Шинэ мэдээ

Хаалга савахад хана доргино2 минут 41 секундын өмнөМАН-ын 30 гишүүн АН-ын бүлэгтэй нэгдэхээс өөр сонголтгүй болсон уу8 сар 23. 17:40Хүүхдийн мөнгөөр томчууд улс төр хийдэг8 сар 23. 17:39Зоосны хямрал Засгийн хямралаар тэжээгдэх вий8 сар 23. 15:2465 суудалтай МАН АН-тай хамтарч засаг байгуулах гэж байна8 сар 23. 14:51Оюутны дотуур байрны үнэ нэмэгджээ8 сар 23. 13:53"Бухимдлаас үүссэн бухимдал" Үнэн зөв бичсэн МУСГЗ Го.Бадарч8 сар 23. 13:09Ж.Бат-Эрдэнэ: Жилийн дотор Ж.Эрдэнэбатынхаас илүү сайн ажилласан Засгийн газрыг мэдэхгүй8 сар 22. 14:55Ганцаардсан У.Хүрэлсүх УИХ дахь АН-ын бүлгээс дэмжлэг хайж эхэллээ8 сар 22. 10:27Арабын хунтайж монголд хөрөнгө оруулах хүсэлтэй байна8 сар 22. 10:14Улаанбаатарт 13 градус дулаан байна8 сар 22. 8:26Зуд болох сургаар зугтаад одов оо, У.Хүрэлсүх8 сар 21. 18:18Н.Энхбаяр Хэнтийд нөхөн нэр дэвших бэлтгэл ба “Топор” ажиллагааны II анги8 сар 21. 16:22Өвөрхангайд байгалийн гамшиг болж 350 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ8 сар 21. 12:50Өвөрхангайд байгалийн гамшиг болж 350 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ8 сар 21. 12:50Амралтын өдрүүдэд 76 согтуу жолоочийг илрүүлэн саатуулжээ8 сар 21. 12:13Ойн зөрчилд 3,5 сая төгрөгийн торгууль оногдуулжээ8 сар 21. 11:50Завхан-Улаанбаатар чиглэлийн автобус микротой мөргөлдөж, хоёр хүн амиа алджээ8 сар 21. 11:25Иргэний үнэмлэхээ хаявал 250 мянган төгрөгөөр торгоно гэх мэдээлэл худлаа гэв8 сар 21. 11:10Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх пүрэв гарагт дуусна8 сар 21. 10:18У.Хүрэлсүх сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ8 сар 21. 10:03Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд...8 сар 19. 14:04"The voice” караоке таныг урьж байна8 сар 18. 14:16Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх өөрөө “Топор” нэртэй тагнуулч “МУУЖГАЙ”8 сар 18. 11:58Санхүүгийн дампуурлаа зарлах гэж байсны нэг жилийн ойд...8 сар 18. 11:51Засгаар оролдвол ОУВС-гийн хөтөлбөр зогсохгүй ч, санхүүжилт хойшилно8 сар 18. 11:48Эмийн сангуудад хяналт, шалгалт хийжээ8 сар 17. 17:14Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын халдвараар 3 хүн өвчилжээ8 сар 17. 16:44А.Ганбаатар 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийлээ8 сар 17. 16:25Ажилгүй иргэдийн 60 хувь нь эрэгтэйчүүд байна8 сар 17. 13:56

Сайд гэх сүртэй нэртэй шүдгүй арслан

/4-р сарын 21/  -  10 цаг 39 минут


Сонгуулийн дараа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайдаар томилогдов. Тэр цэргийн хүн биш ч, цагдаагийн хурандаа. Ор энгийн нэгнээс дээр гэсэн санаа. Бас УИХ-д тав дараалан сонгогдсон учир бодлоготон байж чадах магадлал нь илүү байсан биз. Түүнээс бус, Батлан хамгаалахын сайд гэхээр л 15 км-ийн маршт байлдагчдынхаа өмнө гүйж чадах, бай руу гурав буудахад гурвууланд нь 10 дээр онож байх супер офицер байх албагүй. Тэгээд ч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болохоор Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөж бүх ард түмнээс 40 гаруй хувийн санал авч байсан хүн энэ салбарын сайд болоход харшлах шалтаг, шалтгаан өөр юу байх билээ.

Гэвч саяхан энэ салбарт, энх цагт цэргийн хоёр алба хаагч сургуулилтын үеэр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарав. Хүний амь нас, ид жагссан идэрхэн хоёр эрийн амь нас, ард үлдсэн амьдрал юутай ч зүйрлүүлж, дүйцүүлж үл болох үнэ цэнэтэй. Тийм учраас олон хүн энэ харамсалтай хэргийн буруутны эрэлд гарлаа. Олны ийм нэхэл дор буруутан хуулийн хүрээнд хариуцлагаа хүлээх нь шударга ёс. Хамгийн гол нь хэрвээ буруутныг хайж, бас шударга ёсыг нэхэж байгаа бол түүнийгээ л олох ёстой. Зарим хүн амраар нь, ил харагдаж байгаагаар нь салбарын оройд байгаа сайд хариуцлага хүлээх ёстой гэж үзэв. Сөрөг хүчин ч улс төр хийх шалтаг болгож түүнийг онилов. Одоо хоёр сонголт байна. Нэгд, энэ харамсалтай хэрэгт шууд хамаарах буруутай этгээдийг үнэнээр нь олж, хариуцлага хүлээлгэх. Тэр нь сайд, Жанжин штабын дарга, ангийн захирагч, ер нь хэн ч байж болно. Хамгийн гол нь буруутай, хариуцлага хүлээх ёстой эзнийг нь онож олох. Ингэж чадвал шударга ёс ялна. Хоёрт, салбар тэргүүлж байгаа гэдгээр нь шууд сайдыг буруутгаж, түүнд улс төрийн хариуцлага тооцох. Гэтэл үүний цаана ажил хариуцсан жинхэнэ буруутан нь, хариуцлага алдсан нь нуугдаад үлдвэл яах вэ. Энэ шударга ёс ялахгүй. Харин сөрөг хүчин болох цөөн хэдэн хүний богино зайн улс төрийн эрх ашиг л хангагдана. Хэрвээ энэ салбарын оройд, хамгийн дээд эрэмбэд байгаа албан тушаалтан ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзвэл Зэвсэгт хүчний ерөнхий командлагч-Монгол Улсын Ерөнхийлөгч гэж нэгэн албан тушаалтан бас бий. Тэдний ёс зүйн хариуцлагын цаана ажил хариуцсан гол буруутан нь нуугдаад үлдэж болох уу, тийм боломж бий юү. Үүнд хэн хариулт өгөх вэ.

Хэрвээ, Батлан хамгаалахын сайд буруутанд хариуцлага хүлээлгэчлээ гэхэд эрх мэдлээ хэтрүүлж, хууль зөрчсөн хэрэгт унана.

Салбарын харилцааг зохицуулсан Зэвсэгт хүчний тухай, мөн Батлан хамгаалах тухай гэж хоёр хууль байна. Тэнд хуульчилснаар Зэвсэгт хүчний цэргийн дээд байгууллага нь Батлан хамгаалах яам биш, Зэвсэгт хүчний Жанжин штаб юм байна. Цэргийн удирдлагын энэ дээд байгууллагыг Батлан хамгаалахын сайд биш, Жанжин штабын дарга тэргүүлдэг. Эрх, үүргийг нь хөөвөл Батлан хамгаалхын сайдад нэг ч ангийн захирагчийг, бүр орлогчийг нь томилох эрхгүй, мөн цол олгуулах, хариуцлага алдсан нэгний цолыг хураах эрх мэдэл ч алга. Зөвхөн Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, улсын байцаагчийг л томилох эрхтэй гэж заажээ. Цол олгох, хураах эрх мэдэл нь зөвхөн цэргийн дээд удирдлагадаа байдаг байна. Ер нь л Батлан хамгаалахын сайд гэх сүртэй нэртэй л болохоос томилгоо, санхүүгийн эрх мэдэлгүй, шүдгүй арслан мэт нэгэн Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлдэг юм байна. Ийм байхад цэргийн дээд удирдлагад шууд хамааралгүй сайдад улс төрийн хариуцлага тооцох, энэ салбарт ийм харамсалтай хэрэг ахин дахин гарахгүйн тулд ажил хариуцсан жинхэнэ буруутанд хариуцлага тооцох хоёрын аль нь чухал вэ. Энэ бол ардчилсан нийгмийн л сонголт. Гэхдээ ардчилсан нйигэмд бүх асуудал хуулийн хүрээнд явж, зөвхөн үнэн хийгээд шударга ёс ялж явах ёстой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.