Шинэ мэдээ

Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв10 сар 27. 16:08Мэдэгдэл10 сар 27. 15:52Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог10 сар 27. 14:51ЭТТ-ын захирал Б.Ганхуяг та мэдэн будилав уу, үнэхээр юу ч мэдэхгүй хүн үү10 сар 26. 13:13Антигонаг дахин амилууллаа10 сар 25. 19:56"Tourism Forum Mongolia-2021" арга хэмжээ маргааш болно10 сар 25. 15:23Нийслэлийн шилдэг дүүргээр сонгинохайрхан дүүрэг шалгарлаа10 сар 22. 17:37Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44“Сэлбэ” дулааны станцыг ашиглалтад орууллаа10 сар 8. 16:40Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ж.Сандагсүрэн: Индексийн урамшуулал олгох ажлыг өргөжүүлж илүү олон багшийг урамшуулахаар шийдвэрлэлээ10 сар 5. 15:45Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26Төсвийн гүйцэтгэлд цар тахлын нөлөөлөл их байгааг онцлов10 сар 4. 14:49СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:34Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлнэ10 сар 4. 11:511200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31Мэндчилгээ10 сар 1. 11:52

Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй

/4-р сарын 28/  -  10 цаг 30 минут

Ч.ҮЛ–ОЛДОХ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг “Ярилцах цаг”-ийн зочноор  урьж, цаг үеийнасуудлаар ярилцлаа.

Монгол Улс эдийн засгийн хямралтай амаргүй үе, дараалсан сорилтууд  одоо ч үргэлжилж байна. Нөхцөл байдал болоод ачааг нуруундаа үүрсэн гүйцэтгэх засаглал ер нь хэр ажиллаж ирсэн гэж тадүгнэж байна?

–Өнгөрсөн жил байгуулагдсан Засгийн газрын ажиллах нөхцөл өөрөө их өвөрмөц л дөө. Нэгдүгээрт, нийгмийнхээерөнхий бүтэц, тогтолцооны талаас авч үзвэл Монголын төр, нийгмийн тогтолцоо гажуудалд орж, эдийн засагасар их хүндэрч улс үндэстэн дампуурлын ирмэгт очсон ийм үед байгуулагдсан Засгийн газар.

Энэ Засгийн газрын ажлын үр дүн, арга барилыг монголчууд хагас жил харж байна. Зарим дүгнэлтийг хийж болохбайх. Улс төрийн ямар нэг хэлбийлтгүйгээр бодитойгоор харъя гэвэл энэ Засгийн газарт ололттой, ахицтайалхмууд ч байна, шүүмжлэлтэй хандах зүйл ч байна гэж би боддог. Ахицтай талаас нь гэвэл, сайн муу  ямар чболов Монголын эдийн засгийг дампууралд хүргэлгүйгээр өрийн  асуудлыг шийдэх гарцуудыг ерөнхийд нь олжбайх шиг байна. Нөгөө талаас, Засгийн газрын зүгээс Ерөнхий сайдын илэрхийлж байгаа санаа бодол төрийнхариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр санаачилга гаргаж байгаа нь ахицтай тал гэж үзэх үндэслэлтэй.Засгийнгазрын  эдийн засгийн бодлого явуулж байгаа ерөнхий арга барилыг авч үзвэл, Засгийн газар байгуулагдах үедэнд хэт итгэсэн төвөгтэй байдал, тухайлбал, Засгийн газрын эдийн засгийн гол салбарууд мэргэжлийн хандлагагаргаж чадаагүй. Үүнээс болж төрийн бодлогод илэрч байгаа доголдлууд бий. Сая төсвийн тодотгол хийхдэээдийн засаг хүнд байна гээд олон түмэндээ  үүрүүлэх ачааллаа нэмчихсэн хэрнээ төрийн төсвийн урсгал зардлыгнэмээд тавьчихлаа. Энэ бол олон түмэн эрүүл сэтгэлгээгээр хүлээж авах боломжгүй зүйл. Иймэрхүү зүйлүүдбайна. Гэхдээ Засгийн газрын одоогийн байдлыг аваад үзэхэд бас сонин зүйлүүд ажиглагддаг л юм.

Тэр нь юу билээ?

–Би хааяахан мэдээ хардаг. Шинэ жилээс хойш Засгийн газарт өөрчлөлт оруулах талаар хэл ам яригдаж байгаатухай мэдээлэл гарна лээ. Энэ талаас хандах юм бол зөвхөн эдийн засгийн үр дүн гэхээс илүү улс орны язгуурэрх ашгийг харах шаардлага бий. Энд ямар асуудал байна вэ гэвэл, нэгдүгээрт удахгүй  Ерөнхийлөгчийнсонгууль явуулах гэж байна. Энэ бол Төрийн тэргүүнээ сонгох улс төрийн том арга хэмжээ. Засгийн газраароролдож, Засгийн газрын тухай ямар нэг хэл ам гаргана гэдэг ямар нэг байдлаар  олон түмний анхаарлыгТөрийн тэргүүний сонгуулийн асуудлаас хөндийрүүлж, сонгуулийг ор нэрийн төдий хийх байдалд хүргэнэ. Энэбол улс төрийн бохир технологийн нэг хэвшсэн арга. Сонгуулийн үед ямар нэг өөр асуудлаар шуугиан дэгдээдэг. Олон түмний анхаарлыг хөндийрүүлдэг. Өөр нэг асуудал нь бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьжбайна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг олон түмэн  нухацтай хэлэлцэж, сайн ойлгож, нийгэмд, ард түмэндүүсээд байгаа бэрхшээлтэй асуудлуудын ул суурь нь юу вэ гэдгийг олж шийдэх байх. Үндсэн хуулийн асуудлыгшийдээгүй байхад төр, засгаар оролдох нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлбэрийн төдий явуулах байдалд лхүргэнэ. Тиймээс Засгийн газраар оролдох асуудал байж болохгүй.

Засгийн газрыг тогтвортой ажиллуулах шаардлагыг та хэллээ. Энд өөр ямар хүчин зүйлүүд байна?

–Миний харж байгаагаар 2-3 хүчин зүйл байна. Нэгдүгээрт, сүүлийн үед Монголын улс төрд төр, засгийгбүрдүүлчихээд дараа нь унагааж “Хоёрдугаар ээлж” хоолонд ордог. Ийм сонирхлоор унагааж, засгаа сольсныдараа  шинээр байгуулагдсан Засгийн газар нь түрүүчийнхээсээ улам дорддог, бүр арчаагүй байдалд хүрдэг. Иймхувилбараар би Засгийн газраар оролдох асуудлыг буруу гэж үздэг. Нөгөө талаас Засгийн газрын ажлыгсайжруулаад явах юм бол одоо эдийн засгийн /блок/ хэсэг дээр хамгийн гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой.  Гэтэл  одоо  хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч юм уу, наад цаад шуугианыг харахад эдийн засгийн блоктой шуудхолбоогүй, үндэснийхээ язуур эрх ашгийн гол цэгүүд дээр сууж байгаа хүмүүс рүү чиглээд байгаа.

Жишээ нь хэн рүү … ?

–Та нарт ямар мэдээлэл байдаг юм бол, миний харж, сонсч байгаагаар Батлан хамгаалахын сайдыг гэх юм уу, Байгаль орчны сайдыг ч гэдэг юм уу  цохлоод байна. Энэ хоёр хүний хувьд улс төрд арвин туршлагатай, хэн хэннь монгол түмний хүлээн зөвшөөрч хүндэлж байдаг хүмүүс. Гэтэл  тэдний тухай ярина гэдэг тэр хоёр хүнийг төрзасгаас шахаад ямар нэг асуудлыг өөрөөр шийдэх үүд хаалга нээхэд бэлдэж байна уу даа. Ийм сонирхол явжэхлэв үү гэж бодогдож байна. Манайхан гадны хөрөнгө оруулалтын ашиг сонирхол гээд их ярьдаг. Гэтэл “РиоТинто”-гийнхон Оюутолгойн асуудал шийдэхдээ  Засгийн газрыг ямаршуу байдлаар хольж хутгаж байжшийдсэнийг бид Ч.Сайханбилэгийн Засгийн газрын асуудлаас тодорхой харж мэдэж авлаа шүү дээ. Засгийнгазрыг нь солих эгзэгтэй мөчид нь аваачаад дундуур нь “Дубайн төлөвлөгөө” гээчийг шургуулж амжсан шүү дээ. Тэгвэл одоо ч ийм байдлаар хандах бололтой.

Ерөнхий сайдын тухайд та юу хэлэх вэ?

–Ж.Эрдэнэбаттай би гар барьж мэндэлж ч үзээгүй, огт танихгүй. Хийж буй ажлын тухайд бол хоёр зүйл дээрүнэлж байдаг. Тэр нь юу вэ гэвэл “Дубайн гэрээ” батлагдсаны дараа Оюутолгойн будлиантай тайлангуудыгбаталж гарын үсэг зураагүй хүн шүү дээ. Түүнийх нь төлөө наад хүнийг чинь өөрчлөх юм уу, зайлуулах асуудалгарч магадгүй. Нөгөө талаас, төрийн ажилтан, санхүүч мэргэжилтэй хүний хувьд сүүлийн үед хариуцлагын тухайяриад байгаа нь эрүүл дуу хоолой юм. Одоогийн хүнд нөхцөлд, хариуцлага гэдэг эрх мэдэлтнүүдийн хувьд хийхоосон зүйл болсон нөхцөлд бас чиг “Ажлаа хийж чадахгүй бол чи  зайлаад өг л дөө” гэж хэлдэг Ерөнхий сайдтайбайгаа нь Монголын хувьд хэрэгтэй л байна шүү дээ.

Засгийн газрын бүтцийг бужигнуулах нь Ардын нам доторх үйл явц  гэж сэтгүүлчийн хувьд  харжбайна. Харин та…?

–Мэдээж, Ардын нам доторх үйл явдлын өрнөлтийг анхаарахгүй байж болохгүй л дээ. Ардын нам Монголын  томоохон улс төрийн хүчний нэг. Тэдний дотор юу болж байна гэхээр байдал сонин байгаа. Өмнө нь Монголынулс төрд голлож байгаа намууд намын дарга нь Ерөнхий сайд болдог байсан, тийм ээ?

Тийм л дээ. Харин АН–ын үед З.Энхболд тэрийг өөрчилсөн,  Ардын нам ч гэсэн тэр замаар яваад байхюм…

–Үндсэн хуульд бол тийм заалт байхгүй шүү дээ. Сүүлийн үед л намын дарга нь УИХ–ын дарга  болоод суужбайдаг  хэлбэр рүү шилжчихлээ. УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн гэж заасан Үндсэн хуулийнзаалттай холбоотой байж ч мэдэх юм. Гэхдээ  Ардын намын хувьд одоогийн байдал их өөр. Намын дарга ньЕрөнхийлөгчийн сонгуулийг угтаад тэнд очоод хүлээгээд сууж байна шүү дээ. Энэ үед Ардын намынхны доторнамын дарга нь Ерөнхийлөгч болж намаасаа түдгэлзээд явсны дараа намынхаа дотоодод улс төрийн шинэхуваарийг бас хийх ийм байдал гарч байгаа. Энэ талаас нь харах юм бол Ардын намын одоогийн байдал,  төр  засгийн эрх мэдлийн төлөө тэмцэж байгаа томоохон  бүлгүүд   Монголын язгуур эрх ашигт нийцэхгүй. Эндхямралын байдал үүсгэхүйц санаархалтай бүлэглэлүүд гарч ирж болзошгүй. Ийм учраас би улс төрийг ажиглажсуудаг хүний хувьд, Засгийн газраар оролдох шаардлагагүй гэж үзээд байгаа юм. Энд хамгийн гол асуудал ньбид  өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтөө маш нухацтай хэлэлцэж, зөв шийдвэр гаргасан тохиолдолд л амжилтадхүрч дараагийн зөв алхмыг хийж болно. Тэгэхгүйгээр төр засгаараа оролдож, шуугиан дэгдээх нь нэг талаас  Төрийн тэргүүний сонгуулийг, нөгөө талаас Үндсэн хуулийн асуудлыг ч буруу тийш нь эргүүлж  болзошгүй. Үүнийгбид анхаарах ёстой. Ард түмэн болгоомжтой байх ёстой.

Ерөнхийдөө УИХ–д байгаа хоёр том намыг харж байхад АН доторх зөр­чил, сунгаанаас сун­гаа­ныхооронд хүчгүйдлээ. Ардын намын тухайд до­тоод асуудлыг нь та сая хэл­чихлээ. Ийм эв нэг­дэл­­гүйбайдал нь өөрөө төр, засгийн тогтвортой бай­дал, аюулгүй байдалд сөрөг нөлөө авчирч байна. Үүнийгяаж засч залруулах вэ?

–Манайхан улс төрийн нам гэдэг ойлголтыг хэт шүтэж, туйлшруулсан. Энэ байгаа намууд Монголын орчин үеийгдэлхий ертөнц, бүс нутгийнхаа байдалд тохируулж авч явах үзэл бодолгүй улс төрийн хүчнүүд л дээ. Зөвхөн эрхмэдлийн төлөө л өрсөлдөж байгаа. Энэ байдал үнэхээр харамсалтай. Гэхдээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэнхүмүүсийн асуудал аргагүй ач холбогдолтой шүү дээ.

Энэ үгийг ч гэсэн та Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх чухал цаг үедтөр, засгаар оролдолгүй тогтвортой байлгаасай гэдэг утгаар хэлж байна уу?

–Мэдээж. Миний хэлж байгаа гол зүйл бол Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийг угтаж ямар нэгбудлиан гаргахгүйгээр тогтвортой нөхцөлд асуудлыг шийдэх ёстой. Энэ хамгийн гол нөхцөл. Хэрэв сайн ч бай, зөв ч бай Засгийн газраар оролдож, төр засаг нь бужигнаад эхэлбэл ард түмнийг гол асуудлаас хөндийрүүлждахиад дараагийн эвгүй байдалд орох үүд хаалга нээж байгаа юм.  Тиймээс болгоомжлох хэрэгтэй.

Хэдхэн хоногийн дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч­дийг бүртгэнэ. Та Ерөнхийлөгчийнсонгуульд нэр нь яригдаж байгаа горилогчдын талаар ямар бодолтой байгаагаа хуваалцаж болох уу?

–Намуудын хувьд дотроо нэр дэвшүүлэх асуудлаа ярьж хөдөлгөөнд орж байх шиг байна. Гэхдээ албан ёсоор эрхбүхий субьектүүд нь нэр дэвшүүлээгүй байхад тэдний талаар ярих асуудал байхгүй биз дээ. Ямар ч байсанЕрөнхийлөгчид улс үндэснийхээ эрх ашгийг дээдлэх чадвартай, түүнийхээ төлөө тэмцэх чадвартай, нийгмээодоогийн хямралт байдлаас гаргах хүсэл зоригтой тийм  хүмүүсийг нэр дэвшүүлээсэй гэж  л дотроо бодож суудагшүү дээ.

-Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Эх сурвалж:

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.