Шинэ мэдээ

Хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэж байна11 сар 20. 13:19Ж. Шижир: Дэлхийд гарах Монгол системийг хөгжүүлж байна11 сар 20. 11:43Улаанбаатарыг Ухань болгохгүй гэвэл хатуу дэглэмээ л мөрд11 сар 19. 14:29Монгол улс, БНХАУ-тай хил хязгаарын маргаантай асуудал байхгүй11 сар 18. 13:22Хайртай, дотны хүмүүсийнхээ төлөө гэртээ байхыг уриалж байна11 сар 18. 13:16С.Баяр улс төрд ирсэн шиг ирж, явсан шиг явж чадсан11 сар 16. 14:22Э.Халиун: Бие биесээ дэмжин ажиллаж хэцүү цагийг хамтдаа туулах уриалга гаргаж байна11 сар 14. 17:37Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нар М.Помпеотой тусдаа уулзана10 сар 24. 10:59ФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо10 сар 23. 17:43Өвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна10 сар 23. 11:37Их Британи Брекситийн дараах анхны томоохон гэрээгээ байгуулжээ10 сар 23. 11:31Гвинейд сонгуулийн дараах эмх замбараагүй байдлын улмаас олон хүн амиа алджээ10 сар 23. 9:37Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10 сар 22. 15:33Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10 сар 22. 15:23Дэлхийн худалдаа 7-9 хувиар унана гэж таамаглаж байна10 сар 22. 10:40Чехийн Шадар сайд коронавирусний халдвар авчээ10 сар 22. 9:50БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ10 сар 22. 9:502-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ10 сар 21. 14:08Бенну солироос хөрсний дээж авна10 сар 20. 15:25С.Бат-Эрдэнэ: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг 20-24-ний хооронд зохион байгуулж байна10 сар 20. 12:07БНАСАУ-тай хил залгаа бүсийг БНСУ-ын жуулчдад ирэх сард нээнэ10 сар 20. 10:00Н.Лхажий: Бид мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг сүүлийн үеийн Би-План ангиографиар оношилж, эмчилдэг боллоо10 сар 20. 9:57Японы геополитикийн шинэ санаачилгад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ10 сар 20. 9:39Т.Мөнхсайхан: Ирэх онд 10 эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ10 сар 16. 13:29"Дисковер Монголиа-2020" чуулга уулзалтаас юу хүлээх вэ?10 сар 16. 13:12ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна10 сар 16. 12:25Хатан хаан II Елизавета ордноос гадуурх арга хэмжээнд оролцжээ10 сар 16. 12:20Монголын Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулав10 сар 16. 9:51Арменийн нэг тэрбум ам.долларын үнэ бүхий техник хэрэгслийг устгаснаа мэдэгджээ10 сар 16. 9:47Их Британи, АНУ Сарыг эзэмшихэд хамтран ажиллах гэрээ байгуулжээ10 сар 15. 9:45

Багш хүн өглөгийн эзэн: "Ихэр бээлий" клубын дасгалжуулагч багш Т.Ганзориг

/4-р сарын 26/  -  15 цаг 42 минут

Манай сайтнаас "Багш хүн өглөгийн эзэн" булан нээж байна. Ингээд анхныхаа дугаартаа "Ихэр бээлий" боксын клубийн багш Т.Ганзоригийн ертөнцөөр аяллаа. Таалан болгооно уу.

Монголын боксын спортын өнөөгийн хөгжил, тамирчдын амжилт, дасгалжуулагчдын ур, чадвар аль хэдийнэ дэлхийн хэмжээнд хүрч олимпийн наадамд Монголчууд өндөр амжилт гаргадаг болсон билээ. Үүний тодхон жишээ нь сүүлийн гурван олимп дараалан ширэн бээлийтэнүүд медаль зүүсэн явдал юм. Хүнд хэцүү тулааны спортод дурлаж түүнийхээ төлөө өөрийнхөө амьдралыг бүрэн зориулж яваа олон олон дасгалжуулагчийн нэг нь Т.Ганзориг. "Ихэр бээлий" клуб байгуулж түүнийхээ төлөө бор зүрхээрээ зүтгэн яваа Т.Ганзориг багшийн нэг өдрийг хэрхэн өнгөрдөг талаар манай сайт та бүхэндээ толилуулж байна.

1. Түүхэн амжилтын эзэд болж, эх орныхоо нэрийг олимп, дэлхийд цуурайтуулж яваа тамирчдыг бид бүгд шагшин магтдаг ч, тэднийг бага балчираас нь бэлтгэж, амжилтад хүргэсэн олон шилдэг дасгалжуулагчдыг бид мартаж боломгүй. Тэрбээр хүүхэд байхаасаа л боксын спортод дурлаж, энэхүү спортын үнэнч дэмжигч нь болсон. Тэрээр боксын спортод өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлдээ хөтлөгдөн 2012 оноос дасгалжуулагчийн курст суун их спортдоо томоохон зорилго тавин эргэн ирсэн юм. Түүний боксын ажлын анхны гараа "Ширэн бээлий" клуб байж Д.Төрбат дасгалжуулагчийн туслахаар ажилласан нь түүнд асар их туршлага, тамирчид бэлтгэх ухаан суулгаж өгчээ.

2. Т.Ганзориг багш "Ихэр бээлий" клубээ анх 2015 оны есөн сард байгуулжээ. Өдгөө түүний клубт 40 орчим хүүхэд дөрвөн ээлжээр хичээллэдэг аж. Байгуулагдаад жил хагас орчим болж буй ч гэсэн түүний дасгалжуулсан хүүхдүүд хэдийнэ томоохон амжилт гаргаж багшийгаа баярлуулж эхэлсэн байна. 2016 онд л гэхэд түүний бяцхан шавь нар өсвөрийн тэмцээнүүдээс 33 медаль хүртсэн бол энэ он гараад эхний дөрвөн сард л 33 медаль хүртсэн амжилттай. Хамгийн сүүлд гэхэд л Өвөрхангай аймагт болсон өсвөр үеийн УАШТ-ээс 6 тамирчинтай оролцож хоёр Алтан медаль зүүгээд ирсэн байна. Энэхүү тэмцээн нь ирэх наймдугаар сард Филиппин улсад зохиогдох Ази тивийн АШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн байсан ба түүний хоёр шавь Э.Сүхбат, Б.Алтантулга нар энэхүү тэмцээнд алтан медаль хүртэж, эх орноо төлөөлөн оролцох болзолыг хангасан байна.

3. "Ихэр бээлий" клуб монгол гуравдугаар сургуулийн ард 22 байрны доод давхарт байрлах аж. Хэдийгээр уг байр ашиглалтанд ороод удаж байгаа ч Т.Ганзориг багшийн хүүхдүүдийн амжилт энэхүү газраас л гараагаа эхэлжээ. Тэрбээр 22-р байрны "Манай хөрш" СӨХ-нд талархаж явдагаа дахин дахин илэрхийлж байсан. Учир нь тус байрны оршин суугчид болон СӨХ тэднийг дэмжин энэхүү байрныхаа доод давхартаа үнэ төлбөргүй байлгадаг юм байна. Тэрбээр олон шавьтай ч гэсэн төлбөр төлөөд хичээллэх боломжтой айлын хүүхэд цөөн гэнэ. Мөн Т.Ганзориг багш хүүхдүүдийнхээ тэмцээн уралдаанд явах зардал мөнгө, хэрэгсэл тоног төхөөрөмж, бусад зардалыг өөрөө л зохицуулдаг ажээ. Уг байрны оршин суугчид хүүхдүүдийн төлөө өөрийгөө зориулан буй багш болон ирээдүйн аваргууд болохоор тэмүүлж буй бяцхан хүүхдүүдийн амжилтаар бахархах цаг тун удахгүй ирэх буй за.

4. Уг клуб байрныхаа багтаамж болон хүүхдүүдийнхээ боломжоос шалтгаалж өдөрт дөрвөн ээлжээр хичээллэдэг. Өглөө 10 цагаас л эхлээд үдшийн 22 цаг хүртэл Т.Ганзориг багш ганцаараа хүүхдүүдийнхээ бэлтгэлийг хийлгэнэ. Энэ олон хүүхдүүдтэй ганцаараа өдөржин бэлтгэл хийлгэхдээ тэрбээр ядардаг ч гэсэн, өөрийн хайртай спортынхоо төлөө ядарч зүдрэх, саад бэрхшээл тохиолдохыг юман чинээ үл тооно. Өөрөө бээлий өмсөөд хүүхдүүдээ ЛАФ цохиулах нь энгийн хүнд бол тийм ч хүсмээр ажил биш. Өдөржин ганцаараа энэ олон хүүхдүүтэй ажиллахаар "Ядардаг уу" гэсэн асуултанд "Хүүхдүүд гэдэг чинь сайхан энергитэй, тэдэнтэйгээ хамт байж, амжилтанд хүрч, өдрөөс өдөрт өөр хүн болж байгааг харахаар Ядрах гэдэг зүйлийг мартдаг юм" хэмээн хариулсан.

5. Т.Ганзориг багш гурван хүүхэдтэй. Хоёр ихэр хүүтэй болсондоо билэгшээн клубээ "Ихэр бээлий" хэмээн нэрлэжээ. Нэр хэмээх зүйл тухайн хүний хийж буй зүйлтэйгээ холбоотой байдаг учраас түүний шавь нар медалийг хос хосоор нь авчирдаг болжээ. Өөрөө өдөржин хүүхдүүдтэй бэлтгэл хийдэг болохоор энэ айлын амьдралыг түүний хань нь хувиараа хөдөлмөр хийн авч явдаг аж.

6. Олон хүүхэд бужигнасан "Ихэр бээлий" хэмээх энэ клубт одоо ивээн тэтгэгч маш их хэрэгтэй байгаа юм байна. Хэдийгээр Т.Ганзориг багш бор зүрхээрээ зүтгэдэг ч бүхнийг өөрөөсөө гаргаад явах нь түүнд мэдээж амаргүй байгаа. Ялангуяа гадаад руу хүүхдүүд нь тэмцээн уралдаанд явахад зардал өндөр болохоор санхүүгийн асуудал энэ клубийн хамгийн том асуудал болоод байна. Бэлтгэл хийх танхим, ринг, бээлий, мешок, хүчний бэлтгэлийн тоног төхөөрөмжүүд түүнд хангалттай байх юм бол Ирээдүйн олимп дэлхийн аваргууд энэ клубт бэлэн байна. Гадаад руу олон улсын тэмцээнд анх удаагаа оролцох гэж буй хүүхдүүд нь анхныхаа томоохон тэмцээнд амжилт гаргахын төлөө, өдрийн бодол шөнийн зүүд болон явж байгаа гэнэ. Тэмцээнд оролцох эрхээ аваад аав ээжийгээ байнга гуйсаар гадаад паспортоо гаргуулан, багшдаа авчирч өгчээ. Ийм учраас Т.Гантулгад багшид хоёр шавиа их алдарынх нь оргил өөд тэмүүлэхэд нь дэмжээд өгөх боксод элэгтэй хөгжөөн дэмжигчид маш их хэрэгтэй байгаа ажээ.

7. Бяцхан хүүхдүүдэд эрдэм боловсрол олгох үүрэг нь энэ хорвоогийн хамгийн том өглөг билээ. Хүүхдүүдийн амьдралд насан туршид нь эрдэм ухааныг хайрласан багш нь юутай ч зүйрлэшгүй том өглөгч байдаг тул "Багш байх - Хүн байх" амаргүй. Нэгэн насны амьдралаа зөвхөн шавь нарынхаа төлөө зориулж буй багш хүний буян заяа мөнхөд оршдог тул энэхүү удаагийн нийтлэлээ үүгээр өндөрлөе.

Багш таны Алдар мөнхөд бат оршиг ээ.

Б.Бат

 

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.