Шинэ мэдээ

Өргөдлийн байнгын хорооноос “амь” оруулсан 1072 хувьцааг ЗГ дэмжих нь зөв12 сар 11. 17:29В.Зеленский: Холбооны улс байгуулахыг Украин хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй12 сар 10. 12:37Баянгол дүүргийн сурагчид ЭЕШ-ын сорилго шалгалтад орлоо12 сар 9. 13:31Флоридад болсон хэргийг террорист халдлага гэж үзэж байна12 сар 9. 12:27Сенат “Умардын урсгал-2”-ын эсрэг хориг арга хэмжээг хуулийн төсөлд оруулжээ12 сар 9. 9:43“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 11:44Бурундид хөрсний гулсалтын улмаас 26 хүн амиа алджээ12 сар 7. 11:31Хонконгийн цагдаагийн дарга Бээжин хотыг зорьжээ12 сар 7. 11:21Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ12 сар 6. 13:54Х.Галымбек: Хүхрийн хэмжээ хүний бие сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй12 сар 6. 12:15Агаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй12 сар 6. 12:14Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна12 сар 6. 10:12Шинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ12 сар 6. 9:29Д.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна12 сар 6. 9:28“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ12 сар 3. 11:05Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ12 сар 3. 10:43Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ12 сар 3. 9:46Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно12 сар 3. 9:45Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эрчимжжээ12 сар 2. 12:39

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр болов

/5-р сарын 5/  -  9 цаг 02 минут

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2017.05.04) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 26 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаархи төсөл санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Төрийн байгуулалтын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм.

Ээлжит сонгуулийн үр дүнд төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, удирдах албан тушаалтан өөрчлөгдсөн зэрэг улс төрийн шалтгаанаас үүдэлтэйгээр төрийн албаны томилгоо, мэргэшсэн, тогтвортой байдал алдагдаж, залгамж чанаргүй, хариуцлагагүй байдал үргэлжилсээр ирсэн. Түүнчлэн төрийн хариуцлагатай удирдах албан тушаалд хуулийн шаардлага хангаагүй иргэн тохиолдлоор томилогдож, мэдлэг, туршлага, ур чадвартай мэргэшсэн албан хаагчдын шатлан дэвших боломжийг хангаж чадахгүйд хүрч байгаа зэрэг сөрөг үр дагаврыг арилгах үүднээс Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд уг хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөл нь нийт 6 зүйлтэй бөгөөд холбогдох 8 хуульд өөрчлөлт оруулах төслийг хамтад нь боловсруулсан гэдгээ Ерөнхийлөгчийн зөвлөх танилцуулав.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн зуун хувийн саналаар төслийг хэлэлцэхээр тогтсон юм.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Гантулга, М.Билэгт, Х.Баделхан, О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нар төсөл санаачлагч болон Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулсан. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Ерөнхийлөгч Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл санаачилж өмнөх Улсын Их Хуралд өргөн барьсан боловч хэлэлцэгдээгүй. Одоо хэлэлцэх гэж байгаа хоёр хуулийн төсөлд агуулга, үзэл баримтлал, зарчмын хувьд адил төстэй зүйл бий. Гэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд төрийн албаны мэдээллийн сан, төрийн удирдах албан тушаалтныг шинээр томилох, төрийн албан тушаалыг орлон гүйцэтгэх, мөн хуулийн нэр томьёотой холбоотой зарчмын шинэ зохицуулалтууд тусгагдсан байгаа. Иймээс дараагийн хэлэлцүүлгийн явцад хуулийн хоёр төслийг нэгтгэж хэлэлцээд явах боломжтой гэдгийг хэллээ.

Мөн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Энхболд нар үг хэлж, хоёр хуулийн төсөл нь агуулгаараа ижил төстэй, үзэл баримтлалын хувьд зөрчилдөх зүйлгүй байгаа тул төслүүдийг нэгтгэн хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 50 нь буюу 78.1 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийн төслийг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар төслийн үзэл баримтлалыг нь хэлэлцэхийг дэмжсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хэлэлцүүлгийн дараагийн шатанд нэгтгэн боловсруулж, нэгдсэн Ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар тогтов.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.121.174Зочин   • 2017, 5 сарын 5. 10 цаг 09 минут

Huul daruulga deer daruulga ogdog

103.229.121.174Зочин   • 2017, 5 сарын 5. 10 цаг 08 минут

Baingiin horoo suuliin damjlaga

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.