Шинэ мэдээ

Худалдааны хэлэлцээ бүтэлгүйтвэл ЕХ-ны автомашинуудад татвар ногдуулна2 цаг 24 минутын өмнөБНСУ-ын Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжигчдийн тоо буурчээ5 цаг 50 минутын өмнөЮНЕСКО: Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргүүдийн 90 орчим хувь нь шийтгэлгүй үлддэг1 сар 21. 13:40Д.Трампын импичментийн асуудлыг Сенат өнөөдрөөс хэлэлцэнэ1 сар 21. 13:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 11:26“Grammy” наадмыг зохион байгуулдаг академийн тэргүүнийг огцруулжээ1 сар 21. 9:32Жуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна1 сар 21. 9:31УИХ-ын дарга Г.Занданшатар танаа илгээх ил захидал1 сар 20. 12:54Цэргүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцжээ1 сар 20. 11:59Хятадад коронавирусээр халдварласан хүний тоо 198 хүрчээ1 сар 20. 10:26Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа оржээ1 сар 18. 11:07Овечкин онцгой амжилтын эзэн боллоо1 сар 17. 13:35Хятадад нэг хүнд ноогдох бодит орлого өсжээ1 сар 17. 12:43Европын Холбоо ДХБ-д гомдол мэдүүлж магадгүй1 сар 17. 10:22Австралид дэгдсэн түймрийн утаа дэлхийг тойрно1 сар 17. 9:56Индонезын хоёр арал усан дор оржээ1 сар 16. 14:41“Amazon” Энэтхэгт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна1 сар 16. 14:36Махны квотоор хэтэвчээ зузаалсан сайд Ч.Улаан1 сар 16. 13:43Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллахыг “Apple” компанид уриалжээ1 сар 16. 12:112020 оны УИХ-ын сонгуульд МАН битүү “морь”-д уралдуулах уу1 сар 16. 11:21Японы эзэн хаан төрийн анхны айчлалаа Их Британид хийнэ1 сар 16. 10:08НҮБ: Филиппинчүүдэд амны хаалт тараах шаардлагатай байна1 сар 16. 9:00Техасын дунд сургуульд гал нээсэн хэрэг гарчээ1 сар 16. 8:07АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 14.6 хувиар буурчээ1 сар 15. 14:16Хүн ам, орон сууцны тооллогын явц 80 гаруй хувьтай байна1 сар 15. 11:31Япон, АНУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ1 сар 15. 11:02БНХАУ АНУ-ын 200 тэрбум ам.долларын барааг худалдаж авна1 сар 15. 10:16Хүн амын тооллого түүврээр 70 хувьтай байна1 сар 14. 15:07“Windows 7” үйлдлийн системийн шинэчлэлийг өнөөдрөөс зогсооно1 сар 14. 13:36Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх “ЭКСПЕРТҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2020” болж байна1 сар 14. 12:51

Монголын нүүрснээс “алтан бороо” асгарах цаг хэзээ вэ

/4-р сарын 18/  -  8 цаг 05 минут

-Бурхан Австралийг гомдоохдоо  Монголыг баярлуулдаг-

Өчигдөр нүүрсний салбарт хоёр сайн мэдээ ар араасаа дуулдав. Эхнийх нь “Эрдэнэс Тавантолгой” болон “Эрдэнэс Монгол” компани иргэддээ ногдол ашиг хуваарилах тухай  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал Г.Ганболдын мэдээлэл. Хэрэв энэ боломж бодит биеллээ олбол  иргэд эх орныхоо баялгаас хувь хишиг хүртэнэ. Эх орны хишиг жинхэнэ утгаараа тэр болно.  Үүний араас коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 314 ам.долларт хүрсэн тухай чих дэлдийлгэм сайн мэдээ байлаа.  Энэ бол сүүлийн зургаан жилийн хугацаанд хүрч буй үнийн хамгийн өндөр түвшин. Өмнөх долоо хоногт тонн нь 300 ам.долларт хүрлээ хэмээн мэдээлж байсан билээ.  Хамгийн сүүлд  буюу одоогоос зургаан жилийн өмнө Австралийн  "Queensland"-д  хар салхи болж уурхай усанд автсаны улмаас  коксжих нүүрсний үнэ тонн нь 330 доллар болж байсан бөгөөд  түүхэн дэх  хамгийн өндөр энэ үнэ Монголд томоохон боломж олгож байв. Австралид 760 сая гаруй ам.долларын хохирол учруулаад байгаа далайн хар салхи нөгөө талдаа зарим нэг нүүрс экспортлогч орнуудад таатай боломжийг авчирлаа. Тэдгээрийн нэг нь Монгол. 

Энэ бол мэдээж сайхан боломж. Гэхдээ боломж ямагт цаг хугацаагаар хязгаарлагддаг, үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрдөг. Австралийн Каинслэнд мужийг Дэбби хар салхи дайрч, төмөр замын дөрвөн сүлжээг засварлах шаардлагатай болсон. Засварын ажилд наанадаж 4-5 долоо хоног хэрэгтэй гэсэн мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор тус улсын  экспортлох нүүрс саатсанаас коксжих нүүрсний үнэ сүүлийн хоёр долоо хоногт хоёр дахин өсч байгаа нь энэ юм.  BHP Billiton болон Пийбоди Энержи зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн төмөр зам аадар борооны улмаас эвдэрч гэрээгээр заасан хугацаанд нүүрс нийлүүлж чадахгүй болсноо зарласнаас хойш гол худалдан авагч БНХАУ, Япон улс   Монголын хар алтанд хараа саравчлах шалтгаан болж байгаа нь тодорхой. Яагаад гэвэл манай нүүрс  коксжих чанараар сайн, зам харилцаа ойр дөт гэхчлэн давуу байдал бий.

Нүүрс Монголын экспортыг тэргүүлдэг болсоор чамгүй хэдэн жилийн нүүрийг үзэж буй. Монгол нүүрсний нөөцөөрөө дэлхийн 10 баяны нэг. Тэгэхээр гарт байгаа боломжийн нэг нь нүүрс. Тогтоогдоод байгаа нөөцийнх нь хэмжээгээр илэрхийлбэл Монголд 162,3 тэрбум тонн нүүрс байгаа юм байна. Тийм болохоор монголчууд бидний хувьд нүүрснээсээ “алтан бороо” оруулах хүсэлдээ хөтлөгдөж хүлээсээр байдаг. Гэвч хүсэхэд хясна гэгчээр түүхий нүүрсний үнэ тэр бүр санасанд хүрэхгүй байна. Зарим үед бүр гомдмоор үнээр нүүрсээ экспортолж байв.  Нэг талаасаа зах зээлийн араншин, нөгөө талаасаа тухайн үеийн эрх баригчдын урагшгүй байдлаас шалтгаалсан.  Ер нь дэлхий зах зээлд  боловсруулаагүй  түүхий эдийн үнэ их эмзэг  байдгийн жишээ нь нүүрсний үнэ. Уурхайгаас ухаж гаргаад нийлүүлэх, угааж баяжуулаад эсвэл коксжуулаад гаргах хоёрт өдөр шөнө шиг үнийн зөрүү бий. Өртөг шингээнэ гэдэг үнэ шингээж буй хэрэг. Өмнөх засгийн үед нүүрсээ хуурай аргаар буюу элсээр баяжуулах туршилтыг Японтой хамтран хийсэн ч чимээ алдарлаа. Бодвол бүтэлтэй юм болоогүй нь тэр байх. Харин одоо угаах үйлдвэрийн тухай ярьж байна.  ”Эрдэнэс Тавантолгой” ХХК эхний ээлжинд нэг сая тонн нүүрс угаах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Уг үйлдвэрээ шат дараатайгаар өргөжүүлж, цаашид 20 сая тоннд хүргэх юм. Үйлдвэр байгуулах ажлыг энэ онд эхлүүлэхээр зорьж байна. Энэ 20 сая тонн гэдэг бол одоо экспортод гаргаж нүүрсний хэмжээтэй дөхөж очино. Хэрэв нүүрсээ угаагаад гаргавал орж ирдэг ногоон мөнгөний урсгал нэмэгдэнэ. Энэ хэрээрээ хувьцаа эзэмшигч нийт монголчуудын хувьд ногдол ашиг нь өсөх эдийн засгийн дам дам  хамааралтай. Нүүрсээ угаах аль эсвэл хагас коксжуулаад гаргах нь бидний хувьд бас  цоо шинэ зүйл биш. Учир нь “Энержи ресурс” компани  нүүрсээ угаах үйлдвэртэй, энэ хэрээрээ өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортолдог. Түүнчлэн “МАК” компани  Дорноговийн Элдэвийн уурхайн нүүрсийг хагас коксжуулан гаргаж байсан туршлага бий. 

Монголын нүүрсний гол хэрэглэгчид болох гангийн үйлдвэрүүд үндсэндээ Хятадын зүүн хойт болон зүүн талдаа төвлөрсөн байдаг. Тийм болохоор Монголын коксжих нүүрс тэнд хүрэхэд  төвөг зардал багатай. Одоо тэдгээр үйлдвэрүүд хэрэглээнийхээ тэн хагасыг Австралийн нүүрсээр хангаж байгаа юм.  Мэргэжилтнүүдийн тооцож байгаагаар Австралийн төмөр замын эвдрэл дээрх гангийн үйлдвэрүүдийн 15-20 сая тонн нүүрсийг нийлүүлж чадахгүй саатаж  болзошгүй гэсэн таамаг дүгнэлтийг гаргаад байсан юм. Эдгээр гангийн үйлдвэрлэгчид  үйлдвэрлэлийн хэмжээгээ  2017 онд 50 сая тонноор, 2017-2020 онд (13 дахь 5  жилийн төлөвлөгөө) нийт 140 сая тонноор бууруулах төлөвлөгөөтэй байгаа ч  Монгол Улс, АНУ, Канад, Орос зэрэг улсаас импортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлнэ гэж байгаа ажээ.

Хойрмойгоо дэвсээд хүлээж байгаа том хэрэглэгчтэй зах залгаа оршино гэдэг “бурханы хишиг”. Газрын ойр, танилын хуучны хувьд урд хөршийнхөндөө хэн хэнийгээ бодсон үнэ нөхцөлөөр нүүүрсээ экспортлоод байх боломж бий. Тэр дундаа  Чалкогийн өрийг “цааш нь харуулчихсан” ийм нөхцөлд. Эрдэнэс Тавантолгой ХХК удахгүй урд хөршид нийлүүлэх нүүрсний үнийн саналаар хэлэлцээ хийх гэж байгаа юм байна. Харин тэр үнэд үүлэн чөлөөний энэ боломж хэрхэн тусах бол гэдэгт л  асуудал байна.

П.Булган

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.