Шинэ мэдээ

Мэдэгдэл7 сар 10. 13:29Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:15Сирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй7 сар 10. 9:37АНУ-ын эрх баригчид сүүлийн 15 жилд анх удаа цаазын ялыг гүйцэтгэнэ7 сар 10. 9:37Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33

Засаг дарга асан Ч.Мөнххүрэл: Амиа хорлотол нь дарамталж, хавчин гадуурхсан байна

/3-р сарын 29/  -  13 цаг 34 минут

Завхан аймгийн Идэр суманд өчигдөр буюу энэ сарын 28-нд ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатаасан аймшигт хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Тус сумын удирдлагууд нэгэн эмэгтэй ажилтнаа МАН-ын хуучин засаг даргын хүн хэмээн хавчин гадуурхаж, хууль бусаар ажлаас нь халан өөрөө дээр бензин асгаж, амиа хорлоход хүргэжээ.

Өөрөөр хэлбэл,  Нам солигдоход дагаад төрийн байгууллагын удирдах албан хаагчдыг сольж томилдог, үүнийг дагаад гэмгүй хүмүүс ажлаасаа халагддаг гаж тогтолцоо өнөөдөр хүний аминд хүрлээ.

Тодруулбал, өнгөрсөн сонгуулиар Завхан аймагт АН үнэмлэхүй ялалт байгуулсан. Улмаар өнгөрсөн 11 дүгээр сард сумын удирдлагууд солигдсон байна. Үүнийг дагаад хуучин засаг даргын үед ажиллаж байсан хүмүүс ээлж дараалан ажлаасаа халагдсан байна.

                    “АН-ынхан нэгэн сайхан эмэгтэйн амиар тоглочихлоо”

Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн нутгийн иргэнээс тодруулахад, “Манай суманд ардчилсан нам ялалт байгуулснаар олон хүнийг ажлаас нь халаад байна. Өчигдөр өөрийгөө шатааж амиа хорлосон эмэгтэйн ажлыг засаг даргын орлогчийн эхнэр Н.Нямсүрэн гэх удахгүй төрөх гэж байгаа жирэмсэн эмэгтэй авсан. Амиа хорлосон эмэгтэйг 2015 онд авсан төрийн албан хаагчдын дутуу оноо авсан гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан байгаа юм. Талийгаач тухайн үед шалгалтад нэгд орсон хүнээс хэдэн оноогоор дутуу байсан гэсэн. Гэтэл одоо манай сумын засаг даргын тамгын газрын нарийн бичгийн даргаар наймдугаар анги төгссөн эмэгтэй ажиллаж байна. Тэр хүнийг халахгүй. Учир нь тэр АН-ын хүн. Мөн сумын сургуулийн нийгмийн ажилтанг халж намын хүн томилсон. Энэ мэт хууль бусаар ажлаас нь халах тохиолдолд манай суманд маш их гарч байгаа. Эцэст нь, АН-ынхан нэгэн сайхан эмэгтэйн амиар тоглочихлоо” гэсэн юм.

Идэр сумын засаг дарга Х.Баярмаагаас тодруулахаар холбогдсон боловч “Одоогоор завгүй, яриа өгөх боломжгүй байна” гэв.

“Амиа хорлотол нь дарамталж, хавчин гадуурхсан байна”

Харин 11-р сард ажлаа өгсөн, сумын засаг дарга асан Ч.Мөнххүрэлтэй холбогдож энэ талаар тодруулахад, “Сум орон нутагтаа тасралтгүй 28 жил ажилласан туршлагатай хүнийг МАН-ын хүн, өмнөх засаг даргын хүн гэх шалтгаанаар амиа хорлотол нь дарамталж, хавчин гадуурхсан байна. Ганцхан энэ хүн биш, манай тамгын газрын дарга, засаг даргын орлогч, хөдөө аж ахуйн тасгийн дарга, санхүүгийн албаны дарга, жолооч гэх мэт маш олон хүнийг халсан. Одоо бид нар эсэргүүцлийн жагсаал хийх гээд байж байна” гэсэн юм. Мөн Төрийн албаны шалгалтаар сумын орлогч дарга н.Болдбаатарын эхнэр өндөр оноо авсан ч ажилд орж чадаагүй учраас хуулийн байгууллагаар явж шийдүүлээд Т-г ажлаас нь халсан” гэх мэдээлэл үнэн эсэхийг асуухад, “Тухайн үед хамт шалгалтанд орж байсан нь үнэн. Гэхдээ засаг даргын орлогчын эхнэр тухайн үеийн санхүүгийн албаны даргатай ойрын хамаатан учраас ажилд ороогүй. Энэ асуудал Төрийн албан хаагчийн ашиг сонирхлын тухай хуулиар зохицуулагдсан. Ингээд талийгаач Т тухайн үед хуулийн дагуу ажлаа авч байсан юм.

Дараа нь бид ар гэрийнхэнтэй нь холбогдсон юм.

“Ажлаасаа халагдчихсан цалингийн зээлээ яаж төлнө өө гэж их шаналж байсан”

-Сумандаа жагсаал хийж байна гэсэн. Дууссан уу?

-Дуусчихлаа. Бид нар эгчийг минь үхэлд хүргэсэн сумын засаг дарга Х.Баярмаа, засаг даргын орлогч, тамгын газрын даргыг ажлаа өгөхийг шаардаж, жагссан байгаа. Бидэнд маш их харамсалтай байна. Хүн жамаараа өнгөрсөн бол юу хэлэх вэ дээ. Гэтэл ийм харамсалтайгаар өнгөрсөн гэж бодохоор үнэхээр итгэхэд хэцүү хүнд байна.

-Сумын удирдлагуудтай уулзаж чадав уу. Юу гэж байна?

-Сая бид нар засаг даргатай уулзсан. 2015 онд авсан төрийн албан хаагчдын дутуу оноо авсан гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан гэх тайлбарыг өгч байна лээ. Гэхдээ энэ бол ажлаас халах үндэслэл биш. Гэтэл ажлаас халаад, төрийн байгууллагад ажиллаж байгаагүй, ямар ч туршлагагүй хүнийг оронд нь томилон гэдэг бол байж болохгүй асуудал гэж бодож байна. Ядаж байтал тэр хүн нь засаг даргын орлогчийн эхнэр, долоон сард төрөх хүн байгаа юм.

-Танай эгч яг ямар ажил  хийдэг байсан юм бэ?

-Засаг даргын тамгын газарт Төрийн сангийн мэргэжилтэн хийдэг байсан.

-Өнгөрөхөөсөө өмнө ер нь ямархуу байдалтай байсан бэ. Зөвхөн ажлаасаа халагдсандаа шаналаад амиа хорлох шийдвэр гаргасан юм болов уу?

-“Цалингийн зээлээ яаж төлнө өө” гээд л шаналаад яваад байсан. Маш өндөр цалингийн зээлтэй байсан. Тэгээд л ажлаасаа халагдчихаар цалингийн зээлээ төлөх ямар ч баталгаагүй болчхож байгаа юм. Өнгөрөхөөсөө өмнө “Оюутан хүүхдээ яаанаа” гэж их шаналж байсан.

Т.Гэрэл

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.