Шинэ мэдээ

Эсэргүүцэл дагуулсан Беларусийн сонгууль8 сар 11. 9:37БНСУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг хөгжүүлж байна8 сар 11. 9:10Ливанд дэмжлэг үзүүлэх хандивлагчдын олон улсын бага хурал болно8 сар 10. 11:55Бейрут хотод болсон жагсаал цуглааны үеэр 490 хүн бэртжээ8 сар 10. 10:56“COVID-19” Африкт хумхаа өвчний аюулыг нэмэгдүүлж байна8 сар 10. 9:51Хятадад тарваган тахлын улмаас нас барсан дахин нэг тохиолдол бүртгэгджээ8 сар 10. 9:37А.Лукашенко: Оросыг “түрэмгийлэгч улс” гэж үздэггүй8 сар 8. 9:34АТГ-аас "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-д хэрэг үүсгэн шалгаж байна8 сар 7. 15:02Б.Гейтс: Уур амьсгалын өөрчлөлт “COVID-19”-с хэд дахин олон хүний аминд халтай8 сар 7. 9:57“Facebook” компани “TikTok”-той төстэй үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа мэдэгджээ8 сар 7. 9:56Б.Мөнхбат: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн8 сар 6. 16:29“Зарлигаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл”-тэй холбогдох мэдэгдэл8 сар 6. 13:45Google-ийн жолоочгүй автомашины нууцыг хулгайлсан инженерт 18 сарын хорих ял оноожээ8 сар 6. 11:47Бейрут хотыг сэргээн босгоход нь тусламж үзүүлэхийг санал болгожээ8 сар 6. 11:42Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ8 сар 5. 9:32Ш.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна8 сар 5. 9:29Венесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ц.Элбэгдорж "хэн" болох вэ

/5-р сарын 18/  -  9 цаг 33 минут

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр сар хүрэхгүй хугацааны дараа Монгол төрийн тэргүүний албан тушаалаа орхино. Түүний хувьд тэр үед “зүгээр л иргэн Чойжоо” гэдэг шиг болно. Наанадаж 2020 оны сонгууль хүртэл. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэж үг буй. Тэр зарчмаар ирсэн газар руугаа буцна. Харин энэ хүн эргээд хаана очиж, хэн болохов гэдэг нь олны сониуч занг хөдөлгөж байх магадлалтай. Өмнөх гурван Ерөнхийлөгчийнхөө жишгийг дагах уу, эсвэл чиг зүгээ өөрөөр тодотгож, зам мөрөө гаргах уу гэдэг нь тэр хүний хэрэг.

Төрийн бүхий л өндөрлөгүүдийг дамжиж алба түшсэн болохоор жирийн иргэн байх амьдралдаа хэр идээшиж дасах нь тодорхойгүй. Тэр Ерөнхийлөгч байсан, гэхдээ амьдрал дунд байсан хэмээн өөрийгөө тодотгож болох юм. Гэвч жирийн амьдралын тоостой бор өдрүүд түүний хувьд дэндүү холдчихсон биз ээ.

Амеркийн Нэгдсэн улсад огцорсон ерөнхийлөгч нарын хамгийн түрүүнд шүүрч авдаг ажил нь дурсамжаа бичих юм шиг харагддаг. Ерөнхийлөгчийн албаа эргээд жирийн иргэний нүдээр харж бичсэн дурсамж ихэд сонирхолтой байдаг бололтой, хэвлэх эрхийг нь хэвлэлийн газрууд үнэ уралдан авдаг юм шиг байна билээ.

Харин Монголын жишиг одоогоор өөр байна л даа. Эксүүд маань Ерөнхийлөгчийн суудал сэлгээд юу хийдгийг эргэж нэг харвал анхны Ерөнхийлөгч П.Очирбат суудлаа орхисноос хойш одоог хүртэл нийгмийн идэвхтэй нэгэн гэдгээ нэвт шувт харуулж явна. Тэрбээр 1997 оны 8 дугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн "Экологи-тогтвортой хөгжлийн төв"-ийн захирлаар ажиллаж байгаа гэж дуулддаг байсан. Энэ хугацаанд тэрбээр дээрээ хөх тэнгэрээс өөр юмгүй Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Хэдийгээр иргэний зарим хөдөлгөөнүүдээс “Олигархуудын загалмайлсан эцэг” гэсэн нэр цол хүртсэн ч нийгмийн идэвх, олон нийтийн зүтгэлтэн, эрч хүчтэй хэвээрээ яваа.

Улс төрийн гол өрнөл дунд байж, амт шимт, гашуун нясууныг нь мэдэхийн дээдээр мэдэрсан эр хүний хувьд 55 насандаа улс төрийг орхих нь арай л эрт санагдаж байж мэдэх юм. Гэхдээ улстөрийн нас гэж бас нэг юм бий. Үүнийг бодолцох учиртай.

Харин “хийгүй” Ерөнхийлөгч Н.Багабандийн хувьд “ Титэм үг” тэрлэж, намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож яваа нь харагддаг. Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд бол тодорхой, энэ талаар илүүг нурших гээд яахав. Өмнөх гурван ерөнхийлөгч маань иймэрхүү маягаар “иргэншээд” явж байна.

Харин мань Ц.Элбэгдоржийн “иргэншлийн төлөв” нь ямар байхыг одоогоор хэлж мэдэхгүй. Улс төрийн гол өрнөл дунд байж, амт шимт, гашуун нясууныг нь мэдэхийн дээдээр мэдэрсан эр хүний хувьд 55 насандаа улс төрийг орхих нь арай л эрт санагдаж байж мэдэх юм. Гэхдээ улстөрийн нас гэж бас нэг юм бий. Үүнийг бодолцох учиртай.

Ямартай ч түүнийг улстөрчийнхөө хувьд зорилгодоо хүрсэн нэгэн хэмээвэл зохилтой байх. Яагаад гэвэл Ерөнхий сайд, тэндээсээ төрийн оргилд найман жил тухаллаа. Гэхдээ ингэлээ гээд тэр сэтгэл ханах хүн яавч биш, улстөрөөс зууралдсан чигээрээ үлдэх биз. Тэмүүлэл, хувь хүний чанар, эрч хүч, төрөлх чанар нь тийм. Хэдийгээр эрх мэдэл гэх том “зэвсэг”-ээ алдаж байгаа ч төрийн албаны нэр нүүр гэж том капитал түүнд хэсэгтээ үлдэнэ. Эрх мэдэл түүний хүсэл байсан бол эдүгээ боломж болсон. Хожим, хоёрхон сарын дараа тэр эрх мэдэл нь эргээд зорилго тэмүүлэл болж ирнэ.

Түүнийг Ерөнхийлөгчийн сэнтийгээсээ буугаад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэсэн таамаг яриа хэсэг хугацаанд чих дэлсэж байв. Гадаад талдаа энэ зэргийн нэр хүнд, итгэл байхыг үгүйсгэхгүй ч тэр боломж цаг хугацааны хувьд алсарсан. Тэгэхээр Монголдоо сурч дадсанаараа улстөрийн тулга тогоогоо тойрон гороолох нь мань эрд хамгийн ойр дөт боломж байж мэдэх юм.

Тэр өөрийг нь өсгөж өндийлгөсөн намын харъяаллаа сэргээлгэж, АН-ын гал тогоонд эргээд “ахлах тогооч”-ийн үүрэг гүйцэтгэх сонирхолтой байхыг үгүйсгэхгүй. Угаас улстөрд дахин орж ирэх хамгийн дөт зам, боломж нь тэр. Харин нам нь мань эрийг хадаг барин хаалган дээрээ угтах нь юу л бол.

Тэр идэвхтэй иргэний амьдралаа байгаль орчин, иргэний нийгэм гэхчлэн хэд хэдэн хувилбараар төсөөлж байгаагаа мэдэгдэж байсан. Янз янзын л хувилбар байгаа нь тодорхой. Нэг удаагийн уулзалт дээр “Иргэн гэдэг бол хамгийн бахархалтай, хамгийн том ажил шүү дээ. Сайн иргэн, идэвхтэй иргэн байна гэдэг хамгийн чухал гэж би боддог” хэмээн хэлсэн нь буй. Иргэнийг харах өнцөг нь ийм байж болох ч мэдрэгдэх амт шимт нь мэдээж тийм ч таатай биш. Түүнд буян ч буй, нүгэл ч бас бий. Тэгэхээр Ерөнхийлөгчийн суудлаас зөөлөн газардаж чадах эсэхэд эргэлзээ байгаа гэсэн үг. Тэрбээр нэгэн цагт өмнөх Ерөнхийлөгчийнхөө хөлийг гозолзуулж, дээлийг нөмөргөөд авсан. Дуудаж ирүүлээд телевизийнхний өмнө нүүрийг нь улалзуулж байсан Х.Баттулга нь Ерөнхийлөгч болно гээд явж байгаа. Нэгэн цагт шадарлаж хожим хонь, чоно болчихоод байгаа Н.Алтанхуяг, Л.Гансүх нар нь түүнийг хүлээж буй.

Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, их хэмжээний татвараа нуусан Жастин Капла нарыг өршөөж, улсад үлэмжхэн хохирол учруулсан, “Рио Тинто” компаниас байр авсан гэхчлэн түүнд хаягласан гэм зэм бий. Жирийн иргэн болсон хойноо “зүлгэн дээрээ гэрээ барьчихаад зүгээр нэг амьдрахад” нь энэ мэт асуудал эргэж хоргоож төвөг удаж мэдэх л юм.

М.Нэргүй

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.