Шинэ мэдээ

"Энхтайван хөгжлийн сан"-гийн тусламжаар 4 дэх хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ5 цаг 16 минутын өмнөДэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 10:14Хятадын Засгийн газар Хонконгийн цагдаа нарыг дэмжиж байна11 сар 21. 9:59Абэ Шинзо Японын улс төрийн тогтолцоог тогворжуулж чадсан гэдэгтээ итгэлтэй байна11 сар 20. 11:55Амьдралд хайртай хүн бүхэнд зориулав11 сар 20. 10:59Хонконгт эмх замбараагүй байдал дэгдэнэ гэдгийг эртнээс таамаглаж байжээ11 сар 20. 10:06К.Лам тайвнаар гарч ирэхийг жагсагчдад уриалжээ11 сар 20. 10:05Абэ Шинзо Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан хүн болно11 сар 19. 13:15“WE” application энэ сард нээлтээ хийнэ11 сар 19. 10:46“Huawei”-д бүтээгдэхүүн нийлүүлэх тусгай зөвшөөрлийг сунгажээ11 сар 19. 10:45Хятадын хэвлэлүүд Оросын дөрвөн сул талыг дурджээ11 сар 19. 10:17Венецэд үерийн гамшиг 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулжээ11 сар 19. 10:03Ла-Маншийн хоолойд 39 цагаачийг саатуулжээ11 сар 18. 13:19Залуу судлаачид “Агаарын Бохирдлын Википедиа” ном бүтээж байна11 сар 18. 11:18АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулжээ11 сар 18. 10:33"Шар хантаазтнууд"-ын хөдөлгөөн эхэлсний ойн үеэр дахин мөргөлдөөн болжээ11 сар 18. 10:04Боливи улс Венесуэлтэй дипломат харилцаагаа тасалсныг мэдэгдэв11 сар 18. 9:54"Цэнхэр алт"11 сар 16. 11:33Шар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ11 сар 15. 16:59"Шударга бусын хонгил" ТББ-ын тэргүүн Н.Алтанхуягийн "төлбөр төлөгдөж эхэллээ11 сар 15. 15:25БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ11 сар 15. 13:25БНАСАУ: АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн11 сар 15. 9:46Хонконгт жагсагчдын халдлагад өртсөн эрэгтэй нас баржээ11 сар 15. 9:45Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОГЦОР!!!11 сар 14. 16:21Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдээс анхны жишиг хорооллыг бий болгоно11 сар 14. 16:00В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна11 сар 14. 11:44Таван толгой түлш ХХК зардал хэмнэх шинэ техник нэвтрүүллээ11 сар 14. 10:54БНХАУ, Грекийн төрийн тэргүүн нар Акрополис музейд зочилжээ11 сар 13. 12:42Ц.Ганцэцэг: Иргэд Нийгмийн хамгааллын хэлэлцээр бүхий гадаадын улсуудаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой11 сар 13. 11:21Газын зурвасын ойролцоо 48 цагийн “онц байдал” тогтоожээ11 сар 13. 10:44

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 945.7 тэрбум төгрөгт хүрчээ

/2-р сарын 15/  -  16 цаг 50 минут

Үндэсний Статистикийн Хорооноос нийгэм, эдийн засгийн өнгөрсөн нэгдүгээр сарын үзүүлэлтийг танилцууллаа. 

Тодруулбал, Инфляци улсын хэмжээнд өмнөх нэгдүгээр сараас 1.1 хувь, өмнөх оноос 3.3 хувиар өссөн байна. Ийнхүү инфляци өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувиар мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 10.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.3 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийнх 3.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Харин нэгдүгээр сарын үзүүлэлтээр гадаад худалдааны тэнцэл 151.4 сая ам. долларын ашигтай гарсан аж. Тодруулбал Монгол Улс дэлхийн 99 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 705.7 сая ам. долларт хүрчээ. Үүнээс 428.5 сая ам. долларын экспорт, 277.2 сая ам. долларын импорт хийсэн байна. Экспортын хэмжээ 30.2 хувиар нэмэгдэхэд нүүрсний экспорт өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. Харин импортын хэмжээ 39.2 хувиар нэмэгдсэн нь эрдэс бүтээгдэхүүний хэмжээ 27.3 сая ам. доллараар өссөнтэй холбоотой аж. 

Түүнчлэн нэгдүгээр сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 11.9 их наяд төгрөг болсон нь өмнөх сараас 203.0 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.0 их наяд төгрөгөөр өсчээ. Тэгвэл гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө  өнгөрсөн сарын эцэст 736.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 87.6 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. 

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 1056.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 0.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 18.1 хувиар өссөн. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.5 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь 12 дугаар сараас өөрчлөлтгүй гарсан бөгөөд өмнөх оны мөн үеэс 0.9 пунктээр өсчээ. 

 Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрөгч нэгдүгээр сарын эцэст 945.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 4.6 хувиар өссөн. 

Улсын хэмжээнд төлбөрийн тэнцэл 25.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Ийнхүү алдагдал хүлээхэд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 440.6 тэрбум төгрөг болж, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 465.9 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн нь нөлөөлжээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 54.4 тэрбум төгрөгөөр буурахад орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 19.1 пунктээр илүү байгааг статистикчид танилцууллаа.

Т.Гэрэл

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.