Шинэ мэдээ

Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59“Boeing”-ийн нисэх онгоцны нийлүүлэлт 38 хувиар буурчээ8 сар 15. 9:37Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ8 сар 14. 15:04Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ8 сар 14. 11:27БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ8 сар 14. 9:50Сингапур эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ8 сар 14. 9:47Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлнэ8 сар 13. 12:38Хадны завсар дөрөв хоног гацсан эрийг аварчээ8 сар 13. 12:34Петр Порошенко татвараас зайлсхийсэн хэргээр байцаалт өгөхөөр очжээ8 сар 13. 12:17М.Сингх Монгол, Мьянмар, Лаост айлчилна8 сар 12. 12:42М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 11:59Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 10:37Bloomberg: ОХУ алт валютын нөөцөөр Саудын Арабыг гүйцэж түрүүлнэ8 сар 12. 10:28Ким Жөн Унаас захидал хүлээн авснаа мэдэгджээ8 сар 12. 9:20Гадаадын эрдэмтдэд Их Британийн виз олгох журмыг хялбаршуулна8 сар 10. 11:06БНАСАУ-ын парламент энэ сард хуралдана8 сар 10. 10:58"Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 9. 15:35БНХАУ болон Япон стратегийн яриа хэлэлцээ хийнэ8 сар 9. 12:42Хусит босогчдын дайралтыг няцаажээ8 сар 9. 12:39Украин болон Туркийн Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийжээ8 сар 8. 14:07

Д.Цэнд: Монголын 611 компани оффшор бүсэд бүртгэлтэй

/3-р сарын 28/  -  11 цаг 22 минут

Ч.ҮЛ-ОЛДОХ

Ярилцах цаг” булангийн энэ удаагийнзочноор Ард түмний Онц түр зөвлөл /АТОЗ/-ийн гишүүн, судлаач Д.Цэндийг урьж цагүеийн асуудлаар ярилцлаа.

-Ярилцлагын эхэнд Ард түмний Онц түрзөвлөл байгуулагдсан зорилгын талаарярилцах нь энэ тухай ойлголт хүрч амжаагүйхүмүүст дөхөмтэй болов уу?

-Ард түмний Онц түр зөвлөл ТББ 2017 онынэгдүгээр сарын 18-нд албан ёсоорбайгуулагдсан. Зорилго нь нэгдүгээрт, оффшортнуусан 17 тэрбум ам.долларыг эх орондооавчрах, хоёрдугаарт, төр, засгийн газар, хуульсахиулах байгууллагуудтай Монгол Улсын олонулсын гэрээний хуулийн хүрээнд хамтарчажиллаж энэ мөнгийг эх орондоо авчрахад лоршиж байгаа юм. “Авлигын эсрэг НҮБ-ынконвенцийг соёрхон батлах тухай Монгол Улсынхууль”-ийг 2005 оны аравдугаар сарын 27-ныөдөр УИХ баталсан. Энэ хуулиар авлига, оффшорт нуусан мөнгийг Монгол Улсад авчраххууль, эрхзүйн бүх арга замыг маш тодорхойзаасан байгаа.

Тухайлбал, “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийгсоёрхон батлах тухай Монгол Улсын хууль”-ийн 16 дугаар зүйлийн гадаадын төрийн албан тушаалтан болон олонулсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах, 22-р зүйлийн хувийн хэвшлийн эд хөрөнгийг завших, 31-рзүйлийн битүүмжлэх, хөрөнгө хураах, үйлдлийг түр зогсоох, 44-р зүйлийн шилжүүлэн өгөх, 45-р зүйлийншийтгэгдсэн этгээдийг шилжүүлэх, 47-р зүйлийн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг шилжүүлэх, 49-р зүйлийнхамтарсан мөрдөн байцаах ажиллагаа, 50-р зүйлийн мөрдөн байцаах тусгай арга хэрэгсэл, 52-р зүйлийн гэмтхэргээс олсон орлогыг шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх, шилжүүлгийг илрүүлэх, 53-р зүйлийн эд хөрөнгийгшууд буцаан олгох арга хэмжээ, 54-р зүйлийн эд хөрөнгийг хураах асуудлаар олон улсын хэмжээнд хамтранажиллах замаар эд хөрөнгийг буцаан олгох механизм, 55-р зүйлийн эд хөрөнгийг хураах зорилго бүхий олонулсын хамтын ажиллагаа, 57-р зүйлийн хөрөнгө эргүүлэн өгөх ба захиран зарцуулах зэрэг болон 46 дугаарзүйл.Эрх зүйн харилцан туслалцааны 1, 2, 3 дугаар заалт болон энэхүү конвенцийн V бүлэгт заасны дагуу гэмтхэргээс олсон орлогыг таньж тогтоох, битүүмжлэх, мөрдөх, хөрөнгө буцаан олгоно гээд маш тодорхой хуульчилсанбайгаа.

Оффшор данстай холбоотой Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас зарласан нэр бүхий 40 гаруй хүний, тэр дотроо Монгол Улсын Их Хурлын нэр бүхий таван гишүүн, төрийн өндөр дээд алба хашиж байсанболон одоо хашиж буй эрх мэдэлтнүүд, улстөрчдийн нэрсийг зарласан.

Гэмт хэргийн замаар олсон орлогоо оффшорт нуусан байж болзошгүй гэж үзээд нэр бүхий 12 эрхмийг сэжиглэжбайгаа үндэслэлээ дурдаад 2017 оны гуравдугаар  сарын 2-ны өдөр Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхийгазар, АТГ, Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагад албан бичгээр хүргүүлсэн. Хуульд заасан хугацаа 14 хоног, дээр нь прокурорын тав хоног нэмэгдэж энэ сарын 21-нд албан бичгийн хариу ирэх ёстой ч, ирүүлсэнгүй.

Мөн түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид “шаардах бичиг”, УИХ-ын 76 гишүүнд “тулган шаардах бичиг”-ийг Ардтүмний Онц түр зөвлөл ТББ -ын зүгээс хүргүүлсэн.

Тулган шаардах бичгийн агуулга нь оффшор данстай Их хурлын гишүүн, төрийн өндөр дээд албан тушаал хашижбайсан болон хашиж байгаа төрийн албан хаагчид, улстөрчдийг УИХ-аар нээлттэй хэлэлцэж өгөөч. Хэлэлцүүлгийголон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэх нөхцөл боломжийг гаргаж өгөөч. Ээлжит бус чуулганыг гуравдугаарсарын 15-ны өдөр зарлан хуралдуулж өгөөч гэсэн юм.

Албан бичгийн хариуг өгөхгүй өчигдрийг (2017 оны гуравдугаар сарын 27-ны өдөр) хүрлээ.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад улс төрийн авлига, “оффшорт нуусан мөнгө”, мөнгөугаах гэмт хэргийн эсрэг хамтарч ажиллах санал хүргүүлсэн байгаа. Хариу ирээгүй байна даа.

-Цаашид ямар алхам хийх вэ?

 -Ард түмний Онц түр зөвлөл ТББ нь хуулийн хүрээнд УИХ, Засгийн газар, хууль сахиулах байгууллагуудтайхамтарч ажиллана. УИХ, Ерөнхийлөгчөөс Ард түмний Онц түр зөвлөлийн албан бичгийн хариуг ирүүлээгүй байгаань улс төрийн авлига, оффшорчдыг хамгаалж байна гэж үзэж УИХ өөрөө тарахыг шаардсан албан бичгийг УИХдарга М.Энхболд, УИХ-ын өргөдлийн байнгын хороонд, Ерөнхийлөгчид Үндэсний Аюулгүй байдлын ЗөвлөлөөУИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн албан бичгийг үндэслэн хуралдуулж өгөхийг шаардсан албан бичгийг энэсарын 23-ны өдөр хүргүүлсэн.

“Гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо оффшорт нуусан”, “мөнгө угаасан”, “татвар төлөхөөс зайлсхийсэн” байжболзошгүй, “оффшор бүсэд данстай” нэр бүхий УИХ-ын гишүүд, төрийн өндөр дээд эрх бүхий албан тушаалтан, улстөрчдийн асуудлыг УИХ хэлэлцэхгүй, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37-р зүйлийг ноцтой зөрчижбайгаа тул Монгол Улсын Үндсэн Хуулийн 22 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Монгол Улсын Их Хурал өөрөөтарахыг шаардаж байгаа.

Ард түмний Онц түр зөвлөл бол ТББ учраас шаардлага тавих, мэдэгдэл хийх, ард түмнээ уриалахаас өөр боломжхомс юм.

-Та сая УИХ оффшорчдыг хаацайлаад байж болзошгүй гэх хардлага байна гэлээ. Шаардлагад хариуөгөхгүй байгаа нь ингэж үзэх нэг үндэслэл болох байх. Өөр ямар үндэслэл байна?

Нэгдүгээрт, “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг соёрхон батлах тухай Монгол Улсын хууль”-ийн 16, 22, 31, 44, 45, 47, 49, 50, 52, 53, 54, 55, 57 дугаар зүйл,

Хоёрдугаарт, “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийг соёрхон батлахтухай Монгол Улсын хууль”-ийн 5, 6, 7, 13, 14, 16, 17, 19, 20, 21, 31 дүгээр зүйл заалтыг өнөөдрийг хүртэл эрүүгийнболон бусад хуулинд хуульчилж өгөөгүй байгаатай,

Гуравдугаарт, “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийг соёрхон батлахтухай Монгол Улсын хууль”-ийн 3, 5, 6, 8, 23-р зүйлд заасан гэм хэргийн бүх шинж Оюу толгойн гэрээнд тусгагдсанбайгаатай,

Монгол Улсын ерөнхий сайд асан, Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа элчин сайд С.Баяр, Сангийн сайдС.Баярцогт, Эрчим хүчний сайд Б.Зоригт, БОАЖ-ын сайд Л.Гансүх нарын байгуулсан “Оюу толгойн луйврын гэрээ”, Монгол Улсын ашиг авах  хугацааг хойшлуулж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадныхандашигтайгаар нууцаар Дубайн гэрээ гэгчийг байгуулсантай,

ОУВС-гийн тэргүүн Кристин Лагарт (2016 оны тавдугаар сар) “эрдэс баялаг нь авлигыг өөгшүүлэгч болж“, энэ бүххууль зөрчсөн үйл ажиллагааг эрхлэх “зөвшөөрөл” олгосон “Монгол Улс” эдийн засгийн аюулгүй байдлаа алдаж, мөнгө санхүүгийн үлэмж хор хохирол амсч байгаатай,

Дөрөвдүгээрт, 1992-2017 онд төрөөс төрсөн ам.долларын саятан, тэрбумтан оффшорчдыг шалгахгүй байгаатай,

Тавдугаарт, НҮБ-ын VIII их хурал: “төр, засгийн удирдлагын хүрээн дэх авлига“-ын талаар тусгайлан тогтоол гаргаж, “Төр, засгийн удирдах албан тушаалтан авлигатай (оффшортой) холбогдсон бол төр, засгийн ямар ч ажил үрдүнгээ өгөхгүй, улсын хөгжил зогсож, улс үндэстэн, хувь хүнд нөхөж баршгүй хор хохирол, аюул занал тулгарна” гэсэн нь:

1. 26.5 тэрбум ам.долларын өр тавьж, 2. Тавьсан “өр”-ний үлэмж хэсгийг “өөрсдийн хувийн компани, үр хүүхэд, ахдүүгийнхээ нэрээр” оффшорт нуун, байршуулж, 3. “Өрийг өрөөр төлөх бодлого” буюу “Оффшорт нуух, байршуулахмөнгөний эх сурвалжаа нэмж олох бодлого” баримталж, 4. Монголчуудын төр, засагтаа итгэдэг гэнэн, итгэмтгий, цагаан цайлган өрөвч сэтгэлийг ашиглан тавсьан “өр”-өө ард иргэдээр төлүүлэхийн тулд татварыг нэмэгдүүлж, 5. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг алдагдуулж, 6. Газар нутгаа тавьсан “өр”-нийхөө төлбөрт өгөх бүхнөхцлийг Монголын Улсын их хурал, Засгийн газар бүрдүүлсээр байгаатай,

Зургадугаарт, Монгол Улсад учруулсан хохирол 17 тэрбум ам.доллар болж байгаатай,

Долдугаарт, 1992-2016 онд “Монгол Улс”-д хүүхдийн нас баралт 75 хувиар буурах боломжтой байсныг ард, иргэдээс нууж байгаатай,

Наймдугаарт, Мөнгө угаахын эсрэг санхүүгийн аргаар тэмцэх олон улсын байгууллага, FAFT-аас ирүүлсэнанхааруулгыг ард иргэдээс нууж байгаа зэрэг юм.

Иймд дээр хэлсэн хуулийн хүрээнд хуулиа бариад хоёр талаасаа ярилцъя. Зөв шийдлээ хуулийн хүрээнд ольё. Монгол Улсын олон улсын гэрээний хуулийг хэрэгжүүлж, оффшорт байгаа асар их мөнгийг оруулж ирье гэжбайгаа.

Оффшор дахь мөнгийг эх орондоо авчирсан олон улсын туршлага бэлээхэн байна. Хоёр хөрш орон чоффшорчдын эсрэг хатуу чанга тэмцэл хийж байна. Иймээс бид ирээдүйгээ харж, үр хүүхдийнхээ төлөө асуудлыгхуулийн хүрээнд яагаад шийдэж болохгүй гэж.

-Мөнгө угаахын эсрэг санхүүгийн аргаар тэмцэх олон улсын байгууллага, FAFT-аас ирүүлсэн анхааруулгадюу гэсэн юм бол?

1. “Эрүүгийн хууль”-ийн мөнгө угаах зүйлийн хуулийн этгээдэд хариуцлага тооцох заалтыг нэмж оруулахдаа FAFT-ын саналыг тусгах,

2. Улс төр, бизнесийн бүлэглэл мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой байгааг,

3. Төрийн өмчит компаний хөрөнгийг завших гэмт хэрэг их байгааг,

4. Монгол Улсаас эх үүсвэртэй асар их хэмжээний мөнгө гадаадын банкууд, оффшор бүсийн банкаар угаагдажбайгааг,

5. Төр, засгийн зарим удирдах албан тушаалтан нийтийн өмч, хөрөнгийг албан тушаалаа урвуулан үлэмж иххөрөнгө, мөнгө завшиж байгааг,

6. Мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн этгээдийг хаацайлан хамгаалж байгааг,

7. “Мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үүрэгтэй” хууль сахиулах байгууллагын ажилтнуудын оролцообүхий “Гэмт хэргийн бүлэглэл” байгааг,

Энэ бүлэглэл их хэмжээний хууль бус орлого олж, гадаад, дотоодын банкинд байршуулж байгааг анхаарч, тэдэндхуулийн хатуу чанга хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байгааг,

8. Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ногдуулах ял, шийтгэлийг чангатгах хэрэгтэй байна гэсэн байгаа.

-Тэгвэл хууль хэрэгжүүлэх ёстой байгууллагууд яагаад үүргээ биелүүлэхгүй, асуудлыг шийдэхгүй байнавэ. Та юу гэж үзэж байна?

-Энэ маш сонин асуулт. Ард түмний Онц түр зөвлөл, ард түмэн хүлцэнгүйдээ хараад суугаад байгаа хэрэг огт биш, төрөө хүндэтгэж байгаа хэлбэр. Ямар шийдвэр гарах бол гэж харж байгаа. Мөн үүнтэй холбогдуулж хүмүүс үгээхэлж байна. “Оффшор-ОВТ ШААР, Ов нь дэндсэн шаар, Овъёос даахгүй таар, Оргож зугтаагсдын шийр, Оршуулахгазаргүй хүүр” гэж Ардын уран зохиолч Т.Галсан,

“Эх орон маань сэхээнд байна, ард түмэн сахиж байна, Төрийн түшээд эргэхгүй байна, Түмэн олон санаа зовжбайна”, “Биеийг идэх “өт” бие дотроос гардаг, Төрийг идэх “өт” түшмэд дотроос гардаг” гэж Ардын уран зохиолчБ.Лхагвасүрэн,

“Монгол Улс хямраагүй, харин “оффшор данстан”-ууд хулгай хийж, хувааж идэж хямруулсан” гэж Монгол УлсынЕрөнхий сайд асан Д.Бямбасүрэн,

“Ард түмнийхээ төлөө УИХ-ын гишүүн болох гэж явдаг болов уу гэж боддог байлаа. Гэтэл тэд Авлига авах гэжшунадаг юм билээ. Би өөрийгөө овоо бизнесмен гэж боддог байлаа. УИХ-ын гишүүдийн хажууд ТҮЦ лажиллуулдаг гэдгээ мэдсэн” гэж УИХ-ын гишүүн асан, Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуу,

“Харамсаж байна. Оффшорт байгаа хулгайн мөнгийг татаж чадахгүй, цуг идсэн мэт хаацайлж суух юм” гэж УИХ-ынгишүүн Т.Аюурсайхан нар үзэл бодлоо илэрхийлсэн.

-Таны ярианаас оффшортой тэмцэхэд хууль эрх зүйн бүх боломж нээлттэй гэж ойлголоо. Гэхдээ УИХ-ынгишүүд, холбогдох байгууллагууд наад зах нь Банкны тухай хуулийн харилцагчийн мэдээллийг нууцланагэсэн заалтаас эхлээд боломж хязгаарлагдмал гэж хэлдэг шүү дээ?

-“Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг соёрхон батлах тухай Монгол Улсын хууль”-ийг хэрэгжүүлээч л гэж Ард түмнийОнц түр зөвлөл шаардаж байгаа. НҮБ-д нэгдэн орсон 198 орон бий. Эдгээр улс манай улсын хуулийн болоодхууль сахиулах байгууллагууд шаардсанаар гэмт хэргийн нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. “Авлигын эсрэгНҮБ-ын конвенц”-ийн 46 дугаар зүйлд үүнийг тодорхой заасан байгаа. Банкны нууцлал үүнд үл хамаарна. Гэмтхэргийн орлого гэж үзэж байгаа учраас. Тэр нь үр хүүхдийнх нь нэр дээр байх нь ч хамаагүй. Тухайн хүн түүнийгээяаж олсноо нотлох ёстой. Нотолгоог тухайн улсаас, оффшор бүсэд байгаа улсаас гаргуулж авах бүрэн боломжтой.

-Оффшортой тэмцэхээр манай хуулийн байгууллагууд бусад орон руу хандаж албан бичиг, хүсэлтилгээдэг болов уу. АТОЗ энэ талаар судалж үзэв үү ?

-Швейцарийн прокурор сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой асуудлаар хэрэг үүсгэчихээд байгаа юмбилээ. Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюу толгойн гэрээнээс авлига авч байж болзошгүй гэдэг асуудлаарМонгол Улсын Ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газраас Швейцарийн прокурорт гомдол, хүсэлт гаргаагүйболов уу даа. Албан бичиг очсон бол 9.2 сая ам.доллар Австралийн ANZ банкнаас гүйлгээний ямар утгатайшилжсэн, түүнээс өөр мөнгөний эх үүсвэр байна уу үгүй юу, мөнгө угаасан уу үгүй юу гэх зэрэг асуудлыг хариутодорхой болох байсан.

-Монгол Улсад авлига, улс төрийн авлига ямар түвшинд байна вэ?

-Азийн сан, Сант Марал сантай хамтран “авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох” 16 дахь удаагийнсудалгаагааг Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны дэмжлэгтэйгээр нийслэл Улаанбаатар хот болон аймаг, сумдыг хамруулан үндэсний хэмжээнд 2015 оны дөрөвдүгээр сард явуулсан. Энэ судалгааны дүнгээс харвалАвлигад хамгийн ихээр өртсөн газрын жагсаалтын эхний тавд Улс төрийн намууд, УИХ, Засгийн газар гурвуулааоржээ.

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, ажлын үр дүнд өгсөн үнэлгээ 2013 оны есдүгээр сард 29.4 хувь байсанбол 2014 оны гуравдугаар сард 22.6 хувь, 2015 оны дөрөвдүгээр сард 16.6 хувь болж буурсан.

Авилгатай тэмцэх байгууллагад итгэх иргэдийн итгэл 2013 онд 46.5 хувь, 2014 онд 45.7 хувь, 2015 онд 39.2 хувьболж буурчээ.

2006-2014 онд хийгдсэн судалгаанаас харахад авлига нийгмийн үзэгдэл болсон гэж 80 гаруй хувь нь үзэж байсанбол 2015 оны дөрөвдүгээр сарын судалгааны дүнгээр энэ тоо 85.3 хувь болж өсчээ.

-УИХ “авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” батлаад хэрэгжүүлж эхэлж байгаа нь хэр үр дүнтэй гэж үзэжбайна вэ ?

-УИХ-д 72 суудалтай МАН-ын (МАХН) УИХ дахь бүлэг (“Авилгын эсрэг хууль”-гүй, “Авлигатай тэмцэх газар”-гүйатлаа) “авилгын эсрэг үндэсний хөтөлбөр”-ийг 2002 онд баталж, оффшорчид-улс төрийн авлигачтай тэмцэххөтөлбөр хэрэгжих нь гэж монголчууд бид “найдсан” нь “цаасан дээрх хоосон амлалт”, худал хэлсэн үг болохыг 15 жил өнгөрсний дараа буюу сая л 2017 онд дөнгөж “ухаарч” байна даа. УИХ-д 65 суудалтай МАН-ын УИХ дахьбүлэг “авлигын эсрэг үндэсний хөтөлбөр” 2016 оны арванхоёрдугаар сард баталж, оффшорчид-улс төрийнавлигачтай тэмцэнэ гэж “худал ярьсаар” дөрвөн сарыг өнгөрөөж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Оффшорчид-Улс төрийн авлигачтай” тэмцсээр наймдугаар сар өнгөрөөж, монголчуудыг “хуурч мэхэл”-сээр 2002 оны “түүхээ давтаж” байна.

Энэ тухай “УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат авлигатай-“ Оффшорчид-Улс төрийнавлигачтай” тэмцэнэ гэж 2016 оны наймдугаар сарын 24-нд мэдэгдэв” , “УИХ-ын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийнсайд С.Бямбацогт “Оффшорчид-Улс төрийн авлигачтай” тэмцэж, “оффшорт нуусан хөрөнгөө оруулж ирэхгүй болилрүүлж, хурааж авна” гэж мэдэгдэв” гэж цахим сайтуудад гарч байв.

2017 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 21:00 цагийн TV5 сувгаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Оффшорчид-Улс төрийн авлигачтай“ хийх тэмцлийг “эрчимжүүлнэ”, АТГ-ын даргаХ.Энхжаргал “шүгэл үлээгч”-ийг (АТОЗ) “дэмжинэ” гэж мэдэгдснээр ард, иргэд, сонгогчид “найдлага, горьдлого” тээсээр...байна. Мөн энэ сарын 24-ны “хаалтын гэрээгүй” Монгол ТВ-ийн оройн 20:00 цагийн мэдээгээр МонголУлсын Ерөнхий сайд асан, ИБУИНВУ-д суугаа элчин сайд С.Баяр “авлига аваагүй, мөнгө угаагаагүй” гэдгийг “баримт, хуулийн үндэслэл”-гүйгээр “хуульч” Б гэгч баталж байх юм. Авлига, улс төрийн авлигатай ISO 37001:2016 стандарт гаргаж тэмцэнэ гэнэ дээ. Гэмт хэргийг стандарчлах юм байхаа. Дэлхийд анх удаагаа Монгол Улс энэстандартыг хэрэгжүүлэх юм байхаа гэж мэдээллийн томоохон сайтад бичсэн байв.

-Оффшорт байгаа мөнгөний хэмжээ одоогоор 17 тэрбум ам.доллар гээд байгаа. Цаашид энэ тоо нэмэгдэхболов уу. Үүнийг тооцоолох ямар аргачлал байдаг юм бол?

-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Намайг Германд явж байхад оффшор бүсийн талаар судалгаа хийдэг докторВ.Зенели танай улсад орсон гадаадын хөрөнгө оруулалтыг нэг хүнд хувааж тооцвол 5444 ам.доллар болж байна. ДНБ-ий нэг хүнд ногдох орлого 3770 ам.доллар юм байна. Тэгэхээр зөрүү 2000 шахам ам.доллар нь офшор бүсэдтанай улстөрчдийн дансанд байх магадлалтай” гэх ноцтой дүгнэлт хэлсэн. Өөрөөр хэлбэл, гэмт хэргээс олсонорлого болох зургаан тэрбум ам.доллар Монголоос гарч оффшор бүсэд байна гэсэн үг.

12 оффшор бүсэд Монголын 611 компани бүртгэлтэй байна. 272 компани нь Их Британы арлуудад, 193 компаниХонг Конгод, 68 компани Швейцарьт, бусад нь Люксенбург, Вагама, Кипр, Гаутены арлуудад, Панама, Ирланд, Гибралтар, Летхейнштенд бүртгэлтэй байна.

-Ингэхэд манай УИХ Оффшорын тухай хууль батлахаар хэсэгтээ л ярьсан. Хуультай болохыг та юу гэжүздэг вэ?

-Оффшорт санхүүгийн гэмт хэрэг хийдэг луйварчид, дилерүүд, авлигач улстөрчид, албан тушаалын эрх нөлөөгөөурвуулан ашиглагчид, төрийн өмч хөрөнгийг шамшигдуулагчид, татвар төлөхөөс зайлсхийгчид, хулгайч, дээрэмчид, алан хядагч, галт зэвсгийн наймаачид, хар тамхины болон хүний наймаачид мөнгөө нууж, хадгалдаг. Оффшортгэмт хэргийн орлогоо нууж, байршдаг. Ийм хууль гарах юм бол олон улсын эрхзүйд гутамшиг болно биз дээ.

-Монгол Улс өрийн дарамт, эдийн засаг, улс төр, аюулгүй байдлын мухардмал байдлаас гарах гарц нь юубайх бол?

-Үндсэн хуулиа шинэчлэх, өөрчлөх замаар энэ байдлаас гарах боломжтой. Энд бас сонин юм ажиглагдаж байгааюм. 1992-2016 оны хооронд УИХ-ын гишүүнээр 456 хүнийг бид сонгосон байгаа юм. 456 хүнээс олигархи, хулгай, луйвар,оффшор данстай нэлээд олон тооны хүмүүс тодорсон байх юм. Тэдэнд хуулийн ямар хариуцлага тооцовгэдгийг ард, иргэд өөрсдөө бодох хэрэгтэй.

-Нэг хүнтэй хариуцлага тооцож, тэр хүнээ шүүх нь, прокурор нь, ард түмэн нь хянадаг Өмнөд Солонгос шигбайх юм бол гэмт хэрэг үйлдэж чадах уу?

-Тэгвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болъё, ард түмэндээ хяналтыг өгье. Намд хандив өгдөг, тэр хэмжээгээр төр, засгийн эрх мэдлийг хувьдаа авдаг тогтолцоог солих хэрэгтэй. Монголоо гэх сэтгэл зүрхгүй хүн өгсөн мөнгөөбуцааж олж авахыг л бодохоос бидний төлөө юм хийх үү. Ард, иргэд, сонгогчид өөрсдөө бодох л хэрэгтэй дээ.

Зууны мэдээ сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.