Шинэ мэдээ

Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 11:48Москвагаас Бээжин хүртэл унадаг дугуйгаар аялжээ9 сар 12. 9:26БНАСАУ хамгийн хаалттай орнуудын хоёрдугаарт жагсжээ9 сар 12. 9:22"Amazon" ирэх онд 30 мянган ажилтан нэмж авна9 сар 11. 9:31Р.Эрдоган: Туркийн боловсролын чанарыг сайжруулна9 сар 11. 9:05Орчин цагийн хэлмэгдүүлэлт “60 тэрбум”9 сар 10. 15:54Хөлөг онгоцон дотор гацсан БНСУ-ын иргэдийг аварчээ9 сар 10. 14:02Монголоор дамжуулан Хятадад хий нийлүүлэх асуудлыг судлахыг үүрэг болгожээ9 сар 10. 10:03Их Британид ээлжит бус сонгууль явуулах асуудлаар дахин санал хураана9 сар 10. 9:21Турк, Ираны төлөөлөгчид Сирийн асуудлаар хэлэлцжээ9 сар 9. 14:07Японд хүчтэй аадар бороо орж болзошгүй9 сар 9. 9:22Мексик цагаачдын урсгалыг ихээхэн бууруулжээ9 сар 9. 9:21ХАА-н бүтээгдэхүүн бага хэмжээгээр авахыг АНУ-д санал болгожээ9 сар 7. 11:11Иран уран баяжуулалтаа 20 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой9 сар 6. 9:37ОХУ, Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд хүргэнэ9 сар 6. 9:34Мексикийн эрх баригчид 170 гаруй цагаачийг баривчилжээ9 сар 5. 15:36БНХАУ, АНУ худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлнэ9 сар 5. 15:19АНУ дунд зайн тусгалтай баллистик пуужин турших бодолтой байна9 сар 5. 12:10Алс Дорнодын хөгжлийн сан 15 хэлэлцээр байгуулна9 сар 5. 9:27Украины Ерөнхий сайдыг Германд айлчлахыг урьжээ9 сар 5. 9:25БНХАУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг хэлэлцжээ9 сар 4. 17:35Кабулд болсон дэлбэрэлтийн улмаас олон хүн амиа алджээ9 сар 4. 9:34Хийн нийлүүлэлтийн аюулгүй байдлын тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ9 сар 3. 11:33БНСУ худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа Японыг хасна9 сар 3. 11:10Төв аймагт 5 дунд сургууль, 10 цэцэрлэг шинээр ашиглалтанд оржээ9 сар 2. 13:00Хонконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ9 сар 2. 9:32А.Меркелийн урилгаар Д.Трамп Германыг зорих бодолтой байна9 сар 2. 9:30“NASA” Ангараг руу илгээх төхөөрөмжид нэр өгөх тэмцээн зарлажээ8 сар 31. 10:41Ким Жөн Ун АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирнэ гэж найдаж байна8 сар 31. 10:40“Samsung”-ийн тэргүүний авлигын хэргийг дахин хянуулахаар буцаажээ8 сар 30. 10:41

Ц.Нямдорж хуулийнханыг дорд үзэж байна уу

/4-р сарын 1/  -  11 цаг 24 минут

Тэртээ 1998 онд төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх аймшигт хэрэг өнөөдрийг хүртэл олны анхаарлын төвд байсаар байна. Хэргийг үйлдсэн гэх этгээдүүдийг шалгаж байцааж хөдлөшгүй нотлох баримтуудаар илрүүлсэн гэх ч олон нийт төдийлөн итгэж өгөхгүй өөр хоорондоо үг чулуудсаар...

Адаг сүүлд нь улс төрчид нь хүртэл байр сууриа илэрхийлж, худлаа байх, үнэх байх гэсэн таамаг дэвшүүлж байх жишээтэй. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хувьд яллагдагч нарын утасны мессеж, Ц.Амгаланбаатартай холбоотой зарим мэдээллийг дэлгэсэн.
Энэ нь учир мэдэх иргэдээс шүүмжлэлийг хүртээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагынхны илрүүлсэн хэрэгт улс төржиж, нөлөөлөх оролдлого хийлээ гэж зарим хүн шүүмжилж байна.

Нөгөөтэйгүүр тухайн хэргийн зарим баримтыг нууцын зэрэглэлээс гаргаж олон түмэнд мэдээлсэн нь хүний эрх зөрчсөн ноцтой асуудал хэмээн мэдэгдэж байгаа хэрнээ өөрөө Ц.Амгаланбаатартай холбоотой байцаалт, мэдүүлэг, мессэж зэргийг дэлгэсэн юм. Бүр тодруулбал, Ц.Нямдоржийн хэлж буйгаар Ц.Амгаланбаатар нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарлуу 102 удаа мессеж бичихдээ элдэв хараал хэрэглэж байсныг хүртэл онцлон ярив. Түүнийхээр бол С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчид хоорондоо боловсон үгээр мессеж бичсэн байх ёстой гэж үзэж байгаа бололтой.

Энэ мэт УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хэлж буйгаар Ц.Амгаланбаатартай хууль хяналтын байгууллагынхан үгсэн хуйвалдсан байж болзошгүй төдийгүй Ц.Амгаланбаатар нь нөгөө хоёроо гүжирдсэн байх магадлалтай гэнэ. /Ц.Нямдорж: Ц.Амгаланбаатар нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарлуу мессеж бичиж эхэлнээс хойш хуулийн ажилтан Эрдэнэтэд очиж Б.Содномдаржаатай маргаан үүсгэж, зодоон хийснээс болж Б.Содномдаржаад эрүүгийн хэрэг үүсгэн, саатуулсан. Мөн үүнээс хоёр сарын дараа Т.Чимгээгийн хашаанаас цогцос олдсон. Энэ цогцос нь 1-6 жилийн өмнө нас барсан гэдгийг шинжээчид тогтоосон байдаг. Яагаад хуулийн байгууллагын ажилтан Т.Содномдаржаатай муудалцах болов, яагаад Т.Чимгээгийн хашаанд нас барсан хүний цогцос олдов. Үнэхээр С.Зоригийг хөнөөлгөхөөр захиалдга өгсөн хүмүүс нь илрээд эдгээр хүмүүс алуурчид биш өөр хүмүүс алуурчин байсан гэж хэлвэл яах вэ” гэх мэтчилэн мэдээлэл хийлээ.

Цаашлаад хэрэг нотлогдсон гэж хэн хэлээд байгаа юм? гэж ширүүхэн дуугарч сонсогдсон нь ч хуулийн салбарын хүн хууль хүчний нотолгоог үгүйсгэж байгаа нь ямар нэгэн учиртай гэх эргэлзээр төрүүлмээр...Ямартаа ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн ийм асуудлууд гарч ирж байгаа нь бас нэг шоу болгох гэсэн башир арга биш л байгаасай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

180.149.93.226хөндлөн   • 2017, 4 сарын 4. 20 цаг 04 минут

энэ хүнд үнэндэ тэр яриад байгаа ар гэрийнхэн нь хамаагүй байхоо, худлаа шудрага царайлж анхааралд өртөх гэж байгаа нь тэр

180.149.93.226Зочин   • 2017, 4 сарын 4. 20 цаг 03 минут

Eronhilogchiin songuuli duhuh tusam oort ni hamaaralgui zuilsig barij avaad l...., ene bdal ni ard tumend ih sonirholtoi, shudraga nuureer haragddag l baih, anhaarliin tuwd baih atgag sanaaniih ni l neg, ene yaaj eronhiilogch bolhowdee

180.149.93.226зочин   • 2017, 4 сарын 4. 19 цаг 59 минут

эрх мэдлээрээ хуулийн салбарт байнга нөлөөлж өөрийн улс төрийн шоундаа ашигладаг адгийн **** гэж сонссон юм байнаь, насны бөгсөнд хүнд гай бололгүй амьдраасай билээ!

180.149.93.226zochin   • 2017, 4 сарын 4. 19 цаг 49 минут

Ene muu egzor uwgun Xuuliin salbart olon jil ajillasan ni unen l ym bol huuliin daguu bolj bga ajillagaag eserguutsej muu aluurchingudin tald orj uls toriin show hiij bgan ni ih uchirtai, Nyamdorjiig shalgah ni zuitei!!!!

27.123.214.114zochin   • 2017, 4 сарын 1. 22 цаг 19 минут

Xuuliin salbart

27.123.214.114zochin   • 2017, 4 сарын 1. 22 цаг 19 минут

.

202.179.23.38зочин   • 2017, 4 сарын 1. 22 цаг 01 минут

Хуулийнханыг дорд үзэх нь ч юу юм, Хашир хүн мануусыг бодвол Хуулийн ажил хийж байсан хүн нэг юмны үнэр авчихаад л хөдөлж ярьж эхэлсэн байгаа биз, Түүнээс биш амныхаа зоргоор ийм юм яриад явах биш дэ

49.0.218.148хардагч   • 2017, 3 сарын 13. 21 цаг 07 минут

захиалагч нь элбэгээ гүйцэтгэгч нь батүүл, булган ар байса юм биш үү?

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.