Шинэ мэдээ

Хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэж байна11 сар 20. 13:19Ж. Шижир: Дэлхийд гарах Монгол системийг хөгжүүлж байна11 сар 20. 11:43Улаанбаатарыг Ухань болгохгүй гэвэл хатуу дэглэмээ л мөрд11 сар 19. 14:29Монгол улс, БНХАУ-тай хил хязгаарын маргаантай асуудал байхгүй11 сар 18. 13:22Хайртай, дотны хүмүүсийнхээ төлөө гэртээ байхыг уриалж байна11 сар 18. 13:16С.Баяр улс төрд ирсэн шиг ирж, явсан шиг явж чадсан11 сар 16. 14:22Э.Халиун: Бие биесээ дэмжин ажиллаж хэцүү цагийг хамтдаа туулах уриалга гаргаж байна11 сар 14. 17:37Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нар М.Помпеотой тусдаа уулзана10 сар 24. 10:59ФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо10 сар 23. 17:43Өвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна10 сар 23. 11:37Их Британи Брекситийн дараах анхны томоохон гэрээгээ байгуулжээ10 сар 23. 11:31Гвинейд сонгуулийн дараах эмх замбараагүй байдлын улмаас олон хүн амиа алджээ10 сар 23. 9:37Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10 сар 22. 15:33Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10 сар 22. 15:23Дэлхийн худалдаа 7-9 хувиар унана гэж таамаглаж байна10 сар 22. 10:40Чехийн Шадар сайд коронавирусний халдвар авчээ10 сар 22. 9:50БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ10 сар 22. 9:502-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ10 сар 21. 14:08Бенну солироос хөрсний дээж авна10 сар 20. 15:25С.Бат-Эрдэнэ: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг 20-24-ний хооронд зохион байгуулж байна10 сар 20. 12:07БНАСАУ-тай хил залгаа бүсийг БНСУ-ын жуулчдад ирэх сард нээнэ10 сар 20. 10:00Н.Лхажий: Бид мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг сүүлийн үеийн Би-План ангиографиар оношилж, эмчилдэг боллоо10 сар 20. 9:57Японы геополитикийн шинэ санаачилгад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ10 сар 20. 9:39Т.Мөнхсайхан: Ирэх онд 10 эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ10 сар 16. 13:29"Дисковер Монголиа-2020" чуулга уулзалтаас юу хүлээх вэ?10 сар 16. 13:12ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна10 сар 16. 12:25Хатан хаан II Елизавета ордноос гадуурх арга хэмжээнд оролцжээ10 сар 16. 12:20Монголын Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулав10 сар 16. 9:51Арменийн нэг тэрбум ам.долларын үнэ бүхий техник хэрэгслийг устгаснаа мэдэгджээ10 сар 16. 9:47Их Британи, АНУ Сарыг эзэмшихэд хамтран ажиллах гэрээ байгуулжээ10 сар 15. 9:45

Монголын сагсанбөмбөгчид "FIBA 3x3 WORLD TOUR"-д оролцох эрхтэй боллоо

/5-р сарын 1/  -  9 цаг 13 минут

FIBA 3x3 "NANJING CHALLENGER 2017" МОНГОЛ УЛС АНХ УДААГАА ОРОЛЦОЖ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ!!!

МӨН ДЭЛХИЙН ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ 16 БАГ ОРОЛЦОХ "FIBA 3x3 WORLD TOUR"-Д ОРОЛЦОХ ЭРХТЭЙ БОЛЛОО!

"Nanjing Challenger-2017" тэмцээний мөнгөн медалийн төлөө сагсан бөмбөгийн арвин түүхтэй Сербийн Земун багтай манай баг маш өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж 18:22 харьцаатай ялагдал хүлээлээ.

Сербийн багийн хувьд "FIBA 3x3 World Rank"-ийн 7-д бичигддэг ур чадвар маш сайтай, алдартай баг ба манай тоглогчдын ур чадвар тэдэнтэй энэ дүйцэхүйц сайн байж шилдэг тоглолт, хүчтэй өрсөлдөөнийг үзүүлснийг онцлох нь зүйтэй.

Ингэснээр манай баг Дэлхийн хэмжээний Challenger тэмцээнд анх удаагаа оролцон шилдгүүдтэй өрсөлдөн 4 хожил 1 хожигдол гэсэн амжилтаар ХҮРЭЛ медаль, $3000 шагналын болзол хангасан БАЯРТ МЭДЭЭГ САГСАН БӨМБӨГ ДЭМЖИГЧ ТА БҮХЭНДЭЭ ДУУЛГАЯ!

Нөгөө хэсгээс аваргын төлөө хэсэгтээ манайд хожигдсон Slovenia Ljubliana баг Canada Saskatoon багийг хожин манайхыг хожсон Serbia Zemun багтай тоглоно.

CANADA SASKATOON баг 3 хожил 2 хожигдолтойгоор 4-р байранд орлоо.

Манай баг хүрэл медаль $3000, "Challenger" цуврал тэмцээнүүдээс шалгарч эрхээ авсан Дэлхийн шилдгийн шилдэг 16 баг оролцох FIBA 3x3 WORLD TOUR-д оролцох эрхтэй боллоо!!

FIBA 3x3-ийн Хөгжил хариуцсан захирал Роберт Риеблингэр Монголын Сагсан бөмбөгийн 3х3 холбооны Ерөнхийлөгч Л. Мягмаржавт баяр хүргэн, Монголын баг FIBA 3x3 WORLD TOUR-д оролцох эрхтэй болсныг албан ёсоор мэдэгдлээ.

Slovenia Ljubliana нь өмнөх тэмцээнээс FIBA 3x3 WORLD TOUR-д оролцох эрхээ авсан тул Nanjing Challenger-ээс Serbia Zemun, Mongolian Ulaanbaatar Garuda багууд дэлхийн шилдгийн шилдгүүдийн өрсөлдөөн "FIBA 3x3 WORLD TOUR"-д оролцох эрхийн тийзээ авлаа.

FIBA 3x3 WORLD TOUR" ирэх 7-р сарын 29-нд Япон Улсын Уцономияа хотод (Utsonomiya, Japan) зохион байгуулагдана.

Талын Хөх Чонын Үрс Нанжинийг дайлаар мордож Дэлхийн шилдгийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхээ өөрсдийн ур чадвар, хөдөлмөрөөрөө гуйж биш гуядан авч эх орондоо ирэх боллоо!!!

2020 оны Токиогийн Олимпод Сагсан бөмбөгийн 3х3 төрөл багтах магадлал маш өндөр байгаа, БИДНИЙ ЗОРИЛГО МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЖ САГСАН БӨМБӨГӨӨР МОНГОЛ УЛС ОЛИМПОД ОРОЛЦОХ БИЛЭЭ!!

Монголын тамирчдаа маш сайн дэмжиж буй Монголын сагсан бөмбөгийн 3х3 холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав танд онцгойлон талархал илэрхийлье!

Мөн багаа ирж дэмжсэн БНХАУ-д суралцаж буй оюутан залуус, сагсан бөмбөгийг дэмжин туслалцаа үзүүлсэн бүх хүмүүстээ тамирчид, дасгалжуулагчийн өмнөөс гүн талархал илэрхийлье!

Монгол түмнээ баярлуулсан тамирчид, дасгалжуулагчдад нийт сагсан бөмбөг дэмжигчдийнхээ өмнөөс БАЯРЛАЛАА, УЛАМ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.