Шинэ мэдээ

"Аваргуудын нэрэмжит бөхийн барилдаан" маргааш Төв цэнгэлдэхэд болно5 цаг 6 минутын өмнөД.Песков: Хамгийн шилдэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байх болно6 цаг 20 минутын өмнөДэлхийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчид5 сар 23. 15:29Хятад улс импортын автомашины гаалийн татварыг бууруулна5 сар 23. 15:27ИНЕГ, МИАТ-ын дарга нар хүчингүй болсон тамга тэмдэг ашигласан хүмүүстэй нийлж үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна5 сар 23. 11:07П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна5 сар 23. 10:33Цагаан ордон: Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт болох төлөвтэй хэвээр байна5 сар 21. 10:46Маурис Слапак: Монгол эмч нарын хүнээ гэсэн сэтгэл, хариуцлагатай чанар нь сэтгэгдэл төрүүлсэн5 сар 21. 10:09Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлджээ5 сар 21. 9:55АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоожээ5 сар 21. 8:51ШХАБ-ын 3 дахь марафон гүйлт 12 дугаар сард болно5 сар 21. 8:49Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Орост айлчилна5 сар 20. 10:26Дуучин Ж.Леженд, К.Тейген нар 2 дахь хүүхдээ өлгийдөн авчээ5 сар 20. 10:25Тэргэнцэртэй иргэдээ дэмжих төрийн оролцоо5 сар 18. 17:31Израиль болон Палестин хоорондын сөргөлдөөнийг зохицуулах нөхцөлийг нэрлэжээ5 сар 18. 13:13АНУ-тай хийж буй цэргийн сургуулилтыг зогсоохыг Өмнөд Солонгосоос Умард Солонгос шаардав5 сар 18. 12:13Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа5 сар 18. 11:53Өмнөд Солонгост хлорын хий алдагдсаны улмаас 13 хүн эмнэлэгт хүргэгджээ5 сар 18. 11:51Орос бүсгүйчүүдийг хэрхэн найрахыг зөвлөсөн гарын авлага шуугиан тарьжээ5 сар 18. 11:44"Фэйсбүүк"-ийн тэргүүн Европын парламентын удирдагчдад тайлбар өгнө5 сар 17. 14:35Өмнөд Слонгос Умард Солонгостой үргэлжлүүлэн зөвлөлдөх хүсэлтэй байна5 сар 17. 14:33Малайзын Ерөнхий сайд асны гэрийг цагдаа нар нэгжжээ5 сар 17. 14:08Хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ5 сар 17. 14:06Ч.Бадрах: Миний үеийн шүүхийг одоогийнхтой харьцуулах юм биш5 сар 17. 12:15Донорын тухай ойлголт5 сар 17. 11:41Старбакс компани ирэх 5 жилд Хятадаас олж буй орлогоо хоёр дахин нэмэгдүүлнэ5 сар 17. 8:37Багш, оюутнууд 196 инчийн Лед дэлгэц угсарч ашиглалтад орууллаа5 сар 16. 12:01А.Сүхбат: 2002 оны Цэцдийн зөвлөл хууль бус учраас тэдний гаргасан шийдвэр хууль бус л болж таарна5 сар 16. 9:39БНАСАУ Өмнөд солонгостой хийхээр товлоод байсан хэлэлцээг цуцалж, АНУ-д анхааруулга өгөв5 сар 16. 8:21М.Батболд: Эмийн үнэ өндөр байгаа нь эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн гол бэрхшээл болдог5 сар 15. 14:43

Хүүхдээ урд суудалд, хамгаалах хэрэгсэлгүй тээвэрлэснээс болж 39 хүүхэд амиа алджээ

/3-р сарын 20/  -  14 цаг 53 минут

Зам тээврийн осолд хүүхдүүд өртөх нь ихэссээр байна.Хамгийн сүүлд л гэхэд, Өнгөрсөн амралтын өдрүүдэд СХД-ийн нутаг Толгойтын замд T.Prius маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Subaru Impreza маркийн автомашинтай мөргөлдөж, зорчиж явсан 1-8 насны таван хүүхэд гэмтжээ.

Хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг харахад явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал бүртгэгдэж байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй, хэнэггүй байдал, буруу дадал зуршил /бага насны хүүхэддээ тавих хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэдэг/ зэрэг нийтлэг зөрчлийн улмаас үйлдэгдэж байгаа аж. Хүүхдийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг нь автомашин доторх аюулгүй байдлыг хангаж хүүхдийн зориулалтын хамгаалах бүс тохируулагч, хамгаалалтын суудал хэрэглэж хэвших, зөв тээвэрлэхээс ихээхэн хамааралтай юм.

Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлд “3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглосон” байдаг. Гэтэл манай эцэг эхчүүд хүүхдээ урд суудалд, өвөр дээрээ, хамгаалах хэрэгсэлгүй тээвэрлэх нь байдаг зүйл, хүлээн зөвшөөрдөг мэт ойлгодог.

2016 онд 39 хүүхэд буюу нийт зам тээврийн ослын улмаас нас барсан хүүхдийн 78% нь буруу тээвэрлэлтээс шалтгаалан амь нас нь хохирсон нь Ерөнхий боловсролын сургуулийн нэг бүлэг үгүй болсон хэмжээний дүн мэдээ харагдаж байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

Т.Гэрэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.