Аргентины хөлбөмбөгийн лигийн 20-р тойрогт учраа таарсан "Бельграно" - "Тальерес" багийн тоглолт эмгэнэлт явдлаар өндөрлөжээ.
Цэнгэлдэх хүрээлэнд болсон зодооны үеэр Эммануэль Балбо хэмээгч 22 настай залуу нэгэн фанатыг шат руу шидсэний улмаас О.Гомес хэмээх фанат нас барсан байна. Энэ бол зүгээр нэг зодооны улмаас болсон хэрэг биш бөгөөд Э.Балбо хэмээгч этгээд найзуудаа дагуулан ирж өөрийнх нь ахыг 5 жилийн өмнө хөнөөсөн О.Гомесоос өшөөгөө авсан хэрэг ажээ. Хохирогч этгээд таван жилийн өмнө Э.Балбогийн ахыг машинаараа хөөн амь насыг нь хөнөөсөн юм байна. Хэрэгтэн этгээдийн Аргентиний цагдаа нар саатуулж, мөрдөн байцаалт явуулж байгаа юм байна.
Ч.Амар