Шинэ мэдээ

Мөрөн сумын "Өгөөж" худалдааны төвд гал гарлаа3 сар 24. 17:05“Эмэгтэй хүнд зөөлөн ааль зохидог юм шүү”3 сар 24. 16:58Дөрөвдүгээр сард болох барилдааны хуваарь3 сар 24. 16:49Хүний эрх, эрх чөлөөний талаарх 16 дахь илтгэлийг өргөн барив3 сар 24. 16:37Хоккейчид мөнгөн медаль хүртлээ3 сар 24. 16:31Сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаан зарлагдлаа3 сар 24. 16:01Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын явцтай танилцлаа3 сар 24. 15:59Америкийн визний нөхцөл улам чангарна3 сар 24. 15:51Автобусанд сарын турш үнэгүй зорчих эрхтэй карт 25 мянган төгрөгөөр худалдаалагдана3 сар 24. 15:36Автобусны 20 мянган карт үнэгүй тараана3 сар 24. 15:15Өөрийн хөрөнгөөр буудлагын төв байгуулсан Э.Мөнх-Очирыг спортынхон дэмжиж байна3 сар 24. 15:13Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав3 сар 24. 15:12“Номин”-гийнхон хэрэглэгчдийг бухимдуулсаар3 сар 24. 15:05Д.Мөнхтамир: Тост тосон бумбын нуруунд олгосон 7 хайгуулын зөвшөөрлийг цуцлана3 сар 24. 14:48З.Гончигжав: Эхнэр нөхрийн ганцхан удаагийн журам алдсан харилцаа үр хүүхдэд нь ямар хатуу буудаг гээч3 сар 24. 14:28Сураггүй болсон таван иргэнийг эрэн хайж байна3 сар 24. 14:11Эргэж харвал хоцорно3 сар 24. 14:10"Хамелион" Барсаагийн монгол гоёл3 сар 24. 14:00Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэв3 сар 24. 13:52Эцэг эх асран хамгаалагч нарын анхааралд3 сар 24. 13:52Тэтгэврийн нас болон хэмжээнд өөрчлөлт ороогүй3 сар 24. 13:40Э.Оюунбилэг: Яг одоо л өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө тэмцэж эхэл, хэзээ ч бүү хоосон амлагч бай3 сар 24. 13:34Д.Алтанхуяг: Ашиглалтын болон хайгуулын 3000 гаруй тусгай зөвшөөрөл байдаг3 сар 24. 13:25Мисс Б.Гантогоогийн хүчин чармайлтаар Монгол бүсгүй "Азийн Оскар"-т уригдаж, улаан хивснээ алхлаа3 сар 24. 13:20Тамхины хорыг гадагшлуулах 8 хүнс3 сар 24. 12:34Хятад иргэн Монголчуудыг ажилд оруулж өгнө гээд 138 сая төгрөг залилжээ3 сар 24. 12:33Витаминжуулалтын өдөрлөг зохион байгуулж байна3 сар 24. 12:31Яг түүн шиг шоуны оролцогчдыг зарлалаа3 сар 24. 12:20УИХ-ын даргад төсвийн тодотголыг өргөн барих гэж байна3 сар 24. 11:56МИАТ хоёр шинэ онгоц түрээсээр авах гэрээ байгуулжээ3 сар 24. 11:40

Ж.Эрдэнэбат: 580 сая ам.долларын өрийг хугацаанд нь төлж барагдууллаа

/3-р сарын 20/  -  12 цаг 59 минут

Манай улс 2012 онд зээлсэн Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг энэ сарын 21-нд төлөх ёстой байсан. Тэгвэл, маргаашийн дотор төлөх ёстой байсан тус өрийг бүрэн төлж барагдуулсан талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээллээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзалт хийх үеэрээ "2017 оны 3 дугаар сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ тээнэгэлзээн дунд бид анх ажил авсан. Харин өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа. Энэ бол хоосон яриа, улс төрийн PR биш нь ердөө хэдхэн хоногийн өмнө олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум долларын санал ирүүлснээс бэлээхэн харагдаж байна" гэсэн юм.

Тэрбээр өмнө нь, “Монгол Улс 2017 оны эхний улиралд 580 сая долларын өр төлнө. Засгийн газар энэ өрийг саадгүй, эдийн засагтаа дарамт болохгүйгээр, ачааллыг нь ард түмэндээ үүрүүлэхгүйгээр төлөх гарц шийдлээ олсон, хугацаандаа төлнө” хэмээн ам бардам хэлж байсан нь ийнхүү биелэлээ олжээ.

Т.Гэрэл

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

80.200.198.59Хуцаад л.. Ондор хуу   • 3 сарын 24. 0 цаг 18 минут

Ондор хуутэйгээ зээлээ сольчихоод.. Су. БАТБОЛДЫН баасыг Тур аргацаааж хойшлуулсанаа Толсон Гээд хуцааад л

202.21.106.125Зочин   • 3 сарын 20. 14 цаг 13 минут

Алтанхуягийн хэлсэн үнэн байна. Хойч үеийнхэн маань төлчихнө гээд байсан. Тэр тэр нь Энэ засгийн газар байж.

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.