Шинэ мэдээ

Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ9 цаг 21 минутын өмнөШ.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна9 цаг 24 минутын өмнөВенесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй7 сар 27. 10:33АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ7 сар 27. 9:30Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хэлбэржүүлэх ажил тогтмол хийгдэж байна7 сар 23. 10:27Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө7 сар 23. 9:39АНУ Техас дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ7 сар 23. 9:38ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ7 сар 22. 9:40Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ7 сар 22. 9:39Топ модель Г.Оюунгэрэлийн эргэн ирэлт7 сар 21. 13:04Явган зорчигч автомашинд мөргүүлж, амиа алдсан ноцтой осол гарав7 сар 21. 10:00Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ7 сар 21. 10:00Нэгдүгээр эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулж томилно7 сар 21. 9:59Эдийн засаг элгээрээ "хэвтэж" байна!7 сар 21. 9:59Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ7 сар 21. 9:58“Мотор” унасан жижиг “Ням”7 сар 21. 9:58

Цэцгийн дэлгүүр (Богино өгүүллэг)

/4-р сарын 27/  -  15 цаг 50 минут

- Агуу хайр байх юм аа. Азтай л бүсгүй юмдаа
Өөрийн эрхгүй би ингэж амандаа бувтанаж билээ.
Миний анхны ажил 1-р курсын зуны амралтаараа түр хийж байсан цэцгийн дэлгүүрийн худалдагчын ажил байсан юм. Манай дэлгүүрээр өглөө болгон үйлчлүүлж нэг ширхэг сарнай худалдаж аваад гардаг нэг залууг би шохоорхож эхэлсэнээ анзаарлаа. Нэг их айлгүйтэж сээтрэнэхгүй ч гэсэн өглөө бүр эртхэн дэлгүүрээ нээж түүнийг ирэхээс нь өмнө үс зүсээ янзалж тольдож амждаг байсан юм. Гүү ээ яахав... Бүсгүй л хүн юм болохоор өглөө болгон “намайг л харах гэж ирдэг юм байна” гээд бодчихгүй юу. Тэгээд өдөржин л жаргалтай амтан элдэвийг мөрөөдөж, дуу аялаж, цэцгэсээ арчилж услаж, нэг л мэдэхэд өдөр өнгөрнө. Маргааш нь дахиад л ажилдаа яарч ирнэ.
Гэтэл нэг л өдөр гэнэт хар төрөөд явчихлаа. Нөгөө залуугаа цэцгээ аваад гарахаар нь хэнд өгөхийг нт харахаар сэмхэн араас нь дагав. Нөгөөх маань гудамжны булан тойроод гар дээрээс чихэр, хүүхдийн бөмбөлөг, хямдхан үсний хавчаар зэргийг худалдаж суудаг тэргэнцэртэй эмэртэйд барьж явсан сарнайгаа өгчихдөг байна шүү. Тэр эмэгтэй ч бүр авч сурсан янзтай. Инээгээд юу ч юм ярилцаж байгаад залуу цааш яваад өглөө. Бүсгүй жаргалтай нь аргагүй сарнайгаа үнэрлэсэнээ бүр хажуудаа бэлдээд тавьчихсан савтай усанд дүрчихлээ.
Би ч урамгүйхэн буцах замдаа “Агуу хайр байх юм аа. Азтай л бүсгүй юмдаа” гэж бодоод дэлгүүртээ иртэл цэцгийн дэлгүүрийн маань эзэн Урнаа эгч ирчихсэн...
“ Өө эгчийн дүү ойрхон гарсан юм уу? Эгч нь гайхлаа шүү дээ” гээд инээгээд зогсож байна. Би ч зуны амралтаараа түр ажиллаж байсанаа далимдуулаад “ажлаасаа гармаар байна” гэдгээ хэллээ. Урнаа эгч угийн л зөөлөн хүн болохоор олон юм асуулгүй миний ажилсан өдрүүдийн цалинг бодож өглөө.
Би уулна ийм гоё цэцгийн дэлгүүртэй яг л ийм зөөлөн ялдамхан эмэгтэй болохыг мөрөөддөг л дөө. Гэхдээ тэр өдөр яагаад ч юм ахиад энэ цэцгийн дэлгүүрт ажилламааргүй санагдаад явчихсан. Ажлаасаа гарчихсан зорьлогогүй амьтан хаачхаа мэдэхгүй байсан ч нэг л мэдхэд өнөө азтай эмэгтэй дээр ирчихсэн зогсож байлаа.
- Энэ цэцэг их гоё юм аа
- Аа энэ үү? Өдөр болгон нэг залуу надад өгдөг юм.
- Та азтай юм аа. Сайхан хайр байна.
- Харин тийм ээ. Гэхдээ хайр биш л дээ. Тус гээд л бодчихож болно.
- Юу гэсэн үг вэ?
- Тэр залуу цэцгийн дэлгүүрийн худалдагч охинд сайн гэсэн. Тэгээд өглөө болгон ороод юу ярихаа мэдэхгүй цэцэг аваад л гардаг юм байх. Тэгээд зорьлогогүй авсан цэцгээ надад өгчихдөг юм. Би цэцгэнд дуртай болохоор өдөржин энэ цэцгийг харж суухад сэтгэл сэргээд сайхан л даа. Гэдэг байгаа.
Би баярласан гэж жигтээхэн бас ажлаасаа гарсанаасаа ямар их харамссан гээч?
Одоо харин би тэр сайхан сэтгэлтэй, сайхан хархүүгийнхээ үрээр ургуулсан хоёр хайрын цэцгээ хөтлөөд, уламжлал ёсоороо Урнаа эгчийн дэлгүүрээс ширхэг сарнайгаа аваад гудамжны булан тойрч гар дээрээс чихэр, хүүхдийн бөмбөлөг, хямдхан үсний хавчаар зэргийг худалдаж суудаг тэргэнцэртэй эмэгтэйд өгөхөөр явж байна.

Б.Дэлгэрцэцэг

 

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.