Шинэ мэдээ

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдыг ХНХ-ын сайд С.Чинзориг хүлээн авлаа30 минут 27 секундын өмнөНамаа “тонгорсон” Д.Галсандондог АТГ-т дуудагдсан уу1 цаг 27 минутын өмнө“Бүтээмжийн” ДЭЛГЭРМАА3 цаг 6 минутын өмнөТэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой3 цаг 37 минутын өмнөАвран хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бүлэг, 3 нисдэг тэрэг дайчлаад байна3 цаг 44 минутын өмнөНэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг С.Чинзориг сайд төлөөлнө10 сар 23. 10:34“Бурхан” машинч10 сар 23. 9:22Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа10 сар 20. 16:48“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна10 сар 20. 16:32”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ10 сар 20. 13:15"Алтан залаат азарган тахиа" жүжиг энэ амралтын өдөр дахин тоглогдохоор боллоо10 сар 19. 15:31Баяжуулахын “нэвтэрхий толь”10 сар 18. 17:08Б.Наранхүү гишүүний эзэмшил газарт дөрвөн хүүхэд амиа алджээ10 сар 18. 14:21Салаавч Мөнхбат эмэгтэй ажилчдаа хүчирхийлэхийг оролдсоор байх уу10 сар 17. 17:58ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй10 сар 17. 13:41Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны онцлох ажлуудаас...10 сар 17. 13:16Ерөнхийлөгч яагаад Ч.Хүрэлбаатарыг дэмжсэнгүй вэ10 сар 17. 13:07З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа10 сар 17. 12:24Эрдэнэт үйлдвэр 2017 оны эхний есөн сарын ажлаа дүгнэлээ10 сар 16. 16:48ПЁНЧАН2018: Өвлийн олимп үзэх боломж10 сар 16. 16:28"Тоос, тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог"10 сар 16. 11:25Дубайн дарвуул хэлбэрт цамхагийг бүтээх даалгавар өгчээ10 сар 16. 11:07З.Энхболд Увсаас хөөгдсөнийхөө хариуг Ч.Хүрэлбаатараас авах гэж зүтгэх нь зөв үү?10 сар 16. 10:58Цэрэг татлага болно10 сар 16. 9:30Л.Энхсайхан: Амьдрал тэгшрэх насандаа харвалтаар өвчлөөд, нас барж байна10 сар 16. 9:15Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн10 сар 16. 9:00Эрдэнэт үйлдвэр маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хэлэлцлээ10 сар 13. 18:03С.Эрдэнэ: Сайдаар ажиллах УИХ-ын гишүүн давхар цалин авахгүй гэдэг чинь шинэ зүйл биш10 сар 13. 14:45Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа10 сар 13. 11:15Архины хамраалтай зургаан өвчтөн тутмын нэг нь залуучууд10 сар 13. 10:45

2009-2016 оны хооронд 1500 иргэн амиа хорложээ

/4-р сарын 21/  -  10 цаг 06 минут

Сүүлийн жилүүдэд амиа хорлох хэрэг их гарах болов.  Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногт өсвөр насны хоёр охин 14 давхраас үсэрч амиа хорлож нийгмийг цочроов. Тэдний амиа хорлох шалтгаан нөхцөл юу байсан, яагаад хамтдаа амиа хорлох шийдвэрийг гаргасан бэ гэдгийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоохоор ажиллаж байна. Ер нь сүүлийн үед өсвөр насныхан буюу ЕБС-ийн хүүхдүүд амиа хорлож байгаа нь айдас дагуулаад байгаа юм. Амьдралын захад хүрээгүй байж амьдралаас буцах шийдвэр гаргана гэдэг үнэхээр аймшигтай.

2009 оноос хойш 1500 хүн амиа хорлосны ихэнх залуучууд. Тэр дундаа өсвөр үеийнхэн буюу ид залуу хүмүүс. Найман жилийн хугацаанд жилд дунджаар 190 гаруй хүн шалтгаангүйгээр бас шалтгаантайгаар амиа хорлож байна гэсэн үг юм.

Гурван жилийн өмнө Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас хийсэн судалгаагаар, 10 мянган хүн ам тутамд 25 хүртэлх амиа хорлох бүртгэл байвал энэ нь өндөр байна гэж үздэг. Гэтэл манайд 25-34 хүртэлх тохиолдлууд байна. Тэгэхээр манай улсын нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ноцтой түвшинд байна гэдгийг илтгэж өгч байгаа юм.

Амиа хорлоход нөлөөлөх хүчин зүйлсүүд юу вэ?

Амиа хорлох шалтгааныг сэтгэлзүйчид олон янзаар тайлбарладаг. Жишээлбэл, сэтгэл санааны тогтворгүй байдал, гэр бүлийн хүмүүжил, шашны гаж урсгал,  өсвөр насныхан нэг нэгнээ сонирхох хандлага, бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэл,  өрийн дарамт, өвчний шаналал, сургууль хичээл, ажлын байран дээрх гадуурхлаас болж амиа хорлодог гэж үзэж буй.

Түүнчлэн анхны хайрын бүтэлгүйтэл, ажилгүйдэл хоёр амиа хорлох гол шалтгаан болж байна. Тухайлбал, 16-22 насныхан сэтгэл санаа их тогтворгүй  их хэцүү байдаг  гэнэ. Энэ насныхны 5 залуу тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай байна. Сэтгэл гутрал өөртөө итгэх итгэл, ядуу сэтгэлгээ, баян амьдралаас залхаж амиа хорлох шийдвэр гаргадаг ч сэтгэлзүйчид үзэж байна.

Гэхдээ хүн амиа хорлоё гээд нэг өдөр бодоод тэр дороо шийдвэрээ гаргачихдаггүй гэнэ. Олон хоног бодож явсны эцэст хорвоог орхихоор шийдэж ийм шийдвэр гаргадаг байна.

Мөн өсвөр нас бол бие хүний төлөвшлийн үе. Ер нь амьдрал, аз жаргалын шалгуур энгийнээс бодит бус ойлголтыг бий болгосноос болж сэтгэл гутралд орох нь бий. “Би яагаад байранд амьдрахгүй байна”, “Би яагаад чадахгүй байна”, “Би яагаад хангалуун амьдрахгүй байна” гэх зэргээс сэтгэл гутралд орж амиа хорлох ч шийдвэр гаргадаг.  Хүүхдүүд сэтгэл санааны гутралаас болж амиа хорлодог бол томчууд мөнгөнөөс болж амиа хорлодог байх нь.

Гурван сарын дотор 12 хүүхэд амиа егүүтгэв

Сүүлийн гурван сарын дотор 12 хүүхэд амиа хорлосон гэх статистик бий. Өвсөр нас гэдэг шилжилтийн нас байдаг. Өөрөөр хэлбэл сэтгэл санаа нь хашаа ч хувирч эргэж магадгүй тийм эмзэг үе. Тиймээс эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч нар өсвөр насны хүүхдүүдээ анхааралдаа авах хэрэгтэй, цаг гаргах, нээлттэй чөлөөтэй ярилцаж чаддаг байх ёстой. Нөгөөтэйгүүр хүүхдэд сэтгэлийн боловсрол олгогдохгүй байна.

 Гэр бүлийн орчинд сайн сонсогч, даган дуурайдаг, хүндэлдэг хүн байхгүй бол хүүхэд тань найзаасаа эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээс авсан дүрээр өөрийгөө баримжаалах, дагах дуурайх тал байдаг.  Магадгүй хамгийн их ярилцдаг, өөрийг нь сонсдог, өөрт нь нөлөөлөл үзүүлдэг хэн нэгнийг найзаараа сонгож, буруу зүйлд уруу татагдах, уруу тахах үйлдэл гаргахыг үгүйсгэхгүй. Тиймээс өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ өдрийн хөтөлбөрийг шалгаж бай, сул цагийг нь анзаарах, хүүхдийнхээ сонирхолыг хөгжүүлэх зэрэг зүйл дээ анхаарах хэрэгтэй.

Хамгийн гол нь гэрийн боловсрол хүмүүжлийг гэрэлт ирээдүйн сайн сайхныг хүүхдийнхээ сэтгэхүйд сайн суулгаж өгөх амьдралыг таниулахад аав ээжийн үүрэг хариуцлага маш чухал шүү гэдгийг онцлон захимаар байна.

Цахим гадуурхлаас үүдэж 92 хүүхэд амиа егүүтгэв

Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр 2012-2016 оны хооронд 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон тоо баримт бүртгэгджээ.

Тэдний 80 хувь нь цахим орчин дахь гадуурхалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон байна. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаас  “Цахим гадуурхал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байгаа.

Судалгаанаас үзэхэд 4 сурагч бүрийн нэг нь амиа хорлох талаар боддог, 7 сурагч бүрийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагч бүрийн нэг нь нэгээс дээш удаа амиа хорлох оролдлого хийсэн гэж хариулжээ.

Ингээд сүүлийн жилүүдэд гарсан амиа хорлосон хэргүүдийг баримттай өгүүлье.

Баримт-1 Өсвөр насны хоёр охин өндрөөс үсэрч амиа хорлов

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Тuul one” хотхоны 14 давхраас ЕБС-ийн 12 дугаар ангийн хоёр охин үсэрч амиа хорлов. Тэд үсэрсэн байрныхаа ханан дээр “Нөхөрлөл мандугай” гэж бичсэн нь анхаарал татав. Амиа хорлосон охидуудын хувьд хичээл сурлага сайтай, ар гэрийн хүмүүжил сайн урлаг спортод байнга амжилт гаргадаг байсан мундаг хүүхдүүд байж. Тэгвэл яагаад амиа хорлох шийдвэр гаргав. Түүнийг цагдаагийн байгууллага л эцэслэн тогтоох байх.

Баримт:2 Хадмуудаа хутгалаад өөрийнхөө амийг егүүтгэсэн хэрэг хоёр аймагт гарав

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хадмуудаа хутгалж улмаар өөрийнхөө амийг егүүтгэсэн хэрэг гарсан. Тодруулбал тус сумын харьяат 51 настай Б нь хоёр хүн хутгалж гэмтээгээд дараа нь өөрийгөө боомилжээ.Тэрбээр гэртээ агсам тавьж эхнэрээ хэвлийд нь хадам дүүгээ мөрөнд хутгалжээ. Дараа нь өөрийнхөө зүрхэнд хутгалж утсаар хоолойгоо боомилон амиа хорлосон байдаг.

Мөн Завхан аймгийн нэгэн суманд хадам аав ээжийгээ хүргэн дүүгээ хутгалж амийг нь хохироочихоод ууланд бүгж байгаад өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн хэрэг өнгөрсөн онд гарсан юм.

Баримт:3 Энэтхэгт монгол оюутан амиа хорлов

Энэтхэгийн Уттара Каннада тойргийн Мундагод хотын төвд 19 настай монгол оюутан амиа хорложээ. Тэрээр тус хорооллын нэгэн нийтийн байрны ариун цэврийн өрөөнд дүүжлэгдэж амиа хорлосон байна. Тэрээр буддын гүн ухаанаар суралцаж байсан бөгөөд  амиа хорлохоосоо өмнө гэр бүлийнхэндээ гэрээсэл үлдээсэн байж. Уг бичигтээ сэтгэл санааны дарамтанд орж хичээл номондоо төвлөрч чадахгүй болсон тухай өгүүлсэн байжээ.

Баримт:4 Хэсгийн төлөөлөгчийн эхнэр цагдаагийн байранд амиа хорлов

Цагдаагийн алба хаагч хартай нөхрийнхөө тэвчишгүй хүчирхийлэлийг тэсч чадалгүй амиа хорлосон харамсалтай хэрэг өнгөрсөн онд гарсан билээ. Тодруулбал Сэлэнгэ аймгийн Сант сумын хэсгийн төлөөлөгч Н-ийн эхнэр Э гэгч цагдаагийн байранд өөрийгөө боомилж, нас барсан байна.

Талийгаачийн хувьд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажилладаг байсан бөгөөд нөхрийгөө даган хүүхдүүдийнхээ хамтаар тус аймгийн Сант суманд ирээд удаагүй байхдаа энэхүү хэрэг гарчээ.

Баримт:5 Хятадуудад дарамтлуулсан залуу амиа хорлов

Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцны цонхоор 32 настай залуу үсэрч амиа хорлов. Тэрээр  хятадуудад олон удаа дарамтлуулсаны улмаас ийм шийдвэр гаргажээ.

Баримт:6 Банкны зээлээс болж амиа хорлов

Орон нутагт банкны зээлээс болж дөрвөн хүүхэдтэй эхнэрээ орхиж гэрийн эзэн амиа хорлосон хэрэг гарав. Малчны зээл авсан айл малаа зуданд барж өрийн дарамтад орж өдөр бүр цагдаа болон банкны ажилтнуудад дарамтлуулсан гэрийн эзэн эцэстээ өөрийнхөө амийг егүүтгэх шийдвэр гаргав. Тэрээр хониндоо яваад ирье гээд бэлчээрт гарч яваад хээр очоод өөрийгөө бууджээ.

Баримт :7 Есөн настай хүү ээж аавдаа гомдож амиа хорлов

Төрсөн аав ээждээ гологдсон балчир хүү гомдсондоо амиа хорлов. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт эл хэрэг гарчээ. Хүүгийн аав Солонгост хараар ажилладаг байсан бөгөөд ээж нь нөхрийнхөө араас ажил хийж явах гэхэд нь хүү нь их саад болсон учиртай. Хүүгээсээ болж утсаар муудалцаж байгаа ээжийгээ харсан хүн сэтгэлийн гүн хямралд орж, ээждээ гэрээсэл бичиж үлдээжээ. Тэрээр “Ээжээ би тандаа хайртай шүү. Надаас болж та хоёр дандаа муудалцаж байх юм. Намайг уучлаарай” гэж бичээд ваннын өрөөндөө усанд живж амиа алдсан байхыг ээж нь мэдсэн байдаг.

Баримт:8 ЕБС-ийн хоёр охин бүтэхгүй дурлалаас болж амиа хорлов

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 5-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, бидний мэдэх “Хархорин” захын ойролцоох орон сууцанд 14-15 насны хоёр охин ороолтоороо хүзүүгээ боон, боомилж нас барсан байна. Охид амиа хорлосон байрны 12 давхар нь дулааны шугам хоолой төмөрнөөс ороолтоороо өөрсдийгөө боомилсон байжээ. Уг хэргийг анх найз охинтойгоо уулзахаар болзсон газраа ирсэн байсан хүү анх харжээ. Учир нь хүү найз охинтойгоо уг байрны 12 давхарт болздог байжээ. Улмаар хүү охидуудыг боомилж нас барсан байхыг анх харж СӨХ-ны ажилтнуудад хэлсэн байна. Охид гэрээслэл үлдээн амиа хорлосон аж. Тэд хайр нь бүтээгүйн улмаас ийм үйлдэл хийжээ. Учир нь охид амиа хорлосон байрны хананд  “Уучлаарай, аав ээж нараа, уучил Х, Б. Бидний араас ирнэ гэж байхгүй, аз жаргал хүсье” хэмээсэн бичсэн байжээ.

Баримт:9 Идэх хоол байхгүй гэсэн шалтгаанаар хоёр хүү амиа хорлов

Сонгинохайрхан дүүрэгт бага насны хоёр хүүхэд байшин дээрээс үсэрч амиа хорлов. Тэд үй зайгүй найзууд өдөржин гадаа тоглодог өлөн зэлмүүн, сайртсан хацартай халтайсан хувцастай хонхолзсон ходоодтой балчирууд байсан гэдэг. Өдөрт идэх зүйлгүй, уух усгүй, идэх амттангүй хоёр жаахан банди нэг л өдөр үхэх тухай ярилцсан бололтой. “Хоёулаад хоол олдохгүй юм, их өлсөөд байна. Хоёулаа үхэх үү” гэж ярьж байсныг гэрчүүд цагдаад мэдээлжээ. Хоёр жаахан хүү нэг л өдөр амиа хорлох шийдвэр гаргаж байшин дээрээс үсрэхдээ хүзүүнээсээ даавуугаар боож үсэрсэн байсныг хажуу айлынх нь хүмүүс харж цагдаад мэдэгдэж байжээ.

Баримт:10 Өнгөрсөн 2013 онд ОХУ-ын Эрхүү мужид монгол залуу “Надад Орос оронд гомдох шалтгаан байхгүй. Би гэр бүлдээ тусалж чадахгүй байна” гэж хэлээд барилга дээрээс үсэрчээ.

Баримт:11 Хойд эцгийнхээ халааснаас 300 төгрөг авсныхаа төлөө биедээ гэмтэл автлаа зодуулсан 10 настай хүү айдас дарамтыг давж чадалгүй өөрийгөө боомилж амиа хорлов.

Баримт:12  2017 он нэгдүгээр сар, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх танхимд дээрэм, хулгайн хэрэгт буруутгагдаж, саатуулагдаад байсан Б гэх залуу “Надад амьд явах сонирхол алга. Би диваажинд очиж ээжтэйгээ уулзмаар байна” гээд хоолойгоо хэрчсэн юм.

Баримт:13 2017 оны гуравдугаар сард Завхан аймгийн Идэр суманд 50 гаруй насны эмэгтэй ажлаасаа халагдсандаа сэтгэлээр унаж, өөрийгөө шатааж амиа егүүтгэв.

 О.Сайхан



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.