Шинэ мэдээ

Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа оржээ1 сар 18. 11:07Овечкин онцгой амжилтын эзэн боллоо1 сар 17. 13:35Хятадад нэг хүнд ноогдох бодит орлого өсжээ1 сар 17. 12:43Европын Холбоо ДХБ-д гомдол мэдүүлж магадгүй1 сар 17. 10:22Австралид дэгдсэн түймрийн утаа дэлхийг тойрно1 сар 17. 9:56Индонезын хоёр арал усан дор оржээ1 сар 16. 14:41“Amazon” Энэтхэгт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна1 сар 16. 14:36Махны квотоор хэтэвчээ зузаалсан сайд Ч.Улаан1 сар 16. 13:43Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллахыг “Apple” компанид уриалжээ1 сар 16. 12:112020 оны УИХ-ын сонгуульд МАН битүү “морь”-д уралдуулах уу1 сар 16. 11:21Японы эзэн хаан төрийн анхны айчлалаа Их Британид хийнэ1 сар 16. 10:08НҮБ: Филиппинчүүдэд амны хаалт тараах шаардлагатай байна1 сар 16. 9:00Техасын дунд сургуульд гал нээсэн хэрэг гарчээ1 сар 16. 8:07АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 14.6 хувиар буурчээ1 сар 15. 14:16Хүн ам, орон сууцны тооллогын явц 80 гаруй хувьтай байна1 сар 15. 11:31Япон, АНУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ1 сар 15. 11:02БНХАУ АНУ-ын 200 тэрбум ам.долларын барааг худалдаж авна1 сар 15. 10:16Хүн амын тооллого түүврээр 70 хувьтай байна1 сар 14. 15:07“Windows 7” үйлдлийн системийн шинэчлэлийг өнөөдрөөс зогсооно1 сар 14. 13:36Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх “ЭКСПЕРТҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2020” болж байна1 сар 14. 12:51Ч.Улаан сайд огцрох ёстой1 сар 14. 12:33Х.Роухани: АНУ бүс нутгийн хурцадмал байдлыг дэвэргэж байна1 сар 14. 11:57БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд АНУ-ыг зорьжээ1 сар 14. 11:23Италийн Ерөнхий сайд Туркт айлчилна1 сар 14. 10:38Канадад 140 мянга орчим хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ1 сар 14. 10:16Зөвшилцөж баталсан ҮХНӨ-ийг зөрүү буруугүй мөрдөгтүн, сахигтун1 сар 13. 14:37Цөмийн гэрээг дагаж мөрдөхийг Иранд уриалжээ1 сар 13. 12:46Онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрт олгох нөхөн төлбөрийг Иран, Украины хэлэлцээгээр тогтооно1 сар 13. 12:33АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид энэ долоо хоногт уулзана1 сар 13. 10:43Ливийн арми гал зогсоож байгаагаа мэдэгджээ1 сар 13. 9:45

Р.Амаржаргал: АН намайг хамгийн хүнд, хамгийн болохгүй гэсэн тойрог руу явуулдаг байсан

/5-р сарын 2/  -  12 цаг 46 минут

АН-ын гишүүн Р.Амаржаргал өнөөдөр Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад оролцохоор албан ёсоор бүртгүүлж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, мэдээллийн эхэнд намын гишүүд, дэмжигчдэдээ хандаж “Ринчиннямын Амаржаргал миний бие, өөрийн итгэл үнэмшил, Ардчилсан намын гишүүд дэмжигчдийнхээ даалгавраар АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод сонгуульд оролцох болсноо мэдэгдэж байна. Өнгөрсөн жилүүдэд нам дажсан бүлэглэл, олигархуудын эсрэг байнга үгээ хэлж, эцэст нь УИХ-аас нэрээ татах хүртлээ тэмцэж байсныг та бүхэн мартаагүй байх.

Энэ алхмыг би өөрийнхөө нэр төрийн төлөө бус Ардчилсан намын нэр хүнд, намын мянга мянган гишүүдийн эрх ашгийн төлөө хийсэн юм. Саяхан болсон манай намын хоёр удаагийн их хурлаас намаа шинэчлэх ажлыг гишүүд та бүхний эрх мэдэлд шилжүүлж, шинэчлэлийн үйл явцыг эхлүүлсэн нь миний итгэл үнэмшил зөв байсныг нотолж байна.

Ардчилсан нам төдийгүй Монголын улс төрийн бүх намуудад хамааралтай бөгөөд манай нам үүнийг түүчээлж байгаа нь чухал юм” гэв.

Харин журмын нөхөддөө хандан, “Монголд байгаа намуудын учир утгагүй тэмцэл сөргөлдөөн хариуцлагагүй улс төр  нь муу муухай бүхний үүр уурхай болж байна. Тухайлбал, хариуцлагагүй улс төрөөс болж,

- Эрх ашгийн эрэмбэ алдагдаж,улсынхаа жинхэнэ эзэн болсон ард түмний эрх хязгаарлагдаж байна.

- Улс орон нам даган хагарч, монгол хүнулс төрийн сонголтынхоо төлөө хохирч байна.

- Шударга ёсны үнэ цэнэ, үнэт зүйл алга болж мартагдахад хүрч байна.

- Баялгийн тэгш хуваарилалт алдагдаж баян хоосны ялгаа нэмэгдэж байна.

- Эдийн засгийн боломжоо алдаж, гадаадын хөрөнгө оруулалт бүдгэрч эх орноо хямралын тавцанд зогсоож ард түмнээ туйлдуулж байна.

- Иргэдийн итгэл гундаж, хүн болгон улс төрөөс залхаж, үзэн ядалт ихсэж байна.

- Монгол Улс олигархи засаглалын гарт орж байна.

Эдгээр нь Монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж байна. Энэ бол миний Ардчилсан нам дотроо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад оролцох шийдвэрийн үндэс болж байгаа юм.

Монгол Улс хараат бус, хүчирхэг эдийн засагтай, дэлхийн хөгжингүй орны тоонд багтах бүрэн боломж бий гэдэгт би итгэдэг. Учир нь, бидэнд эцэг өвгөдийн минь өвлүүлж үлдээсэн зарим улс орны хүсээд ч олж чадахгүй байгалийн асар их нөөц баялаг бүхий бүрэн эрхт тусгаар тогтносон эх орон, эрх чөлөөтэй хөдөлмөрч ард түмэн  минь байна.

Хамгийн гол нь монголчууд бидэнд зангидсан гар мэт эв нэгдэл, эрч хүч, монголын төрд чиглэсэн цэгцтэй бодлого, шударга ёс, чанд хатуу хяналтын тогтолцоо дутагдаж байна. Эв нэгдэл гэдгийг би өөрийнхөө болон бусдын өмнө үүрэг хариуцлагаа хүлээх чадвар гэж ойлгодог. Хариуцлага нэхсэн асуулт бүхэнд хууль журам, шударга ёс, Эв нэгдэл шаардсан асуулт бүхэнд эх оронч манлайлал, иргэдээ дээдэлсэн  монгол ухаан үгүйлэгдэж байна.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах нам доторх санал асуулгад олонхийн санал авч, нэр дэвших эрхээ авбал хийж хэрэгжүүлэх хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж, улс төрийн өрсөлдөгч хүчний нэр дэвшигчидтэй зөвхөн бодлогоор өрсөлдөж амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна.

Би ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, шударга ёс, хариуцлагын манаанд тангараг өргөсөн цэргийн ёсоор үнэнч зогсоно гэдгээ итгэл төгс илэрхийлж, намын журмын нөхөд Та бүхнийг миний төлөө саналаа өгөхийг уриалж байна" гэлээ.

Тэрбээр, Өнгөрсөн жилүүдэд Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Гадаад Хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан нэгэн юм.

Мэдээллийн үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ардчилсан намын дотоод сунгаанд хэдэн нэр дэвшигч өрсөлдөж байна вэ?

-Одоогоор хараахан тодорхой болоогүй байна. Өнөөдөр 13.40 цаг хшртэл бүртгэл үргэлжилнэ. Өглөө Л.Болд гишүүн бид хоёр бүртгүүлсэн.

-Таныг Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан гэж шүүмжилдэг. Та ямар үүнд тайлбар өгөхгүй юу?

-Р.Амаржаргал гэдэг ганцхан хүн бүхэл бүтэн Засгийн газар унагаана ч гэж юу байхав. Хэрэв би андуураагүй бол тухайн үед Ардчилсан намаас УИХ-д сууж байсан гишүүдийн гуравны нэг нь эсрэг санал өгсөн. Чухам яагаад тэр дотроос Р.Амаржаргалыг онцлоод байгааг бодох хэрэгтэй. Тухайн үед хэлэх ёстой зүйлээ л хэлж байсан. Харамсалтай нь үг авахгүй байсаар эцсийн дүндээ юу болж хувирсныг та бүхэн мэдэж байгаа. Тухайн үед миний баримталж байсан байр суурь зөв байсан. Эдийн засгийг иймэрхүү байдалд орохоос урьдчилан сэргийлэх тодорхой алхам авах ёстой байсан юм байна гэдгийг та нар харж байгаа байх. Арга ядаад тухайн үед эдийн засгийн шинж чанартай алхам зөв хийхгүй бол болохоо байлаа гэж хэлээд УИХ-ын гишүүнээс татгалзах хүртлээ тэмцэж байсан. Та бүхэн санаж байгаа байх.

-Та олон удаа УИХ-ын гишүүн болсон. Гэхдээ олон нийтийн дунд тойргоо байнга сольдог, сонгогдсон тойрогтоо дорвитой ажил хийдэггүй гэх шүүмжлэл байдаг. Энэ талаар?

-Тойрог сольдог асуудал бол байхгүй ээ. Эцсийн эцэст АН Р.Амаржаргалыг хамгийн хүнд, хамгийн болохгүй гэсэн тойрог руу явуулдаг. Би намын даалгавраар очоод ямар ч байсан нэг суудал аваад ирдэг байсан. УИХ-ын гишүүн анх удаа сонгогдсон хүн учраа олдоггүй. Юм юм хийх гэж үсчсээр байгаад таардаг. Хоёр, гурав дахь удаагаа сонгогдоод ирэхээр том зургаар харах чадвар бий болж чухам ямар асуудлыг барьж авбал эцсийн дүндээ үр дүнтэй байх вэ гэдгийг анхаарч ажилладаг. Сүүлийн УИХ-ын жишээн дээрээс харахад хоёр гурван хууль байна. Татварын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль. Татвар хураана гэдэг хүнд асуудал. Тиймээс татварын байцаагч нар биш ард иргэд өөрсдөө татвар хураагч болох юм бол явах юм байна гэж харсан. Ингээд НӨАТ-ын буцаан олголтын тухай хууль боловсруулж, батлуулсан. Энэ бол зөв алхам байсныг та нар гадарлаж байгаа байх. Цагаан сарын өмнө маш олон хүн буцаан олголтоо авч, амьдрал ахуйдаа хэрэглэсэн. Мөн татвар хураамжийн төлөвлөгөө биелсэн. Татварын төлөвлөгөө биелж байна гэдэг нь миний бодсон, харсан алхам зөв байсны жишээ юм.

Бас нэг жишээ бол, Баялгийн сангийн тухай хууль. Бид эдийн засгийн мөчлөг дагасан бодлого явуулаад, эдийн засгаа хямраасан. Баялгийн сангийн тухай хуулийн утга учир нь эдийн засгийн мөчлөгийг сөрж ажиллах тухай юм. Түүхий эдийн үнэ өндөр байхад мөнгөө хуримтлуулаад, түүхий эдийн үнэ унаад ирэхэд ашиглах системд орох асуудал байсан. Энэ бол асар том бодлогын чанартай арга хэмжээ.

Гадаад харилцааны тухайд бол Цөмийн зэвсэггүй статусын тухай хууль байна. Монгол Улсыг тойроод атомын цахилгаан станц, цөмийн зэвсэг техник бий. Цөмийн хаягдлыг булшилж байгаа газар бий. Энэ бүхнийг хэрхэн зохицуулах, цөмийн зэвсгийн асуудалд манай ямар байр суурь баримтлахыг хуулиар тодорхой болсон. Миний яриад байдаг асуудал бол өдөр бүр олны анхаарлыг татаад байдаггүй. Гэхдээ Монгол Улсын бүрэн эрх, үндэсний эрх ашгийн хэмжээнд онцгой чухал ач холбогдолтой хуулиуд юм. Тиймээс би өөрийгөө УИХ-д байхдаа хийх ёстой ажлаа хангалттай хийсэн гэж бодож байна байна.

Т.Гэрэл

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.