Шинэ мэдээ

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдыг ХНХ-ын сайд С.Чинзориг хүлээн авлаа31 минут 20 секундын өмнөНамаа “тонгорсон” Д.Галсандондог АТГ-т дуудагдсан уу1 цаг 28 минутын өмнө“Бүтээмжийн” ДЭЛГЭРМАА3 цаг 7 минутын өмнөТэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой3 цаг 38 минутын өмнөАвран хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бүлэг, 3 нисдэг тэрэг дайчлаад байна3 цаг 45 минутын өмнөНэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг С.Чинзориг сайд төлөөлнө10 сар 23. 10:34“Бурхан” машинч10 сар 23. 9:22Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа10 сар 20. 16:48“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна10 сар 20. 16:32”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ10 сар 20. 13:15"Алтан залаат азарган тахиа" жүжиг энэ амралтын өдөр дахин тоглогдохоор боллоо10 сар 19. 15:31Баяжуулахын “нэвтэрхий толь”10 сар 18. 17:08Б.Наранхүү гишүүний эзэмшил газарт дөрвөн хүүхэд амиа алджээ10 сар 18. 14:21Салаавч Мөнхбат эмэгтэй ажилчдаа хүчирхийлэхийг оролдсоор байх уу10 сар 17. 17:58ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй10 сар 17. 13:41Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны онцлох ажлуудаас...10 сар 17. 13:16Ерөнхийлөгч яагаад Ч.Хүрэлбаатарыг дэмжсэнгүй вэ10 сар 17. 13:07З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа10 сар 17. 12:24Эрдэнэт үйлдвэр 2017 оны эхний есөн сарын ажлаа дүгнэлээ10 сар 16. 16:48ПЁНЧАН2018: Өвлийн олимп үзэх боломж10 сар 16. 16:28"Тоос, тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог"10 сар 16. 11:25Дубайн дарвуул хэлбэрт цамхагийг бүтээх даалгавар өгчээ10 сар 16. 11:07З.Энхболд Увсаас хөөгдсөнийхөө хариуг Ч.Хүрэлбаатараас авах гэж зүтгэх нь зөв үү?10 сар 16. 10:58Цэрэг татлага болно10 сар 16. 9:30Л.Энхсайхан: Амьдрал тэгшрэх насандаа харвалтаар өвчлөөд, нас барж байна10 сар 16. 9:15Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн10 сар 16. 9:00Эрдэнэт үйлдвэр маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хэлэлцлээ10 сар 13. 18:03С.Эрдэнэ: Сайдаар ажиллах УИХ-ын гишүүн давхар цалин авахгүй гэдэг чинь шинэ зүйл биш10 сар 13. 14:45Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа10 сар 13. 11:15Архины хамраалтай зургаан өвчтөн тутмын нэг нь залуучууд10 сар 13. 10:45

Жинхэнэ органик бүтээгдэхүүнийг төв талбай дээр арилжиж байна

/4-р сарын 20/  -  17 цаг 12 минут

Төв талбай хүн олонтой байна. Энд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Байгальд ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдаа нээгджээ. “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган”-ыг угтсан  ажлуудын нэг нь энэ гэдгийг албаныхан тодотгож байна. Энэ чуулган маргааш Төрийн ордонд болох юм. Чуулганд 21 аймаг, 170 гаруй сумын Засаг дарга, 1690 гаруй нөхөрлөлийн 800 гаруй төлөөлөгч оролцох юм байна.

Үзэсгэлэн худалдааны нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, НҮБХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Кэвин Д.Галлархер, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нөхөрлөлүүдийн Үндэсний холбооны тэргүүн Д.Гансэлэм нарын албаныхан оролцсон.

Үзэсгэлэнд Улаанбаатар хотын дүүрэг, 21 аймгийн байгаль хамгаалах нөхөрлөлийн төлөөлөл оролцож байна.  Монгол хүн байгалийнхаа нөөц боломжинд тулгуурлан юу хийж болохыг энэ үзэсгэлэнгээс харж болно. Үзэсгэлэнд Хэнтий, Сэлэнгэ, Төв, Булганыхан газрын ойроор олон баг нөхөрлөл оролцуулж байгаа нь харагдсан. 

Энд модны ураар хийсэн аяга сав, сийлбэрүүд олноороо тавигдсан байна билээ. Хамгийн гол нь эдгээр бүтээлүүд жинхэнэ ориг, бас гараар хийсэн, давтагдашгүй гэдгээрээ онцлог аж.Тухайлбал Хэнтий аймгийн Дадал сумын “Амирлангуй”  ойн нөхөрлөлийнхэн ийм бүтээлүүд олонтой иржээ. Тус нөхөрлөлийн гишүүн Ц.Баярсайхан улиасны ураар модон аяга урладаг аж. Дан гар ажиллагаагаар хийдэг хэмээн тодотгов. Модон аягануудаа 12-16 мянган төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд худалдан авагчид олонтой байлаа. Хэнтийгээс 70 гаруй аягатай ирээд иэнхийг нь зарчихлаа гэж ярьж байна билээ.  Хэнтийн урчуудын модны ур үндсээр хийсэн гал тогооны иж бүрдэл гэмээр тавилга 500 мянган төгрөгөөр эль хэдийнэ зарагдчихсан ч хүмүүс асууж сурагласаар байсан. Гурван сандал, ширээ, аяга таваг, халбага шанага гээд бүгдийг модны  үндсээр хийжээ.

Ховд аймгийн  Мөнххайрхан сумын нөхөрлөлийнхэн хазаар ногт, чөдөр гээд суран бүтээгдэхүүн авчран борлуулж байна. Долоон алд суран бугуйл 120 мянган төгрөгний үнэтэй.  Дан суман модоор урласан ташуур, хурдан морины хусуурын иж бүрдэл гэхэд 1.2 сая төгрөгийн үнэтэй. Янгирын эврээр сийлбэрлэн хийсэн хусуурыг хүмүүс хотон шувууны хошуугаар хийсэн үү хэмээн  асууж лавлах аж. Шувууны том жижиг модон үүр олноороо байна. Үзэсгэлэнд оролцох нөхөрлөл бүрийг  хоёр, хоёр үүр хийж ирэх далгаавар өгсөн гэнэ.

Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Хуцын булаг гэдэг газарт цагаан шүр гээд орчин цагийн чулууны дархчуудын анхаарал татдаг газар байдаг  аж. Эндхийн цагаан шүрэн хөөрөг, аяга эрэлт ихтэй, бас   давтагдашгүй байдлаараа ялгардаг.  Дэлхийд ийм цагаан шүртэй газар хоёрхон байдгийн нэг нь Монголд байдаг гэнэ. Газрын гүний 20-30 м-т байдаг энэ цагаан шүрээр урласан их гарын хөөрөг 2.5 сая төгрөгөөр борлогдож байгаа бол жижгэвтэр аяга нь 1.5 сая төгрөгийн үнэтэй байв.  

Үзэсгэлэнд  дан органик бүтээгдэхүүн зарагдаж байгаа гэдгээр ялгарах аж. Сэлэнгийн цэвэр зөгийн бал, Увсын  чацарганын  жүүс, тос, Баянхонгорын чихэр өвс, Хэнтийн цөцгий, Дундговийн  Сайхан-Овоо сумын хөмүүлийн дарш гэхчлэн.   Баян-Өлгий аймгийнхан үндэсний хатгамалтай аравч, чимэглэл зэрэг бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлсэн бол хангай чигийн урчууд бүрэн тавилгатай сийлбэртэй гэрээ танилцуулж байна билээ.  

Улсын хэмжээнд нийт 1629 нөхөрлөл, 1200 гаруй байгаль орчны Төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тэд байгаль орчныг хамгаалах үйлсэд төрдөө туслахын хамт иргэдэд ийм дадал, хүмүүжил суулгахад ихээхэн дэм туслалцаа үзүүлж байгаа ажээ.

П.Булган

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.