Шинэ мэдээ

Эсэргүүцэл дагуулсан Беларусийн сонгууль8 сар 11. 9:37БНСУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг хөгжүүлж байна8 сар 11. 9:10Ливанд дэмжлэг үзүүлэх хандивлагчдын олон улсын бага хурал болно8 сар 10. 11:55Бейрут хотод болсон жагсаал цуглааны үеэр 490 хүн бэртжээ8 сар 10. 10:56“COVID-19” Африкт хумхаа өвчний аюулыг нэмэгдүүлж байна8 сар 10. 9:51Хятадад тарваган тахлын улмаас нас барсан дахин нэг тохиолдол бүртгэгджээ8 сар 10. 9:37А.Лукашенко: Оросыг “түрэмгийлэгч улс” гэж үздэггүй8 сар 8. 9:34АТГ-аас "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-д хэрэг үүсгэн шалгаж байна8 сар 7. 15:02Б.Гейтс: Уур амьсгалын өөрчлөлт “COVID-19”-с хэд дахин олон хүний аминд халтай8 сар 7. 9:57“Facebook” компани “TikTok”-той төстэй үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа мэдэгджээ8 сар 7. 9:56Б.Мөнхбат: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн8 сар 6. 16:29“Зарлигаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл”-тэй холбогдох мэдэгдэл8 сар 6. 13:45Google-ийн жолоочгүй автомашины нууцыг хулгайлсан инженерт 18 сарын хорих ял оноожээ8 сар 6. 11:47Бейрут хотыг сэргээн босгоход нь тусламж үзүүлэхийг санал болгожээ8 сар 6. 11:42Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ8 сар 5. 9:32Ш.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна8 сар 5. 9:29Венесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22

П.Батзориг: "Хугацаагүй Цэргийн Алба"

/5-р сарын 8/  -  9 цаг 47 минут

Америк тивийн Аляскаас эхлэн явган аялалын баг удирдан Кальфорн мужийн өмнөд эрэг хүртэл аялж "Бадарчин" хэмээн цоллуулж явсан П. Батзориг өдгөө Сиэтл хотноо ажиллаж амьдрахын зэрэгцээ уран бүтээлийн олз арвинтай суугаа юм байна. Тэрээр "Америк дахь Монгол өгүүллэгүүд " номоо эмхэтгэн бэлэн болгожээ. Зохиогчоос манай сэтгүүлд илгээсэн хоёр өгүүллэгийг уншигч танаа хүргэе.                                          
"Хугацаагүй Цэргийн Алба"

Хэдэн зууний өмнө л хугацаагүй цэргийн алба гэж байсан.  Хааны цэргийн албанд хугацаагүйгээр явдаг байсныг бүгд л сонссон. Гэвч энэ алба шинжлэх ухаан хөгжил дэвшлийн 21-р зуунд ч үргэлжилсээр байна гэж боддог юм. Монголчууд ахуй амьдрал доройтож амь зогооход хэцүү болсон энэ үед олон мянгаараа харийн нутагт цагаачлан хар бор ажил хийж ар гэрээ тэжээж байгаа билээ. Тэдэнд санааны зоргоор нутаг буцах эрх байхгүй. Хэцээ буцахыг хувь заяа л мэднэ. Аав нь нас өөд боллоо. Нутаг буцах эрх байхгүй үлдсэн хэдэн хүмүүсийн төлөө өнгөрснийг тэвчин үлдсэнийх нь төлөө ажиллах л үүрэгтэй. Энэ нь хүнд хүчир цэргийн албанаас ялгаа юу байнаа.

Америкт олон жил хамт амьдарч, эндхийн амьдралд хамт нухлагдсан найз маань гүдэс зантай, намхан биетэй Мягаа гэдэг залуу байв. Бид хоёр хаа сайгүй л хамт ажиллаж зан зангаа авалцсан хүмүүс. Нутагт Мягаагийн ээж хэдэн өнчин дүү нь үлдсэн юм билээ. Хэд гурван мөнгөө нөгөө хэддээ илүү явуулчих гэж өдөр шөнөгүй л ажиллана. Зөвхөн ажиллах үүрэгтэй, өвдөж, амрах эрхгүй  гэж тэр өөрийгөө боддог хүн. Сөхөртөл ажиллаж байж олсон хэдийгээ Монгол уруу явуулж, тэдэндээ тушаачихаад сая л нэг сэтгэл нь амардагсан.

Нэг орой утас хангинан дуугарч би харилцуурийг авлаа. Мягаагийн ээж нь алсад байгаа хүүгээ хүлээж чадалгүй, хүүгийнхээ авч өгөх торгон дээлийг өмс ч чадалгүй бурханыхаа оронд одсон байлаа. Тэр орой Мягааг хэзээ ороод ирэх бол гэж сэтгэл минь түгшиж  дав дув гэж суулаа. Тэр инээсээр ядарсан ч ядраагүй юм шиг байдаг зангаарай орж ирлээ. Хоол ундаа идсэний дараа хол тойруугаар ярьж байж арайхийж хэллээ. Тээр цаана маш гаслантай дуу гаран сандалд лагхийтэл суугаад царай нь зэвхийрэн гөлийчихөв. Хэсэг хугацааний дараа задгай цувах нулимс хацрийг нь даган энгэр уруу  нь дуслав. Би юугаа ч хэлэхээ мэдэхгүй дүүнгэ юм шиг нэг босч, сууж байв. Нилээд хугацаа өнгөрсний дараа тэр гэнэт шийдсэн байдалтай -За, өвгөн нь одоо нутаг буцлаа гээд босч чемоданд хувцасаа хийж эхлэв. Надад ямар ч хэлэх үг олдсонгүй.

Бид нисэх онгоцны буудал дээр ирсэн байлаа. Билет ч худалдаад авчихав. Билет шалгах зурвас дээр Мягаа доош ширтэн зогсоно. Урагш гурав,  дөрөв алхвал Монгол явах зам нь шулуудах байлаа. Хөлөө нэг урагш, арагш зөөн зогсоно. Түүний дотор түмэн бодол, мянган эргэлзээ наана, цаана орон холилдож байгаа нь илтээ. Хувь заяаны хилийн дээсэн дээр найз минь хааш хөлбөрөх бол гэж би шимшрэн харж байлаа. Ингэж ингэж эцэст нь хөлөө зугуухан чирсээр, тулааны талбараас шархадсан биеэ чирч яваа цэрэг шиг царай зүс нь цонхийж ёлтойсон амьтан зугуухан эргэж сажиллаа. Ард нь үлдсэн хэдэн өнчин дүүгээ бодохоор хоёр хөл нь нутгийн зүг биш хүний нутгийн хаалга руу буцаж алхууллаа.

Монголын гашуун үнэн энэ буюу. Ард үлдэгсэдийнхээ төлөө хугацаагүй албандаа эргээд алхаад марш! гэж хатуу хорвоо түүнд команд өглөө. Энэ явдал хэдэн жилийн өмнө болсон бөгөөд Мягаа одоо өргөн уудам Америкийн хаа нэгтэй хугацаагүй албандаа зүтгэсээр л яваа даа...


"Хөгжимчин" (өгүүллэг)

Нэг орой миний танил утасдаж чи будгийнхаа ажилд нэг хүн аваач саяхан Монголоос ирсэн юм гэснээр тэр залууг би туслахаар авч ажиллуулсан юм. Түүнийг Золбоо гэнэ, цонхигор царай, турьгүй гар хуруу нь хар бор ажил хийж байсан шинж үгүй. Нэг өдөр бид хоёр Оакландын ар талын ууланд байдаг баян айлын байшингийн дотор талыг будсан юм. Хэсэг ажиллаж байгаад эргээд харахад Золбоо ажилаа ч мартсан бололтой нэг зүйлийг гөлөрсөн харагдана. Тэр нь эртний маш гоёмсог төгөлдөр хуур байв. Үүнийг харсан гэрийн эзэн дооглонгүй харж наадах том хайрцаг чинь төгөлдөр хуур гэдэг хөгжим байгаа юм гэхэд нь Золбоо би дарж болох уу? гэвэл тэд дуртай дургүй толгой дохив.

Түүний бүхий л санаа сэтгэл тэр хөгжим дээр харагдана. Золбоо хөгжмийн ард зөөлхөн сууж хэсэг чимээгүй байснаа өнөөх хэдэн турьгүй хуруу жирэлзэн хөдөлхөд үнэхээр тансаг аялгуу дуурсан цацарч тэр өрөөг нь концертийн танхим шиг болгоодхов. Гэрийн эзэд бүгд хөшиж орхисон байлаа. Энэ удаа тэр Бетховеноос тоголж байлаа. Тансаг ая дуусхад гэрийн эзэд алга ташин баяр хүргэж хаана ингэж сайн сурсан юм бэ?  гэхэд Золбоо би Москвагийн Хөгжмийн Дээд Сургууль төгссөн юмаа гээд будаг, багсаа бариад эргэв. Би ч будаг багсаа бариад бүүр хөшиж орхисон байлаа.

Ажлаа дуусаад явахад гэрийн эзэн, маргааш орой манайд олон зочид ирж баяр тэмдэглэх юм, та хоёр ирж сайхан хөгжим тоголж өгнө үү? гэв. Маргааш нь хоёулаа ажилаа тараад гайгүй гэсэн хувцсаа өмсөөд нөгөөх Америк айлыг зорилоо. Гэрийн эзэн босч өнөөдөр алс Монголоос ирсэн энэ залуу та бидэнд зориулж сайхан аяс тоголж өгөхөөр ирсэн юм дараа нь танилцуулья гэв. Золбоо хэзээний сурсан хүний маягаар толгойгоо хэдэнтэй мэхийн ёслоод хөгжмийн ард сууж суудлаа зассанаа нөгөө л хэдэн турьхан хуруу нь жирэлзэн хөдөлж гоё тансаг ая дуурсан давалгаалж, цуурайтаж зочидыг бишрүүлж байлдан дагуулваа. Босох нь босч, алга ташицгааж "браво" гэж чанга хэлэх нь ч сонсогдоно.

Золбоог нилээд хэдэн дэлхийн сонгодог хөгжмөөс тоголсоны дараа гэрийн эзэн босч, бидэнд энэ сайхан хөгжим тоголж өгсөн залуу бол Москва хотын Хөгжийн Дээд Сургууль төгссөн, хөгжимчин Золбоо гэж танилцуулхад зочидын ам алд дэлэм унаад явчихав. Бид хоёрыг явхаар гархад зочид гаргаж өгцгөөв. Золбоотой гар барин зарим нь тэврэн авч гүн хүндэтгэл үзүүлцгээв.

Бүдэг гэрэлтэй уулын замаар машинтайгаа биднийг уруудахад тэр олон хүмүүс гар далалсаар үлдэж билээ. Энэ өдөр би үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Тиймээ дэлхийн тэргүүний хөгжилтэй орны өндөр соёлтой гэж ихэрхдэг эдгээр баячуудыг хар ажил хийж  байсан жирийн Монгол залуу дэлхийн сонгодог хөгжмөөс маш чадварлаг тоголж бишрүүлсэнд би сэтгэл өндөр байсан юмаа. Үүнээс хойш Золбоотой барилга дээр хамт ажиллаж байхдаа -Хөөш чи наадах гар хуруугаа болгоомжтой байгаач... гэж хашгирдаг болж билээ.

 

 

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.