Шинэ мэдээ

У.Хүрэлсүх бол дараагийн Ерөнхий сайд биш9 сар 23. 11:57Хосолсон тээврийн системийг уурхайдаа нэвтрүүлнэ9 сар 22. 11:38МАН “Урвагчдын Засгийн газар” байгуулах уу9 сар 22. 11:06МАН У.Хүрэлсүхийн хөлд гурав дахиа хагарах уу9 сар 22. 11:02Үйлчилгээний байгууллагын хүн бүр заавал үзээрэй9 сар 22. 9:40УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс МАН-ын журмын нөхдөдөө илгээх захидал9 сар 22. 9:35Залуу дуучин Н.Ундралын шинэ уран бүтээл "Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх"9 сар 21. 16:44НИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан дэмжигдэх магадлал бусдаасаа өндөр9 сар 21. 11:19“ХАБЭА-н сургалтын тогтолцоонд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо9 сар 21. 10:27"Адгийн шаарууд"-ын хүртсэн Ардын намын ялалт9 сар 21. 10:09Мэдэгдэл9 сар 21. 9:56Н.Номтойбаяр: У.Хүрэлсүхийн асуудлаар АТГ-т дуудагдсан9 сар 20. 18:35Х.Бадамсүрэн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй9 сар 20. 17:16Худалдаачид өлсөглөн зарлана гэдгээ мэдэгдлээ9 сар 20. 13:25Хараагүйчүүдэд зориулсан 90 айлын орон сууц ашиглалтад орууллаа9 сар 20. 12:44Мордохын хазгай9 сар 20. 10:44Ж.Эрдэнэбатын Засгийн газар ба үр дагавар9 сар 20. 10:39УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр АТГ-т дуудагджээ9 сар 20. 9:15Ерөнхий сайдад яригдаж байгаа "Хүрэл"-үүдийг тунгаавал...9 сар 19. 11:43НОБГ-ын алба хаагчид 1.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалжээ9 сар 19. 11:37Микро автобус осолдож долоон хүн гэмтжээ9 сар 19. 11:33Шүүгчдийн сонгон шалгаруулалтад оролцогчдын бүртгэл эхэллээ9 сар 19. 11:20Улсын чанартай замыг байнгын хяналттай болгов9 сар 19. 10:33Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй9 сар 19. 9:30Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна9 сар 19. 9:00“Шөнийн бороо” дуу 60 жилийн дараа дахин дуулагдлаа9 сар 18. 17:15МАН “Урвагчдын Засгийн газар” байгуулах уу9 сар 18. 9:44Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөч Х.Баттулга танаа өргөх нээлттэй захидал9 сар 15. 13:57Парис 2024 оны, Лос-Анжелес 2028 оны зуны олимпийг зохион байгуулна9 сар 15. 11:33Селена Гомез бөөр шилжүүлэн суулгах хүнд хагалгаанд оржээ9 сар 15. 11:08

Тогтвортой хөгжлийн боловсролыг 1921 оноос олгож байжээ

/3-р сарын 20/  -  16 цаг 31 минут

Жил бүрийн гуравдугуур сарын 21-нд дэлхийн ойн өдөр тохиодог. Энэ жил олон улс даяар ой модыг сурталчлах, хамгаалах зорилгоор “ОЙ БА ЭРЧИМ ХҮЧ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн ойн өдрийг угтан БОАЖЯ, Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрөөс хамтран “Ойн тухай суралцахуй-Албан ба албан бус боловсролд оролцогч талуудын зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөний зорилго нь албан ба албан бус боловсролын тогтолцооны хүрээнд хүүхэд, залуучууд иргэдэд ойн талаарх мэдлэг, боловсрол, хүмүүжил, ойг хамгаалах арга, дадал олгож буй өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлагыг хэлэлцэв. Ерөнхий боловсролын сургуулиудад Тогтвортой хөгжлийн боловсролыг 1921 оноос эзэмшүүлж байжээ. Тухайн үед байгаль орчны боловсрол олгохдоо дэлхийн олон орны газар зүйн хичээлээр өөрийн болон гадаад орны амьтан ургамал газар усны байдлыг судлаж байсан байна. 1950-иад онд “Амьтай ба амьгүй байгаль”хичээлээр хөрс ургамлын талаар ерөнхий ойлголт ухагдахууныг мэдүүлж байсан бол 1998 оноос 1-10 дугаар ангид экологийн хичээлийг заавал судлах хичээл болгон оруулж эхэлсэн байна. Ингэхдээ багш нар сургалтын хөтөлбөрөө боловсруулахдаа 25-30 хувийг өөрчлөх эрхтэй, орон нутгийнхаа онцлогийг тусгах боломжтой байжээ. Харин 2008 оноос хойш зургаан настай хүүхдийг сургуульд элсүүлж, ЕБС-ийг 12 жилийн сургалтад шилжүүлэх зорилттой давхцан хэрэгжсэнээр бусад орны боловсролын шинэчлэлээс онлогтой болж, ТХБ-д баримжаалсан цогц, үр дүнгийн баталгааг хангах, стратеги төлөвлөгөө, хөгжлийн бодлого, зорилтуудаа товлож хэрэгжүүлж ирсэ. Тиймээс цаашид өмнөх сайн туршлага, уламжлалаасаа суралцах, сэргээх, их дээд сургууль, судалгааны төвүүдтэй хамтарсан үйл ажиллагааг зохион байгуулах, сургалтын анги тахимаас гадуур орчинд дадлага хийлгэх, хээрийн сургалт явуулах,орон нутгийн мбайгууллага, нөхөрлөл, бүлэгтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг БСШУЯ-ны багшийн мэргэжил дээшлүүлэх институцын дэд захирал Оюунтунгалаг илтгэлдээ онцолсон.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2030 гэхэд ойгоор бүрхэгдсэн талбайг 9 хувьд хүргэнэ гэж заасан. Түүнчлэн түймрийн дундаж талбайг 70 хувь бууруулах, шавьж өвчний голомтыг бүрэн хянах, модны ашиглалтын төвшинг 80 хувьд хүргэх, экологийн ач холбогдолтой эрүүл ойг бий болгоно хэмээн тусгасан. Монгол Улс 60 жилийн дараа анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар ойгоо тоолж, тооллогын тайланг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Үндэсний ойн тооллогоос монгол орны ой хөгширсөн, ойн нөөцөөр ядмаг, монгол орны бага ашиглагдсан гэх гурван гол дүгнэлт гарсан. БОАЖЯ-ны ОБЗГ-ын махлах мэргэжилтэн Отгонсүрэн “Монгол орны ойн салбарын орйын ирээдүйн чиг хандлага” сэдэвт илтгэлдээ цаашид Монгол орны ойг уур амсьгалын өөрчлөлтөд дасан зохицсон, сайн өсөлттэй, бүтээмж өндөр болгох шаардлагатай байгааг дурьдсан. Үүний тулд ойн бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргахү, хууль эрх зүйн орчныг сайжруулах, ойн эко-системд ээлтэй ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх, эрүүл ойг бий болгох шаардлагатай байгааг онцлон хэлсэн. Мөн өнөөдөр Монголы уран зургийн галерейд “Монгол орны ойн гайхамшиг” сэдэвт уран зургийн болон гар зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Уг үзэсгэлэнг гэрэл зураг сонирхогчдын дунд зохион байгуулсан “МОНГОЛ ОРНЫ ОЙ– 2016” уралдааны бүтээлүүд болон бага болон дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “ОЙН ГАЙХАМШИГ”, “НОГООН ИРЭЭДҮЙ НАДААС ЭХТЭЙ” гар зургийн уралдаан, мөн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ” нийтлэлийн уралдааны шилдэг бүтээлүүд тавигдлаа. Зөвлөгөөнд нийслэлийн боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагууд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн төлөөлөл оролцлоо хэмээн БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.