Шинэ мэдээ

Скаутууд адал явдалт ертөнцөөр аялж байна7 цаг 18 минутын өмнөЖүжигчин Бархүү Одончимэгт гэрлэх санал тавилаа7 сар 28. 9:55О.Болд-Эрдэнэ: Одоогоор АНУ, ОХУ, Казакстан зэрэг орны жюүжицүчид бүртгүүлээд байна7 сар 28. 9:41Хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй эцэг, эхчүүд яах вэ?7 сар 28. 9:10Бэлэн мөнгө тээвэрлэж явсан зөрчлийг шүүхэд шилжүүлжээ7 сар 28. 9:07Монголын гурван бөх дифлимпээс бүгд медаль хүртэв7 сар 28. 9:04Сайн мэдээ: 2017 онд ашиглалтад орох томоохон төслүүд7 сар 28. 9:04Дархан аварга Д.Цэрэнтогтох агсаны хөшөө өнөөдөр сүндэрлэнэ7 сар 28. 9:02М.Анхцэцэг Азийн хошой аварга боллоо7 сар 28. 9:00Улаанбаатарт өдөртөө 28-30 градус дулаан байна7 сар 28. 7:45Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.7 сар 28. 7:30Төрийн байгууллагын үүдийг хэн дуртай нь хэмх цохиод байх уу?7 сар 27. 17:17Скаутууд нэгэн дээвэр дор цуглалаа7 сар 27. 17:13Ч.Гал: Элэг судлалын үндэсний төвд 3.8 га газрын зөвшөөрлийг Д.Оюунхорол сайд олгосон7 сар 27. 11:56Бакула Ренбүчиг өнөөдөр зална7 сар 27. 10:44С.Бямбацогт: Улсаа унагааж улс төр хийж хэрхэвч таарахгүй7 сар 27. 10:36Халуун ус хязгаарлах хуваарь7 сар 27. 9:44Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 27. 9:43Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ7 сар 27. 9:43ОУВС-ийн зүгээс манай улсын засгийн газарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ7 сар 27. 8:43Сайн мэдээ: Татварын орлого бүх төрөлдөө давж биелжээ7 сар 27. 8:36А.Өнөржаргал: Урлаг тайзан дээр, спорт дэвжээн дээрээ байж утга, учиртай болдог юм билээ7 сар 27. 8:30Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна7 сар 27. 7:40Улаанбаатарт өдөртөө 28-30 градус дулаан байна7 сар 27. 7:28НАТО-ийн марш тактикийн тэмцээнд Монголын цэргийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ7 сар 26. 14:10Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явагдахгүй7 сар 26. 13:14Засгийн газар өнөөдөр хуралдахгүй7 сар 26. 11:21Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн нэр тодорч эхэллээ7 сар 26. 10:47Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 196 алба хаагч ажиллаж байна7 сар 26. 10:27Өнөөдөр болох үйл явдал7 сар 26. 9:55

Ухаалаг утасны эрэн үеийг Нокиа үргэлжлүүлнэ

/3-р сарын 20/  -  15 цаг 37 минут

Ирэх дөрөвдүгээр сараас “Apple” компани iPhone утсаа Энэтхэгт үйлдвэрлэхээр болсон тухай Засгийн газар нь мэдэгдсэн. Жил ирэх тусам өсөн тэлж буй Энэтхэгийн дундаж давхаргынхныг татах зорилготой гэж харж буй энэ алхмаар “Apple” компани Энэтхэгийг байлдан дагуулна гэж хараахан дүгнэж болохгүй.
Учир нь, iPhone-оор зогсохгүй бүх л ухаалаг утсанд шинэ өрсөлдөгч гарч ирээд байна. Энэ бол ухаалаг утасны илүү дэвшилтэт хувилбар биш, харин хэдэн жилийн өмнө бидний ашигладаг байсан энгийн гар утас. Ердөө л дуудлага хийдэг, зурвас илгээдэг, жирийн л “Nokia”, “Motorola”-тай ижил утас.

Ухаалаг утас хүчтэй дэлгэрснээр мартагдах дөхөөд байсан энгийн гар утасны хэрэглээ сүүлийн үед мэдэгдэхүйц өсч эхэллээ. Сүүлийн хоёр улиралд гэхэд ийм төрлийн утасны тээвэрлэлт дараалан өссөнөөс Африкт гэхэд жилийн өмнөхөөс 32 хувиар борлуулалт нь нэмэгджээ. Харин энэ хооронд ухаалаг утасны борлуулалт 5,2 хувиар буурсан байна. Энэ хандлага цаашид ч үргэлжилнэ гэж зах зээлийн шинжээчид үзэж байна. Ингэж үзэх хэд хэдэн шалтгаан байгаа юм.
Мэдээж хэрэг үнэ хямд байдал нь хамгийн том шалтгаан. 2016 оны сүүлчийн байдлаар дундаж ухаалаг утасны үнэ 256 ам.доллар байв. Харин энгийн гар утас 19,30 ам.доллар. Гэтэл одоо ид хөгжиж буй орнуудад хотын боловсролтой иргэд хүртэл жилдээ 10 мянган ам.доллараас дээш орлого олж чадахгүй байна. Ийм нөхцөлд 256 ам.доллар, зарим оронд түүнээс өндөр өртөгтэй зарагддаг ухаалаг утас үнэтэй хэвээр байгаа юм.  Энгийн гар утсыг сонгох өөр нэг гол шалтгаан нь цэнэгээ барих чадвар. Ухаалаг утсыг өдөр тутам, заримдаа өдөрт хэдэн ч удаа цэнэглэх шаардлагатай болдог. Гэтэл ядуу буурай орнуудад энэ нь том дутагдал болдог. Жишээлбэл, цахилгаанаар бүрэн хангагдаагүй Африкийн орнуудад дуудлага алдахгүй, ажил хэргээ алдалгүй явуулахын тулд ухаалаг утас барьсан ч давхар энгийн утастай явах ёстой болдог аж.

Нөгөө талаар энгийн утсыг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийг татах шинэ программ, үйлчилгээг ч санал болгож байна. Жишээлбэл, Хятадын iTel компани яриаг бичигт буулгадаг энгийн утас гаргасан нь бичиг үсэгт тайлагдаагүй, харааны бэрхшээлтэй хүмүүст хэрэгтэй эд болоод байна. Энэтхэгийн Zync компани гэхэд олон СИМ карт зэрэг ашигладаг гар утас гаргасан юм. Ингэснээр нэг операторын өөр хэд хэдэн дугаарыг хувийн хэрэгцээнд, албан хэрэгцээнд гэх мэтээр ашиглах боломж олгожээ. Түүнчлэн энгийн гар утсаар төлбөр төлөх, банкны шилжүүлэг хийх боломжтой болсноор заавал ухаалаг утас ашиглах шаардлагагүй болж байгаа юм. Мобайл банкны дэвшил нь санхүүгийн үйлчилгээг алхам тутамдаа авах боломжгүй алслагдсан, ядуу буурай хоёр тэрбум хүнд ач тусаа өгнө гэсэн тооцоо бий. Жишээлбэл, Кени улсад гар утасны мессэжээр мөнгөний шилжүүлэг хийдэг болсноор 19 сая хүн өдөр тутам 140 сая ам.доллараас дээш мөнгө өөр хоорондоо шилжүүлдэг болсон байна. Гол нь үүнд ямар ч ухаалаг утасны хэрэгцээ байхгүй юм. Хамгийн хямд энгийн гар утсаар шаардлагатай хэрэгцээг хангаж болж байгаа учраас үүрэн телефоны цаашдын хөгжлийг ганцхан Цахиурын хөндийд, Сөүлд тодорхойлно гэж бодох нь эндүүрэл болох ажээ.

Share the post "Ухаалаг утасны эрэн үеийг Нокиа үргэлжлүүлнэ"

  • 0


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.