Шинэ мэдээ

Тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгууллаа12 сар 4. 14:35Монгол Ардын намын бүлэг өнөөдөр 15:00 цагт хуралдана12 сар 2. 13:29Т.Говийлха: EAC койныг авсан хүмүүс улирал тутамд манай компаниудын цэвэр ашгаас ногдол ашиг хүртээд явна12 сар 2. 13:02Нөхөр нь мөнгө хожих гэж телевизэр нүцгэлэнэ, эхнэр нь баячуудын зиндаанд орох гэж зодолдоно12 сар 1. 15:26Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай хороо, намын бүлгийн хурлуудаар хэлэлцэж байна12 сар 1. 13:27Хэрэгцээгүй зөвшөөрөл, захиргааны актуудыг хүчингүй болгоно11 сар 30. 13:23УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар тойрогтоо ажиллалаа11 сар 29. 18:23Хүүхэд, эхчүүдийн эрхийг зөрчдөг хуурамч шүүгчдийг зайлуулъя11 сар 28. 15:46Мэндчилгээ11 сар 26. 10:20Урчуудын эвлэлийн шинэ Ерөнхийлөгч П.Ганбат уран бүтээлчдээ хулхидсаар байх уу11 сар 25. 15:28Хүчирхийлэгчдийн өмнө бөхийдөг хуульчдаас шинэчлэлээ хийе, Ерөнхийлөгч өө11 сар 25. 14:32Нийслэл 2022 онд өмч хувьчлалаас ₮45 тэрбумыг төвлөрүүлэхээр тусгажээ11 сар 25. 13:19Арван жилийн дараа ч авдаг нь өөрчлөгдөөгүй Оюу толгойн Монголчууд11 сар 24. 16:29Төрийн Архивын улсын үзлэгийн ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа11 сар 24. 13:15“Мал эмнэлгийн хүрээлэн 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо11 сар 23. 15:37Цахим хөгжлийн багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг байнгын хороод хамтран хэлэлцлээ11 сар 23. 14:00УИХ гишүүн Ш.Адьшаа: Богд Зонховын цогцолборыг санаачилсандаа хариуцлага хүлээхэд бэлэн11 сар 22. 17:21Койны үнэ буурч буй үед хэрхэн ашиг олох вэ?11 сар 22. 12:52“Зоос” койны урьдчилсан захиалга өнөөдөр 22:00 цагт дуусна11 сар 22. 12:27М.Даваабат: Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгийн барилгын санхүүжилт шийдвэрлэгдлээ11 сар 22. 10:43Дэлхийн топ 3 биржтэй холбогдсон монголын анхны крипто бирж11 сар 21. 16:56“Хүүхдэд ээлтэй хот” олон улсын цахим хурал боллоо11 сар 19. 11:09“Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-г анх удаа боловсруулан Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ11 сар 18. 13:05Ж.Болорчимэг: “Зуузуу” аппликейшн болон таблетны хослол нь хүүхдийн оюуны хөгжилд асар том хөрөнгө оруулалт авчрах болно11 сар 17. 18:37ХӨСҮТ-өөс шинээр хоёр КЛИНИКИЙН ПРОФЕССОР төрлөө11 сар 17. 16:10Л.Оюун-Эрдэнэ : Хариуцлага алдсан, үүрэг даалгавар биелүүлээгүй сайд нарыг одоо огцруулна11 сар 17. 13:12Д.Сэржбүдээ: Монголдоо гадны хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах боломжтой болж байгаад баяртай байна11 сар 17. 12:44Эрсдэлгүй хөрөнгө “EBIT”11 сар 17. 9:08Т.Батболд: Цахим мөрийтэй тоглоомыг таслан зогсоох “ХЯНАЛТ” аяны хүрээнд нийт 102 фэйсбүүк группыг устгуулах хүсэлтийг хүргүүлсэн11 сар 16. 10:52Ц.Хүсэлбаатар: "Хиртээгүй сарнай" кино гэр бүлээрээ хамтарч ажилласан анхны уран бүтээл болсон11 сар 15. 14:29

Галзуу хурд 8 нээлтээ хийх гэж байна

/4-р сарын 13/  -  10 цаг 59 минут

Адал явдалт блокбастер цуврал “Галзуу хурд” хоёр жилийн дараа Fast and Furious: The Extreme(найруулагч Ф.Гэри Грэй) нэрээр эргэн ирлээ.  

Галзуу хурд цувралын 8 дахь анги Fast and Furious: The Extreme кинонд өмнөх ангийн Вин Дизель, Двэйн Жонсон, Мишел Родригес нараас гадна шинэ тулаанаар олны нүдийг хужирлах Жэйсон Стэтхэм эргэн ирснээр хүчирхэг багийг бүрдүүлжээ. 

Мөн энэ удаа Нью-Йорк хот, Хойд туйлын Баренцын тэнгис, Исланд, Куба зэрэг дэлхийн дэвжээнд ганцхан товчлуураар бүхнийг эзэгнэх супер төмөр хүлгүүдийн довтолгоо, зомби машинуудын хурд, эздийнх нь машинаа чиглэн давших нураагч бөмбөлөгтэй хэсэг, мөсөн дээгүүрх асар том шумбагч хөлөг, супер машинуудын нүд халтирам хөөцөлдөөн, Двэйн Жонсон, Жэйсон Стэтхэм нарын халз тулаан гээд суудал дээр өндөлзүүлэм тулааныг үзэх болно.

Хүмүүсийн сэтгэлийг чилээх өөр нэг зүйл бол Вин Дизелийн тоглосон Доминикийн урвалт. Доминик хэдийгээр хамгийн шилдэг удирдагч байж, цувралын бэлгэдэл болж байсан дүр боловч энэ удаа багийнхнаасаа урвасан хамгийн хорон дайсан болдог.  Томоохон алан хядлага төлөвлөсөн мэргэжилтэн Сайфер(Шарльз Терон)-тай хамссан тэрээр багийнхнаа аюулд учруулаад зогсохгүй хамгийн хорон алан хядлагад нэгддэг.   

Тус ангийг найруулж байгаа Ф.Гэри Грэй “Галзуу хурд 8 кинонд өмнөх ангиудаас тэс ондоо түүх гарна. Үзэгчид гэр бүлийнхээ эсрэг тэмцэж байгаа Доминиктой хамт өөр зүйлийг мэдэрнэ” гэсэн нь юу байх бол?

Энэ киноны бас нэг гайхуулах юм нь жүжигчид. Шарльз Терон цувралын анхны эмэгтэй эсрэг дүр болно. Ингэхдээ Доминикийг урвахаас өөр аргагүй байдалд хүргэж, багийнхныг хагалан бутаргаж, хурц үйл явдлыг өдөөх ажээ.

Бас өмнөх ангид ч Доминикийн ширүүн дайсан Декард Шоугийн дүрд тоглож, гүн сэтгэгдэл төрүүлсэн Жэйсон Стэтхэм заналт дайсан болсон Доминикийг зогсоохын тулд багийн нэг гишүүн болж хүчирхэг багийг бүрдүүлнэ.

Тэднээс гадна Холливудын нэрт жүжигчин Английн ард түмний хайртай жүжигчин Хелен Миррен Декард Шоугийн ээжийн дүрд тоглож байна. Кино бүтээгчид Хеленийг энэ ангид тоглуулахын төлөө энэ дүрийг шинээр зохиосон гээд бод доо. Хелен гуйлгахаар хүн мөн гэдгээ нотолж гайхалтай тулааныг харуулж, “галзуу нэгэн” гэдгээ нотолно гэнэ. 4-р сарын 14-нд дэлгэцнээ.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.