Шинэ мэдээ

Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ8 цаг 27 минутын өмнөШ.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна8 цаг 31 минутын өмнөВенесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй7 сар 27. 10:33АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ7 сар 27. 9:30Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хэлбэржүүлэх ажил тогтмол хийгдэж байна7 сар 23. 10:27Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө7 сар 23. 9:39АНУ Техас дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ7 сар 23. 9:38ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ7 сар 22. 9:40Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ7 сар 22. 9:39Топ модель Г.Оюунгэрэлийн эргэн ирэлт7 сар 21. 13:04Явган зорчигч автомашинд мөргүүлж, амиа алдсан ноцтой осол гарав7 сар 21. 10:00Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ7 сар 21. 10:00Нэгдүгээр эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулж томилно7 сар 21. 9:59Эдийн засаг элгээрээ "хэвтэж" байна!7 сар 21. 9:59Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ7 сар 21. 9:58“Мотор” унасан жижиг “Ням”7 сар 21. 9:58

Үнэлэмж нь нэмэгдэж, үнэ нь буурч байгаа нарны эрчим хүч

/2-р сарын 13/  -  14 цаг 55 минут

Нар салхи, ус, газрын гүнээс эрчим хүч үйлдвэрлэж,  хэрэгцээгээ хангана гэдэг хүн төрлөхтний хувьд амьдрал дээр аль хэдийнээ биелэлээ олж, Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ жилээс жилд нэмэгдэн эдийн засагт үр ашигтай, байгаль орчинд ээлтэй энэ технологи дэлхийн олон улсыг  “байлдан дагуулж” байна.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо 2017 оны 01 дүгээр сард “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг”-ийн 7 дугаар чуулган болж өндөрлөсөн. Тус  чуулганд  дэлхийн  150 гаруй улс орон оролцож, сэргээгдэх эрчим хүчний  орчин үеийн шинэ техник технологийг сурталчилсан томоохон үзэсгэлэн нээгдэж, сэргээгдэх эрчим хүчний чиг хандлагыг  тодорхойлохын зэрэгцээ, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг хэрхэн багасгах, шинэ техник технологийг хэрхэн нэвтрүүлэх талаар олон асуудлуудыг хөндсөн уулзалтууд зохион байгуулагджээ.

Дэлхийн улс орнууд 2015 онд  47 ГВт-ын  нарны цахилгаан станц, 63 ГВт-ын суурилагдсан  хүчин чадалтай  салхин цахилгаан станц ашиглалтанд оруулсан байна. Сүүлийн  таван жилд Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн хүчин чадал  15-25 хувиар өсч, 2030 он гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн  45 хувьд хүрнэ гэсэн судалгаа гарсаныг чуулганаас онцлон  зарлажээ.

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл хурдацтай хөгжихийн хэрээр  шинэ техник, технологи инновацийн ололтоос үүдэлтэй  өртөг зардал үнэ тариф нь ихээхэн буурч байна. Тухайлбал: Дэлхийн улс орнууд 2016 онд салхины эх үүсгүүрээр 1 кВт.ц эрчим хүчийг  3.6÷6.6 цент,  нарны эх үүсгүүрээр  1 кВт.ц эрчим хүчийг  2.4÷8.1 центээр  үйлдвэрлэж  эрчим хүчний сүлжээнд нийлүүлсэн байна.

Манай хөрш Хятад улсын хувьд 2016 онд 1 кВт.ц эрчим хүчийг   нарны эх үүсгүүрээр 7.8 цент, салхины  эх үүсгүүрээр  6.6 центээр үйлдвэрлэж,  80 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө  зарцуулсан бол  Ойрхи Дорнод, Африк тив хөрөнгө оруулалтаа 250 гаруй хувиар өсгөжээ. Сэргээгдэх эрчим хүчинд тавих анхаарал, хэрэглээ, хөрөнгө оруулалт, хэрэглэгчийн үнэлэмж огцом өсч, харин үнэ нь гэрлийн хурдаар уруудаж байна.

Нарнаас илүү их эрчим хүч хүлээн авахын тулд нарны дэлгэцийн элементийг сайжруулах тэрхүү нимгэн ялтсыг үр ашигтай зүсэхийн тулд алмазан бүрхүүлтэй хөрөө ашиглах зэрэг шинэ  технологийн үйлдвэрлэл  нэмэгдсээр байна.

Блүүмбергийн шинэ эрчим хүчний шинжээчдийн тооцоолсноор  2025 он гэхэд нарны эрчим хүчний үнэ нь нүүрснээс гарган авах  эрчим хүчний үнээс хямд болно гэж таамагласан байна. Энэ үзүүлэлт нь  цаашид хэвийн үзэгдэл  болж, сэргээгдэх эрчим хүчний зах зээлийн үр нөлөөг илүүтэй  болгоно гэж Олон Улсын Сэргээгдэх  Эрчим Хүчний Агентлаг (IRENA)-аас мэдээлжээ.

 Сэргээгдэх эрчим хүчний  олон улсын байгууллагуудын дүгнэлтээр нарны үүсгүүрийн үнэ ирэх таван жилд 25 хувь,  2025 онд 43-65 хувиар буурна хэмээн таамаглаж байна.

Олон улсын Эрчим хүчний агентлагийн шинжээчдийн тооцоолсон 1 МВт  суурилагдсан хүчин чадалд тооцогдох  нарны эрчим хүчний системийн үнийн судалгаа ч бас эрчим хүчний салбарынхан төдийгүй эдийн засагчдын анхаарлыг татаж байна.      /Хүснэгт № 1-ээр үзүүлэв/

Хүснэгт № 1

 

Сэргээгдэх эрчим хүчний олон улсын  байгууллага

 

2016 он

 

2020 он

 

2025 он

 мян ам.дол/МВт

 мян ам.дол/МВт

мян ам.дол/МВт

Блүүмбергийн Шинэ эрчим хүчний ахлах шинжээч  Женни Чайз

1140.0

 

 

750.0

АНУ-ын  Ж Ти Эм судалгааны шинжээч МЖ Шиао

 1000.0

750.0

 

АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний төв лаборатори

1200.0

 1000.0

 

Дэлхийн улс орнууд  Эрчим хүч худалдаж, худалдан авах гэрээнд заасны дагуу уралдаант сонгон шалгаруулалтад оролцон цахилгаан эрчим хүчээ борлуулдаг тогтолцоотой. Өөрөөр хэлбэл хэн хамгийн бага үнийг санал болгож чадсан нь цахилгаан эрчим хүчээ зарж чадна гэсэн үг.

 Өнгөрсөн 2016 онд  1 кВт.ц  эрчим хүчийг Чили улсад 800 МВт-ын хүчин чадалтай НЦС-аас  2.91 цент,  Арабын Нэгдсэн  Эмират улсад 350 МВт-ын хүчин чадалтай НЦС-аас  2.42 центээр худалдан авахаар гэрээ хийсэн байна.

Үүнээс бид нарны эрчим хүчийг цахилгааны хамгийн хямд эх үүсгүүр болж байгааг бодитоор харж байна. Дэлхий даяараа нүүрснээс татгалзаж, нар салхины хямд эрчим хүч рүү хошуурч байгаа үед Монголчууд бид хоцорч үлдэх учиргүй.

Монгол Улсын Зөвлөх инженер  Н.Бадамцэцэг

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.