Шинэ мэдээ

Мэдэгдэл7 сар 10. 13:29Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:15Сирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй7 сар 10. 9:37АНУ-ын эрх баригчид сүүлийн 15 жилд анх удаа цаазын ялыг гүйцэтгэнэ7 сар 10. 9:37Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33

Монгол туургатны мартагдаж буй зарим хоол

/3-р сарын 15/  -  16 цаг 31 минут

Аливаа улс үндэстний хоол хүнсний зүйлээ бэлтгэж боловсруулах арга ухаан нь тухайн үндэстэн, ястны соёл, аж төрөх ёс, зан заншил, байгаль, цаг агаар, мал, газрын баялаг, эдийн засаг зэрэгтэй салшгүй холбоотой бөгөөд түүхийн он жилүүдийн туршид нийгмийн хөгжил, хүмүүсийн хэрэглээг даган шинээр бүрэлдэхийн сацуу өмнөх үеэсээ хойч үедээ уламжлагдан үлдэж цаашид боловсронгуй болж хөгждөг зүй тогтолтой билээ.

Эртний түүх, соёлтой монгол үндэстний хувьд хоол хүнсээ бэлтгэдэг арга, хоолзүйн соёл, хооллох дэг олон жилийн түүх, уламжлалтай, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой юм. Монгол үндэстний хоол, хүнсний талаар зарим судлаачид, эрдэмтэд тодорхой хүрээнд судалж, зарим нэгэн ном, бүтээл гаргасан боловч уламжлалт монгол хоол бэлтгэх арга барил, нүүдэлчдийн хооллох соёлын онцлогийг орчин үетэй холбон авч үзсэн бүтээл туурвил хомс байгаа билээ.

Нөгөө талаас монгол туургатны уламжлалт хоол, хүнсний зүйл, хоол хүнсийг монгол аргаар боловсруулах, хадгалж нөөцлөх ардын уламжлалт технологи зарим талаар мартагдах хандлагатай байгаа өнөө үед түүнийг сэргээн хөгжүүлэх, залуу үеийнхэнд сургаж өвлүүлэх, Монгол орны экологийн цэвэр хүнсийг дэлхий дахинд бодит үнэнээр нь сурталчлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Үүнтэй холбогдуулж монгол туургатны зарим нэгэн мартагдаж буй хоолны   тайлбарыг бичиж залуу үеийнхэндээ толилуулж байна.

Түнтэг
Татаж амт тохируулсан махыг банш мэт чимхээд тасалсан гурилтай шөлөнд чанаж иддэг хоол

Тэгмэн
Адууны хөшиглөсөн элэг, гол, мах, харвин зэргийг давс, мангираар амт тохируулан нарийн гэдсэнд нь хийж усанд чанаж болгодог хамниган буриад зоны хоол

Уралдуур
Хонь малын сээрний хоёр талын зураа махыг авч давс, сонгино, саримс зэргээр амт тохируулан улаан хоолойг эргүүлэн дотор нь чихэж хөвгүүдэд <<хүлэг хурдан, хүч эрдүү яв>>, охидод <<үйлэнд уран, үзэсгэлэн гоо яв>> хэмээн хишиг болгон чанаж өгдөг монгол үндэстний хоол.

Жэнт
Казах ардын хүндтэй идээний нэг. Адууны тос, нунтагласан ээзгий, арвайн гурил, хатсан боов, боорцгийн үйрмэг, цасан чихрийг сайтар хольж багсарч хийдэг. Ээзгий нь ахиухан байна.

Найрц
Сайтар угаасан шар юм уу цагаан будаан дээр мах, өөх хөшиглөж хийгээд мөн үзэм, чавга, шүүрмэг зэргийг хийж чанаад, ус нь ширгэхэд дээрээс нь улаан чихэр буюу цагаан чихэр, давсны нунтгийг хэр тохируулж нэмэн халбага, шанаганы духаар сайтар нухаж найруулсан идээг Өвөр Монголын Ордос, Алшаад голдуу хийдэг.Үүнийг сарын тэмдэг ирсэн эмэгтэй хүн идэж болохгүй.

Нанчимаг
Арвайн гурил, хонины сүүлийг нийлүүлж ууранд нүдэж багсарсан аяны хүнсний төрөл. Нэг кг арвайн гурилд 50-80 г сүүл орохоор бодно. Ууранд нүдэх үед сүүлний тос гурилд шингэж тос даасан гурил бий болно. Хэрэв сүүл, арвай хоёрын харьцаа тохирсон бол багсаргыг гараар барьж үзэхэд бутарна. Наалдаж байвал будаа нэмэх, хуурай байвал сүүл нэмэх зэргээр харьцааг тохируулна. Нанчимагийн анхилуун сайхан үнэр, амтыг алдагдуулахгүйн тулд ямааны илгэн тулманд хадгална

Сагсай
Үхрийн хөшиглөсөн өөхтэй махыг усанд үйж давсыг тааруулаад буцалмагц жижиг шүүрмэг хийж зөөлөн галаар шөлшүүлнэ. Үүн дээрээ угаасан цагаан будаа хийж таглан зөөлөн галаар шөлийг ширгэтэл чанана. Гаргахын өмнө хөмөлийн сорс юм уу жижиглэсэн сонгино нэмж хэсэг байлгаад нухаж аягалдаг хоолны нэр. Ордос, Алшаад голдуу хийдэг энэ хоолыг бас шар, цагаан будаа хольж хийдэг.

Төөлэй
Зочдод хүндэтгэн барих хонины чанасан толгойг буриадад ингэж нэрлэдэг

Тугну
Бог, бодын дотор махыг дутуу чанаж хөшиглөн давс, мангир, гоньд зэргээр амт тохируулж гурилд өнхрүүлэн битүү жигнэж болгодог хамниганы зоог

Тухлай
Тасалсан гурилыг өрөм болон сүүнд чанасан нэгэн зүйл хоол

Түкүва

Үхэр, хонины махыг хөшиглөж цагаан будаа, монгол амуу, хоног будаа орхиж агшааж улаан чавга, чихэр мэтээр амт тохируулан хийдэг Ордос, Алшаа нутгийн агшаама

Шаа бэрээс
Цагаан будааг давстай усанд чанаж шүүгээд цог нурман дээр хэсэг агшааж дээр нь хөшиглөж сайтар хуурсан тарган мах хийж холиод шар тос, сонгино, хуажуу зэргээр амт тохируулсан хоолыг Өвөр монголчууд “Махан бэрээс” буюу шаа бэрээс гэж нэрлэдэг.

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.