Шинэ мэдээ

“Honda”, “Nissan” олон мянган ажилтнаа түр чөлөөлнө3 цаг 1 минутын өмнөЖижиг бизнесийг дэмжих зорилгоор 250 тэрбум ам.доллар гаргахыг хүсжээ3 цаг 2 минутын өмнөСингапурт үдэшлэг, уулзалт зохион байгуулахыг хориглосон хууль батлав3 цаг 24 минутын өмнөАНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоож магадгүй4 сар 8. 10:06Талибууд Афганистаны эрх баригчидтай хийж буй хэлэлцээгээ зогсоожээ4 сар 8. 9:45Японы Ерөнхий сайд онц байдал зарлах гэж буйгаа парламентдаа мэдэгдэв4 сар 7. 14:02Нефтийн үнэ өсжээ4 сар 7. 13:59Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ4 сар 7. 9:38Японы Ерөнхий сайдын гэрт үл таних эмэгтэй нэвтрэхийг оролджээ4 сар 7. 9:32АНУ-д коронавирустэй тэмцэхэд цэргийн эмч нарыг оролцуулна4 сар 6. 9:05АНУ нефтийн импортод татвар ногдуулж магадгүй4 сар 5. 11:44АНУ-д нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас баржээ4 сар 5. 11:42АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 11:17“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 11:16Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана4 сар 3. 11:24Зэсийн үнэ унажээ4 сар 3. 11:17NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49

Төсөв тодотгосон болон Солонгосын хойг дайны байдалд шилжсэн 7 хоног

/4-р сарын 15/  -  11 цаг 06 минут

Төсвийн тодотголтой зэрэгцэн яригдаж олны анхаарлын төвд байгаа нэг асуудал бол хүүхдийн мөнгө. Тодруулбал, 0-18 насны бүх хүүхдэд мөнгө олгож байх үед манай улс энэ зорилгод жилдээ 200 орчим тэрбум төгрөг зарцуулдаг байжээ.

Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталснаар бүрт сар тутамд олгодог 20 мянган төгрөгийг 521907 хүүхэд авахаар болж байна

Улсын хэмжээнд 737936 өрх бий аж. Тэдний 40 хувь гэхээр үндсэндээ 300 мянган айл өрхийн 521907 хүүхэд 20 мянган төгрөг авах эрх үүсэх аж. Энэ нь нийт хүүхдийн 51 орчим хувийг хамрах юм байна.

Хүүхдийн мөнгийг олгох шалгуурыг амьжиргааны түвшингээр тодорхойлж аль болох зорилтот бүлэгт хүргэхээр хичээж байгаа аж. Үүний тулд өрхийн амьжиргааг 0-1000 оноогоор дүгнэх бөгөөд 501-ээс доош оноо авсан өрхийн 0-18 насныханд мөнгийг олгохоор болж байна.

-----------------------------------------

Төр, захиргааны байгууллагын ажлын цагт өөрчлөлт орно

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр Улаанбаатар хотын авто замын ачааллыг сааруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулсан.

Тодруулбал, Энэ сарын 15-наас буюу өнөөдрөөс ирэх аравдугаар сарын 1 хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг 08.00-17.00 цаг болгон өөрчиллөө. Одоо нийслэлийн төр, захиргааны байгууллагууд өглөө 08.30 цагт цуглаж, 17.30 цагт тарж байгаа юм. Энэхүү өөрчлөлтөд сургууль, цэцэрлэг болон бусад үйлчилгээний байгууллагууд багтахгүй юм юм байна.

Мөн замын хөдөлгөөний ачааллыг харгалзан томоохон худалдааны төв, захуудын ажиллах цагийн хуваарь өөрчлөлт оруулах ажлыг судлах зорилгоор ажлын хэсэг гаргажээ.

----------------------------------------------------------

Татварын буцаан олголт дансанд орж эхэлжээ

Татварын Ерөнхий газраас ХХОАТ-ын буцаан олголтоо авах иргэдийн эхний ээлжийн олголтын материалыг Нийслэлийн Төрийн санд шилжүүлсэн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл иргэдийн буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэлжээ.

Тухайлбал, хувь хүн өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц барих, худалдан авах, хашаа байшин худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлдөг. 100 сая төгрөгөөр байр худалдаж авсан тохиолдолд хуулийн дагуу 30 хүртэлх сая төгрөгийн орлогыг чөлөөлөн, тухайн жилд төлсөн татварыг буцаан олгодог хуультай.

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 74,222 татвар төлөгч иргэн 2016 оны тайлан ирүүлсэн бөгөөд нийт 45.0 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна.

-----------------------------------------------------

Дэлбэрэлтийн улмаас нэг офицер, нэг ахлагч амиа алджээ

Төв аймгийн Алтанбулаг сум дах Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд гранат дэлбэрч дадлага сургууль хийж байсан хоёр албан хаагч нас барж, найман хүн шархадсан билээ.

Одоогоор хэргийн газрыг хууль хяналтын байгууллага болон ЗХЖШ-аас томилогдсон шуурхай комисс шалгаж байгаа бөгөөд шархдсан цэргүүдэд цэргийн төв эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, тэд марш тактикын тэмцээний бэлтгэл хийж байсан бөгөөд нас барсан хоёр хүний нэг нь офицер нөгөө нь ахлагч байсан гэнэ.

------------------------------------------------------------

АНУ-Хойд Солонгосын байдал хурцдав.

АНУ-ын тэнгисийн цэргийн цохилтын бүлэг Солонгосын хойгт байрласантай холбоотойгоор түрэмгий үйлдэл гаргах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд АНУ-д цөмийн цохилт өгнө гэж Пхеньян анхааруулсан билээ.

Үүнээс өмнө АНУ-ын шинэ ерөнхийлөгч Д.Трамп Хятад улстай хамтран Хойд Солонгост шахалт үзүүлэх, Хятад улс татгалзвал асуудлыг дангаараа шийднэ хэмээсэн юм.

Энэхүү асуудлаас үүдэн БНХАУ Хойд Солонгостой хиллэдэг бүсдээ цэрэг нэмж илгээж байгаа. Өнгөрсөн долоо хоногт болсон АНУ болон БНХАУ-ын тэргүүний уулзалтын үеэр энэхүү асуудлаар хоёр улс санал солилцсон бөгөөд толорхой шийдэлд хүрээгүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бээжинг Хойд Солонгост нөлөөлөх бүхэн боломжтой гэж үзэж байгаа юм. Солонгосын хойгийн хурцадмал байдал олон улсын анхаарлыг татсан гол сэдэв болоод байна.

-------------------------------------------------------------

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы (2017.04.13) нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын 2017 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульдөөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Ч.Амар

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.