Шинэ мэдээ

М.Нара “Яг түүн шиг” шоуны А.Хишигдалай, Б.Ариунцэцэг нарын нөхөрлөлийг “үнэлэв үү?”4 сар 22. 12:20Г.Цагаандарь, Ц.Сувд-Эрдэнэ нар үнэ төлбөргүй суралцана4 сар 22. 12:12Улс төр дэх секс - IV хэсэг: Ирина, чи өөрөө хүсээд байгаа юм бол...4 сар 22. 12:10Сайд Ц.Мөнх-Оргил ОУ-ын үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийг хүлээн авч баяр хүргэлээ4 сар 22. 12:00Дуучин бүсгүйн шинэхэн амраг4 сар 22. 12:00Ирэх долоо хоногт УИХ ямар асуудлууд хэлэлцэх вэ4 сар 22. 11:592000 гаруй хүн Туул, Сэлбэ голын орчмыг цэвэрлэнэ4 сар 22. 11:52Өнөөдөр, маргааш хоёр өдөр махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 22. 11:44Сэтгэлээ номхруулахыг хүсвэл дараах 5 дүрмийг хэрэгжүүлээрэй4 сар 22. 11:40Маргааш ихэнх нутгаар хур тунадастай4 сар 22. 11:31Өнөөдрөөс үйлчилгээнд гарч буй нийтийн тээврийн шинэ чиглэл4 сар 22. 11:30Зөрчилтэй барилгуудыг буулгаж эхэллээ4 сар 22. 11:30Амьдралаа үндсээр нь өөрчлөх алхам хийх, аян замд гарах, шинэ танилтай болоход сайн4 сар 22. 11:27Нүүрсний үнэ цойлж, Монгол хиймэл дагуултай болсон долоо хоног4 сар 22. 11:26Чөдөр одтой, шаргачин туулай өдөр4 сар 22. 11:25Улаанбаатарт өдөртөө 5-7 градус дулаан4 сар 22. 11:24Шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно4 сар 22. 11:20Энэтхэгийн сайд, дарга нар машиндаа улаан гэрлэн дохио байрлуулахыг хоригложээ4 сар 22. 11:10Агаарын тээврийн орлого өсөж, 56 тэрбум 752.6 сая төгрөгт хүрэв4 сар 21. 18:0010000 рубль хожсон залуу захирлынхаа дээрээс шээжээ4 сар 21. 18:00Солонгост тохиолдсон хөгжилтэй явдал: Арай гэж харсан тавагтай юм байна4 сар 21. 17:46Мал төллөлт 46.7 хувьтай байна4 сар 21. 17:35”Мөнгөн ус худалдаж авна” гэсэн залилангаас сэрэмжлүүллээ4 сар 21. 17:20Зөрчилтэй барилгуудыг буулгаж эхэллээ4 сар 21. 17:19ЛеБрон Жэймс өнөөдөр 6 амжилт тогтоов4 сар 21. 17:05Маргааш 2000 гаруй хүн Туул, Сэлбэ голын орчмыг цэвэрлэнэ4 сар 21. 16:38Д.Трамп Колумбын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүстэй нууцаар уулзжээ4 сар 21. 15:30Олны танил бүсгүйчүүд хэрхэн өөрчлөгдсөн бэ?4 сар 21. 15:01Н.Учрал гишүүн залуучуудын нийгмийн асуудалд анхаарч байна4 сар 21. 14:56Гурван хүүхдийн амь аварсан У.Баяртогтохыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа4 сар 21. 14:41

Э.Бат-Үүл: АН гишүүдийнхээ нам байж чадаагүй

/3-р сарын 20/  -  17 цаг 40 минут

АН-ын дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болно. Сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл дуусч, өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Ардчилсан намын Нийслэлийн намын хорооны гишүүнээр 189 хүн нэр дэвшиж, 45 тойрогт өрсөлдөх юм байна. Нийслэлийн АН-ын даргад Д.Баттулга, Ш.Түвдэндорж нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл зарим зүйлийг тодрууллаа.

-АН шинэчлэгдэхээр сонгууль явуулж байна. Энэ удаагийн сонгууль АН-д шинэчлэл авчирч чадах болов уу?

-Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн ялагдал бидэнд маш ихийг бодогдуулсан. Ялагдсан гол шалтгаан нь бид гишүүдийн нам байж чадаагүй, дарга нарын фракцын болсон. Энэ бол бидний хүн арддаа зориулж хийж бүтээсэн тэр их сэтгэл зүтгэлийг булингартуулж, үр дүнгүй болгоход хүргэсэн.
Бид гишүүдийн нам байж чадаагүйгээс өнгөрсөн сонгуульд залуучуудынхаа оролцоог хангалтгүй явуулсан. Өрсөлдөгч нам залуучууддаа тулгуурлаж байхад бид нар фракцууддаа тулгуурлаад сонгуульд орсон. Сонгуулийн үр дүн бидэнд том цохилт өгсөн. Тийм учраас АН эмэгтэйчүүд, залуучууддаа үүд хаалгаа цэлийтэл нээх ёстой. Тэдэндээ энэ ажил хэргээ буухиалж өгөх гэж энэ шинэчлэлийг эхлүүлсэн.

-Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа дүгнэвэл?

-АН-ын гишүүд намынхаа бодлогыг тодорхойлох болсон энэ үйл явц нь бидний өнгөрсөн сонгуулийн сургамжаас үүдэлтэй гэдгийг зориуд хэлмээр байна. 2012-2016 онд нийслэл хотод АН эрх барьж, нийслэлийг бодитойгоор өөрчлөх бүтээн байгуулалтын ажил хийж, хэрэгжүүлсэн. Жишээлбэл, өнгөрсөн дөрвөн жилд шинээр тавьсан болон шинэчилсэн замын нийт урт Улаанбаатар хотод социализмын үед тавьж байсан замаас 2.4 дахин их байна. Мөн дөрвөн жилд 90 орчим сургууль, цэцэрлэг шинээр барьж ашиглалтад оруулсан нь өмнөх бүтэн 20 жилийн ажилтай тэнцэх хэмжээний бүтээн байгуулалт болсон. Дэд бүтцийн хүрээнд 1970-80-аад оноос хойш огт шинэчилж чадаагүй шугам сүлжээнүүдийг шинэчилсэн. Улаанбаатар хотыг удирдаж байсан Мөнхжаргал гуай, Цэдэв гуай нар “Ийм гайхамшигтай бүтээн байгуулалтыг хийхийг үзэх үнэхээр сайхан байна. Ингэж болдгийг та нар харуулсанд маш их баярлаж байна” гэж хэлж байсан. Үнэндээ 2012-2016 онд бид нар АН зөвхөн улстөржөөд байдаггүй, ажил хийж бүтээж чаддаг нам болохоо харуулсан. Гэхдээ зөвхөн нийслэлээр тогтохгүй аймаг, орон нутагт ч үзүүлсэн. Жишээ нь, Сүхбаатар аймагт Ардын хувьсгалаас хойш хийгээгүй бүтээн байгулалтыг хийсэн. Ид шидтэй гэмээр ажилласан.

Нийслэлийн АН-ын ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэболд "Монгол Улс бол парламентийн засаглалтай орон. Парламентийн засаглалтай орны ганц чухал зүйл бол парламентад ёсыг төлөвшүүлэх шаардлагатай. Үүнийг төлөвшүүлэхийн тулд улстөрийн намууд өөрсдөө төлөвшсөн, бодлоготой, ил тод байх ёстой, оролцоотой байх ёстой. Бид намын шинэчлэлийг үзэл баримтлал тодорхой байх ёстой, үндсэн дүрэм маш тодорхой, хүний нөөцийн бодлого маш сайн байх ёстой гэж бодож байна. Мөн санхүүгийн хувьд нээлттэй ил тод, гишүүд нь оролцдог, сэлгэдэг бодлогоор хангагдах ёстой. АН-ын хувьд 2016 оны сонгуулийн ялагдал маш том боломж олгосон. Намын шинэчлэлийг ул суурьтай, язгуураар нь хийх боломжийг олгож байгаа. АН-ын даргыг анхан шатнаас сонгосноос хойш дараагийн шинэчлэлийн үйл явц нь өнөөдөр болж байна. Бүх шатны намын дарга болон Үндэсний бодлогын хороо, намын гишүүдийг анхан шатнаас сонгож байна. Энэ бол маш том боломжууд. Намд маш том шинэчлэл авчирч байна" гэлээ.

АН ийнхүү дотоод сонгууль явуулж байгаа нь намд маш том шинэчлэл болно гэж АН-ын удирдлагууд үзэж байгаа. Учир нь АН анх удаа ийнхүү шат, шатны дарга нараа намын гишүүдээсээ сонгодог болж байгаа юм.

Б.Анир



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.