Шинэ мэдээ

МАН-ын 30 гишүүн АН-ын бүлэгтэй нэгдэхээс өөр сонголтгүй болсон уу8 сар 23. 17:40Хүүхдийн мөнгөөр томчууд улс төр хийдэг8 сар 23. 17:39Зоосны хямрал Засгийн хямралаар тэжээгдэх вий8 сар 23. 15:2465 суудалтай МАН АН-тай хамтарч засаг байгуулах гэж байна8 сар 23. 14:51Оюутны дотуур байрны үнэ нэмэгджээ8 сар 23. 13:53"Бухимдлаас үүссэн бухимдал" Үнэн зөв бичсэн МУСГЗ Го.Бадарч8 сар 23. 13:09Ж.Бат-Эрдэнэ: Жилийн дотор Ж.Эрдэнэбатынхаас илүү сайн ажилласан Засгийн газрыг мэдэхгүй8 сар 22. 14:55Ганцаардсан У.Хүрэлсүх УИХ дахь АН-ын бүлгээс дэмжлэг хайж эхэллээ8 сар 22. 10:27Арабын хунтайж монголд хөрөнгө оруулах хүсэлтэй байна8 сар 22. 10:14Улаанбаатарт 13 градус дулаан байна8 сар 22. 8:26Зуд болох сургаар зугтаад одов оо, У.Хүрэлсүх8 сар 21. 18:18Н.Энхбаяр Хэнтийд нөхөн нэр дэвших бэлтгэл ба “Топор” ажиллагааны II анги8 сар 21. 16:22Өвөрхангайд байгалийн гамшиг болж 350 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ8 сар 21. 12:50Өвөрхангайд байгалийн гамшиг болж 350 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ8 сар 21. 12:50Амралтын өдрүүдэд 76 согтуу жолоочийг илрүүлэн саатуулжээ8 сар 21. 12:13Ойн зөрчилд 3,5 сая төгрөгийн торгууль оногдуулжээ8 сар 21. 11:50Завхан-Улаанбаатар чиглэлийн автобус микротой мөргөлдөж, хоёр хүн амиа алджээ8 сар 21. 11:25Иргэний үнэмлэхээ хаявал 250 мянган төгрөгөөр торгоно гэх мэдээлэл худлаа гэв8 сар 21. 11:10Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх пүрэв гарагт дуусна8 сар 21. 10:18У.Хүрэлсүх сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ8 сар 21. 10:03Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд...8 сар 19. 14:04"The voice” караоке таныг урьж байна8 сар 18. 14:16Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх өөрөө “Топор” нэртэй тагнуулч “МУУЖГАЙ”8 сар 18. 11:58Санхүүгийн дампуурлаа зарлах гэж байсны нэг жилийн ойд...8 сар 18. 11:51Засгаар оролдвол ОУВС-гийн хөтөлбөр зогсохгүй ч, санхүүжилт хойшилно8 сар 18. 11:48Эмийн сангуудад хяналт, шалгалт хийжээ8 сар 17. 17:14Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын халдвараар 3 хүн өвчилжээ8 сар 17. 16:44А.Ганбаатар 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийлээ8 сар 17. 16:25Ажилгүй иргэдийн 60 хувь нь эрэгтэйчүүд байна8 сар 17. 13:56Мах, ногооны үнэ буурчээ8 сар 17. 13:43

Ж.Лхамжав: 10 хүүхэдтэйгээ хамт өтөлж, 400 гаруй ач гучаа үзсэн би азтай эмэгтэй

/4-р сарын 21/  -  9 цаг 22 минут

Хүний амьдралын үнэ цэнэ, аз жаргал гэж юу вэ. Би хувьдаа аз жаргалтай амьдралыг элбэг баян, тансаг сайхан амьдрахыг бус элэг бүтэн, эрүүл саруул амьдарч, ач зээгээ тойруулан, үр хүүхдүүдтэйгээ хамт өтлөхийг хэлдэг байх гэж боддог. Тэр ч утгаараа би энэ удаа эгэл бор амьдралтай, энгүй ачлалт, энгийн нэгэн ээж Ж.Лхамжав гуайн гэрийг зорилоо. Тэрбээр өдгөө 91 насыг зооглож байгаа бөгөөд хэдэн зуу хол давсан үр ачаа тойруулан, үр хүүхдүүдтэйгээ хамт өтлөж байгаа буянтай нэгэн юм. Тэрбээр, Хэнтий аймгийн бэрх суманд төрж өссөн бөгөөд Улаанбаатар хотод ирж охиныдоо амьдраад 10 гаруй жил болж байгаа аж. Биднийг гэрт нь очиход хүргэнтэйгээ хөзөр тоголчихсон сууж байсан юм.

Охин нь "ээж маань тоглож байна өө. Та нарыг ирнэ гээд хүлээж байгаад тэсэлгүй тоглочихсон. Тоглоомноос бол буцахгүй шүү дээ. Яг л хүүхэд шиг жаахан л завтай, зүгээр сууж байгаа хүн харагдвал тоглоё гээд суулгадаггүй. Шөнийн 04.00 цаг хүртэл хөзөр, даалуу тоголчихоод л өглөө 08.00 гээд огт ядарсан шинжгүй босоод суучихдаг. Сайн ч тоглоно" гэсээр биднийг угтсан юм.

Бид эмээг тоглож дуусаныхан дараа түүнтэй ярилцсан юм.

-Өнөө үед олон хүүхэдтэй, тэр дундаа бүх хүүхдийнхээ үр ачийг үзэж, хүүхдүүдтэйгээ хамт өтөлж байгаа хүн ховорхон. Танайх хэр олуулаа вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхлэе?

-Тэгэлгүй яахав би их азтай эмэгтэй. Манайх их өнөр өтгөн айл л даа. Миний 10 хүүхдээс гарсан хүүхдүүд, хүүхдүүдээс нь гарсан хүүхдүүд гээд бүгдийг нь нийлүүлвэл бараг 400 орчим байна гэсэн. Би өөрөө бол тоолж үзээгүй.

-Хүүхдүүд нь одоо хэд хүрч байна вэ. Бүгдээрээ байдаг гэсэн үү?

-Тийм ээс Миний 10 хүүхэд бүгдээрээ байдаг. Одоо хамгийн бага нь 51 хамгийн том охин маань 75 настай.

-Хэд нь эрэгтэй, хэд нь эмэгтэй вэ?

-Найм нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй.

-Хүүхдүүддээ голдуу ямар нэр өгсөн бэ?

-Төрсан өдөр гаригаар нь л голдуу нэрлэсэн дээ. Пүрэв гарагт гарвал пүрэвтэй нэр, нэр өдөр гарвал хишигтэй нэр гээд л өгсөн дөө. Манай зургаан хүүхэд гэртээ төрсөн. Дөрөв нь эмнэлэгт төрсөн.

-Гэртээ төрнө гэхээр араг түшээд төрнө гэсэн үг үү. Хэн эх барьж авах уу?

-Тийм ээ араг хөмөрч тавиад дээр нь нэг дээл нөмөргөчихөөд тэрэнтэйгээ ноцолдож байгаа л төрнө шүү дээ. Хамгийн том хүүхдээ гаргахдаа овоохойд гаргаж байсан. Нэг хүн л гэрт төрж болохгүй гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгэхэд би 16-тай байсан. Манай хадам ээж эх барьж авдаг байсан.

-Яагаад гэртээ төрдөг байсан юм бэ. Эмч ховор байсан юм уу?

-Тийм ээ. Эмч байхгүй учраас яах аргагүй гэртээ төрдөг байсан даа.

-Одоо хүүхдүүд нь хаагуур хаагуур байна?

-Хотод тав нь байна. Аймгийн төв дээр гурав, хөдөө мал дээр хоёр нь амьдарч байгаа.

-Таны бага нас хаана өнгөрсөн бэ?

-Хөдөө мал дээр өнгөрсөн дөө. 25 жил нэгдэлд саальчин хийж байгаад тэтгэвэртэй гарсан даа.

-Хэзээ хотод орж ирсэн бэ?

-10 гаруй жил болж байна.

-Ирснээсээ хойш нутагтаа очсон уу. Нутагаа санах юм уу?

-Одоо ч дасаж байна дөө. Анх хэцүү л байсан. Дуртай үедээ гараад л хүссэн газар руугаа алхчихдаг байсан хүн. Ганцаараа гарч чадахгүй тйимхэн л байсан. Гэхдээ би зун болгон нутагтаа очдог. Энэ зун уг нь явах гэсэн бие жаахан өвдөөд эмнэлэгт хэвтэж магадгүй болчихоод гайхаад л байна. Одоо ч тэгээд чадал барагдаад хөдөө явахад хэцүү л болоод байна.

-Юун өвдөөд байна?

-Өө тэгээд хүн нас ахиад ирэхээр өвдөхгүй юм гэж байхаа больдог юм байна дөө. Уг нь элдэв өвчин хэл үр хүүхэддээ дараа болохгүйг хичээх юм. Даанч болохгүй юм. Цөсний чулуутай гээд ойрын үе бие жаахан өвдөөд байгаа. Чулуугаа авахуулчихвал хөдөө явмаар байдаг. Гэтэл эмнэлэгүүд ийм өндөр настай хүнд хагалгаа хийх боломжгүй гэх юм.

-Бүх хүүхдүүдтэйгээ хамт өдийн насыг наслахын хамгийн сайхан нь юу вэ?

-Бүх зүйл нь сайхан шүү дээ. Хүүхдүүд маань ч өвчин зовлонгүй эрүүл энх сайхан насыг амьдраад, үр хүүхэд, ач, гуч маань өдрөөс өдөрт нэмэгдэхийг харах л хамгийн сайхан юм даа. Том охины маань том охин нь энэ жил тэтгэвэртэй гарсан. Хүмүүс сонсохоороо гайхаад байдаг юм. Зээ охиныхоо тэтгэвэрт гарахыг нь үздэг гүй ээ мөн азтай хүн ээ гээд.

 

Т.Гэрэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.