Шинэ мэдээ

“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ12 сар 3. 11:05Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ12 сар 3. 10:43Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ12 сар 3. 9:46Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно12 сар 3. 9:45Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эрчимжжээ12 сар 2. 12:39“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ12 сар 2. 11:05Видео: Эрхийн өдөр 201912 сар 2. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал12 сар 2. 11:05МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа12 сар 2. 11:05"Туркийн урсгал" хийн хоолойг ирэх сард ашиглалтад оруулна12 сар 2. 9:57Токиогийн Олимпын төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил дуусжээ12 сар 2. 9:05Хиймэл оюун ухаан го даамны аваргыг зодог тайлахад хүргэжээ11 сар 30. 11:11Афганистанд сонгуулийн дүнг зарлах хугацааг дахин хойшлуулжээ11 сар 30. 11:10Албанид газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ11 сар 29. 11:32А.Меркел: НАТО-д Турк чухал ач холбогдолтой11 сар 29. 10:23ОХУ, Иран болон БНХАУ цэргийн хамтарсан сургууль хийнэ11 сар 29. 10:14Египетэд 3500 орчим жилийн настай чулуун авс олджээ11 сар 29. 9:55Бразилын Ерөнхийлөгч асны ялын хэмжээг нэмэгдүүлжээ11 сар 28. 12:58Парламентын мэтгэлцээн11 сар 28. 11:05

О.Амгаланбаатар: Бусдад гар сунгадаг хүмүүст буян биш юм аа гэхэд инээмсэглэл ирдэг

/4-р сарын 28/  -  15 цаг 24 минут

Жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар бусдад туслах болон сайн үйлсийн талаар сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр "Бусдад гар сунгадаг хүмүүст буян биш юм аа гэхэд инээмсэглэл ирдэг гээд...Оюутан байхдаа 10-р хорооллын автобусны буудал дээр архи үнэртүүлчихсэн ахтай таарсан чинь "Ах нь Эрдэнэт, Булганаас ирсэн юм аа. Энд айлаа олдоггүй. Ахдаа 2000 төгрөг байвал өгөөч" гэлээ. Нэг нутаг усыг ч хэлэх үү ядарч яваа юм байлгүй гээд байсан 1500-гаа өгч орхилоо. Тэгсэн хоёр хоногийн дараа хогийн муу бачка чинь Ховдоос ирсэн хүн болчихсон өөр нэг гарыг тархидаж байна шүү. Бүрэнхийд ногоон дээлтэй нөхөр над руу чиглээд ирлээ. Нүүрэн дээр тулж ирчихээд гэнэт таньсан уу цаашаа гүйх нь холгүй алга болсон. Энэ бол миний Улаанбаатарт ирээд бусдад буцалтгүйгээр тусалсан анхны сайн үйлс минь байсан юм. За тэгээд түүнээс хойш ч юу эстэй таарч дөжрөх шахсныг бүү мэддээ.

Саяны ганц жишээнээс болсон ч юм биш "Хүүхэд хөгшдийг л баярлуул" гэдэг үг их бодитой юм билээлдээ. Тэд л ганц цайны сүү, зайрмаганд чин сэтгэлээсээ баярлах хүмүүс байх. Учир нь эдгээр хүмүүс бол шулуухан хэлэхэд хүссэн зүйлээ авъя гэхэд хөдөлмөрлөх боломжгүй насныхан. Хөдөлмөрийн чадвартай, нас залуу хэдий ч ядруу хүмүүс их бий. Төр засгийн харалган бодлого, чадвар мэргэжлээс авахуулаад олон шалтгаан байгаа боловч бусдаас хоногийн хоолны туслалцаа гуйх хэмжээнд байгаа хөдөлмөрийн насныхан бол ихэнх нь арчаагүйгийнх дээ. Үгүй ядаж л тус авах очерь хүүхэд хөгшдийн ард байж таарна. Соэшл ертөнцөд сайн үйлс хийснээ сурталчлан түгээхийг хараад юу хожих гэсэн юм болдоо чааваас гэж боддог байлаа. Би ч хааяа нэг тавгүй юм уу, сэтгэл санаа сайхан үедээ сэмээрхэн энд тэнд очоод өөрөөсөө илүүчлэх гэж хичээдэг л юм. Манайхан дунд сайн үйлс гэхээр асрамжийн газар, хогийн цэг дээрх хүмүүст хоол унд хувцас хунар тараах гэсэн түгээмэл ойлголт байдаг. Би ч тэдний адилаар хогийн цэг дээр очиж хоол өгөх гэсэн биш элдэвээрээ дуудуулж ч үзсэн. Тэд хогоо ухаж тушаагаад надаасаа илүү мөнгө олчихдог байрын улсууд байна билээ. Гэвч тэнд нэг тийм ноорхой хувцаснаас гадна цоорхой хүн чанар тогтчихоо юудаа гэж хардахад хүргэсэн. Өөрөөсөө илүүчилж байгаа өдрийн хоолыг минь юман чинээ тоож байгаа ч шинж алга.

Асрамжийн газар бас хэд хэдэн удаа очсон. Орох зөвшөөрлөөс авахуулаад очерь дараалал гэж жигтэйхэн их. Гадаад дотоодын олон хүмүүс гарч орох нь тасрахгүй тэр цуваанд хямд ч гэлээ сэтгэл гаргасан миний бэлгээс илүү нь хэд хэд байхыг хараад би дахиж очоогүй. Надтай надгүй "эд"-ээр дутахгүй өсөж байгаа юм билээ. Гадаад дотоодын болон төрийн дэмжлэг ийм байгаа нь сайшаалтай хэрэг. Дараа хүнд хүргэх үгтэй болчихоод хүүхдүүдэд нь яриа хийхээр очвол л зүгээр юм гэж бодсон.

Харин түүнээс хойш дүүг сургууль дээр нь хүлээж байхад миний барьж байсан зайрмаг руу нүд нь орчих гээд байсан хүүхдэд өнөөхөө өгчихөөд "өглөг, тус" гэдгийн учрыг жинхэнэ утгаар нь ойлгосон. Нүд нь гэрэлтэж ирээд чин сэтгэлээсээ баярлах тэр хүү одоо хэр нь харагдаад байдаг юм. Тэрнээс хойш би гэр хорооллын захын сургууль, айлуудын хажуугаар явж, хөгшин хүнд цайны сүү, хүүхдэд чихэр нэлээд дөхүүлсэн. За больё хаха. Нэг харсан чинь нэлээд энэ тэр гэчихсэн залж байна хөөе. За даа нэг дөрөв л явсан байх. Үнэхээр л тэндээс чин сэтгэлийн талархал, өнөөдөр чамд илүү байгаа өчүүхэн зүйлийн хэрэгтэй газрыг, хэрэгтэй эзнийг нь яг олж чадна.

Нэг их сайхан хүн баярлуулчихаад инээсэн, итгэж ядсан, тэгээд итгэл төрж, урам орсон мөчүүдээс нь авсан мэдрэмжээрээ хэсэгтээ тэжээгдэж амьдрах сайхан шүүдээ. Тэгэхийг хүсвэл илүүчилж буй зүйлийн үнэ цэнийг ойлгохгүй эсвэл орой харих мөнгөгүй болчихлоо гэж худлаа ярин олсон мөнгөөрөө архи уудаг хүмүүсийг биш үр хүүхдүүд, ээж аавынхаа гарыг харсан өтгөс буурлууд, балчир үрсийг л баярлуулж байгаарай. Харин ард иргэдээсээ хулгайлж авсан мөнгөөрөө амыг нь таглаж саналыг нь авах гэдэг улстөрчид шиг учиргүй зургийг нь олон нийтэд бүү цацаарай. Гэхдээ би соэшл ертөнцөд сайн үйлсээ түгээхийг ерөнхийд нь зөв гэж бодох болсон. Ядаж нэг хүн санаа аван дэмжих нөхдөө дагуулаад дээрх үйлдлийг хийгээ ч билүү. Сургууль, цэцэрлэг барьж өгч чадахгүйгээс хойш өөрөөсөө илүүчилж чадах хэдэн төгрөгөө буянд өгнө гээд ганданд буюу ламын халаасанд хийлгүй буцаад дороо хариу нь инээмсэглэлээр ирэх хүүхэд хөгшдөд л зориулаарай" хэмээн бичжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.194.247uunuu   • 2017, 4 сарын 28. 22 цаг 46 минут

saihan zaluu bas ih saihan setgeltei yum aztai huuhen l ehner ni boloh bh daa

103.229.122.27уншигч   • 2017, 4 сарын 28. 19 цаг 25 минут

Кккк МОНГОЛ БҮСГҮЙ хүний бичсэнийг ойлгох чадваргүй байж бас сургаал айлдах дуртай ёстой хөх инээд хүрчихлээ 😃😃

203.169.48.131mongol   • 2017, 4 сарын 28. 16 цаг 58 минут

saikhan enirgetee l zuil bichsen bn tsaashdiin ajil, amidrald ni amjilt husii, iluu ihiig sanaj sedeeree

103.57.95.183er hun   • 2017, 4 сарын 28. 15 цаг 47 минут

enenees uur yaj sain ileerhiileh yum be de mongolooro, harin ter mongol busgui gej soliorch bga mal hyatad bhaa

103.57.95.183er hun   • 2017, 4 сарын 28. 15 цаг 46 минут

zuv l bn sh de, manai zarim humuus avahiig l urital bolgood buur surchihsan, hunii tsalingaasa uldeegeed geriinhnese haramlaad ugch bga hooliig yuman chinee sanahgui shuud golj bgag haraad mini dur gutsan, bi odo tiim humuust tuslahiig husehe baisan, yu ch bodoj sanahgui huuhded zairmag, hugshdud tsaini suu uguhud goe l bn, bodood uzeerei, zundu l olon zuiltei taarch blaa, udii 50 naslahdaa

176.130.174.71mongol bysgyi   • 2017, 4 сарын 28. 15 цаг 39 минут

yag yu xelex geed baigaag ni sain oilgosongyi bodol sanaagaa ilerxiilexdee emx tsegtsei yarij surax xeregtei baina daa zaluu mini

122.201.26.130Зочин   • 2017, 4 сарын 28. 15 цаг 32 минут

yrihiig l san chadah umdaa ene zaluu

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.