Шинэ мэдээ

Эмийн сангуудад хяналт, шалгалт хийжээ6 цаг 33 минутын өмнөӨнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын халдвараар 3 хүн өвчилжээ7 цаг 2 минутын өмнөА.Ганбаатар 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийлээ7 цаг 21 минутын өмнөАжилгүй иргэдийн 60 хувь нь эрэгтэйчүүд байна9 цаг 50 минутын өмнөМах, ногооны үнэ буурчээ8 сар 17. 13:43Иргэний үнэмлэхээ нотариатаар баталгаажуулах шаардлагагүй боллоо8 сар 17. 12:36Жолооч нарт хурдаа тохируулж явахыг анхааруулж байна8 сар 17. 11:29НИХТ Б.Отгонсүх: 2000 гаруй айл өрх тог цахилгаантай боллоо8 сар 17. 11:1510 мянга орчим сурагч гурван ээлжээр хичээллэнэ8 сар 17. 10:47Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэнэ8 сар 17. 10:10Улаанчулуутын хогийн цэгийг битүүмжиллээ8 сар 17. 9:54Тэнгэр аргадаж, нутгийнхныг царайлчилсан нүүдлийнхэн8 сар 17. 9:50Засгийн газрын ээлжит хуралдаан 11.00 цагаас болно8 сар 17. 9:31АНХААР: Амь шигээ хайрладаг үр тань, амиа хорлох талаар бодож байгаа юм биш биз8 сар 17. 9:26Удирдах зөвлөлийнхөө хуралд очсон У.Хүрэлсүх “Би Шадар сайдын ажлыг өгнө” гэж хэлээд гараад явжээ8 сар 16. 18:02Н.Номтойбаяр: Асуудлыг урьдчилан зөвшилцөж шийдвэрлэх нь бидний хамтын ажиллагааны зорилго8 сар 16. 17:35У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа нэр дэвшигчийг “Түгжилджээ”8 сар 16. 0:09Б.Жавзандорж: 10-хан доллароор өөрийгөө хөгжүүлж, олон улсын сертификаттай болох боломжийг олгоно8 сар 15. 12:3160 тэрбумын хэргийн цаана хэн нуугдаж байна вэ?8 сар 15. 11:05Засгийг яагаад заавал МАН-ын их хурлаас өмнө огцруулах гээд байна вэ?8 сар 14. 18:10"The voice” караоке таныг урьж байна8 сар 14. 17:57Эх орноо тойрон аялагч ЗАЛУУС8 сар 14. 17:20Ааш гэж адсага болсон Korean Air 불친절한 대한항공8 сар 12. 12:50Б.Эрдэнэ: Оюутолгой төсөл хоёр хэрэгжиж эхэлснээр мэргэжлийн боловсрол хурдацтай хөгжиж байна8 сар 11. 15:51Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдийн нөхөн сэргээлтийг хүлээн авлаа8 сар 11. 13:04Усанд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна8 сар 11. 11:53Согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо8 сар 11. 11:53Авгай гэдэг үг нь ав авсан хойноо гай гэдэг утгатай үг биш8 сар 11. 11:34Дүүргүүдэд гадаад паспортын сунгалтын үйлчилгээг үзүүлж байна8 сар 11. 11:28Шүүгчийн суурь шалгалт зарлажээ8 сар 11. 10:44

Японыг зорих 50 мянган дадлагажигч суралцахын зэрэгцээгээр ажиллана

/4-р сарын 21/  -  13 цаг 47 минут

Гадаад оронд ажиллаж амьдарч хэдэн ногоон төгрөг хуримтлуулах нь монгол мөрөөдлийн нэг хэсэг гэвэл хэтрүүлэг биш байх. Яг ийм зорилгоор монголчууд Өмнөд Солонгосыг элээж, зарим нэг нь залхааж байх шиг байна. Албан ёсны гэрээ хэлэлцээрээр харьд ажиллаж амьдрана гэдэг сэтгэл түвшин, толгой гэдгэр байх шалтгаан. Бусдаас нуугдах шаардлага байхгүй.  Олсон хэдийгээ эх орон элгэн садандаа илгээхэд төвөг саад үгүй. Харин ийм боломж хэмжээ хязгаартай. БНСАУ-д манай иргэд гурван жилийн гэрээгээр ажилладаг. Ажил  нь гарт орж, амьдрал нь сайхан болдгийн даваан дээр  гэрээт хугацаа дуусгавар болпог.  Гэхдээ энэ гурван жил манай залуучуудад том боломж өгдөг. Санхүүгийн хуримтлал,  шинэ санаа шийдэл, эх орондоо авчрах техник технологи гээд.

Монголчуудын гадаад оронд ажиллах бас нэг шинэ боломж гарч байгаа сайн мэдээ байна. Японд дадлагажигч гаргах тухай мэдээ хэдхэн хоногийн өмнөөс чих дэлсэж эхэллээ. Энэ талаар Хөдөлмөр , нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Ирэх жилүүдэд нийтдээ 50 мянган иргэнийг дадлагажигч ажилтнаар Япон улс руу илгээх шийдэлд хүрсэн” хэмээн мэдэгдэв.  Шинэ боломж. Тэнд дадлагажина. Япон соёл, хэл, япон хүмүүжил, дадлага туршлагаас бага ч атугай хэлтлээд  ирнэ гэсэн үг. Явсан нохой яс зууна гэдэг шиг. Юм үзэхийн хэрээр нүд нээгдэнэ.

2017 оны улсын төсөвт Японд дадлагажигч гаргах зорилгоор 560  сая төгрөг суулгаад байгаа ажээ. Энэ мөнгөөр төлөөлөгчийн газраа Япон улсад  байгуулахын хамт  тэнд ажиллах мэргэжилтнүүдийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хөлсөнд зарцуулах гэнэ. Энэхүү Төлөөлөгчийн газар нь Япон, Монголын хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хооронд нь холбох, тус улс дахь Монголчуудын эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүрэг хүлээн ажиллах юм байна.

Гэхдээ Японд дадлагажих ажилтнуудыг БНСУ-руу ажилтан илгээх нөхцлөөс өөр байдлаар шийдэж байгаа аж.  Тэр ялгаа нь юунд байна вэ гэвэл  Япон-Монголын стратегийн  түншлэлийн гэрээний хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд шаардагдах хүний нөөцөө Монголын тал  дадлагажигчаар илгээж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл энд бэлтгэгдсэн дадлагажигч нар маань хожим хоёр орны ард түмэн, аж ахуйн нэгжүүдийг холбох гүүр болох учиртай. Тийм учраас  тэнд очоод хөлсний хөдөлмөр эрхлэхээсээ илүүтэй  Японд тодорхой хугацаагаар суралцахын зэрэгцээ бас ажиллана. Эргэж ирээд Монгол улсдаа шууд ажлын байртай байхаар зохицуулалт хийгдэж байгаа юм байна. 

Салбарын сайдын хэлж байгаагаар ийм зохицуулалт хийж өгөхгүй бол БНСУ- руу ажилтан илгээдэг өнөөгийн жишиг л давтагдана гэнэ. Тодруулбал,  Солонгост ажиллаж байгаад ирсэн хүмүүс Монголдоо хийх ажилгүй болчихдог бөгөөд тооцоолсноор богино хугацаандаа 61.3 хувь нь ажилгүй, урт хугацаандаа 45 хувь нь ажилгүй байдаг ажээ. Эх оронд нь ажлын байр бэлэн хүлээж байна гэдэг нь Монголдоо эргэж ирэх нэг шалтгаан болно.  

П.Булган



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.