгөөд тус корпораци Яковлевын зохион бүтээх товчоотой хамтран уг нисэх онгоцыг зохион бүтээсэн байна.

Уг агаарын хөлгийн анхны нислэгийг 2016 оны 12 дугаар сард хийхээр анх товлож байсан боловч энэ оны 5 дугаар сард хийхээр хойшлуулжээ.  “Иркут” корпорацийн мэдээлснээр, нийтдээ 285 ширхэг ийм онгоцны захиалга ирсэн байна.

МС-21 онгоц нь ойрын болон дундын зайн агаарын хөлөгт хамаарах ба техникийн үзүүлэлтээрээ Boeing 737, Airbus A320 онгоцнуудтай ойролцоо юм.

Уг онгоцонд захиалагчийн сонголтоор Америкийн Prartt & Whitney, Оросын ПД-14 хөдөлгүүрийн аль нэгийг тавих аж.

Дашрамд дурдахад, тав хоногийн өмнө Хятадад үйлдвэрлэсэн зорчигч тээврийн шинэ нисэх онгоц анхны нислэгээ хийсэн байна.

Төрийн өмчит “Comac” компанийн  үйлдвэрлэсэн “С919” агаарын хөлгийг Boeing 737, Airbus A320 онгоцны өрсөлдөгч гэж үзэж байгаа ба одоо үйлдвэрлэгдэн гарч буй Оросын МС-21-ийн өрсөлдөгч байж болохыг үгүйсгэх аргагүй юм.

“С919”-ийн туршилт амжилттай болсон тохиолдолд энэ онгоц нь дэлхийн агаарын тээврийн  зах зээлд гарч чадах Хятадын дунд зайны анхны онгоц болох юм. Уг нисэх онгоцыг зохион бүтээх ажил 2008 онд эхэлсэн боловч анхны нислэгийг нь хэд хэдэн удаа хойшлуулж байсан ажээ.

С919 нь 5500 км-ийн зайд нисч, 168 хүртэлх тооны зорчигч тээвэрлэх багтаамжтай, нарийн арал бүхий нисэх онгоц юм.

Хятадын хэвлэлүүдэд мэдээлснээр, онгоцны үнэ ойролцоогоор 50 сая доллар байгаа нь Boeing 737 болон Airbus A320-оос 50 хувь хямд байгаа юм.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.