Шинэ мэдээ

Алгасч очсон “АН-ын” Я.Санжмятав нь “МАН-ын 30”-ын ноён нурууг хугалав59 секундын өмнөХаалга савахад хана доргино6 минут 43 секундын өмнөМАН-ын 30 гишүүн АН-ын бүлэгтэй нэгдэхээс өөр сонголтгүй болсон уу8 сар 23. 17:40Хүүхдийн мөнгөөр томчууд улс төр хийдэг8 сар 23. 17:39Зоосны хямрал Засгийн хямралаар тэжээгдэх вий8 сар 23. 15:2465 суудалтай МАН АН-тай хамтарч засаг байгуулах гэж байна8 сар 23. 14:51Оюутны дотуур байрны үнэ нэмэгджээ8 сар 23. 13:53"Бухимдлаас үүссэн бухимдал" Үнэн зөв бичсэн МУСГЗ Го.Бадарч8 сар 23. 13:09Ж.Бат-Эрдэнэ: Жилийн дотор Ж.Эрдэнэбатынхаас илүү сайн ажилласан Засгийн газрыг мэдэхгүй8 сар 22. 14:55Ганцаардсан У.Хүрэлсүх УИХ дахь АН-ын бүлгээс дэмжлэг хайж эхэллээ8 сар 22. 10:27Арабын хунтайж монголд хөрөнгө оруулах хүсэлтэй байна8 сар 22. 10:14Улаанбаатарт 13 градус дулаан байна8 сар 22. 8:26Зуд болох сургаар зугтаад одов оо, У.Хүрэлсүх8 сар 21. 18:18Н.Энхбаяр Хэнтийд нөхөн нэр дэвших бэлтгэл ба “Топор” ажиллагааны II анги8 сар 21. 16:22Өвөрхангайд байгалийн гамшиг болж 350 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ8 сар 21. 12:50Өвөрхангайд байгалийн гамшиг болж 350 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ8 сар 21. 12:50Амралтын өдрүүдэд 76 согтуу жолоочийг илрүүлэн саатуулжээ8 сар 21. 12:13Ойн зөрчилд 3,5 сая төгрөгийн торгууль оногдуулжээ8 сар 21. 11:50Завхан-Улаанбаатар чиглэлийн автобус микротой мөргөлдөж, хоёр хүн амиа алджээ8 сар 21. 11:25Иргэний үнэмлэхээ хаявал 250 мянган төгрөгөөр торгоно гэх мэдээлэл худлаа гэв8 сар 21. 11:10Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх пүрэв гарагт дуусна8 сар 21. 10:18У.Хүрэлсүх сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ8 сар 21. 10:03Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд...8 сар 19. 14:04"The voice” караоке таныг урьж байна8 сар 18. 14:16Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх өөрөө “Топор” нэртэй тагнуулч “МУУЖГАЙ”8 сар 18. 11:58Санхүүгийн дампуурлаа зарлах гэж байсны нэг жилийн ойд...8 сар 18. 11:51Засгаар оролдвол ОУВС-гийн хөтөлбөр зогсохгүй ч, санхүүжилт хойшилно8 сар 18. 11:48Эмийн сангуудад хяналт, шалгалт хийжээ8 сар 17. 17:14Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын халдвараар 3 хүн өвчилжээ8 сар 17. 16:44А.Ганбаатар 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийлээ8 сар 17. 16:25

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өчигдөр талийгаач С.Зоригийн ах дүү хоёр нь маш ноцтой юм хэлсэн

/4-р сарын 21/  -  12 цаг 02 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд уламжлал ёсоор Ерөнхий сайд мэдээлэл хийх учиртай. Засгийн газрын тэргүүний энэ удаагийн мэдээлэл  тариалалтын бэлтгэл ажлын талаар байх аж. Өнөөдрийн  үдээс өмнөх хуралдаанаар:

-Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлт;

-Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийх бол үдээс хойшхи хуралдаанаар:

-15.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайдын "Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар" мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.

Төлөвлөсөн ёсоор хурал Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж өнөөдрийн хуралдааныг эрхэдлсэн.  Энэхүү дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй хамаатай асуудал юм. Өөрөөр хэлбэл Дээд шатны шүүх хуралд яллагдагч өөрийн биеэр оролцох шаардлагагүй гэж Үндсэн хуулийн цэц үзсэн аж.

Хуралдааны үеэр гишүүдийн илэрхийлж буй байр суургийг хүргье.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Анхан шатны шүүх хурлыг шоронд хийж байна. Уг нь Өргөдлийн байнгын хороо шоронд шүүх хурал хийхийг хориглосон юм. Дараа нь давж заалдах шатны шүүх хурал дээр камерын өмнө суулгачихдаг. Дээд шүүх дээр өөрийн биеэр оролцуулахгүй байсан ч болно гэж цэц үзэж байх шиг байна. Өмнө нь бүгд хурал гэж хуралддаг байсан. Нэг удаа цаазын ялтай хүн долоон жил хоригдож байгаад бүгд хурлаар ороод цагаадаж байсан. Одоо бүгд хурал гэж байхгүй. Мөн шоронд шүүх хурал хийхээ хэзээ болих вэ? Ямар ч тохиолдолд шоронд шүүх хурал хийж байгаа хүн цагааддаггүй юм. Тэгээд давж заалдах шатны шүүх хурлын шоронд нь камерын өмнө суулгаж байгаад хийчихдэг. Тухайн иргэн хэзээ нь өөрийнхөө эрхийг хамгаалах юм бэ?

Хариулт: УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-О.Баасанхүү хамаагүй юм ярьдаг. Тэрэнд нь хамаагүй хариулах шаардлага гарах юм байна л даа. Шоронд шүүх хурал хийгээд байгаа юм байхгүй. Шоронгийн хажуу талд өргөтгөл барьсан. Тэр байрыг шүүхийн танхим шиг тохижуулж шүүх ажиллагааны дэглэм журам хэрэгжиж байгаа. Үүнийг сүржигнэх хэрэггүй. Би Япон, Хятад, Австрийн шүүх хуралд сууж байсан. Ялгаагүй байдаг юм. Сүүлд нэг хэрэг дээр өмгөөлөгч нар нь нууцын зэрэглэлтэй гээд гарын үсэг зурчихсан. Одоо өмгөөлөгчид юу ч ярьж чадахгүй байна. Гэтэл О.Баасанхүү та энэ асуудал дээр дуугарч байгаа юм уу. О.Баасанхүүг өмгөөллийн асуудалд хоёр нүүрээр ханддаг байсан юм байна гэж хараад байна. Энд суучхаад янз бүрийн юм яриад байх хэрэггүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Манайхан байнгын хорооны хэлэлцэх асуудал дээрээ анхааралтай хандах хэрэгтэй. Хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх хамгаалах асуудал чухал юм. Хүн яг өөр дээр ийм асуудал тулгарвал бүгд л өөрийгөө хамгаалах гэж зүтгэнэ. Өчигдөр талийгаач С.Зоригийн ах дүү хоёр нь маш ноцтой юм хэлсэн. “Бид хоёр итгэхгүй байгаа” гэж байна лээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-С.Зоригийн хэрэгтэй холбоотой өргөдөл гомдол, тэр мессеж чинь надад ирээгүй. Ц.Нямдорж гишүүн та битгий хүн доромжлоод бай. Хорвоо дээр ганцхан өмгөөлөгч, Ерөнхийлөгч болох гэж байгаа юм шиг. Одоо та Ерөнхийлөгч бол доо яршиг.

Цэцийн дүгнэлттэй танилцсаны дараа үргэлжлүүлэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж  эхлээд байна. Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд өнөөдөр энэ хуулийн эцсийн хэлэлцүүлэгийг хийж байгаа юм.

П.Булган



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.23.48ИРГЭН   • 4 сарын 21. 21 цаг 22 минут

НЯМДОРЖ УЧРАЛ ШОРОНД ОРОХ ҮЕДЭЭ ТОЛГОЙРУУГАА ШААХ ЦАГ ИРНЭ ДЭЭ.ТА НАРЫН ӨМГӨӨЛӨГЧЫН АМЫГ БАРЬЧИХСАН БАЙХАД ЧИНИЙ ӨМНӨӨС ЮУ ДУГАРАХЫГ ЧИНЬ ХАРНА АА.МӨН ЭНЭ ХУУЛИЙГ БАТАЛСАН МАН-ЫНХАН ШОРОНД ОРОХДОО МЭДЭРНЭ ЭЭ.

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.