Шинэ мэдээ

Хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэж байна11 сар 20. 13:19Ж. Шижир: Дэлхийд гарах Монгол системийг хөгжүүлж байна11 сар 20. 11:43Улаанбаатарыг Ухань болгохгүй гэвэл хатуу дэглэмээ л мөрд11 сар 19. 14:29Монгол улс, БНХАУ-тай хил хязгаарын маргаантай асуудал байхгүй11 сар 18. 13:22Хайртай, дотны хүмүүсийнхээ төлөө гэртээ байхыг уриалж байна11 сар 18. 13:16С.Баяр улс төрд ирсэн шиг ирж, явсан шиг явж чадсан11 сар 16. 14:22Э.Халиун: Бие биесээ дэмжин ажиллаж хэцүү цагийг хамтдаа туулах уриалга гаргаж байна11 сар 14. 17:37Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нар М.Помпеотой тусдаа уулзана10 сар 24. 10:59ФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо10 сар 23. 17:43Өвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна10 сар 23. 11:37Их Британи Брекситийн дараах анхны томоохон гэрээгээ байгуулжээ10 сар 23. 11:31Гвинейд сонгуулийн дараах эмх замбараагүй байдлын улмаас олон хүн амиа алджээ10 сар 23. 9:37Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10 сар 22. 15:33Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10 сар 22. 15:23Дэлхийн худалдаа 7-9 хувиар унана гэж таамаглаж байна10 сар 22. 10:40Чехийн Шадар сайд коронавирусний халдвар авчээ10 сар 22. 9:50БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ10 сар 22. 9:502-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ10 сар 21. 14:08Бенну солироос хөрсний дээж авна10 сар 20. 15:25С.Бат-Эрдэнэ: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг 20-24-ний хооронд зохион байгуулж байна10 сар 20. 12:07БНАСАУ-тай хил залгаа бүсийг БНСУ-ын жуулчдад ирэх сард нээнэ10 сар 20. 10:00Н.Лхажий: Бид мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг сүүлийн үеийн Би-План ангиографиар оношилж, эмчилдэг боллоо10 сар 20. 9:57Японы геополитикийн шинэ санаачилгад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ10 сар 20. 9:39Т.Мөнхсайхан: Ирэх онд 10 эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ10 сар 16. 13:29"Дисковер Монголиа-2020" чуулга уулзалтаас юу хүлээх вэ?10 сар 16. 13:12ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна10 сар 16. 12:25Хатан хаан II Елизавета ордноос гадуурх арга хэмжээнд оролцжээ10 сар 16. 12:20Монголын Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулав10 сар 16. 9:51Арменийн нэг тэрбум ам.долларын үнэ бүхий техник хэрэгслийг устгаснаа мэдэгджээ10 сар 16. 9:47Их Британи, АНУ Сарыг эзэмшихэд хамтран ажиллах гэрээ байгуулжээ10 сар 15. 9:45

NBA News: Дорнод бүсийн багууд хэдээр гарах нь тодорхойгүй байна

/4-р сарын 11/  -  13 цаг 10 минут

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн 2016-2017 оны улирал дуусахад нэг тоглолт үлдээд байна.

1. Торонто - Кливлэнд, Милоуки - Бостон багуудын тоглолт хэн нь хэдээр гарахыг шийдэх тоглолтууд болно. Тус багийн дасгалжуулагч нар хэдээр гарах нь ашигтай вэ гэдгийг энэ удаад тооцох хүндрэлтэй байгаа бололтой. Эхний дөрвөн баг болон сүүлийн багууд одоо болтол хэдээр гарах нь тодорхойгүй хэвээр байгаа билээ. Эдгээр багуудын сүүлийн тоглолт бүгд нэг цагт, нэг зэрэг эхлэх ажээ.

2. Жэймс Харден энэ улирлын 21 дэх трипл даблаа хийж баг нь 135-128 Сакраменто Кингс багийг буулган авлаа. Гэхдээ түүний амжилт Р.Уэстбруукийн амжилтанд даруулав.

3. Миннесота Тимберволвес багийн залуу тоглогч Карл-Энтони Таунс Лейкерстэй хийсэн тоглолтонд 40 оноо, 21 самбар авсан ч хожил авч чадаагүй билээ. Гэхдээ тэрбээр лигийн түүхэнд хамгийн залуудаа 2000+ онооны босго давсан 2-дахь тоглогч болж байгаа юм. Түүнээс өмнө энэхүү амжилтыг "Хаан" ЛеБрон Жэймс үзүүлж байсан юм байна. Л.Жэймс 20 нас 102 хоногтойдоо энэ амжилтад хүрч байсан бол К.Э.Таунс 1 нас , 145 хоногтойдоо энэхүү амжилтын эзэн болжээ.

4. Өнөөдөр Дорнод бүсийн тоглолтууд ширүүн өрсөлдөөнтэй боллоо. Индиана Пэйсерс баг Филадельфи 76-г буулган авч плей-оффын бодит боломжоо авч үлдлээ.Тус багийн лидер Пол Жорж 27 оноогоор багаа тэргүүлсэн байна.Пол Жорж сүүлийн тоглолтуудад 30,6 оноо дундаж үзүүлэлтээр авч багаа плей-оффд оруулахын төлөө маш сайн тоглолт үзүүлж байгаа юм.

5. Мөн өнөөдөр Кливлэнд Кавальерс баг Майами Хиттэй 81 дэх тоглолтоо хийлээ. Майамичууд хожигдвол плей-оффын гадна үлдэх байсан болохоор дөрөвдүгээр үед маш сайн тоглолт үзүүлж нэмэлт цагт 124:121 харьцаагаар буулган авсан юм. Өнгөрсөн жилийн аварга Кливлэндэд хэдээр гарах нь чухал асуудал биш бололтой. Тэд өнөөдөр К.Ирвинг, Л.Жэймс хоёрыг амраах нь гол асуудал байжээ.

6. Дорнод бүсэд 3 баг плей-оффын эрхийн төлөө ширүүн тэмцэлдэж байна. Сүүлийн тоглолтонд Индиана хожигдож, Чикаго Буллс, Майами Хит багууд хожин амжилт нь тэнцвэл Индиана Пэйсерс хоорондын тоглолтын харьцаагаар хасагдахаар болжээ.

Эсрэгээр Индиана Атлантаг хожин, нөгөө хоёр багийн тоглолтын харьцаа тэнцвэл Чикаго наймаар гарах ажээ.

Майами - Вашингтонтой
Торонто - Кливлэнд
Милоуки - Бостон
Чикаго - Брууклин
Индиана - Атлантатай гэсэн хуваарьтай.

7. Өрнөд бүсийн багууд плей-оффд хэддүгээр байраар шалгарах нь тодорхой болсон бөгөөд
Голден Стэйт Уоррирс - Портлэнд Трайл Блазерс
Сан-Антонио Спэрс - Мемфис Гриззлес
Юта Жазз - Лос Анжелес Клипперс
Хьюстон Рокитс - Оклахома Сити Тандер багууд учраа таарахаар болжээ.

8. Милоуки Баксын Грек од Я.Антетокоунмпо кареерийнхаа 8 дахь трипл даблаа хийж багтаа тун чухал ялалт авчирлаа. Баксчууд өнөөдөр 89-79 харьцаатайгаар Шарлоттаг буулган авсан ба 6 байраа хадгалж үлдлээ. Хэрэв өнөөдөр хожигдсон бол тус багийн байдал хүндрэх магадлалтай байсан билээ.

9. Өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдоор Р.Уэстбруук, Пол Жорж нар нэрлэгджээ. 

 

Ч.Амар

 

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.