Шинэ мэдээ

Мэдэгдэл7 сар 10. 13:29Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:15Сирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй7 сар 10. 9:37АНУ-ын эрх баригчид сүүлийн 15 жилд анх удаа цаазын ялыг гүйцэтгэнэ7 сар 10. 9:37Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33

Эрхлүүлэх тусам эрээн бар шиг архирдаг хөрөнгө оруулагчид

/5-р сарын 4/  -  8 цаг 49 минут

Рио Тинто хэмээх компани ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах монголчуудын хүслийг золтой л зогсоочихсонгүй. Тус сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах гол шалгуур болгож иргэдийнхээ дургүйцэл эсэргүүцлийн хайчин гал дунд долоон төрлийн татварыг нэмэхээр хуульчилсан. Энэ хуулийн заалт түрүүчээсээ хэрэгжээд эхэлсэн.

Түүнчлэн 2017 оны нэгдсэн төсөвтөө тодотгол хийж, үүнийг дагалдуулж УИХ-ын 29 дүгээр тогтоолыг баталсан билээ. Энэ тогтоолыг уг нь “эх оронч” хэмээн тодотгож болмоор байсан юм. Учир нь энэ тогтоолд гадаадын хөрөнгө оруулагчдын санхүүгийн гүйлгээг Монголоор дамжуулах тухай заалт орсон байв. Шууд утгаараа энэ заалт Оюутолгой компанид хамгийн түрүүнд хаяглагдах нь тодорхой.

Гэвч үүнд Рио Тинто тааламжгүй хандаж байгаагаа илэрхийлж ОУВС-д захидал илгээсэн гэх мэдээлэл байсан. Дээрхи тогтоолын заалт нь гадаадын хөрөнгө оруулагчдад таагүй нөхцөл байдал үүсгэж болзошгүйг анхааран үзэхийг тус сангаас Монголын талд сануулж, мөнөөх мөрөөдөл болоод байсан хөтөлбөрт хамрагдах асуудлыг хойшлуулчихаад буй. Шаварт унасан шарын эзэн гэгчээр мөнгө гуйж байгаа нь бид юм чинь дахиад тэднийг “аргадах” хэрэгтэй болов. Ааш занг нь зөөлрүүлэхийн тулд мөнөөх “гай” чирсэн эх оронч тогтоолынхоо заалтыг эргэж харах учиртай болов. Нэгэнт л бидэнд харагдаж буй ганц гарц маань ОУВС-ийн хөтөлбөр юм чинь тэдний ааш аягт нийцүүлэх шаардлагатай болж байна.

Ингээд ОУВС-гийн холбогдох хүмүүстэй ярилцаж, УИХ-ын 29 тогтоолын 11 дэх заалтаа өөрчлөх шийдвэрийг гаргаад байна.

...Тээр жил гэмээр ч юм уу даа. 2012 онд шиг санагдаж байна. “Саус Гоби Сандс”- гээд нэг компани монголчуудын аллергийг мөн ч их хөдөлгөж билээ

...Тээр жил гэмээр ч юм уу даа. 2012 онд шиг санагдаж байна. “Саус Гоби Сандс”- гээд нэг компани монголчуудын аллергийг мөн ч их хөдөлгөж билээ. Тэд Овооттолгойн нүүрсний орд газрын эзэмшил хэсгээ Хятадын “Чалко” компанид зарчихжээ. Гайгүй ч үнэ хүрч тухайн үед 540 сая ам доллараар зарагдсан гэх мэдээлэл хөвөрч байв. Мөнөөх бухимдлын шалтгаан энэ. Гэхдээ үнэ мөнгөндөө бус үндэсний аюулгүй байдал, монголын баялагийг гадаадынхан гар дамжуулан арилжиж байгаад л учир жанцан нь байсан юм.

“Саус Гоби Сандс”- гэдэг нь Оюутолгойн хөрөнгө оруулагч “Айвенхоу майнз”-ын охин компани гэдгийг манайхан андахгүй. Тус компанийн эзэмшиж байсан Овооттолгойн нүүрсний орд газар нь 500 сая тоннын нөөцтэй, жилд 15 сая тонныг олборлож хүч хүрвэл наанадаж 30 гаруй жил энэ уурхайг ашиглана.

Ордыг худалдан авсан “Чалко” Хятадын төрийн өмчит компани. Хөнгөн цагааны үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмблэгддэг. 2011 онд хамтарсан Засгийн газар “Чалко”-д Тавантолгойн орд газрын Зүүн Цанхид таван жилийн турш олборлолт явуулах монополь эрхийг 250 сая ам.доллараар арилжчихсан. Үүн дээрээ Овооттолгойн ордыг авчихаар “Чалко” нэг талаас нийлүүлэгч, бас худалдан авагч болж байгаа юм. Ийм хоёр боломж хөрш улсын төрийн өмчит компанийн гарт төвлөрөхөөр зах зээлд нүүрсний үнийг тэд өөрсдөө тогтоох гэж үзэх нь тодорхой байв. Тэр цагаас хойшхи нүүрсний зах зээлийн үнэ ханш яг л ийм драмаар үргэлжилсэн. Эрхбиш тэднээс зээлсэн 300 сая ам долларынхаа ард гарсан болохоор байдал сайн тийш эргэнэ гэсэн хүлээлт байгаа. Гэхдээ Зүүн Цанхид олборлолт явуулах онцгой эрх Чалкогийн гарт байгаа хэвээр.

Монголчуудын ганц найдвар болоод байгаа нүүрсэн дээрээ гадныханы монопол хямд үнийг мордуулчихвал унаж явсан морио эмээл хазаартай нь тавиад туучихснаас өөрцгүй. Ийм л юм болчихоод байгаа, үүнийг засч залруулахаар Ж.Эрдэнбатын Засгийн газар байдгаараа л хичээж байх шиг харагддаг.

“Саус Гоби Сандс” Монголын эдийн засагт гай тарьсан уу, гавьяа байгуулсан уу гэдгийг хэлж мэдэхгүй. Тэдний балаг ганц Овооттолгойг худалдснаар дуусаагүй байх. Тус компани 35,3 тэрбум төгрөгийн татварыг Монголын талд төлөөгүй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гарсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла нарын гурван хүнд өршөөл үзүүлсэн. Тэд дээрхи татвараа Монголын талд төлөхөө илэрхийлсэн ч тэгсхийгээд чимээ алдарч билээ.

Бидний хоёр гараа алдалж хормойгоо дэвсэх нь холгүй урьдаг гадаадын хөрөнгө оруулагчид маань монголчуудын итгэлд иймэрхүү маягаар ханддаг нь зөвхөн энэ төдий бус байх.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлага байсан уу, гэвэл байсан. Хуулийнхаа зохицуулалтаар дэмжсэн үү гэвэл дэмжсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь зөвхөн валютын дотогшлох урсгал төдий бус монголчуудын хувьд хөрөнгө оруулалтаар дамжуулан экспортыг дэмжих, технологийг хөгжүүлэх нь энэ талаархи бодлогын гол зорилт болдог нь тодорхой. Харин хүссэн үр дүнд хүрсэн үү гэвэл эргэлзээтэй. Хөрөнгө оруулалтыг дагалдан орж ирэх учиртай шилдэг техник технологи, ноу хау сураг ажиггүй л байна.

Хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцож үзэхэд 2007 оноос буурч эхэлсэн байдаг. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын талаас илүү хувийг дан ганц уул уурхайн олборлох салбар эзэлж байна. Энэ бол баялагийг зүгээр ухаад зөөнө гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд байгаль орчны өндөр стандартууд яригдах учиртай байх. Түүнчлэн хөрөнгө оруулагч орнуудыг ялгаж салгаж харвал аанай л бас урд хөрш зонхилж байгаа нь тодорхой. Бүтэц талаасаа нэг иймэрхүү, нэг улсын давамгайлал харагдах байх.

Бусдын жишгийг харвал...

Хөрөнгө оруулагчдыг бурхны элч мэтээр төсөөлж, тэдний ааш аягт тохируулж, аргадаж царайчилсан хуулийн заалтуудыг халах дохио сануулга дээр өгүүлсэнчлэн үе үе бидэнд ирдэг. Ер нь дэлхий нийтийн жишгээр авч үзвэл гадаадын хөрөнгө оруулагчид гэхээр бидэн шиг толгойг нь илж, тойглож гүйгээд байдаггүй юм байна.

Тухайлбал, Латин Америкийн орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрдөг ч дотоодын зохицуулалт хяналтандаа чанд байлгадаг. Наад зах нь тэд хөрөнгө оруулагчдын гүйлгээг өөрийнхөө улс орноор дамжуулдаг, гадагш нь шилжүүлсэн мөнгөнөөс зохих хувийн шимтгэл татвар аваад сууж байдаг аж.

Ойрхи Дорнодын орнууд хөрөнгө оруулалтыг янз бүрийн арга замаар дэмждэг ч дотоодын оролцоог чухалчлан бүр квот тогтоож өгдөг байх жишээтэй. Өмнөд Солонгост хөрөнгө оруулалтын хэмжээ $100000 доллараас багагүй баймааж эрх олгодог бол манай Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар 50000 ам доллар. Ер нь гадны улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтад тун гар чангатай ханддаг бололтой юм. Жишээ нь оруулах хөрөнгийн хэмжээ Энэтхэгт 40, Солонгост 50, Мексикт 49 хувь хүртэл л зөвшөөрсөн байдаг гэнэ. Харин манайд бол 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрдөг.

Хөрөнгийн хувиас гадна эдийн засгийн салбараар хязгаарлалт хийж болдог. Тухайлбал, зарим улс орнууд эдийн засгаа нэгдүгээрт, зөвхөн улс эсвэл дотоодын компани л хөрөнгө оруулах эрхтэй эдийн засгийн салбар, хоёрдугаарт, тоотой хэдэн гадаадын хөрөнгө оруулагчид л хөрөнгө оруулах эрхтэй аль нэг салбар, гуравдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтыг бүрэн дэмжих салбар гэж ангилдаг. Бидэнд одоогоор ингэж ялгаж салгасан юм алга. “Давай” л гээд гээд дагаж хуйлраад байна.
Бразил улс гэхэд хөрөнгө оруулагчдын орлогыг тодорхой хугацаанд гадагш нь гаргахыг хориглодог. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтад салбарын хязгаарлалтаас гадна газар зүйн хязгаарлалт тавьдаг байх юм. Жишээ нь, Аргантени далайн эрэг орчмын газартаа гадаадын хөрөнгө оруулалтыг хориглодог. Манайд ч гэсэн ийм хязгаарлалт яагаад байж болохгүй гэж. Манай урд хөршийхэн бол бүр ч чанга шалгууртай гэсэн. Гэсэн хэрнээ гурван жилийн өмнөх мэдээгээр БНХАУ-д орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 124 тэрбум ам.долларт хүрч, энэ үзүүлэлтээрээ АНУ-ын дараа жагсах болсон гэх мэдээлэл байсан. Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг тус бүрд нь төрөлжүүлсэн олон хуулиар маш нарийвчлал бүхий зохицуулалтыг хуульчилж өгсөн байдаг гэсэн. Мөн Үндэсний аюулгүй байдал, нийтийн сонирхолд хор хөнөөлтэй зарим салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хориглодог аж.

Манай бас нэг хөрш Казакстан улс уул уурхай, төмөр зам, цахилгаан тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, барилга, төмөрлөгийн үйлдвэрлэл, эрчим хүч, нар салхины эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг дэмждэг. Ингэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээ 20 сая ам.доллараас дээш байвал орлогын албан татварыг 30 хувиас 20 хувь, нэмүү өртгийн албан татварыг 16 хувиас 12 хувь болгож бууруулдаг байна. Банк, даатгалын салбарт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Казахстанд ажиллахыг хуулиар хязгаарладаг байх жишээний.

Харин хойд хөршийн тухайд гадаадын шууд хөрөнгө оруулалт өндөр босготой. Засгийн газрын салбарууд дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан байдаг.

Гадаадын хөрөнгө оруулагчдад хаалттай салбар бол стратегийн ач холбогдол бүхий болон дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулж чадах салбар байх учиртай. Овооттолгойн орд газрын нэг хэсгийг стратегийн орд хэмээн тодорхойлсон байдаг. Эндхийн нүүрсний бассейнийг хэд хэд хувааж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эзэмшүүлсэн хэрнээ тэдгээрээс нэг хэсгийг нь стратегийн орд газарт хамааруулчихсан байгаа юм. Ийм л холион бантан тэнд байсан. Одоо харин хэрхсэнийг хэлж мэдэхгүй.

П.Булган

 

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.