Шинэ мэдээ

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдыг ХНХ-ын сайд С.Чинзориг хүлээн авлаа32 минут 2 секундын өмнөНамаа “тонгорсон” Д.Галсандондог АТГ-т дуудагдсан уу1 цаг 29 минутын өмнө“Бүтээмжийн” ДЭЛГЭРМАА3 цаг 8 минутын өмнөТэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой3 цаг 38 минутын өмнөАвран хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бүлэг, 3 нисдэг тэрэг дайчлаад байна3 цаг 46 минутын өмнөНэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг С.Чинзориг сайд төлөөлнө10 сар 23. 10:34“Бурхан” машинч10 сар 23. 9:22Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа10 сар 20. 16:48“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна10 сар 20. 16:32”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ10 сар 20. 13:15"Алтан залаат азарган тахиа" жүжиг энэ амралтын өдөр дахин тоглогдохоор боллоо10 сар 19. 15:31Баяжуулахын “нэвтэрхий толь”10 сар 18. 17:08Б.Наранхүү гишүүний эзэмшил газарт дөрвөн хүүхэд амиа алджээ10 сар 18. 14:21Салаавч Мөнхбат эмэгтэй ажилчдаа хүчирхийлэхийг оролдсоор байх уу10 сар 17. 17:58ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй10 сар 17. 13:41Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны онцлох ажлуудаас...10 сар 17. 13:16Ерөнхийлөгч яагаад Ч.Хүрэлбаатарыг дэмжсэнгүй вэ10 сар 17. 13:07З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа10 сар 17. 12:24Эрдэнэт үйлдвэр 2017 оны эхний есөн сарын ажлаа дүгнэлээ10 сар 16. 16:48ПЁНЧАН2018: Өвлийн олимп үзэх боломж10 сар 16. 16:28"Тоос, тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог"10 сар 16. 11:25Дубайн дарвуул хэлбэрт цамхагийг бүтээх даалгавар өгчээ10 сар 16. 11:07З.Энхболд Увсаас хөөгдсөнийхөө хариуг Ч.Хүрэлбаатараас авах гэж зүтгэх нь зөв үү?10 сар 16. 10:58Цэрэг татлага болно10 сар 16. 9:30Л.Энхсайхан: Амьдрал тэгшрэх насандаа харвалтаар өвчлөөд, нас барж байна10 сар 16. 9:15Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн10 сар 16. 9:00Эрдэнэт үйлдвэр маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хэлэлцлээ10 сар 13. 18:03С.Эрдэнэ: Сайдаар ажиллах УИХ-ын гишүүн давхар цалин авахгүй гэдэг чинь шинэ зүйл биш10 сар 13. 14:45Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа10 сар 13. 11:15Архины хамраалтай зургаан өвчтөн тутмын нэг нь залуучууд10 сар 13. 10:45

УИХ: Прокурорын байгууллага бол зөвхөн яллах бус цагаатгадаг байгууллага

/4-р сарын 21/  -  9 цаг 03 минут

Өчигдөр үдээс өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 81.4 хувиар дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Энэ хууль батлагдснаараа  арилжааны банкуудаас олгож байгаа өндөр зээлийн хүү буурах, хязгааргүй ашиг олдог байдлыг хазаарлана гэж үзэх байгаа. Чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш 15.00 цагаас үргэлжлэн хуралдаж, Прокурорын тухай хуулийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж 78 хувийн саналаар дэмжлээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа тус байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгох зарчмууд нь хүний эрх, эрх чөлөөг хангахад суурилсан, хэрэгжихүйц байхаар, байгууллагын тогтолцоог хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр, түүнчлэн прокурорын зэрэг дэвийг албан тушаал, ажилласан жил, ур чадвараас хамаардаг байхаар тусгасан байна. Түүнчлэн улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Сангийн сайдаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан прокурорын үйл ажиллагааны нийгэм, эдийн засгийн баталгааг сайжруулахаар тусгасан зохицуулалтыг хасаж, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд заасан түвшинд байхаар тусгажээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд дараах асуултьг хууль санаачлагч болон ажлын хэсгээс асууж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Б.Тогтохсүрэн: Прокурорын байгууллагын ажилтнуудын сонгон шалгаруулалтыг хэрхэн хуульд тусгаж өгсөн бэ. Зөрчлийн тухай хуулийн төсөлд зөрчлийг бүртгэх, холбогдох арга хэмжээг хянах хяналт нь прокурорт очиж байгаа.

 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт: Хууль батлагдсанаар прокурорын байгууллагын орон тоонд томоохон өөрчлөлт орохгүй. Прокурорын байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарч хэд хэдэн асуудлыг тусгасан боловч эдийн засгийн өнөөдрийн байдалтай холбоотойгоор Засгийн газар дээр хасагдаж одоогийн нөхцөл байдлаас дордуулахгүй байхаар төсөлд тусгасан. Прокурор бол хэнээс ч хараат бус байхаар хуульд тусгасан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Улстөрчид гэмт хэргийн шинж чанартай зүйл их ярьж байна. Ингээд ярьж байхад прокурор хараад хэрэг үүсгэж буруутныг тогтоогоод өгч болохгүй юу. Прокуроруудын хэлний асуудлыг хэрхэн шийдэж байна вэ.

 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт: Үндсэн хуульд заасны дагуу буюу хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад хяналт тавих үүрэгтэйгээр хуульд заасан. Төрийг төлөөлөх, нийтийн эрх ашгийг хамгаалах талаар прокурорын тухай хуульд нилээд тодорхой болгож оруулж ирж байгаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Эрүүгийн хэргийн нилээдгүй хувь нь прокурорын шатанд хэрэгсэхгүй болдог вэ. Ял завших асуудал гаргадаг юм биш биз. Гянданд ял эдэлж байгаа хүн бусад руу мессеж бичдэг, холбоо харилцаатай байдаг байж. Прокурорын байгууллага хорих байгууллагад хяналт тавих боломжтой байдаг уу. Прокуроруудын нийгмийн хамгааллын асуудлыг дордуулж байгаа асуудал байхгүй биз дээ. 

ХЗДХЯ-ны ТНБД Г.Баясгалан: Нийт эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийн 50 орчим хувийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож, 20 хувийг шүүхэд шилжүүлж байгаа. Нийгмийн баталгааны хувьд Засгийн газраас одоо байгаа нөхцөл байдлын хэмжээнд хэвээр үлдээж байгаа.

УИХ-ын гишүүн О.Батнасан: Мөрдөн байцаах алба прокурорын байгууллагад байсан нь дээр гэлцэх юм. Эрэн сурвалжлах нууц үйл ажиллагааны зохицуулалтыг хэр хийсэн бэ.  Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан боловсон хүчин бол прокурорын байгууллагын ажилтнаас өөр шалгууртай шүү.

Ажлын хэсэг: Эрүүгийн хэрэг үүссэн цагаас эхэлж хяналт тавьж байгаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Прокурорын үүрэг хүний эрхийг хамгаалах талаасаа ямар байдаг юм бэ. Баянгол дүүргийн шүүхэд настай эмэгтэйд 5.1 жилийн ял өгөөд аваад явчихлаа. 3.6 жилийн ял анхан шатанд авсан хүнийг яг тэр зүйл заалтаар яллаад явуулчихлаа. Хонины мах авлигад авсан гээд 5.1 жилийн ял өгч байгаа чинь шударга уу?

Ажлын хэсэг: Прокурорын байгууллагын үйл ажиллагааны зарчмаас эхлээд өөрчлөлт орсон байна. Прокурор хүний эрх эрх чөлөөг хамгаалах нь гол үүрэг болсон байгаа. Прокурорын байгууллага бол зөвхөн яллах бус цагаатгадаг байгууллага.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Прокурорын байгууллагад 8 удаа нэмэлт өөрчлөлт ороод өнөөдөр шинэчилсэн найруулга орж ирж байна. Прокурорын байгууллагын хийдэг ажил, тогтолцоо нэгэнт тогтчихсон. Прокурорын байгууллага ноён нуруутай шударга ажиллаж чадаж байгаа эсэхэд хүмүүс багагүй шүүмжлэлтэй хандаж байна. Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах байгууллага байх ёстой байгууллага гэж үздэг. Гэтэл АТГ-т шилжчихсэн. Энэ тогтолцоог эргэн бодох л ёстой асуудал.

Ажлын хэсэг: Дэгийг прокурорын тухай хуулиар явуулах ёстой гэж бид үзэж байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Прокурор шударга байж, хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. Хуулийн дагуу ажиллаж чадахгүй бол сум дүүргийн прокурорыг ажлаас  нь чөлөөлдөг болох хэрэгтэй. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуультай холбоотой өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Хуулийн сайн муу эсэх эцсийн дүнд амьдралд бүрэн нийцэж байгаа эсэхээс л хамаарна. Прокурорын байгууллага шүүхийн өмнүүр ороод л телевизээр яриад байгаа байдал засагдах уу.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Шүүхээс өмнөх шатанд прокурор яллах цагаатгах талыг яг тэнцвэртэй барих хэрэгтэй байна. Энэ бүхний учрыг олж хужрыг нь тунгаах хэрэгтэй.

 

 

 

П.Булган



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.