Шинэ мэдээ

Мэдэгдэл7 сар 10. 13:29Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:15Сирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй7 сар 10. 9:37АНУ-ын эрх баригчид сүүлийн 15 жилд анх удаа цаазын ялыг гүйцэтгэнэ7 сар 10. 9:37Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33

Монголын нүүрсний үнэ унавал Европын холбоо буруутай

/4-р сарын 20/  -  9 цаг 46 минут

Нүүрсний салбарт сайн мэдээ олон байгаа. Тэр бүхэн монголчуудад шинэ боломжийн тухай сануулга болон ирдэг.  Яагаад гэвэл нүүрс Монголын эдийн засгийн тулах цэгийн нэг  болсоор удаж буй. Байгаа юмаа зөв хөдөлгөж, үнэ хүргэж чадах эсэх нь бидний асуудал. Харин гадаад талдаа нар байнга ивээж, намираа хур шаагьж байдаггүй. Үнийн савалгаа, зах зээлийн эрэлт, өрсөлдөөн гээд олон хүчин зүйлийн саад тээг бий.  Дэлхий улам бүр глобалчлагдаж улс орнуудын эдийн засгийн харилцан хамаарал бүр ихээр ажиглагдаж байна. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг.  Яг ийм жишгээр Евро комиссын энэ сарын эхээр гаргасан нэгэн шийдвэр хаа байгаа талын монголчуудын нүүр тахалдаг нүүрсний үнэд нөлөөлж мэдэхээр нөхцөл байдал үүсгэлээ. Энэ талаар өгүүлсү.

Дөрөвдүгээр сарын эхээр Европын холбоо Хятадын гангийн импортод  18.1-35.9 хувийн татвар оногдуулахаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэр таван жилийн турш хэрэгжинэ. Еврокомисс энэ шийдвэрээ “Демпингийн эсрэг арга хэмжээ” гэж тодотгож байгаа бөгөөд  Хятадаас импортолдог цувимал  болон хавтгай ган бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах болсноо мэдэгдсэн юм.  Демпинг гэдэг нь товчхондоо бол бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн өртгөөс нь хямд худалдан борлуулахыг нэрлэдэг. Манай улс өмнөх Засгийн газрын үед Аж үйлдвэрийн яамнаас  санаачлан Демпингийн эсрэг хуулийн төсөл өргөн барьж байсан санагдана.

Энэ шийдвэр Европын холбооны 28 оронд хэрэгжинэ гэсэн үг. Ингэж  тооцохоор үүнийг дагасан эрсдэл БНХАУ-ын үйлдвэрлэгчдийг төдийгүй тус улсын гангийн үйлдвэрт коксжих нүүрс нийлүүлдэг Монголыг бас дайрна гэсэн үг. 

Евро комиссын татвар нэмэх энэ шийдвэрт Хятадын ган үйлдвэрлэгчид тэр дундаа “Bengang steel plates", "Handan iron&steel" зэрэг томоохон компаниуд өртжээ.  Хэрэв энэ шийдвэрээс шалтгаалан Европын холбооны улс орнуудад гангийн хомсдол үүсвэл Бразил, ОХУ, Иран, Украин зэрэг орноос импортлох боломжтой гэж тооцож байгаа аж.

Европын холбооны энэ шийдвэр гарсаны дараа  Хятадын Худалдааны сайд  энэ  явдалд маш их санаа зовниж байгаагаа илэрхийлэхийн хамт  “Европын холбоо энэ алдаагаа засах байх гэдэгт найдаж байна” гэжээ.  Мөн тэрбээр үндэсний компаниудаа хамгаалах шаардлагатай арга хэмжээ авахаа мэдэгдэв.

Хятад бол дэлхийн гангийн томоохон үйлдвэрлэгч бас хэрэглэгч. 2000 онд жилд 140 орчим сая тонныг үйлдвэрлэж байсан бол 2006 онд 419 сая тонн болтлоо өсч байв. Харин  ойрын таван жилд ган үйлдвэрлэлийн хэмжээгээ 150 сая тонноор бууруулахаар төлөвлөж буй юм. Тухайлбал 2017 онд 50 сая тонноор бууруулна гэсэн тооцоо байгаа. Гэтэл энэ  тооцооллыг Еврокомисс  Хятадын гангийн импортонд өндөр татвар ногдуулах шийдвэрээрээ ташуурдав бололтой. Жилд 100 сая тонноос илүү ган экспортонд гаргадаг улсын хувьд  энэ алхам хүндээр тусахаас аргагүй. 

Гэхдээ энэ бүхэн тэдний асуудал. Харин Европын холбооны шийдвэр дам утгаараа Монголын эдийн засагт сөрөг нөлөө авчрах магадлал маш өндөр. Хэрэв Европын орнуудад нийлүүлдэг Хятадын ган бүтээгдэхүүний хэмжээ багасвал тус улсын дотоод үйлдвэрлэлийн хэмжээ тэр хэмжээгээр буурна.  Хятадын зүүн хойт болон зүүн нутаг дэвсгэрт төвлөрсөн гангийн үйлдвэрүүд нь Монголын коксжих нүүрсний гол хэрэглэгчид юм. Өөрөөр хэлбэл тэнд үйлдвэрлэл явагдаж байвал манай нүүрс бэлэн зэлэн зах зээлтэй байдаг.  

Харин Хятадын гангийн үйлдвэрлэл буурвал Монголын коксжих нүүрсний эрэлт, үнэ аль аль нь уруудана. Тэгвэл тэр “буруутан” нь Европын холбоо болно гэсэн үг. Эдийн засаг гэгч ийм дам хамааралтай болжээ. Гэхдээ ийм глобал хамаарлаас  ашиг унагах уу, алдагдал үүрэх үү гэдэг нь  улс орнуудын удирдлагын  менежмэнтийн ур чадвараас л шалтгаална. Бизнест нэг хаалга хаагдаж байхад нөгөө хаалга нь нээгдэж байдгаараа онцлог.

П.Булган

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.